gishuun_head_gansukh
5 сарын 24
  • gansukh_l_01
  • gansukh_02
  • gansukh_l_03
  • gansukh_l_04
  • gansukh_l_05

Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив

Уншсан: 468 И-мэйл Хэвлэх PDF
Байгаль орчны салбарын голлох суурь хуулиуд 1990 оны эхээр батлагдаж, түүнээс хойшхи хугацаанд нэмэлт, өөрчлөлтүүд оруулж ирсэн. Одоогоор мөрдөгдөж буй 30 гаруй хуулиар байгаль орчин хамгааллын бүх хариуцлагыг төр дангаараа үүрч байгаа. Энэ зохицуулалтыг өөрчилж, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх, ашиглагч нь хамгаалагч байх суурь зарчимд үндэслэн салбарын хуулиа багцаар нь шинэчлэх ажлыг БОАЖЯ 2008 оноос хойш хийсэн юм. Байгаль орчны багц хуулийн төслийг сайд Л.Гансүх 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байна.
Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох тухай
gansukh_iltgel_02_14Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.1-д “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчим баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгох” гэж  заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010.03.24-ны өдөр “Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зарим арга хэмжээний тухай” 68-р тогтоол, 2010.12.08-ны өдөр “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 320-р тогтоолыг тус тус баталсан билээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжийн 18.хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган эдгээр хуулийг системчлэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дүгээр тушаалаар баталсан аргачлалыг баримталсан болно.

Эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс эрх зүйн  зохицуулалтыг улам боловсронгуй болгож, байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх, “бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх”, “нутгийн иргэд нь байгалиа хамгаалах”, “байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэрийг бий болгох”, “нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зэрэг үзэл баримтлалыг эдгээр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар  боловсрууллаа.
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, зохих үүргээ биелүүлээгүй албан тушаалтантай тооцох хариуцлагын тогтолцоог бий болгож байна.

Байгаль орчны аудитыг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх  эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульчилж байна.

Байгаль орчинд учруулсан хохирлыг  аливаа субъект нөхөн  төлдөг байх, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагч ногдуулдаг байхаар зохицуулалтыг тусгалаа

Байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг хөдөөгийн ард иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглах чадвар, тогтолцоог бий болгох зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчин, түүний нөөц баялгийг хариуцан хамгаалж, давуу эрхтэйгээр эзэмшиж, ашиглаж болох зэрэг зарчмын ач холбогдолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийн талаар:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгалаа. Үүнд:

Байгаль орчны стратеги үнэлгээний ерөнхий шаардлага, стратеги үнэлгээг гүйцэтгэх, тайланг боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг шинээр томъёолж орууллаа.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хянах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хариуцлага тооцох механизмыг чангатгах заалтуудыг тусгалаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо, хяналт тавих гэдэгт үнэлгээний явцын олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьлоо.

Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгасан.
Байгаль орчны үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг, маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулна. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүрэг, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх хуулийн этгээд, тэдгээрийн эрх үүргийг тодотгон тусгасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж,  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгалаа.
3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулиудаар байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон  харилцааг тус тусад  нь зохицуулж байгаа бөгөөд байгалийн баялаг ашиглах асуудлаар нэгэн ижил зохицуулалттай эдгээр хуулиудыг нэгтгэж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулав.

Экологийн тэнцвэрт байдлыг хангах, ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэв.

Энэхүү хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах; Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох; Байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртөй холбогдсон харилцааг зохицуулж байна.

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулиудыг хүчингүй болгоно.
4.Хөрс хамгаалах,  цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийн талаар:
Манай оронд ХХ зууны хоёр дугаар хагасаас эхлэн газар тариалан, уул уурхай, зам тээвэр, хот тосгоны зориулалтаар газрыг эрчимтэй ашиглаж эхэлснээс хөрсөнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж хөрсний бүтэц алдагдах, үржил шим нь буурах, бэлчээрийн талхагдал үүсэх, цөлжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэж байна. Иймд хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, элэгдэл, эвдрэл, бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ авах, хүн амын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад хариуцлагын тогтолцоог бий болгоно.

Энэ хууль батлагдсанаар хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжоор баталгаажуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлах, хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаагаа хянах, олж тогтоох, багасгах, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийн зохицуулалт нь Газрын тухай болон Газар тариалангийн тухай хуульд заасан ашиглалтын үеийн хөрс хамгаалах арга хэмжээг багтаасан илүү өргөн хүрээний зохицуулалтыг хамарч байгаагийн зэрэгцээ цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг, хөрс хамгаалалтай нь иж бүрнээр нь авч үзсэнээрээ онцлог илүү ач холбогдолтой юм.

Уг хууль батлагдсанаар хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, цөлжилтийн ангилал болон үнэлгээ, шинжилгээ, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оролцох төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг тодорхой болж, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигчид хүлээлгэх хариуцлага тодорхой болно.
5.Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай:
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгав. Үүнд:

1/ Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын үүрэгт  үсны ашиглах боломжит нөөцийг тогтоосны үндсэн дээр Сав газрын захиргаа ус ашиглах зөвшөөрлийг олгох  усны нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлон үнэлгээ өгөх, нөөцийн хэмжээ, чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээг байгуулах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.

2/Сав газрын захиргаа нь сав газрууд дахь усны асуудлыг хариуцсан байгууллага байх бөгөөд сав газрын усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нэгж байх юм.

