Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.1-д “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчим баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгох” гэж заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010.03.24-ны өдөр “Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зарим арга хэмжээний тухай” 68-р тогтоол, 2010.12.08-ны өдөр “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 320-р тогтоолыг тус тус баталсан билээ.
Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав.
Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2 жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.
Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо.
Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм.
Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй.
Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна.
Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ.
Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна.
Урамшуулал олгохдоо:


Монгол Улсыг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч, энэ аяныг санаачлагч, Канад улсын иргэн Satish Sikha, "Мiss world-2008" тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakuttan, Косова улсын иргэн, хүмүүнлэгийн ажилтан мисс Таrакu Morena, Монтенегро улсын иргэн, хумүүнлэгийн элч мисс Stanisic Nina нар энэхүү үйл ажиллагаанд оролцсон бөгөөд аяныг цаашид 21 аймаг, сум дүүрэгт өрнүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчны сайд Л.Гансүх энэ үеэр “Ногоон торгон тууз” аянд үзэл бодол, дуу хоолойгоороо нэгдсэн эдгээр бүсгүйчүүдэд “Байгаль орчны элч” сертификат гардуулсан аж. Дэлгэрэнгүй...
БОАЖЯ-нд 2011.4.19-ний өдрийн 15.00 цагт болсон нээлттэй ярилцлагад Туул голын асуудалтай холбогдох төр, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Тодруулбал, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Нийслэлийн засаг даргын орлогч, Туул голын сав газрын зөвлөлийн тэргүүн Да.Ганболд, Засгийн газрын хэрэгжүүүлэгч агентлаг Усны газрын орлогч Ц.Сосорбарам, тус газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж, Усны үндэсний хорооны ажилтан Б.Сэрчмаа нар холбогдох мэдээллүүд өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
СГЗ-ийг Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд тэргүүлж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Туул голын асуудлыг хариуцан ажиллах тусгайлсан байгууллага тул түүний ашиглалт, хамгаалалтын бүхий л ажилд хариуцлагатай оролцож, үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм.
Түүнчлэн, тухайн газраа суурьшил бий болгосон аж ахуйн нэгжийг дахин нэмж суурьшил бий болгохгүй байх, 2015 он гэхэд газраа чөлөөлөх талаар Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга нарт аж ахуйн нэгжүүдийн судалгааг хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Одоо тус байгууламж дээр технологийн шинэчлэлийн нэгдүгээр шат дуусч, улсын мэргэжлийн хяналтын газраас 14 үйлдвэрт нь ажиллах зөвшөөрөл олгосон боловч бүх үйлдвэрүүд зэрэг ажилласнаас шалтгаалан асуудал үүсчээ. Эхний станцын хувьд усанд автаж, тохируулгын ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд түр хугацаагаар зогсохыг арьс ширний үйлдвэрүүдэд сануулаад ч нэмэр болоогүй гэнэ. Арга аа бараад өнөөдөр эрх мэдэлтэй дарга нарыг авчирч ийнхүү хайнааг нь хагаллаа. 
Тэрбээр захидалдаа “Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг сайд танд болон танаар уламжлан Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшиг тохиолдсон энэ хүнд цагт манай байгаль орчны салбарын хамт олон сэтгэл зүрхээрээ Японы ард түмэнтэй хамт байгаа бөгөөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, энэхүү хүнд сорилтыг зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. |
Д/д |
Байгууллагын нэр |
Хүний тоо |
1 өдрийн цалин |
|
1 |
БОАЖ Яам |
68 |
1,234,551.00 |
|
2 |
Ойн үндэсний хороо |
1 |
21,941.00 |
|
3 |
Цөлжилтийн үндэсний хороо |
2 |
35,506.00 |
|
4 |
Химийн ХБАББЗАҮЗөвлөл |
2 |
37,911.00 |
|
5 |
Био аюулгүй байдлыг хангах ҮХ |
1 |
14,752.00 |
|
6 |
Усны үндэсний хороо |
2 |
33,026.00 |
|
7 |
Цэвэр хөгжлийн МҮТовчоо |
2 |
36,070.00 |
|
8 |
Төвлөрсөн арга хэмжээ |
9 |
166,010.00 |
|
9 |
Усны газар |
36 |
622,439.00 |
|
10 |
Ойн газар |
48 |
746,971.00 |
|
11 |
ЦУОШГазар |
53 |
988,791.00 |
|
12 |
Байгаль орчин хэмжил зүйн төв |
34 |
496,256.00 |
|
13 |
Агаарын чанарын алба |
4 |
75,484.00 |
|
14 |
Улаанбаатар ЦУОШТөв |
50 |
836,810.00 |
|
15 |
Байгаль орчны мэдээллийн төв |
45 |
908,656.00 |
|
16 |
Ус цаг уурын хүрээлэн |
59 |
905,014.00 |
|
17 |
Хан хэнтийн ДЦГ-ын ХЗ |
42 |
585,277.00 |
|
18 |
Богд уулын ДЦГ-ын ХЗ |
36 |
500,000.00 |
|
|
Дүн |
|
8,245,465.00 |
Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийдэг байна. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Мөн дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна.Европын жуулчдын сонирхол татах нэг улсыг жил бүрийн Берлиний ITB үзэсгэлэнгийн түншээр сонгож, сурталчилгааг нь өргөн хүрээнд дэмжин явуулдаг. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болдог.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс дараах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд: Монголын үндсэн талбай болох 26С танхимын 130 м2 талбайд тур оператор компаниудыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах, 10.2 дахь Соёлын танхимын 30 м2 талбайд Монголын урлаг, соёлыг танилцуулах арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулах, 4.1 дэх Экотуризмын танхим болох 21 м2 талбайд Монголын адал явдалт байгалийн аяллын талаар танилцуулга, шоу үзүүлбэрийг 5 өдрийн турш зохион байгуулах;Үзэсгэлэнгийн бүх өдөр Монголыг сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотын бусад газарт зохион байгуулах;Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 2011 оны 3-р сарын 9-нд “Монголын форум” арга хэмжээг Ай Ти Би-Берлиний үзэсгэлэнгийн танхимд тусгайлан зохион байгуулах, “Монголын форум” арга хэмжээний төгсгөлд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах;Берлин хотын төвд уран зургийн галлерейн тусгай үзэсгэлэнгийн нээлт хийх;Үзэсгэлэнгийн соёлын түнш орноор оролцож буйтай холбогдуулан Берлин хотын төвд Германы төр засаг, бизнесийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан 200 хүний хүлээн авалт зохион байгуулах;Ай Ти Би үзэсгэлэнгийн байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулах;Берлин хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монголын “Эдийн засгийн өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулах /яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн компаниудыг оролцуулна/ зэрэг ажил хийгдэнэ. Дэлгэрэнгүй...



Өндөр хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монголд байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт УАӨ хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт улам эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, УАӨ-ийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад хөгжиж буй орнуудад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг онцлов.
Харин Киотогийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын цаашид хүлээх үүргийн талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Тухайлбал, Канад Улс, Япон Улс, ОХУ Киотогийн протоколын хүрээнд шинэ үүрэг хүлээхгүй гэв. АНУ-д Киотогийн протоколд өнөө хүртэл нэгдээгүй байгаа билээ. Латин Америкийн зарим орон хэрвээ дээрх орнууд Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар шинээр үүрэг авахгүй бол өөр бусад асуудлаар байгуулах гэрээ хэлэлцээрт нэгдэхгүй хэмээн мэдэгдэв.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоолоо.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн давхацсан хэсгийг цуцлах, нөхөх олговор олгохтой давхцаагүй хэсгийг хүчин төгөлдөр үлдээхтэй холбогдсон харилцааг журмаар зохицуулах юм.
Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа нөхөх олговор авах юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно. Гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг билүүлээгүйн улмаас үүсэх зээл, төлбөрийг олгохгүй байхаар боллоо.
Нөхөх олговор олгосны дараа холбогдох баримтыг үндэслэн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цуцлах юм байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөх олговор олгох ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгалаа.
Дэлгэрэнгүй...Есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л. Гансүх Япон улсад ажлын айлчлал хийж Япон Улсын Токио хотноо жил бүр зохион байгуулагддаг ЖАТА – 2010 олон улсын аялал үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.
БОАЖ-ын сайд Л.Гансүх айлчлалын эхний өдөр ЖАТА – 2010 олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Японы аялал жуулчлалын холбооны дарга Акира Канай, Японы Үндэсний Аялал Жуулчлалын байгууллагын Дэд Ерөнхийлөгч Юсоки Наканаши, Японы Дэд бүтэц, Зам Тээвэр, Аялал жуулчлалын яамны АЖГ-ын дарга Мизохата Хироши нартай уулзалт хийж, Мизохата Хирошиг Монголд зочлон ирэхийг албан ёсоор урьсан.
Мөн энэ өдөр ЖАТА үзэсгэлэнгийн Монголыг сурталчлах семинарт оролцож, Монгол орныг сонирхож ирсэн Японы тур оператор, тур агент, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдөд Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.
Үдээс хойш Японы Дэд бүтэц, Зам Тээвэр, Аялал жуулчлалын Дэд сайдтай уулзалт зохион байгуулсан.
Мөн Японы аялал жуулчлалын холбооны дарга Акира Канай, Ерөнхийлөгч Шибата сан нартай уулзаж Монголын аялал жуулчлалын Холбоо, Японы аялал жуулчлалын холбооны хоорондын хамтын ажиллагаа маш эрчимтэй амжилттай явагдаж байгаад баяр хүргэж, цаашид улам нягт хамтран ажиллахыг МУ-ын ЗГ болон БОАЖЯ-ны хамт олны зүгээс хүсэж,бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.
Мөн 2 холбооны 2011 оны 6 сард хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Японы томоохон тур оператор, хэвлэл мэдээлэл, мужуудын хэвлэл мэдээллийн алба, аялал жуулчлалын төлөөлөгчид оролцсон 50-100 хүнтэй FAM PRESS TOUR -2011-ийг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа хэлсэн.
Мөн оройдоо Монголын аялал жуулчлалын холбооны Япон дахь төлөөлөгчийн газар, МИАТ ХК-ний Япон дахь төлөөлөгч, МУ-аас Япон улсад суугаа ЭСЯ-ны хамтран зохион байгуулсан “ МОНГОЛЫН ҮДЭШ” арга хэмжээнд оролцож, уг арга хэмжээнд Японы талаас 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ оны 6 са-ийн шинээр хийсэн Монголын тухай киноны анхны үзэгч болсон.
Энэ жилийн ЖАТА -2010 үзэсгэлэнд нийт 111,232 зочин ирсэнээс цэвэр аялал жуулчлалын мэргэжлийн худалдан авагч, хэвлэл мэдээллийн 39,492 зочин, үзэгч, сонирхогч 71,740 байлаа.
Дэлгэрэнгүй...
ги удирдсан багш нар оролцон юм. Энэ ажлын хүрээнд Булган уулын дурсгалт газрын баруун зүүн талаас ундран гардаг “Ганц мод”, “Жамган” зэрэг рашаан булгуудын орчмын хог хаягдлыг цэвэрлэв.
ичгээр мэдэгдэн, арга хэмжээ авч өгөхийг хүссэн тухай өмнө бид мэдээлсэн.Монгол орны эдийн засгийн ирээдүйтэй, чухал салбарын нэг болоод буй аялал жуулчлалын салбарынхан 9-р сарын 27-ны өдөр тохиодог Дэлхийн аялал жуулчлалын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Бодлого хэрэгжүүлэгчид, бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан, боловсон хүчин бэлгэгчид, ороцогч талууд, гадаад дотоодын түншүүдээ өргөн хамруулсан энэ цугларалтын үеэр төрийн захиргааны төв байгууллага БОАЖ-ын сайд 2010 онд хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа товч танилцуулж, ирэх жилийн төлөвлөгөөнөөсөө хуваалцса
н юм.

2010 онд томоохон ахиц гаргасан ажлуудын нэг нь Монголын аялал жуулчлалын олон улсын бизнест хүчтэй нөлөө үзүүлэх
“Хархорин-XIII зуун” төсөлд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн явдал багтаж байна. 2015 онд ашиглалтад оруулахаар зорьж буй “Хархорин-XIII зуун” төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгээд байгаа юм.
Мөн энэ оны 4-р сарын 1-нээс эхлэн Япон улсын иргэд Монголд визгүй зорчих болсныг ихээхэн ач холбогдолтой ажил хэмээн дүгнэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн таван сарын хугацаанд тус улсаас ирэх жуулчдын тоо 30 шахам хувиар өссөн. Түүнчлэн, Япон улсын хэвлэл мэдээллийн 30 шахам байгууллага манай улсад 6-р сард ирж ажиллан, Монгол Улсыг эх орондоо өргөн сурталчилсан юм. Монгол орны талаарх бодитой мэдээллийг Японы олон нийтэд хүргэхийг зорьсон “Монгол оронтой танилцах аялал”-д “NHK”, “BS TBS”, “Асахи” телевиз, “Кёодо цууш
ин”, “Жижи цуушин” мэдээллийн агентлаг, өдөр тутмын “Маяничи”, “Санкэй”, “Ёмиүри”, “Никкэй”, “Асахи” сонин, долоо хоног тутмын “Шуукан Асахи”, “Никкан гендай” сэтгүүл, сурталчилгааны “Сансет” агентлаг зэрэг нэр хүндтэй байгууллагуудаас нийт 26 төлөөлөгч оролцсон билээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийн өмнөхөн Л.Гансүх сайд Япон улсын урилгаар ажиллаад ирсэн. Тэрбээр, ихээхэн үр дүн өгч буй визгүй зорчих хамтын ажиллагааны талаар болон
ирэх онд харилцаагаа улам эрчимжүүлэх талаар тус улсын аялал жуулчлалын салбарынхантай санал солилцож, бас аялал жуулчлалын байгууллагын үзэсгэлэн, “Монголын орой” хөтөлбөрийг нээсэн юм.
Монголыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд БНСУ, БНХАУ, Голланд, Франц, ОХУ-ын Эрхүү мужид Монголын аялал жуулчлалын төлөөлөгч томилон ажиллуулж, зарим газарт жуулчдад мэдээлэл өгөх үйлчилгээний цэг ажиллаж эхэлсэн. Төлөөлөгчид Монголыг гадаадад сурталчлах олон ажил өрнүүлж байна.
