òà äàðõàíààñ ñîíãîãäñîí ãèø¿¿í Äàðõàíûã áàñ óòàà íºìºð뺺 óäàõã¿é ãàìøèãèéí áàéäàëä ÓÁ-ûí àðààñ î÷èíî. óòààíààñ ãàðàõ çàìûí íýã íü îðîí ñóóöæóóëàõ. Äàðõàíä 100 ìÿíãàí àéëèéí îðîí ñóóö õýðýãæèõ ¿¿. /æèëèéí 6%èéí õ¿¿òýé 25 æèëèéí õóãàöààòàé / Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.12.19 11:19
http://economy.news.mn/content/82501.shtmlEne medeeg unshihad ter Oyu tolgoid ezemshih huwia nemuuleh 30 jil heweeree uldej bgaam bishuuEne gereend oroltson hunii huwid ta todorhoi medeelel ogooch manai ulsiin ireedui shaltgaalah tom tosol shuu de Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.10.08 15:36
Цамбагарав үйлчилгээний төвийн урдах тохижилтийн ажил маш муу ХАНГАЛТГҮЙ байна, Сонгино Хайрхан дүүргийн төв гудамжуудийн нүүрэн тал гэхэд тохижилтийг маш муу хийж байна САППОРА арай дээр үүнд анхаарал хандуулаач МӨН САППОРАГААС 5 ШАР хүртэлх засмал зам маш муухай байна үүнийг сайхан өргөтгөж шинээр хучилт хийх талаар 2012 оны хотын төсөвт оруулаачээ хамгийн гол нь ЦАМБАГАРАВ төвийн урд талын тохижилт маш муухай байна үүнд анхаарч үзээчээ Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.09.30 00:56
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын халаалтын үнэ тариф дэндүү шударга биш байна. Хэрэгцээний халуун ус байхгүй, халаалт дэндүү муу байдаг. Аж ахуйн нэгжийн дулааны үнэ тариф нь дэндүү өндөр бөгөөд нүүрсний уурхайгаас алс хол байдаг суурин газрынхаас ч өндөр . Ямар ч тээврийн зардал ордогггүй шүү дээ. Хуучирч муудсан шугам сүлжээ, зуух байгаа бол тэрний алдагдлыг өөрийн хүчээр амьдралаа авч явах гэсэн нийгмийн идэвхитэй хэсэгт үүрүүлж байгаа нь 21000 аваад архиа ууж, хулгай хийж амьдар гэснээс ялгаагүй байна. Тэгсэн атлаа "Дулаан Шарын гол" компаний удирдлага /захирал Энхцэцэг/ шинээр машин тэрэг авч унах, МАХН-ын даргыг орон тоо гарган ажилд авах зэргээр үрэлгэн байдалтай байгаа нь зүйд нийцэхгүй байна. ямар арга хэмжээг таны зүгээс болон сонгогчдын зүгээс авбал зохистой вэ? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2011.09.21 02:46
Сайн байна уу?Утаагүй улаанбаатар төсөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч ээ сайд аа.Хаанаас яаж мэдээлэл авах вэ?Тань луу мэйл бичсэн хараахан хариулт ирээгүй байна. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +3 үнэлгээтэй Бичсэн: 2011.09.07 11:48
Gadaadad baigaa Mongolchuudiin songuuliin erhiig ta demjij baina uu? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.06.12 15:50
Намайг Дархан гэдэг дарханы ууган хүүхэд төрсөн өссөн хүмүүжсэн. Өнөөдөр Дархан хотын хүн цөөрч бам амьдрах баталгаа нь Бирж болоод ажлын байр байхгүй нөхөд 21000 төгрөгөөр амиа зогоодог гэтэл тэрийг нь хэдэн луйвирчид нь өндөр үнтэй бүтээгдэхүүнээр иргэдийг шулдаг. Сүүлийн үед бизнесийн байгууллагууд Дарханд иргэд нь ядуу тэгсэн доор Эрдэнэтэ, Өмнө-Говь гэдэг болсон уул шугмандаа Манай Дархан чинь цагтай цалгиж сайхан ирээдүй залуучуудын хот байсан биздээ одоо Дарханы залуучууд хот явж Хөдөөний нөхөд Дарханд ирдэг болждээ энэ талаар та санал бодлоо хуваалцаа ч Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +5 үнэлгээтэй Бичсэн: 2011.05.17 14:21
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРД СОРЬЦ МАШ ӨНДӨРТЭЙ САЙН ЖОНШ ГАРЧ БАЙГАА ГЭСЭН 1 ИРГЭНД УРТААШАА 500 МЕТР ӨРГӨН НЬ 50 ИЙН ГАЗАР ОЛГОСОН ГЭСЭН 1 ИРГЭН ӨДӨРТӨӨ 3 САЯ ТӨГРӨГНИЙ ЖОНШ ОЛБОРЛООД ЗАРЖ БАЙНА ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗЛЭЭ ЭНЭ ОРДЫГ НУТГЫНХ НЬ ХӨГЖИЛД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮУ ДУНДГОВЬ АЙМАГ ЗАСМАЛ ЗАМ БАЙХГҮЙ ТИЙМД ЭНЭ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС НЬ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЮУ БҮГДИЙГ НЬ ИРГЭДЭД ӨГЧ ГАЗАРАА СЭНДИЙЧЭЛЖ БАЙСАНААС ТӨРИЙН БОДЛОГО БАЙМААР ЮМ СУДАЛЖ ҮЗЭЭРЭЭ Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +4 үнэлгээтэй Бичсэн: 2011.03.08 23:46