3/ Бохирдуулагч нь төлөх зарчмыг тусгана. Усны нөөцийг бохирдлоос хамгаалах гэсэн зүйлээр ус бохирдуулагч нь төлдбөр төлөх зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын үндсийг тавина.

4/ Ус ашиглагчийн хүлээх үүргийн зохицуулалтыг шинээр оруулна. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах техник, технологи хэрэглэх санал, санаачилгыг урамшуулан дэмжих, газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг хамгаалахад зориулагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхюм. Мөн ус ашиглагчийн зохистой хэрэглээг тогтоох зорилгоор хоногт ашиглах усны нормативт  хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ус ашигласны төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлэх зохицуулалт шинээр тусгав.

5/ Усны нөөцийн нэгдсэн менежментийн санхүүжилтын эх үүсвэрийн талаар шинээр зохицуулалт хийв. Ус, рашааны ашигласны төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлогоор “усны нөөцийг хамгаалах сан” бүрдүүлэн усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгахад  зарцуулах талаар эрх зүйн зохицуулалт бий болно.
6.Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, усны бохирдлоо хянах дотоодын хяналттай байх, бохир усны хяналтыг бие даан явуулах, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээх, харилцан мэдээлэл солилцох зохицуулалтыг тусгав.

Ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг хаягдал усны стандартыг үндэслэн Засгийн газар тогтоох, мөн зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр  заав.
7.Ойн хуулийн талаар:
Ойн тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн Ойн тухай хуулийн төслийг боловсруулав. Хамгаалалтын, ашиглалтын бүсийн ой болон  улсын тусгай хэрэгцээний  ой, түүний дэглэмийг тодорхой болгож ойн анги, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг,   ойг хамгаалах арга хэмжээ, түүнд оролцох төрийн бус байгууллагын оролцоо, ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ойд хориглох үйл ажиллагаа, ойг  нөхөн сэргээх, үржүүлэх, мод тарьж ургуулах ажлыг зохион   байгуулахтай холбогдсон харилцааг шинэчлэн томъёолов.

Ойг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг,  санхүүжилт, ойн баялаг, ойн дагалт  нөөц ашигласны төлбөр, хураамж, ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх,  ой хээрийн түймрийн шалтгаан, гаргасан этгээд, учирсан хохирлыг  тогтоох, ой хээрийн түймрийн талаархи мэдээ, тайлан, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийнхөө  хууль бус үйл ажиллагааны улмаас ойн сан, түүний нөөцөд учруулсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх талаар болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
8.Амьтны тухай хуулийн төслийн талаар:
Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулиудыг нэгтгэн  Амьтны тухай хуулийн төслийг боловсруулав. Амьтныг хамгаалах хэлбэр, нэн ховор, ховор амьтныг хамгаалах,  амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа,  агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл, агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох, амьтны гаралтай  түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох, амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэр, амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах, амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах, амьдралын үйл ажиллагааны бүтээгдхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах, мөн ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, амьтны  цуглуулга, иргэн, нөхөрлөл, амьтны чиглэлийн мэргэжлийн болон  төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах, агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах, агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт, агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл, агнах, барих агнуурын амьтны тоо  хэмээг тогтоох, үйлдвэрлэл, ахуйн, тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих, ангийн буу, сумны захиалга, зарцуулалт зэрэг ан амьтны нөөцийг өмчлөх, эзэмших, хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулсан.
9.Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаар:
2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай, 2003 онд батлагдсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, 2009 онд батлагдсан Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиудыг нэгтгэн хог хаягдалтай холбогдсон нийтлэг харилцааг  зохицуулсан “Хог хаягдлын тухай” хуулийн төслийг боловсрууллаа.

Хог хаягдлын тухай хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгана. Үүнд:

Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог бүрдүүлэх, төвлөрсөн цэг дээр хог хаягдлыг дарж булах хэмжээг багасгахын тулд юуны түрүүнд, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, дараа нь дахин ашиглах, эцэст нь түүхий эдийн эх үүсвэр болгон дахин боловсруулах  үйл ажиллагааны зохицуулалт бий болно. Хог хаягдлын тогтвортой менежментийг бүрдүүлэх суурь нөхцөл болох үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг хуульчлан тогтоолоо. Хог хаягдлыг цуглуулах ангилан ялгах, тээвэрлэх, устгах, боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх  эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгоно. Хог хаягдлын талаар хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн нэгдсэн сүлжээ, сантай болох асуудлыг тусгана. Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлж тусгана.
10.Агаарын тухай хуулийн төслийн талаар:
Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиудыг нэгтгэн Агаарын тухай хуулийг боловсруулав. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих,  агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлыг тусгана. Үүнд:

Агаарын чанарын мэргэжлийн алба, түүний чиг үүрэг, агаарын чанарын тухай мэдээлэл, агаарыг хамгаалах арга хэмжээ, агаарын чанарыг сайжруулах бүсийн ойлголт, агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээний талаар, мөн  агаар бохирдуулсны нөхөн төлбөр, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлов. Агаарын бохирдлыг бууруулах талаар иргэдэд үзүүлэх урамшуулал, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан болно.