Ирэх жилийн 3-р сард Берлинд болох Ай Ти Би (ITB) үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцохоор болсныг сайд тэмдэглэлт өдрөөр салбарынхандаа дуулгалаа. Үзэсгэлэнгийн үеэр Монголын гадаад сурталчилгаа, соёлын хөтөлбөрийг хамгийн идэвхтэй түвшинд зохион байгуул
ахаар төлөвлөж байна. “ITB үзэсгэлэнгийн үеэр Монголын талаар хангалттай сурталчилгаа цацагдана. Үлдэж буй таван сарын хугацаанд бид бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй” гэж сайд салбарын бизнес эрхлэгчиддээ аминчлан захисан юм. Бизнес эрхлэгчдийн оролцоог сайн зохион байгуулахыг Аялал жуулчлалын үндэсний төвд даалгалаа. Аялал жуулчлалын бодлогыг гардан хэрэгжүүлэгч Аялал жуулчлалын үндэсний төвийг өнгөрсөн онд байгуулсан нь манай салбарын ажилд ихээхэн ахиц гаргаж байгаа. БОАЖЯ-ны харъяа төрийн өмчит үйлдвэрийн энэ газар Аялал жуулчлалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, сурталчлах, аялал жуулчлалын судалгаа, сурталчилгаа, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. ITB үзэсгэлэнд оролцох ажлыг чанартай зохион байгуулахаар бусад яам, аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Аялал жуулчлалын салбарын нийт хамт олон, түншүүд баяраа тэмдэглэх үеэрээ салбарын шилдгүүдээ шалгаруулсан юм. Аялал жуулчлалын салбарт амжилт гаргасан Ц.Өнөржаргал, С.Ундармаа, Ө.Ганпүрэв нарыг “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулав. Түүнчлэн, БОАЖ-ын сайдын тушаалаар зарим зочид буудал, жуулчны баазад зэрэглэл олгосныг энэ өдөр олголоо. Тухайлбал, 2 одны зэрэглэлийг Өмнөговь аймгийн “Даланзадгад” жуулчны баазад, 2 цэцгийн зэрэглэлийг “Дрийм говь”, “Ноён тур”, “Ханбогд”, “Говь мираж”, “Жуулчин говь-1” жуулчны баазуудад тус тус олгож, гэрчилгээ тэмдгийг гардууллаа.
Дараа жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдөр хүртэл Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний чанараа сайжруулахыг салбарын бизнес эрхлэгчиддээ Л.Гансүх сайд уриалав.
Дэлхийн аялал жуулчлалын өдрийн тухай танилцуулга
Мексик улсын нийслэл Мехико хотноо 1970 оны 9-р сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO) анх байгуулагджээ. Үүнээс есөн жилийн дараа буюу 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас хотод Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий ассамблейн III чуулган хуралдаж, жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Ингээд дараа жилээс нь буюу 1980 оноос эл өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ.
“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн үндсэн зорилго нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлахад чиглэгддэг.
Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн ДАЖБ нь аялал жуулчлалын өдрийг өөрийн гишүүн байгууллагууд болон дэлхий нийтэд амралт, зугаалгын томоохон баяр болгон явуулахыг зөвлөж, уриалдаг. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болсон бөгөөд 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж байгаа юм.
Туркийн Истамбул хотноо 1997 онд хуралдсан ДАЖБ-ын Ерөнхий ассамблейгаас жил болгоны “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг аль нэг улсад дагнан зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш зохион байгуулж тэмдэглэсэн улсуудыг жагсаавал:
1998 - Мексик
1999 - Чили
2000 - Герман
2001 - Лалын бүгд найрамдах Иран улс
2002 - Коста-Рика
2003 - Алжир
2004 – Малайз
2005 - Катар
2006 - Португаль
2007 - Шри-Ланка
2008 – Перу
2009 – Гана
2010 - БНХАУ
Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг ДАЖБ-аас БНХАУ-ын Гуанжоу хотноо “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” уриан дор зохион байгуулж байна. Жилийн уриагаараа дамжуулан олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй юм.
Дэлхийн аялал жуулчлалын тоон баримтууд
1950 онд дэлхий дээр жилд 25 сая хүн аялж байсан бол 2009 онд 922 сая болж өссөн үзүүлэлт гарчээ. Жуулчны тоо 2020 он гэхэд 1.6 тэрбум болж өсөх хандлагатай байна. Ялангуяа, ядуу буурай орнуудад аялал жуулчлал нэлээд хүчтэй өсч байна.
БНХАУ гадагшаа явдаг жуулчны тоогоороо дэлхийд 4-рт орж байна. Жилд 40 сая хүн энэ улсаас гадаадад жуулчилж байгаа юм.
Аялал жуулчлалын салбар дэлхий даяарх ажлын байрны 6 хувийг эзэлж байна. Энэ тоо өдөр тутам нэмэгдсээр байгаа юм. Энэ салбарт 2.4 секунд тутамд 1 шинэ ажлын байр бий болж байна гэсэн судалгааг судлаачид танилцуулж байна.
Аялал жуулчлалын нэр төрөл өөрчлөгдөж байна. Групп жуулчин багасч, ганцаарчилсан болон тусгай аялал жуулчлал ихсэх хандлагатай байна. Харин хэлбэрийн хувьд эрүүл мэнд, спорт, боловсрол, шашин, байгаль, том хотын гэх мэт олон чиглэлээр хөгжиж байна.
2020 он гэхэд Япон, Герман улсуудын нийт хүн амын 1/3 хувь нь, Франц, Солонгос, Английн хүн амын ј нь мөн 60-аас дээш насны категорит орох тооцоо байна. Харин Хятад улсын хүн амын 11 хувь нь энэ насных ба 2050 он гэхэд 30 хувьд хүрч өсөх хандлагатай байна.
Аялал жуулчлалын салбарт интернэтийг өргөн ашиглаж байна. Жишээ нь, Европт гурван аялал тутмын нэг нь, Америкт 50 хувь нь интернэтээр захиалга хийж байна.
Энэ баримтуудыг онцлон дурьдаж, эдгээр онцлогийг харгалзан Монголын аялал жуулчлалын компаниуд нэлээд сайн ажиллаж, зах зээлд нэвтрэх хэрэгтэйг БОАЖЯ-ны АЖГ-ын дарга Ц.Оргодол зөвлөж байна.
Дэлгэрэнгүй...
Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон нь өдгөө Монгол Улсад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэмдэглэлт баяр болжээ.
үеэрээ тус аймгийн Жаргалант, Буянт, Манхан сумдад хэрэгжиж буй “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн эхний таван жилийн ажлын явц байдалтай танилцлаа. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2005 оны 3-р сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан билээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 2009 оны байдлаар 11 сумын нутагт 382.1 мянган га талбайд буюу нийт нутаг дэвсгэрийнхээ 1.9 хувьд ойтой байна. Ой бүхий нутгийн ихэнх талбайг Алтайн өвөр говийн заг, Их нууруудын хотгорын харгана, тэсэг эзлэх ба Алтайн нуруу дагуу шинэс, Булган, Буянт, Ховд голын савд улиас, бургас, хус, чацаргана, багахан талбайд ургадаг.