сайн байна уу таныг УИХ д амжилттай ажиллаж байгаад баярлаж явдаг шүү Ялангуяа байгаль орчны яам сайн ажиллаж байгаад талархаж явдаг. сар шинийн баяраар сонгогчиддоо мэндчилгээ өгсөнийг иргэд баяртай байлаа. дархан хот новшиндоо дарагдаж байна.Би БОАЖЯ-наас зарласан Байгаль-орчны шинэчлэл 2 төсөлд хүүхэд багачууд,багш сурган хүмүүжүүлэгчид багийн засаг дарга нарын дунд Хог хаягдлын эсрэг сургалт сурталчилгаа явуулах тухай Цэвэр байгаль нэртэй төсөл явуулсан юм аа таныг энэхүү төслийг дэмжиж дарханыхаа хөгжилд хувь нэмэр оруулах иргэн миний төслийг дэмжиж өгөхийг хүсье. таны ажилд амжилт хүсье Батбаяр Орхон сумын за саг дарга асан Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -6 үнэлгээтэй Бичсэн: 2011.02.11 14:15
sain baina u tand ene odriin mend hurgie bi tanaas hund yu heregtei ve gej asuumaar b.na us, agaar, urgamal, amitan gazar nutag ene bugd baigali orchin tanii hariutsaj bui salbar ur huuhdedee ter bumiin horongo uldeesen ni deer u ene bugdiig uu Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -1 үнэлгээтэй Бичсэн: 2010.12.06 23:21
• Уртнасан танд энэ өдрийн мэнд хүргэе ээ. Бид үр хүүхэддээ ирээдүйд амьдрах таатай сайхан орчинг нь үлдээхийг эн тэргүүнд зорих ёстой. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг Монгол Улсын үндсэн хуулинд тодорхой заасан бөгөөд бусад хууль, эрх зүйн баримт бичгүүдийг ч мөн үндсэн хуулинд нийцүүлэн боловсруулж баталсаар ирсэн. Байгаль хамгаалах салбарт ч мөн бид байгаль хамгаалах зохистой бодлого, төлөвлөгөөг боловсруулан улам сайжруулан ажиллаж байгаа. БОАЖ-ын сайдаар ажиллах сүүлийн 2 жилийн хугацаанд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эрчимтэй ажиллаж, “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль”, “Ан агнуурны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, “Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, “Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, “Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” зэргээр хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ажиллаж, мөн “бохирдуулагч нь төлбөр төлдөг байх”, “Ашиглагч нь хамгаалагч байх” зэрэг байгаль хамгаалах зарчмуудыг боловсруулан ажиллаа. Нийгэм, эдийн засагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих томоохон алхамууд хийгдэж буй нь иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлж, улмаар цаашид ажлын байр нэмэгдэх, цалин тэтгэвэр, орлого нэмэгдэх зэргээр ард түмний ахуй амьдрал сайжрах нөхцөл бүрдэхээс гадна, хариуцлагатай уул уурхай хөгжсөнөөр байгалийн доройтол, бохирдлыг хянах, сэргээх, хамгаалахад бодитой хөрөнгө хуримтлуулж байгаль хамгаалах үйл ажиллагааг улам сайжруулах болно. Ер нь бол байгаль орчны салбар өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд төсвийн үлдэгдлээр санхүүждэг, түүндээ тааруулан төлөвлөгөө боловсруулж ажилладаг байсныг өөрчилж, байгаль орчноо хамгаалах, ирээдүйд үр хүүхэддээ амьдрах таатай орчныг нь үлдээхийн төлөө төр, иргэн, байгууллага бүр хамтран ажиллаж, хамгаалах, тэмцэх ажлуудыг хийж эхлүүлээд байгаа. Байгаль, эх орноо хамгаалах талаар санаа зовниж байгаад тань талархаж байна. Танд эрүүл энх, танай гэр бүлд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Л.Гансүх 2011.03.02 18:41