Дээр дурдсан хуулиудыг одоогийн мөрдөж байгаа бусад хуулиудтай уялдуулах зорилгоор Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлдөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшигаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад боловсруулаад байна. Эдгээр хууль батлагдсанаар нэг салбарын  ижил зохицуулалт бүхий олон  хуулийг нэгтгэсэн нэг хуультай болж,  хууль хоорондын давхардал,  зөрчил арилж, уялдаа холбоо сайжрах болно.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Previous
  • Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив

    Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив

  •  

    “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн ажлын т

  •  

    “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн

  •    Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулбал гэрчилгээ олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

    Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулбал гэрчил

  • Говьд хуралдсан Монголын Засгийн газрын санаачилгыг Цөлжил

  • Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулахаар гурван тал гарын үсэг зурлаа

    Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг т

  • “Ногоон торгон тууз” аян зохион байгуулагчдыг Л.Гансүх сайд хүлээн авч уулзав

    “Ногоон торгон тууз” аян зохион байгуулагчдыг Л.Гансүх сай

  • Туул голын сав газарт хэрэгжүүлж буй ажлын талаар БОАЖ-ын сайд нээлттэй тайлбар өглөө

    Туул голын сав газарт хэрэгжүүлж буй ажлын талаар БОАЖ-ын са

  • Төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэв

    Төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэв

  • Цоохор ирвэс агнах квот ашиглахгүй байхаар БОАЖ-ын сайд шийдвэрлэв

    Цоохор ирвэс агнах квот ашиглахгүй байхаар БОАЖ-ын сайд ший

  • БОАЖЯ эмгэнэл илэрхийлж, хандив өргөв

    БОАЖЯ эмгэнэл илэрхийлж, хандив өргөв

  • ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна

    ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор ор

  • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллэ

    Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зө

  • Хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Хамтран ажиллах гэрээ байгууллаа

  • Усны салбарыг шинэ шатанд гаргана гэв

    Усны салбарыг шинэ шатанд гаргана гэв

  • УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэлх 30 тэрбум ам.доллар гаргана

    УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэл

  • НҮБ-ын Бага хурлын Өндөр хэмжээний уулзалт дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ

    НҮБ-ын Бага хурлын Өндөр хэмжээний уулзалт дээр БОАЖ-ын сайд

  • Л.Гансүх: “Mongolia ITF”-ийн нэр хүнд жилээс жилд өсч байна

    Л.Гансүх: “Mongolia ITF”-ийн нэр хүнд жилээс жилд өсч байна

  • Байгаль орчны төрийн бус байгууллагууд хоёр дахь удаагаа зө

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

  • Озоны давхарга хамгаалах талаар дэлхий нийтийн хурал болов

  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга на

  • БОАЖ-ын сайд Л.Гансүх газрын доорхи усны асуудлаар уулзалта

  • БОАЖ-ын сайд Л.Гансүх "Жата-2010" олон улсын аялал үзэсгэлэнд о

  • Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна

    Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна

  • Онон гол химийн хорт бодисоор бохирдоогүйг албан ёсоор танилцуулав

    Онон гол химийн хорт бодисоор бохирдоогүйг албан ёсоор тани

  • Амбан захирагч Арнолд Шварценеггэр сэтгэл хангалуун байгаа

  • Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхан цугларав

    Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхан цугларав

  • Аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

    Аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

  • Л.Гансүх сайд Монгол орны махчин шувуудыг хамгаалах тухай Х

  • БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

    БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилт

  • Аялал жуулчлалын компаниудыг шалгалаа

  • Солонгосын аялал жуулчлалын тэргүүлэгч компани Монголд ажиллана

    Солонгосын аялал жуулчлалын тэргүүлэгч компани Монголд ажи

  • Л.Гансүх сайд БНТУ-д ажлын айлчлал хийв

    Л.Гансүх сайд БНТУ-д ажлын айлчлал хийв

  • Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өсчээ

    Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өсчээ

  • Л.Гансүх сайд шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ

    Л.Гансүх сайд шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ

  • Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

    Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн са

  • Хууль зөрчсөн компани үйл ажиллагааг зогсоолоо

    Хууль зөрчсөн компани үйл ажиллагааг зогсоолоо

  • Монголыг зорьсон жуулчдын тоо 100 мянгаар өсчээ

    Монголыг зорьсон жуулчдын тоо 100 мянгаар өсчээ

  • БОАЖ-ын сайд Л. Гансүх шилдэг нөхөрлөлүүдийг шагнав

    БОАЖ-ын сайд Л. Гансүх шилдэг нөхөрлөлүүдийг шагнав

  • Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоолоо

    Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоолоо

  • Л. Гансүх сайд байгалийн нөөцийг хамгаалах асуудлаар ярилцлаа

    Л. Гансүх сайд байгалийн нөөцийг хамгаалах асуудлаар ярилцл

  • Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай албан захидал хүргүүллээ

    Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай албан захидал

  • Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой

    Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой

  • Үүлэнд зориудаар нөлөөлж, 33 мм хүртэл хур тунадас орууллаа

    Үүлэнд зориудаар нөлөөлж, 33 мм хүртэл хур тунадас орууллаа

  • Долоо, наймдугаар сард цаг агаар ямар байх талаар сайд мэдээллээ

    Долоо, наймдугаар сард цаг агаар ямар байх талаар сайд мэдээ

  • Агаарын чанарыг хянах харуулын тоо нэмэгдэв

    Агаарын чанарыг хянах харуулын тоо нэмэгдэв

  • Зайсангийн аманд газар ашиглах эрхүүд цуцлав

    Зайсангийн аманд газар ашиглах эрхүүд цуцлав

  • Монголыг зорьсон жуулчдын тоо 50 мянгаар өсчээ

    Монголыг зорьсон жуулчдын тоо 50 мянгаар өсчээ

  • Босгын постыг тохижуулав

    Босгын постыг тохижуулав

  • Хамгаалалтын захиргаанд авто машин өгөв

    Хамгаалалтын захиргаанд авто машин өгөв

  • Дагуурын хээр дэх scapes төсөл хэрэгжинэ

    Дагуурын хээр дэх scapes төсөл хэрэгжинэ

  • Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад үүл буудаг радар машин өглөө

    Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад үүл буудаг рад

  • Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцлалаа

    Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцла

  • БОАЖ яам, Гандантэгчилэн хийдээс уриалга гаргалаа

    БОАЖ яам, Гандантэгчилэн хийдээс уриалга гаргалаа

  • “Нигүүлсэл ба байгаль хамгаалал-2010” хурал болж байна

    “Нигүүлсэл ба байгаль хамгаалал-2010” хурал болж байна

  • Улсын хэмжээгээр 455 710 ширхэг мод, сөөг тариад байна

    Улсын хэмжээгээр 455 710 ширхэг мод, сөөг тариад байна

  • "Ногоон хот аян-2010" өдөрлөг зохион байгуулна

  • Ахуйн хог хаягдлын менежментийн төсөл эхлүүллээ

    Ахуйн хог хаягдлын менежментийн төсөл эхлүүллээ

  • Хил дагуух түймрийн эсрэг олон улсын хэмжээнд тэмцэнэ

    Хил дагуух түймрийн эсрэг олон улсын хэмжээнд тэмцэнэ

  • Л.Гансүх сайд Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

    Л.Гансүх сайд Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуу

  • Л.Гансүх сайд Кувейтийн Эмиртэй уулзлаа

  • Л.Гансүхийг сайдын албан тушаалд 100 хувийн саналаар улираан томиллоо

    Л.Гансүхийг сайдын албан тушаалд 100 хувийн саналаар улираан

  • Сайд бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ

    Сайд бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулагчдад хандан захидал ил

  • Шонхор экспортлохыг хоёр биш хорин жилээр ч хорьж болно

    Шонхор экспортлохыг хоёр биш хорин жилээр ч хорьж болно

  • БОАЖ-ын салбарын санхүүчид чууллаа

    БОАЖ-ын салбарын санхүүчид чууллаа

  • Усны сав газрын хамгаалалтын бүсийг тогтооно

    Усны сав газрын хамгаалалтын бүсийг тогтооно

  • Зуун өрх утаагүй зуухтай боллоо

    Зуун өрх утаагүй зуухтай боллоо

  • БОАЖ-ын сайд, УИХ-ын  гишүүн Л.Гансүх Дархан-Уул аймгийн зарим сумдын өвөлжилтийн  байдалтай танилцаад ирлээ

    БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Л.Гансүх Дархан-Уул аймгийн зари

  •  Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтайгаа нээлттэй ярилцлаа

    Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтайгаа

  • БОАЖЯ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан санал солилцоно

    БОАЖЯ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус хамгаала

  • БОАЖЯ-ны дэргэдэх иргэний зөвлөл сэтгэл хангалуун байна

    БОАЖЯ-ны дэргэдэх иргэний зөвлөл сэтгэл хангалуун байна

  • “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болно

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн бол

  • Монголын адал явдалт спорт аялагчид  Бурхан Халдуныг зорилоо

    Монголын адал явдалт спорт аялагчид Бурхан Халдуныг зорило

  • БОАЖ-ын сайд байгальд ээлтэй, тоосжилтгүй  зам тавих чиглэл өглөө

    БОАЖ-ын сайд байгальд ээлтэй, тоосжилтгүй зам тавих чиглэл

  • “Эх дэлхийн цаг” арга хэмжээ Монгол анх удаа боллоо

    “Эх дэлхийн цаг” арга хэмжээ Монгол анх удаа боллоо

  • Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо

    Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төг

  • Л.Гансүх сайд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчлаад ирлээ

    Л.Гансүх сайд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчлаад ирлээ

  • Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд идэвх гаргана

    Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд идэвх гаргана

Дараахи

Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив

Байгаль орчны салбарын голлох суурь хуулиуд 1990 оны эхээр батлагдаж, түүнээс хойшхи хугацаанд нэмэлт, өөрчлөлтүүд оруулж ирсэн. Одоогоор мөрдөгдөж буй 30 гаруй хуулиар байгаль орчин хамгааллын бүх хариуцлагыг төр дангаараа үүрч байгаа. Энэ зохицуулалтыг өөрчилж, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх, ашиглагч нь хамгаалагч байх суурь зарчимд үндэслэн салбарын хуулиа багцаар нь шинэчлэх ажлыг БОАЖЯ 2008 оноос хойш хийсэн юм. Байгаль орчны багц хуулийн төслийг сайд Л.Гансүх 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байна.
Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох тухай
gansukh_iltgel_02_14Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.1-д “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчим баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгох” гэж  заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010.03.24-ны өдөр “Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зарим арга хэмжээний тухай” 68-р тогтоол, 2010.12.08-ны өдөр “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 320-р тогтоолыг тус тус баталсан билээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжийн 18.хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган эдгээр хуулийг системчлэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дүгээр тушаалаар баталсан аргачлалыг баримталсан болно.

Эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс эрх зүйн  зохицуулалтыг улам боловсронгуй болгож, байгаль орчны аудитыг олон улсын туршлагын дагуу нэвтрүүлэх, “бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх”, “нутгийн иргэд нь байгалиа хамгаалах”, “байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэрийг бий болгох”, “нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зэрэг үзэл баримтлалыг эдгээр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар  боловсрууллаа.
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, зохих үүргээ биелүүлээгүй албан тушаалтантай тооцох хариуцлагын тогтолцоог бий болгож байна.

Байгаль орчны аудитыг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх  эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульчилж байна.

Байгаль орчинд учруулсан хохирлыг  аливаа субъект нөхөн  төлдөг байх, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагч ногдуулдаг байхаар зохицуулалтыг тусгалаа

Байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг хөдөөгийн ард иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглах чадвар, тогтолцоог бий болгох зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчин, түүний нөөц баялгийг хариуцан хамгаалж, давуу эрхтэйгээр эзэмшиж, ашиглаж болох зэрэг зарчмын ач холбогдолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийн талаар:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгалаа. Үүнд:

Байгаль орчны стратеги үнэлгээний ерөнхий шаардлага, стратеги үнэлгээг гүйцэтгэх, тайланг боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг шинээр томъёолж орууллаа.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хянах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хариуцлага тооцох механизмыг чангатгах заалтуудыг тусгалаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо, хяналт тавих гэдэгт үнэлгээний явцын олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьлоо.

Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгасан.
Байгаль орчны үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг, маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулна. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүрэг, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх хуулийн этгээд, тэдгээрийн эрх үүргийг тодотгон тусгасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж,  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгалаа.
3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулиудаар байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон  харилцааг тус тусад  нь зохицуулж байгаа бөгөөд байгалийн баялаг ашиглах асуудлаар нэгэн ижил зохицуулалттай эдгээр хуулиудыг нэгтгэж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулав.

Экологийн тэнцвэрт байдлыг хангах, ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэв.

Энэхүү хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах; Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох; Байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртөй холбогдсон харилцааг зохицуулж байна.

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулиудыг хүчингүй болгоно.
4.Хөрс хамгаалах,  цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийн талаар:
Манай оронд ХХ зууны хоёр дугаар хагасаас эхлэн газар тариалан, уул уурхай, зам тээвэр, хот тосгоны зориулалтаар газрыг эрчимтэй ашиглаж эхэлснээс хөрсөнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж хөрсний бүтэц алдагдах, үржил шим нь буурах, бэлчээрийн талхагдал үүсэх, цөлжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэж байна. Иймд хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, элэгдэл, эвдрэл, бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ авах, хүн амын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад хариуцлагын тогтолцоог бий болгоно.

Энэ хууль батлагдсанаар хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжоор баталгаажуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлах, хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаагаа хянах, олж тогтоох, багасгах, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийн зохицуулалт нь Газрын тухай болон Газар тариалангийн тухай хуульд заасан ашиглалтын үеийн хөрс хамгаалах арга хэмжээг багтаасан илүү өргөн хүрээний зохицуулалтыг хамарч байгаагийн зэрэгцээ цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг, хөрс хамгаалалтай нь иж бүрнээр нь авч үзсэнээрээ онцлог илүү ач холбогдолтой юм.

Уг хууль батлагдсанаар хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, цөлжилтийн ангилал болон үнэлгээ, шинжилгээ, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оролцох төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг тодорхой болж, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигчид хүлээлгэх хариуцлага тодорхой болно.
5.Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай:
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгав. Үүнд:

1/ Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын үүрэгт  үсны ашиглах боломжит нөөцийг тогтоосны үндсэн дээр Сав газрын захиргаа ус ашиглах зөвшөөрлийг олгох  усны нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлон үнэлгээ өгөх, нөөцийн хэмжээ, чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээг байгуулах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.

2/Сав газрын захиргаа нь сав газрууд дахь усны асуудлыг хариуцсан байгууллага байх бөгөөд сав газрын усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нэгж байх юм.

3/ Бохирдуулагч нь төлөх зарчмыг тусгана. Усны нөөцийг бохирдлоос хамгаалах гэсэн зүйлээр ус бохирдуулагч нь төлдбөр төлөх зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын үндсийг тавина.

4/ Ус ашиглагчийн хүлээх үүргийн зохицуулалтыг шинээр оруулна. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах техник, технологи хэрэглэх санал, санаачилгыг урамшуулан дэмжих, газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг хамгаалахад зориулагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхюм. Мөн ус ашиглагчийн зохистой хэрэглээг тогтоох зорилгоор хоногт ашиглах усны нормативт  хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ус ашигласны төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлэх зохицуулалт шинээр тусгав.

5/ Усны нөөцийн нэгдсэн менежментийн санхүүжилтын эх үүсвэрийн талаар шинээр зохицуулалт хийв. Ус, рашааны ашигласны төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлогоор “усны нөөцийг хамгаалах сан” бүрдүүлэн усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгахад  зарцуулах талаар эрх зүйн зохицуулалт бий болно.
6.Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, усны бохирдлоо хянах дотоодын хяналттай байх, бохир усны хяналтыг бие даан явуулах, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээх, харилцан мэдээлэл солилцох зохицуулалтыг тусгав.

Ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг хаягдал усны стандартыг үндэслэн Засгийн газар тогтоох, мөн зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр  заав.
7.Ойн хуулийн талаар:
Ойн тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн Ойн тухай хуулийн төслийг боловсруулав. Хамгаалалтын, ашиглалтын бүсийн ой болон  улсын тусгай хэрэгцээний  ой, түүний дэглэмийг тодорхой болгож ойн анги, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг,   ойг хамгаалах арга хэмжээ, түүнд оролцох төрийн бус байгууллагын оролцоо, ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ойд хориглох үйл ажиллагаа, ойг  нөхөн сэргээх, үржүүлэх, мод тарьж ургуулах ажлыг зохион   байгуулахтай холбогдсон харилцааг шинэчлэн томъёолов.

Ойг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг,  санхүүжилт, ойн баялаг, ойн дагалт  нөөц ашигласны төлбөр, хураамж, ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх,  ой хээрийн түймрийн шалтгаан, гаргасан этгээд, учирсан хохирлыг  тогтоох, ой хээрийн түймрийн талаархи мэдээ, тайлан, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийнхөө  хууль бус үйл ажиллагааны улмаас ойн сан, түүний нөөцөд учруулсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх талаар болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
8.Амьтны тухай хуулийн төслийн талаар:
Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулиудыг нэгтгэн  Амьтны тухай хуулийн төслийг боловсруулав. Амьтныг хамгаалах хэлбэр, нэн ховор, ховор амьтныг хамгаалах,  амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа,  агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл, агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох, амьтны гаралтай  түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох, амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэр, амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах, амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах, амьдралын үйл ажиллагааны бүтээгдхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах, мөн ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, амьтны  цуглуулга, иргэн, нөхөрлөл, амьтны чиглэлийн мэргэжлийн болон  төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах, агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах, агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт, агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл, агнах, барих агнуурын амьтны тоо  хэмээг тогтоох, үйлдвэрлэл, ахуйн, тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих, ангийн буу, сумны захиалга, зарцуулалт зэрэг ан амьтны нөөцийг өмчлөх, эзэмших, хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулсан.
9.Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаар:
2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай, 2003 онд батлагдсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, 2009 онд батлагдсан Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиудыг нэгтгэн хог хаягдалтай холбогдсон нийтлэг харилцааг  зохицуулсан “Хог хаягдлын тухай” хуулийн төслийг боловсрууллаа.

Хог хаягдлын тухай хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгана. Үүнд:

Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог бүрдүүлэх, төвлөрсөн цэг дээр хог хаягдлыг дарж булах хэмжээг багасгахын тулд юуны түрүүнд, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, дараа нь дахин ашиглах, эцэст нь түүхий эдийн эх үүсвэр болгон дахин боловсруулах  үйл ажиллагааны зохицуулалт бий болно. Хог хаягдлын тогтвортой менежментийг бүрдүүлэх суурь нөхцөл болох үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг хуульчлан тогтоолоо. Хог хаягдлыг цуглуулах ангилан ялгах, тээвэрлэх, устгах, боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх  эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгоно. Хог хаягдлын талаар хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн нэгдсэн сүлжээ, сантай болох асуудлыг тусгана. Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлж тусгана.
10.Агаарын тухай хуулийн төслийн талаар:
Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиудыг нэгтгэн Агаарын тухай хуулийг боловсруулав. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих,  агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлыг тусгана. Үүнд:

Агаарын чанарын мэргэжлийн алба, түүний чиг үүрэг, агаарын чанарын тухай мэдээлэл, агаарыг хамгаалах арга хэмжээ, агаарын чанарыг сайжруулах бүсийн ойлголт, агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээний талаар, мөн  агаар бохирдуулсны нөхөн төлбөр, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлов. Агаарын бохирдлыг бууруулах талаар иргэдэд үзүүлэх урамшуулал, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан болно.

Дээр дурдсан хуулиудыг одоогийн мөрдөж байгаа бусад хуулиудтай уялдуулах зорилгоор Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлдөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшигаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад боловсруулаад байна. Эдгээр хууль батлагдсанаар нэг салбарын  ижил зохицуулалт бүхий олон  хуулийг нэгтгэсэн нэг хуультай болж,  хууль хоорондын давхардал,  зөрчил арилж, уялдаа холбоо сайжрах болно.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Дэлгэрэнгүй...

“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн ажлын төлөвлөгөөг баталлаа

ТОВЧХОН
“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үүнтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 78 арга хэмжээг 2016 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Дэлгэрэнгүй...

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрыг байгуулахаар тогтлоо

ТОВЧХОН
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Энэ төв цэнгэг ус болон бусад нөөц баялгийг хамгаалах, зөв зохистой ашиглах, олон нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
Дэлгэрэнгүй...

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулбал гэрчилгээ олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ТОВЧХОН
  • Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна.
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.

Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав.

 

Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

 

Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.

 

Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо.

 

Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм.

 

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй.

 

Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна.

 

Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ.

 

Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна.

Урамшуулал олгохдоо:

  • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчдийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
  • Хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл, шалгуурлыг хангасан эсэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны саналыг үндэслэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй...