“Ногоон хэрэм”-ийн зурвасын анхны шанг 2005 онд Ховд аймагт Чандмань, Зэрэг сумдад татаж, хөтөлбөрийн нээлт, үзүүлэх сургуулийг хийж байв. Тус аймагт “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг Ховд Сафари ХХК, Үр жимс хоршоо, Ачит алтан хундага нөхөрлөл, Тольтон бургуйд нөхөрлөл, Хишиг шагай ХХК, Ховд тур ХХК, Батмодмөнх ХХК, Ой ан интернэйшнл ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. Одоо нийт 95 га талбайд хөтөлбөрийн үйл ажиллагаа явагдаж, орон нутгийн уур амьсгалд зохицсон мод бут сөөгийг 5 мод үржүүлгийн газарт үржүүлж байна.
Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн талбайн хэмжээ 34.5 га-д хүрч, төрөл бүрийн навчит модны 700 мянга гаруй тарьц, суулгац ургуулж, булаг шандны эхийн хамгаалалт, тариалангийн газрын хамгаалалтын зурвас, ойжуулалт, “Ногоон хэрэм”-д тарих сайн чанарын суулгацын хангалттай нөөцтэй болоод байна. Хамгийн чухал нь, байгуулсан ногоон хэрмийн үр шимийг олон хүн хүртэж, амьдрал ахуйгаа дээшлүүлж буй талаараа салбарын сайдад биечлэн танилцуулав.
Ховд аймагт хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн үр дүнд салбарын сайд сэтгэл тун өндөр буцсан юм.
Шалгалтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зөвшөөрөл авсан 180 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс одоогоор ажиллаж байгаа 70 амралтын газар, жуулчны баазыг хамруулснаас зөрчил, дутагдалтай 11 газрын үйл ажиллагаанд улсын байцаагчийн 33 заалт бүхий албан шаардлага өгч, 350000 төгрөгийн торгууль ноогдууллаа.
Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Шар хоолой, Их бага өвөлжөө, Цагаан тэмээт зэрэг ой бүхий газрын 5000 га-д ойн хортон устгалын ажил хийлээ. Уг ажлыг Ойн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр "Ой, усны хайгуул судалгааны төв" компани гүйцэтгэснээс 600 га-д гар аргаар, 4400 га-д агаараас онгоцоор хор цацав гэж Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй...
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх БНСУ-ын “Хана тур” компанийн ерөнхийлөгч Хий-Сеок Квеонийг хүлээ
н авч уулзав. Ноён Хий-Сеок Квеон манай улсын аялал жуулчлалын салбарт ажиллах, жуулчид илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлж, тус компаниар үйлчлүүлж буй жуулчдын сонирхол татах нэг гол чиглэл нь Монгол Улс болж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Хоёр орон 2003 онд “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрт аялал жуулчлалын салбарт харилцан хөрөнгө оруулах, үзэсгэлэн яармаг, хурал семинарт оролцох, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг тусгасан билээ.
БНСУ-ын аялал жуулчлалын салбар маш эрчимтэй хөгжиж байгаа. 2007 онд гэхэд БНСУ-д 6.4 сая гаруй жуулчин аялж, үүнээс хоёр дахин илүү солонгос иргэд гадагшаа жуулчилсан байна.
Тус улсаас Монголд ирсэн жуулчдын тоо жил бүр 8-10 хувиар тогтмол өсч, одоогийн байдлаар ирсэн жуулчдын тоогоор БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаар байранд орж байна. 2009 онд Солонгосоос манай оронд 38551 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 8.29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. БНСУ руу зорчих монгол иргэдийн тоо ч жил бүр тогтмол өсчээ. 2008 онд БНСУ руу 43807 монгол иргэн зорчсоны 4774 нь албан, 20766 нь хувийн, 6088 нь жуулчлалын, бусад нь суралцах, ажиллах зорилгоор аялжээ. Монгол иргэд БНСУ-д бизнес, эмчилгээ, хөдөлмөр эрхлэх зорилгоор голчлон зорчиж байна. Мөн Улаанбаатар-Чежүгийн чиглэлийн шууд нислэг эхэлсэн, визгүй зорчих боломжтой болсон зэргээс үүдэн сүүлийн үед монголчууд Чежү арал руу жуулчлах нь элбэгшсэн. Хоёр улсын аялал жуулчлал идэвжсэн тул 2007 онд Монголын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Сөүл хотод байгуулсан билээ.
Томоохон хөрөнгө оруулагч орны нэгийн хувьд өнгөрсөн оны байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай 82 аж ахуйн нэгж Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна.
“Хана тур” компани 1993 онд байгуулагдсан. Жилд 1.5 сая жуулчинг хилийн чанадад аялуулж, 1 сая гаруй тийзийн худалдаа хийдэг БНСУ-ын төдийгүй Ази, Номхон далайн бүсийн томоохон тур оператор компани юм. Тус компани 14.000 орчим аяллын бүтээгдэхүүн санал болгодог ба тус компанийн hanatour.com онлайн захиалгын системийг өдөрт 40.000 хүн ашигладаг байна. 1999 онд гадаад дахь төлөөлөгчийн газраа байгуулсан ба одоогоор 12 улсад тус компанийн төлөөлөгчийн газар ажилладаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны хамтарсан хоро
оны дарга Л.Гансүх энэ сарын 16-20-нд Турк Улсад ажлын айлчлал хийв. Тэрбээр Туркийн Байгаль орчин, ойн сайд Вэйсэл Эроглутай Истанбул хотод уулзаж “Орхон говь” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран гаргах талаар ярилцав. Хоёр улсын мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилийн турш хамтран ажиллаж, дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн техникийн үзүүлэлтүүдийг гаргасан бөгөөд энэ ажлыг Туркийн засгийн газрын санхүүжилтээр үргэлжлүүлэн дуусгах талаар ирэх 10-р сарын 25-26-нд Улаанбаатарт болох Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит VI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Хамтарсан хорооны уг хуралдааны үеэр Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн уулзалт зохиохоор Туркийн Эдийн засгийн гадаад харилцааны зөвлөл ДЭИК-ийн холбогдох хүмүүстэй уулзахдаа Л.Гансүх сайд тохиролцов. ДЭИК уг уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохиох бөгөөд Туркийн бизнес эрхлэгчдийг уулзалтад оролцохыг уриалж уриалга гаргаснаа манай сайдтай уулзах үеэрээ зарлав.
Л.Гансүх сайд Истанбул хотод нээгдэж буй Монголын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож үг хэлэв. Туркийн иргэн Фахрэттин Амир Арман Истанбулд манай улсын Өргөмжит консулаар ажиллах болж, Элчин сайд О.Очиржав түүнд Өргөмжит консулын патент, экзекватур, үнэмлэх, тамгыг гардуулж өглөө. Өргөмжит консул Ф.А.Арман нь хоёр жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд Монгол, Туркийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, Истанбулд байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж тэдэнд дэмжлэг үзүүлэх, Монголыг сурталчлах чиглэлээр ажиллана.
Мөн Туркийн Усны газрын удирдлагатай уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Туркийн “Анадолу” мэдээллийн агентлагт товч ярилцлага өгч, Истанбул хотын ус цэвэрлэх төхөөрөмжтэй танилцав.
Дэлгэрэнгүй...
Түүнчлэн, аялал жуулчлалын салбарын орлого 158.6 сая ам.доллар болж, 14.1 хувиар өсчээ. Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өссөн үзүүлэлт гарлаа. НҮБХХ, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл”-ийн баримт бичигт БОАЖ-ын сайд Л.Гансүх, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар гарын үсэг зурлаа.