sain bain u erhem gishuunee bi Darhan hotiin irgen bnaa 1 zuil asuuh gsn yumaa bi odoo 17toi ghde 1nt l mongol ulsad torj osson blhor sanaa zowohgui bh argagui yumaa bi Oyu tolgoin talaar zarim 1 medeelel harsaan mongolin tal Oyu tolgoin 36%-g ezemshdeg gsn herwe uldsen 64%-n huwitsa ezemshigchid yamarwa 1n shiidwer gargasan tohioldold mongolin tal ug duugui huleen zowshoorno gsn ug u? Herwe tgsn tohioldold Oyu tolgoi tosol yu boloh we? Oyu tolgoigoos olj awsan ashigaa zgr l eh ornii hishig gd hun burt say say-r n oghu trni orond mongoldo ashigtai zuil hiisen n deer bishu? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -1 үнэлгээтэй Бичсэн: 2010.10.27 21:44
сайн байна уу?танд энэ өдрийн мэнд хүргэе. энэ жил хэдэн жуулчин ирэх вэ? аль орны жуулчин ихэвчлэн ирэх вэ? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -1 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.24 19:35
- Сайн байна уу Баянжаргал аа. Сүүлийн жилүүдэд Монгол улсад ирж байгаа жуулчдын судлагаа, энэ онд манай оронд зохиогдох олон улсын чанартай арга хэмжээнүүдийг авч үзвэл энэ онд 450 мянга орчим жуулчин ирэх хандлагатай байна. Үүнээс ангилвал 1-БНХАУ, 2-ОХУ, 3-Европын орнуудаас, 4-БНСУ, 5-АНУ, 6-Япон гэх зэрэг орнуудаас ирэх магадлалтай байна. Танд амжилт хүсье. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Л.Гансүх 2011.03.03 17:01
Эрхэм гишүүнээ... Дарханы гаалийн хяналтын агуулахаас вагон вагоноор нь хус модоор бэлтгэсэн савх Хятадруу гарах юм. Үүнийг хянаж зохицуулдаг газар гэж байна уу? Энэ талаар хариулт өгөх хүн лав л манай сум, багт байдаггүй бололтой. Энэ талаар ард түмэнд нээлттэй мэдээлэл өгөөч. Мөн төмрийн хүдэр хаашаа яваад байна аа. Ямартаач энэ бол хууль ёсны үйлдэл гэж би үзэхгүй байна. Түлшний мод авахад зөвшөөрөл олддоггүй бид чинь харийнханд шинэхэн хусаа тушаагаад байдаг чинь юу гэсэн үг вэ? Та ямар нэгэн зөвөлгөө өгөөч өгөө ч бид шалгая. Дархан сумын 1р багийн иргэн Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2010.06.14 01:06
- Надад хандаж, байгаль орчиндоо санаа тавьж асуулт асуусан Даваадорж танд баярлалаа. Хус нь манай орны 12 аймгийн нутагт нийт 1.25 сая га газарт ургадаг, нийт нөөц нь 91.8 сая шоометр юм. Хус нь ойн үнэт төрлийн гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст модыг ургахад ойн орчны таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Харин насны болц гүйцээд ирэхээрээ ойн шилмүүст үүлдрийн модыг ургахад нь саад болж тэжээлийн талбайг хомсдуулах, гэрлийн синтез явуулахад тодорхой хэмжээний дарамт үзүүлж эхэлдэг байна. Ийм ч учраас ойн аж ахуйн шинжлэх ухаанд хусан ойг аль болох сийрэг байлгаж шилмүүст модны ургалтыг хурдасгах, бүтээмж, өгөөж сайтай, чанартай ойг бий болгох арга хэмжээг авч байхад анхаардаг. Харин энэ ажил хусан савх хийж экспортолж байна гэдэг шалтгаанаар 2004 оноос хойш хийгдээгүй ирсэн юм.Иймд иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу 2011 онд ойн үндсэн үүлдрийн шилмүүст модны өсөлтийг дэмжих, хөдөөгийн иргэдийн ахуйн бодит хэрэгцээг /эмээл, тэрэг, сүхний иш, түлээ гэх мэт/ хангах үүднээс холбогдох аймгуудтай тохиролцсоны үндсэн дээр хусан болон холимог ойд арчилгааны огтлолт хийх замаар Сэлэнгэ аймгийн нутгаас хэрэглээний хус мод 3000 шоометр, Төв аймгийн нутгаас 1000 шоометрийг бэлтгэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ эдгээр аймгуудын удирдлагад хусаар савх үйлдвэрлэж экспортлохгүй байх чиглэлийг өгсөн. Хусан савх хийж экспортолж байна гэсэн гомдлын дагуу Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн холбогдох ажилтнуудаас лавлагаа авахад “Буянт-Од” ХХК хуучин өмнөх онуудад үйлдвэрлэсэн 40 тонн савхыг экспортлохоор тээвэрлэж байсан байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн ИТХ-аас үйлдвэрлэлийн зориулалтаар хус бэлтгэх тогтоол гарсантай холбоотой бөгөөд бид цаашид шалгаж тодруулаад мэдээлэл өгөх болно. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Л.Гансүх 2011.03.02 18:40