Говьд хуралдсан Монголын Засгийн газрын санаачилгыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенциос үнэллээ

Өмнөд Солонгос улсын Чангвон хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал үргэлжилж байна. Бага хурлын хүрээнд Талуудын Дээд түвшний буюу Сайд нарын хуралдаан 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ хуралдаанд 156 орны сайд, дэд сайд нар хүрэлцэн ирсэн ба манай улсыг төлөөлөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцсон юм.

БОАЖ-ын сайд Л.Гансүх энд ажиллах хугацаандаа Зүүн хойд Азийн “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай тэмцэх сүлжээ” байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Ойн алба, БНСУ-ын Ойн албаны хооронд байгуулсан энэ санамж бичгийн дагуу стратеги төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх олон ажил хамтран хийх юм.

БОАЖ-ын сайд Л.Гансүх хурлын үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ноён Лук Накаджатай уулзаж ярилцав. Монгол Улсын Засгийн газар говьд хуралдан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хэлэлцсэнийг ноён Лук Накаджа чухалчлан үнэлж, энэ нь дэлхий нийтийн анхаарал татсан, Монголын Засгийн газар цөлжилттэй тэмцэх чин хүсэлтээ илэрхийлсэн чухал арга хэмжээ болсон гэж үнэлж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр цөлжилттэй тэмцэх 10 жилийн хүрээнд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг Монголд зохион байгуулахыг санал болголоо.

Монголын Засгийн газрын хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэнд БОАЖ-ын сайд Л.Гансүх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, Монголын цөлжилттэй тэмцэх тодорхой төсөл хэрэгжүүлэхэд болон энэ чиглэлээр мэргэжилтнүүд сургах, олон улсын судалгааны ажилд оролцуулах талаар дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Цөлжилттэй тэмцэх 10 жил, Биологийн олон янз байдлыг хамгаалах 10 жилийг тэмдэглэх хүрээнд хамтарсан арга хэмжээг 2012 онд Монголд зохион байгуулах талаар энэ уулзалтаар санал нэгтэй тохиролцов.

Өчигдөр өндөрлөсөн Дээд түвшний хуралдаанаар сайд нар “Цөлжилт ба хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Рио+ 20 ба ногоон эдийн засаг”, “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай тэмцэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь” гэсэн гурван асуудлаар дугуй ширээний ярилцлагад оролцсон. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос улсаас оруулсан “Чангвоны санаачилга”-ыг сайшааж, Цөлжилтэй тэмцэх 10 жилийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэх чухал арга хэмжээ болно гэж үзлээ. Чангвоны санаачилгыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхий нийтээрээ “0” цөлжилттэй болох зорилт дэвшүүлж байна.
Дэлгэрэнгүй...

Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулахаар гурван тал гарын үсэг зурлаа

БНСУ-ын Чангвон хотноо 2011 оны аравдугаар сарын 10-21-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын Х бага хуралд 194 орны 3000 гаруй төлөөлөгч, 30-аад орны Байгаль орчны сайд оролцож оролцож байна. Энэ хурал Азид анх удаа зохион байгуулагдаж байгаа нь Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой.
gansukh_00
Хуралд Монгол Улсаас БОАЖЯ, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, Монголд хэрэгжиж буй Цөлжилтийг сааруулах болон Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл, Ногоон хэрэм зэрэг төслийн холбогдох ажилтнууд, хурлын дээд хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцож байна.

Хурлын үеэр Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Ойн алба, БНСУ-ын Ойн албаны хооронд Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулах үйл ажиллагааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт БОАЖ-ыг сайд Л.Гансүх гарын үсэг зурлаа.

Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ нь дараах зорилтыг дэвшүүлж байна.
1.    Тус сүлжээ нь Зүүн хойд Азийн дэд бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Стратегийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
2.    Цөлжилттэй тэмцэх болон элэгдсэн, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, түүнчлэн элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх талаар хамтын судалгаа шинжилгээ болон төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
3.    Цөлжилттэй тэмцэх, элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, үйл ажиллагааны чадамж бий болгоно.
4.    Бус нутгийн болон үндэсний хэмжээнд тус сүлжээний бүс нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
5.    Семинар, симпозиум, техникийн зөвлөгөөнөөр дамжуулан цөлжилт, хуурайшилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан мэдээлэл солилцож ажиллана.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын хуралд Монгол Улсын төлөөлөгчид Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар таван илтгэл тавьж, хэлэлцүүлээд байна. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болон дэлхийн бусад орон, олон улсын байгууллагатай цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах санал тавиад байна. Дэлгэрэнгүй...

“Ногоон торгон тууз” аян зохион байгуулагчдыг Л.Гансүх сайд хүлээн авч уулзав

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн өчигдөр  “Ногоон торгон тууз" эко хөгжлийн аяныг санаачлагч, зохион байгуулагчдыг хүлээн авч уулзсан байна. Энэ нь дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг "Ногоон торгон тууз" эко хөгжлийн аянг Монгол Улсад зохион байгуулах гэж байгаатай холбоотой аж. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн сөрөг үзэгдлүүдэд монгол хүний хувь нэмэр чухал үүрэгтэйг олон нийтэд ухамсарлуулахад нөлөөлөх зорилготой энэ аяны зохион байгуулагч “Эх дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл" нийгэмлэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг гэдгийг уулзалтын үеэр онцолсон байна. gansukh-gaa