Төв азийн тал хээр, Сибирийн тундра, Говь цөлийн дунд орших Монгол оронд маш олон төрлийн дэлхийд чухалд тооцогдох ховордсон биологийн төрөл зүйл байдаг. Энд дэлхийд мөхөх аюулд ороод байгаа төрөл зүйл болох хавтгай тэмээний амьдрах орчин Монгол орны цөлд байдаг байна. Мөн тус орны өндөр уулын бүсэд ирвэсийн нэлээд тоо толгой нутагладаг. Харамсалтай нь тус орны эдийн засгийн өсөлтийн улмаас эдгээр ховор чухал биологйн төрөл зүйл нь олон талаараа хүчтэй дарамтанд байна. Ан агнуур, мод бэлтгэл, газрын доройтол зэрэг аюулаас гадна уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэж байна.
1990-ээд оны үеэс Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсээр ирсний илрэл нь тусгай хамгаалалттай газрын тоо 10-аас 61 (нийт 21,749,509 га буюу нийт Монгол орны нутаг дэвсгэрийн 14% -ийг эзэлж байна) болтлоо нэмэгдсэнээс харагдаж байна. Харин энэхүү хурдацтай хөгжлийн хажуугаар менежментийн бүтэц, зохион байгуулалт төдийлөн сайжирч нэмэгдээгүйн улмаас өнөөдөр Монгол орны ихэнх ТХГН-уудад хамгаалах ёстой чухал төрөл зүйлийг хамгаалахад шаардагдах хэмжээний хангалттай менежмент, санхүүжилт байхгүй байна.
Энэхүү төслийн баримт бичигт эдгээр тулгамдсан нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийж, Монгол орны тогтвортой ТХГН-ийн системд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж даван туулах стратегийг гаргасан. Төслийн стратеги нь ТХГН-ийн системийг бүхэлд нь болон хэд хэдэн ТХГН-уудын үр ашигтай менежмент, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх болно.
Төслийн зорилго нь Монгол орны ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгох оршино. Төсөл нь 3 үндсэн тулгуур баганаас бүрдэнэ.
Үүнд:
Нэгдүгээрт, бодлого, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх болно. Зорилгод читлэгдсэн ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөний систем нь ТХГН-ийн ил тод, тэнцвэртэй төсөв боловсруулалт ба хуваарилалтын шийдвэр гаргахтай (үндэсний болон тухайн ТХГН-ийн түвшинд) шууд холбогдох ба энэ нь боломжит нөөцийг хамгийн үр ашигтай ашиглах явдлыг хангана.
Хоёрдугаарт, төсөл БОАЖЯ-ны менежмент, түүний мэргэжилтнүүд, салбар байгууллагуудын чадавхийг зохистой хэмжээнд хүргэх болно. Ингэснээр ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, санхүүгийн төлөвлөлт бий болох болно. Үүнд системийг менежмент, төсөв боловсруулалтын чиглэлээр чадавхижуулахаас гадна байгууллага, хувь хүний чадвар, чадавхийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, төсөл нь дэвшилтэт, зохистой, тогтвортой санхүүгийн механизмын системд анхааралаа хандуулах болно. Энд ТХГН-ийн системийн түвшинд цэвэр эдийн засгийн үнэлгээг хийж улмаар нэмэлт нөөцийн эх үүсвэрийг бий болгож, ТХГн-ийн системд урт-хугацаанд тогтвортой байдлыг бүрдүүлэх болно.
Төсөл нь ТХГН-ийн үндэсний системийн үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгохыг зорихын хзэрэгцээ энэ нь Монгол улсын ЗГ-ын бодлого болох дунд-урт хугацаанд ТХГН-ийн системийг өргөтгөх үндсэн нөхцлийг нь бүрдүүлж өгөх юм.
Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Төслийн 3 үр дүн ба 8 бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн байна.
Энэ төслийн зорилго, үзэл санаа нь хөтөлбөрт тулгуурласан санхүүгийн төсөв, төлөвлөгөөг нэвтрүүлэх ЗГ-ын бодлого чиглэлтэй маш сайн нийцэж байгаа болно.
Төслийн менежмент
Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны (БОАЖЯ) Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар (ТХНУГ) байна. НҮБХХ-ийн хүрээнд хэрэгжиж буй төслийн “үндэсний гүйцэтгэлийн удирдамж”-ийн дагуу ТХНУГ нь үйл ажиллагааны бодлого, хөтөлбөр, үр дүнд суурилсан менежментийн зарчмын хүрээнд төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн үндэсний хэрэгжүүлэгч, НҮБХХ хоёр хандивын хэлэлцээрт гарын үсэг зурах ба Төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь төслийн санхүүгийн зарцуулалт, төслийн зорилго, зорилтын биелэлт, үр дүн зэрэг нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхэд НҮБХХ-ийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.
Түүнчлэн төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь дараах үүрэгтэй байна. Үүнд: (i) хүлээн зөвшөөрч баталсан үр дүнгийн хэрэгжилтийг хангах, төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг удирдана; (ii) батлагдсан төсөв, ажлын төлөвлөгөөний хүрээнд төслөөс гарах зардлуудыг батлан гаргана; (iii) төслийн үр дүн, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, тайлагнах, мониторинг хийх; (iv) зөвлөхийн ажил үүргийн хуваарь, гэрээт ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичгийг батлах; (vi) төслөөс гарах үр дүн, гадны нөлөөлийн талаар НҮБХХ-т тайлагнана.
БОАЖЯ-ны ТХНУГ нь орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаадын (ХЗ) мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд, нөхөрлөл, үндэсний болон орон нутгийн ТББ-тай хамтран төслийг хэрэгжүүлнэ.
Төсөл нь төслийн удирдах зөвлөл, төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжтэй байх ба төслийн нэгжийн ажлын байр Улаанбаатар хотод БОАЖЯ дээр байна. Төслийн нэгж, төслийн удирдах зөвлөл нь төслийн үр дүн, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг холбогдох төв байгууллагуудад өгч, шинэ бодлого боловсруулахад тэднийг ашиглана. Төслийн ерөнхий менежментийн бүтцийг доор харуулав.
Төслийн удирдах зөвлөл. Төслийн бэлтгэл үе шатанд Төслийн удирдах зөвлөлийг (ТУЗ) байгуулна. ТУЗ нь төсөл ажлын төлөвөлгөөний дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэхэд мониторинг хийж шалгах үүрэгтэй байна. Удирдах зөвлөлийн дарга нь ТХНУГ-ын дарга байна. Удирдах зөвлөл дараах үндсэн 3 үүрэг рольтой байна. Үүнд: (i) Удирдах зөвлөлийн дарга нь БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга тул ТУЗ нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлнө. (ii) БОАЖЯ-ны ТХГНУГ-ын дарга, төслийн захирал нь төслийн ерөнхий чиг шугамд удирдамж өгч, (iii) мөн төслөөс гарах бүтээгдэхүүн тслийн үр дүнг хүртэгч байгууллагуудад хүрэх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Төслийн үр дүнг хүртэгч байгууллагуудыг . төслийн бэлтгэл үе шатанд тодорхойлно Дэлгэрэнгүй...


нд өмнөд ба зүүн Ази болон Номхон далайн орнуудаас хамгийн олон буюу 145 мянган жуулчин манай улсад зочилжээ. Харин жуулчдын зах зээлийн голлох орнуудыг өмнөд хөрш маань тэргүүллээ. Манай улс аялал жуулчлалын салбараасаа энэ онд 125 мянган ам.доллар олоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувь өссөн үзүүлэлт юм.