Sain baina uu? Bi Darkhanii irgen 2009 onii 12 sariin iheer tursun, Odoo boltol shine tursun hvvhdiinhee mungiig avaagui bgaa hezee uguh yum bol. Onoos umnu tursun yum chin 100-g avah eostoi biz dee. Ene talaar lavalj uguuch. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -4 үнэлгээтэй Бичсэн: 2010.05.25 10:51
- Юуны өмнө Отгоо танд болон танай гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе. “Монгол Улсыг хөгжүүлэх сан" татан буугдсантай холбогдуулан УИХ-аар 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр олгодог хүүхдийн 3000, улирал бүр олгодог 25 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоохоор хуульчилсан. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Төрийн сангийн гүйлгээ хаагдсанаас хойш төрсөн хүүхдийн мөнгийг оны дараа хэлэлцэж өгнө гэж мэдэгдсэн бөгөөд 2010 оны төсвийн тодотголоор хөрөнгө нь шийдэгдсэн. 2009 онд багтаад шинээр гэр бүл бологсдын 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, хүүхдийн 3000, улирлын 25 мянган төгрөг авах эрх нь бүрдсэн, бичиг баримтаа бүрдүүлсэн ч мөнгөө авч чадаагүй иргэдийн судалгааг аймаг, дүүрэг бүрээр гаргасаны үндсэн дээр төсвийн тодотголд төсөв нь суугдаж шийдэгдсэн тул та мөнгөө хөөцөлдөж авах боломжтой. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Л.Гансүх 2011.03.02 18:40
Сайн байна уу? Эрхэм УИХ -гишүүн таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Зуун өрхөд утаа гаргадаггүй зуух өгсөн гэсэн цаашид бүх гэр хорооллын айлуудыг хангах боломжтой юу?Хангавал ямар байдлаар Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.19 16:42
- Сайн байна уу Амарбат аа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны тавьсан асуултны тухайд: “Гэр хорооллын айл өрхийн халаалтын хэв маягийг сайжруулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах туршилтын төсөл”-ийн хүрээнд ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах холбоо, Монголын Ус, цаг уурын нийгэмлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Агаарын чанарын алба хамтран нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд утаа багатай, түлшний хэмнэлттэй шинэ төрлийн зуух нэвтрүүлэхээр санаачлага гарган, эхний LG-100/SC-MB маркийн 45 ширхэг зуухыг Баянгол дүүргийн 16-р хорооны айл өрхүүдэд тавьж турших туршилтын ажлыг зохион байгуулсан. Энэхүү туршилтын үр дүнд түлш бага зарцуулдаг, горимоор нь ажиллуулж чадвал утаа бага гардаг, зуухны яндангаар утааны хийтэй хамт хаягдах бохирдуулагч бодисын хэмжээ стандарт хэмжээнээс доогуур үзүүлэлттэй гарсан зэрэг давуу талтай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан. Ингээд туршилтын дүгнэлтийн дагуу уг зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд нэвтрүүлэх боломжтой бөгөөд хамгийн гол нь Монгол ахуйн хэрэглээний онцлог талаас нь шинэ загвар гарган үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах холбоонд хүргүүлсэн. Учир нь Монгол ахуйд зуухан дээр хоол ундаа хийх, том тогоо тавих, галлагааны хувьд нүүрсээ ойр ойрхон хийдэг жижиг зуух бус томхон зуух хэрэглээнд илүү тохиромжтой зэргийг зөвлөмжөөр хүргүүлсэн байгаа. Уг зуух хэрэглээний шаардлага хангасан тохиолдолд тухайн үйлдвэрлэгч байгууллагууд үйлдвэрлэн өөрсдөө зах зээлд нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаагаа эрхлэх юм. Танд амжилт хүсье. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Л.Гансүх 2011.03.02 18:39
Нэр (шаардлагатай)
И-мэйл (шаардлагатай)
Дараагийн асуулт ороход надад мэдэгдэнэ үү.
Энэ асуултын RSS feed