(БОАЖЯХМА)- БОАЖ-ын сайд Л. Гансүх шилдэг нөхөрлөлүүдийг өөрийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.Эдгээр 11 нөхөрлөл нь орон нутгийн төр засгийн байгууллагын удирдлагуудтай хамтын гэрээ байгуулан гал түймэр, хууль бус ажиллагаа, түүний дотор хулгайн мод бэлтгэл гаргуулаагүй зэрэг амжилт гарган олон жил тогтвортой ажилласан аж.
БОАЖ-ын сайдын нэрэмжит шагнал хүртсэн ойн нөхөрлөлийн нэрс
ин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
(БОАЖЯХМА)- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажей Чибберийн албан ёсны айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй өнөөдөр уулзлаа.Уулзалтын үеэр НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
Одоогийн байдлаар хэд хэдэн өргөн хүрээтэй төсөл үргэжлэн хэрэгжиж байгаа. Тухайлбал, Алтай Саяаны бүс нутагт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглахад орон нутгийн иргэдийг татан оролцуулах, нутгийн иргэд байгалийн нөөцөө хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлэх, нутгийн иргэдэд суурилсан байгалийн нөөцийн менежмент бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр ой мод, бэлчээр, ус зэрэг улсын эзэмшлийн байгалийн нөөцийн эрчимтэй доройтлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.
Мөн газрын тогтвортой менежмент, усны төсөл зэргээр дамжуулан орон нутгийн иргэдэд бэлчээр, усны зэрэг байгалийн нөөцөө үр ашигтай ашиглах менежмент хийх чадвар бий болгосноор хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулахад ахиц гаргана гэж тооцоолж байгаа юм.
Дэлгэрэнгүй...
нутгийн иргэд, Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас удаа дараа мэдээлэл ирүүлсэн юм.
эй танилцаарай.
хин их ууршилт явагдаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь цөлжилт үүсгэх үндсэн нөхцөлийн нэг болдог.
Дэлгэрэнгүй...
энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд агаарын чанарыг хянах чадавхи гол асуудал болно. Сүүлийн гурван жилд БОАЖ-ын салбарт агаарын чанар хянахад зориулсан хөрөнгө оруулалт багагүй хийгдээд байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын чанарыг 10-аад үзүүлэлтээр хянаж хэмждэг иж бүрэн 5 суурин, 1 хөдөлгөөнт харуулыг Франц улсын зээлээр авахаар тохирсон. 
Ж-ын яамнаас гаргасан байна.
амтран зохион байгуулсан юм. Пост тохижуулах ажилд аяллын багийн 70 гаруй хүн оролцож, замын хязгаарлалтын шонгууд босгох, тэмдэг сэргээх, постын байрны хаалга, цонх засварлан будах, орчны хог цэвэрлэх зэрэг ажлыг хамтын хүчээр амжууллаа.Үүний зэрэгцээ пост хариуцсан байгаль хамгаалагчийг Жи-Мобайлын суурин холбооны аппаратаар хангасан нь үнэтэй хөрөнгө оруулалт болсон. “Тэнүүн тур” ХХК-иас ийнхүү хамтран ажилласан нь жуулчлалын улирал эхэлж буй энэ үед бусад аялагч, жуулчдад үлгэр дуурайлтай сайхан үйлс боллоо гэж Хамгаалалтын захиргааныхан сайшааж байна.Энэ үйл ажиллагааг “Боловсрол” суваг телевизийнхэн сурвалжлан нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн байна. Дэлгэрэнгүй...
Ховд аймгийн Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хэсэгт УАЗ-469 авто машин гардууллаа.
хөтөлбөрийн газраас “Дагуурын хээр дэх SCAPE төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна.
, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллуулж байгаа билээ.Үүн дээр нэмээд 2009-2010 онд цаг уурын хөдөлгөөнт радар 4 ширхэгийг Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт ажиллуулахаар БОАЖ-ын сайд Л.Гансүх дээрх аймгуудын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарт хүлээлгэн өглөө.
шиглах 59 эрх цуцаллаа.
Хайрхан уул, Бурхан Халдун уул, Отгонтэнгэр уулыг тахих төрийн тахилгын ёслолыг сэргээн үйлдэж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлиг юм. Түүнчлэн, Төрийн тэргүүний 2004 оны 57, 2005 оны 44, 2007 оны 183 дугаар зарлигуудаар Дарьгангын Дарь овоо, Алтан Хөхий, Суварга хайрхан, Хан Хөхий, Сутай хайрхан уулыг тахихаар нэмж “Төрийн тахилгатай уул, овоо” хэмээн нэрлэсэн.
ь хамгаалал-2010” уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банктай хамтран БОАЖЯ-наас "Байгаль орчны шинэчлэл-2" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэ хурлыг АНУ-ын The Tributary Fund, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Шашин ба байгаль хамгаалах холбоо хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 тоот зарлиг болон “Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх “Аймаг, нийслэлийн засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 5-р сарын 15-ны өдөр бүх нийтээр мод тарих ажил орон даяар өрнөсөн.
Энэ удаагийн үйл ажиллагааг ЕТГ, БОАЖЯ, НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХААН банк болон 21 аймгийн БОАЖ-ын газрууд хамтран хариуцан зохион байгууллаа.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдэд улсын хэмжээгээр 500 мянган мод сөөг тарьж, 5799 албан байгуулллага, аж ахуйн нэгж, 93 мянган иргэн оролцсон байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд Өмнөговь аймаг хамгийн олон мод, бут сөөг суулгаж, нэгдсэн дүнгээр тэргүүллээ.
Мод тарьж, байгаль эхээ баясгах үйлсэд ХААН банк идэвх санаачилгатай оролцож, олон төрлийн ажлын зохион байгуулалтыг гардан гүйцэтгэв. Тарьсан мод, оролцсон иргэдийн талаарх дүн мэдээг Ойн газар шуурхай утас, ХААН банк онлайн сүлжээгээ ашиглан хүлээн авч нэгтгэсэн юм.
Бүх нийтээр мод тарих аян энэ 6-р сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй...
дрийн 63 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 14-нд буюу маэргааш "Ногоон хот аян-2010" бүх нийтийн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
ронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр тохирсон. Эл ажлын шугамаар Л.Гансүх сайд өнөөдөр БНСУ-ын Байгаль орчны корпорацийн Даян дэлхийн байгаль орчны хамтын ажиллагааны багийн менежер ноён Лий Хуун, туслах менежер Канг Жонгл нарыг хүлээн авч уулзлаа.
эдэвт уулзалт ярилцлагыг Дархан-Уул аймагт энэ сарын 9–10–ны өдрүүдэд зохион байгууллаа.Хуралд ОХУ-ын талаас Буриадын бүгд найрамдах улс, Тувагийн бүгд найрамдах улс, Өвөр Байгалийн хязгаараас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Харин Монголын талаас БОАЖЯ, Ойн газар, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын засаг дарга болон удирдах шатны төлөөлөгчид ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол–Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгалийн экологи–эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байгаа юм. Тухайлбал, 2006–2009 оны хооронд Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймгийн улсын хил дагуух бүс нутгаар нийт 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой хээрийн талбай тус тус шатсан байна. Дархан–Уул аймагт болсон олон улсын уулзалт семенарын үр дүнд мэдээлэл солилцоог сайжруулах, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа зохион байгуулах, хохирлыг төлүүлэх, гал унтраахад хоёр улсын талаас оролцох хүмүүсийг түр нэвтрүүлэх зэрэг олон чухал асуудал хэлэлцэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй...
Монгол-Орос хоёр улс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд
гарын үсэг зурах ёслол БОАЖЯ-ны Хурлын танхимд өчигдөр боллоо. ОХУ-ын талаас Буриадын бүгд найрамдах улсын Засгийн газрын Байгалийн нөөцийн сайд Б.Д.Ангаев, ОХУ-ын Буриадын БНУ-ын Аялал жуулчлалын агентлагийн дарга
Б.Л-Ж.Максанова тэргүүтэй төлөөлөгчид, манай талаас БОАЖ-ын сайд Л.Гансүх тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаар хоёр тал тун өргөн хүрээтэй тохиролцоонд хүрч, гэрээгээр баталгаажууллаа. Тухайлбал, хил дамнасан ойн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраахад хүн хүч, техник технологи, холбоо харилцаа, мэдээлэл солилцоогоо нэгтгэх, мод, модон материалыг бүрэн
боловсруулж хаягдалгүй ашиглах, Монголд модон шахмал түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх, навчит, шилмүүст модны тарьц суулгац үржүүлгийн газар байгуулах, Байгаль нуурыг тэтгэдэг Сэлэнгэ мөрөн болон хил дамнасан усны объектуудад ариун цэвэр, халдварт өвчний улсын хяналт хэрэгжүүлэх зэрэг ач холбогдол ихтэй томоохон ажлуудыг энд дурьдаж болох юм.
Харин аялал жуулчлалын салбарт “Байгаль–Хөвсгөл”, “Цайны их зам” төслийн хүрээнд хэд хэдэн далайцтай ажил хамтран хийхээр гэрээнд тусгалаа. “Байгаль–Хөвсгөл” төслийн хүрээнд 2010–2012 онд “Монды–Ханх” олон улсын шалган нэвтрүүлэх боомт байгуулах, “Култук-Монды” улсын чанартай замыг шинэчлэн засварлах, “Мөрөн–Хатгал–Ханх” чиглэлийн зам барих, Хөвсгөл аймгийн Ханх,
Жанхайн шалган нэвтрүүлэх боомтын ногоон бүсийг хөгжүүлэхээр тохиров.
Түүнчлэн, “Цайны их зам” олон улсын аялал жуулчлалын маршрутын Монгол-Буриадын хэсгийн аяллын тандан судалгаа (экспедиц)-г 2010–2011 онд хэрэгжүүлэх, Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын “Цайны зам” төсөлд хамрагдсан бүс нутгууд дахь аяллын замын мэдээллийг багтаасан нэгдсэн мэдээлэл сурталчилгааны 3 хэл дээрх сан бий болгох, энэ төслийг олон улсын аялал жуулчлалын байгууллага UNWTO-ын түвшинд хүргэх зэргийг онцгойлон тусгалаа.

илгээв.
С.Оюун гишүүн шонхор шувуунд санаа зовниж Засгийн газрын цагаар БОАЖ-ын сайд Л.Гансүхэд тавьсан асуулгынхаа хариуг сонсов. Манай улс өнгөрсөн есөн жилд 2538 толгой идлэг шонхорыг арабын орнуудад амьдаар нь экспортлож улсын төсөвт 15.9 сая ам.долларын ашиг олжээ. Дээрх мөнгөний 20 орчим хувь нь сум, орон нутгийн төсөвт ордог байна. Монгол оронд арван зүйл шонхор байдгаас идлэг шонхор нь элбэг тархацтай учир "Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенц"-ийн хоёрдугаар хавсралтын дагуу тодорхой тоотойгоор экспортлохыг зөвшөөрдөг байна. Энэ онд манай улс 300 идлэг шонхор экспортлож байгаа. Дээрх тооны зөвшөөрөл өгөх нь идлэг шонхрын сүргийн бүтцэд хэрхэн нөлөөлдөг, хоёр жилийн хугацаанд идлэг шонхор агнахыг хориглох шаардлага бий эсэх талаар зарим гишүүд асуулт тавив.
өчигдөр болж өндөрллөө. Сургалтад 24 тусгай хамгаалалтын нутгийн захиргаад болон 21 аймгийн БОАЖ-ын газрын нягтлан бодогчид хамрагджээ.
үйцэтгэсэн томоохон ажлуудын гүйцэтгэл, үр дүн, энэ оны ажлын төлөвлөлттэй танилцаж, холбогдох заавар, зөвлөмжийг өглөө. Тухайлбал, өмнөх онд УИХ-аас батлагдан гарсан “Ойн сав болон усны эх бүрэлдэх газруудад ашигт малтмал хайх олборлохыг хориглох тухай” хуулийн хэрэгжүүлэхэд Усны газрын хийж гүйцэтгэх ажлуудад анхаарах зүйлсийг нарийн ярилцаж тогтсон байна.
-Яагаад заавал энэ зуухнуудыг Баянгол дүүргийн 16-р хороонд туршиж байгаа юм бэ?
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л.Гансүх өөрийн сонгогдсон тойрог Дархан-Уул аймгаар явж, Шарын гол, Орхон, Хонгор сумдаар явлаа.
БОАЖЯ-ын сайд Л.Гансүх шарын гол сумаар орсныхоо дараагаар Хонгор сумын нутгаар орсон байна. Хонгор суманд өвөлжилт бас л хүндэрч, иргэд зутруухан өвөлж байна. Энэ жил тус сум нийт 135973 толгой мал тоологдсон байна. Тус сум нь нийтдээ 16,3 мянган тонн өвс нөөцөлснөөс одоогийн байдлаар 40 хувийг нь хэрэглэчхээд байгаа юм байна. Харин цэвэрлэгээний хаягдал тэжээлийн буудай 40 тонн, хивэг 30 тонны нөөцтэй байгаа юм байна. Энэ нөөц энэ өвлийн хүйтэн, хаварт хаана ч хүрэхгүй, улсаас өвс, тэжээлийн тусламж үзүүлэх хүсэлт Засаг дарга тавилаа.
хөндөн ярилаа. Тухайлбал, Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэдэг 50 гаруй сургууль байгаа ч сургалт чанаргүй байгааг шийдвэрлэхийн тулд их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт яамны зүгээс стандарт тогтоож өгөх, энэ ажилд ТББ-уудын чадварлаг мэргэжилтнүүдийг татан оролцуулах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн орон нутагт салбарын боловсон хүчин дутагдалтай байгааг шийдвэрлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд дахь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг зөв хуваарилан ашиглах бодлогын алхам хийхийг Яамны удирдлагуудаас хүсэж байв.
бал, ой, ургамал, ус, амьтан хамгаалал, аялал жуулчлал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мэдээлэл сурталчилгааны чиглэлийн нийт 120 гаруй ТББ-ыг хүлээн авч уулзлаа.
бөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээр ахлуулсан Ажлын хэсэг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг боловсруулсан тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав.
эрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 2-р цахилгаан станцыг түшиглэн коксжих нүүрсний үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь ажлын дэд хэсгийн ахлагч нар чиглэсэн асуудлаараа танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал бодлоо илэрхийлэв.Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал өнгөрөгч сарын 26-нд болж, зохион байгуулалтын
асуудлаа хэлэлцэн, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Ингээд тус холбооны ерөнхийлөгчөөр БОАЖ-ын сайд Л.Гансүх сонгогдсон байна.
Шинэхэн ерөнхийлөгч Л.Гансүх гишүүн маргааш өглөө нь нийслэлийн төв талбайгаас аялагчдаа адал явдалт аялалд үдэн гаргаж өглөө. Явган аяллын төрөлд гэхэд л жил бүр доод тал нь 1000 км зам туулдаг Адал явдалт спорт аялагчдын энэ оны анхны аялал хоёрдугаар сарын 27-ны өдөр Бурхан Халдун уул зорих маршрутаар эхлэв. Тэд Багануур дүүргээс гараагаа эхлэн Мөнгөнморьт, Хан Хэнтийн нуруу - Бурхан Халдун гэсэн маршрутаар 200 км зам туулах юм.
Энэ удаагийн аялалд Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын спортын холбоод, клубуудын 35 спорт аялагч оролцож байна. Аялалын бүрэлдэхүүнд 73 настай ахмад, 9 эмэгтэй тамирчин аялагчид багтжээ.
Мянганы замаар 1000 км аялсан туршлагатай аялагч н.Баатарчулуун оролцож байгаа бол аяллын багийг Адал
явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Б.Жияандорж ахалж байна.
Аялагчид Бурхан Халдун хүрэх замдаа зудад нэрвэгдсэн зэрлэг ан амьтдад өвс тэжээл тараах ажилд хүчин мөхөсдөж байгаа орон нутгийн байгаль хамгаалагчдад туслах юм.
Энэхүү аялал ирэх хавар Сэлэнгэ аймгаас Байгаль нуур хүртэл зохион байгуулагдах Орос-Монголын хамтарсан том хэмжээний аяллыг угтсан сорилт болж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.
Дэлгэрэнгүй...
асуудлаар өнөөдөр холбогдох мэргэжлийнхэнтэй уулзлаа. Уулзалтад ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй мэргэжлийн байгууллагын болон Таван толгой, Оюутолгой, Энержи ресурс, Эрдэнэс МГЛ, Нүүрсний зам зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.
Одоо дээрх чиглэлд өдөрт 500 орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна. Хүнд даацын автомашинд үйлдвэрлэгчээс тогтоосон даац 38 тонн боловч тэд дунджаар 80-100 тн, заримдаа пүүний даацаас хэтэрсэн жинтэй нүүрс ачиж байна. Тоосжилт их үүсгэдэг энэ байдал нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдуулахаас гадна хөрсөн замын эвдрэл үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Нүүрс тээвэрлэлтийн сайжруулсан шороон замаар хүнд даацын машин ийм байдлаар байнга явсаар дэржигнүүр үүсч, зарим хэсэгт 40-60 см гүн ховил, 40-100 метр өргөн олон салаа зам бий болсон байгаа юм.
БОАЖЯ-ын сайд Л.Гансүх "Хатуу хучилттай, тоосжилт гаргахгүй зам тавих ажлыг түргэвчлүүлэх, нүүрс тээвэрлэлтийн одоогийн замд хязгаарлалт хийх" тухай хөндөж ярьж байлаа. Энэ асуудлаар салбаруудын төлөөлөл зөвлөлдсөний эцэст Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд Тавантолгой, Оюутолгой чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тоосжилтгүй, хатуу хучилттай замаар хийж эхлэх чиглэл өгөв. Замын ажлыг түргэвчлүүлэхийн тулд үүнийг энэ сардаа багтаан Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Дэлгэрэнгүй...
оос “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн билээ. Гол уриалга нь “гэрлээ унтраа”.
сэтгэл санаа нэг буйгаа харууллаа. Энэ санаачилгад энэ жил Монгол Улс анх удаа нэгдэж оролцсон юм. БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ өнгөрсөн бямба гарагийн 20:30 цагт Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-т зориулан талбайн орчмын гэрлүүдийг унтрааж, лаатай үдэш боллоо. Энэ нь монголчууд дэлхий нийттэй сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаа илэрхийлсэн томоохон арга хэмжээ боллоо. БОАЖ-ын сайд Л.Гансүх Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “эх дэлхийгээ болон хүн төрөлхтөнөө аврахын тулд Засгийн газар төдийгүй ТББ, бизнесийн байгууллага, иргэд бид бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддаг юм гэдгийг харуулах арга хэмжээний нэг нь “Эх дэлхийн цаг” юм” хэмээн онцолсон юм.
тед нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талууд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллав. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
26-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Франкфурт, Бонн, Берлин хотноо ажлын айлчлал хийлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьдчилан тандаж судалснаар дасан зохицох стратеги тодорхойлох, хариу арга хэмжээ авах, нөлөөллийг нь ирээдүй үедээ аль болох бага байлгахын тулд ойн зохистой менежмент явуулах зэрэг цогц асуудлаар өргөн хүрээтэй уулзалтуудыг айлчлалын үеэр хийв. Хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлт боловсронгуй болгох, иргэдэд суурилсан хамтын ойн менежментийг үр ашигтай явуулах, ойн үндэсний парк, мэдээллийн төв ажиллуулах талаар Герман улсын туршлагыг Монголд нэвтрүүлэхэд бодлого зохицуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Герман бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар дорвитой судалгаа хийж, загварчлал гаргасны үндсэн дээр ойн тогтвортой менежмент явуулж буй олон жилийн туршлага хуримтлуулсан орон юм. Засгийн газар нь дэлхий дахинаа ойн болон экосистем хамгаалах бусад үйл ажиллагаанд 2012 он хүртэл 500 сая еврогийн санхүүжилт хийж, түүнээс цааш жилд 100 сая евро зарцуулахаар урьдчилан тохирсон байна.
Дэлгэрэнгүй...
БОАЖ-ын сайд Л.Гансүх мөн Холбооны улсын Бундестагийн гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн
хөгжлийн байнгын хорооны дарга ноён Др.Кристиан Раактай Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг, түүний менежментийн арга барилын талаар ярилцсан юм. Түүнчлэн, Холбооны улсын парламентын гишүүн, Төв Азийн бүлгийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны олон жилийн түүхт хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар болон монгол оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, зуд, байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Уулзалтуудаас хоёр орон уул уурхай, нөхөн сэргээлт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж онцлон тэмдэглэлээ.
БОАЖ-ын сайд Л.Гансүх Герман улсад айлчлах үеэрээ холбооны улсын хэд хэдэн сонин сэтгүүлд ярилцлага өгч, Берлин хотноо сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд оролцож, Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.
Дэлгэрэнгүй...|
Бохир усанд нөхөн төлбөр төлнө2012-05-18 08:54
ТОВЧХОН
Стратегийн ач холбогдол салбар гэдэгт ашигт малтмал, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, » | Another Articles | |
|
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА2012-05-17 08:55 БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААРХ БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, » | Another Articles | |
|
Арван таван га-д нөхөн сэргээлт хийв2010-12-01 10:33 Ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг шалгав. Аймгийн МХГ, БОАЖГ, ОБГ хамтран ашигт малтмал хууль бусаар » | Another Articles | |
| Манай улсын хэмжэ... БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Л.Гансүх Дархан-Уул аймгийн зари... |
| ... Уламжлалт ёслолын буудлагаа буудлаа |