Аяны үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний урлаг, спорт, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон дуу хоолойгоо илэрхийлж, мессеж үгээ ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламжаа оруулдаг уламжлалын дагуу БОАЖ-ын сайд Л.Гансүх дэлхийн ард түмэнд хүргэх мессежээ "НОГООН ТОРГОН ТУУЗ" дээр бичсэн аж. Тэрээр “Монгол Улс ногоон ирээдүйн төлөө дэлхийн хамтын нийгэмлэтэй мөр зэрэгцэн зүтгэж ирсэн, зүтгэж байна, улам эрчтэй зүтгэх болно” хэмээх үгийг ийнхүү үлдээв.

eko_gggМонгол Улсыг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч, энэ аяныг санаачлагч, Канад улсын иргэн Satish Sikha, "Мiss world-2008" тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakuttan, Косова улсын иргэн, хүмүүнлэгийн ажилтан мисс Таrакu Morena, Монтенегро улсын иргэн, хумүүнлэгийн элч мисс Stanisic Nina нар энэхүү үйл ажиллагаанд оролцсон бөгөөд аяныг цаашид 21 аймаг, сум дүүрэгт өрнүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчны сайд Л.Гансүх энэ үеэр “Ногоон торгон тууз” аянд үзэл бодол, дуу хоолойгоороо нэгдсэн эдгээр бүсгүйчүүдэд “Байгаль орчны элч” сертификат гардуулсан аж. Дэлгэрэнгүй...

Туул голын сав газарт хэрэгжүүлж буй ажлын талаар БОАЖ-ын сайд нээлттэй тайлбар өглөө

“Туул гол ширгэж байна, сайд аа. Та өнөөдөр юу хийх вэ?” гэсэн онлайн мэдээлэл, хэлэлцүүлгийг нийгмийн тодорхой бүлгийн зүгээс олон нийтэд түгээжээ. Иргэний хөдөлгөөнийхний О.Магнай тэргүүтэй төлөөллийн тавьсан хүсэлтийн дагуу дээрх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Л.Гансүх Туул голын усны нөөц хамгаалал, ариун цэвэр, усны хэрэглээ, байгаль орчны хяналт зэрэг асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. Гэвч, дээрх нэр бүхий төлөөлөл нээлттэй ярилцлагад ирээгүй тул танилцуулга мэдээллийг онлайн хэлбэрээр хүргүүлж байна.

2011.4.19_Tuul1БОАЖЯ-нд 2011.4.19-ний өдрийн 15.00 цагт болсон нээлттэй ярилцлагад Туул голын асуудалтай холбогдох төр, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Тодруулбал, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Нийслэлийн засаг даргын орлогч, Туул голын сав газрын зөвлөлийн тэргүүн Да.Ганболд, Засгийн газрын хэрэгжүүүлэгч агентлаг Усны газрын орлогч Ц.Сосорбарам, тус газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж, Усны үндэсний хорооны ажилтан Б.Сэрчмаа нар холбогдох мэдээллүүд өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Нээлттэй ярилцлагыг нээж БОАЖ-ын сайд хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1,2 сая иргэнийг ундны усаар хангаж байгаа учраас Туул голын асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтөөс экологид үзүүлж буй хүндрэл, ариун цэнгэг байдалд нь сөрөг үр дагавар учруулж буй хүний үйл ажиллагаа, улам өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ зэрэг нь Туул голтой холбоотой олон бэрхшээл үүсгэж байна. БОАЖЯ-наас эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр сүүлийн хоёр жилийн турш далайцтай ажлууд эхлүүлэн ажиллаж байгаа ч энэ талаар нийгэмд тодорхой ойлголт мэдээлэл дутмаг байгаа юм байна гэж дүгнэлээ. Иймд яам, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.

БОАЖЯ-наас 2011 оныг “Усны жил” болгон зарласан билээ. Усны жилийн хүрээнд 2011 онд энэ салбарын менежментийг сууриар нь өөрчлөх зорилт тавьсан. Эрх зүйн орчинг багцаар нь шинэчилж, ус бохирдуулсны төлбөр болон усны экологи, эдийн засгийн үнэлгээг өөрчилж, ус хэрэглээний норм, нормативыг шинэчлэн тогтоох ажил энэ зорилтод багтаж байгаа юм.

Түүнчлэн, УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөр батлуулсан. 2020 хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд усны салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг энэ хөтөлбөрөөр тодорхойлсон. Холбогдох бүх байгууллагууд дээрх хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Нээлттэй ярилцлагын үеэр “Ус” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөнд туссан ажлуудаас зөвхөн Туул голын хүрээнд хийх ажлын багцыг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Туул голтой холбоотой авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгээс
ТУУЛ ГОЛЫГ ХАРИУЦСАН ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА БУЮУ
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А-268 тоот тушаалаар Туул голын сав газрын зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүд, эрдэмтдийн төлөөллөөс бүрдүүлж байгуулав.

Сав газрын зөвлөл нь “Усны тухай” хуулийн 19-р зүйлд заасан ажил үүргийг хариуцан хэрэгжүүлэх юм. Тодруулбал, сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж, усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, сав газрын усны мэдээллийн сан бүрдүүлэх, усны тоо бүртгэлийг сав газрын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран зохион байгуулах, усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн ус ашиглах шийдвэр гаргах, ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэх, ус ашиглах, бохир ус зайлуулах, цэвэршүүлэх горим зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрхийг цуцлах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлуудыг хариуцан хийнэ.

Сав газрын зөвлөл (СГЗ)-ийн анхдугаар хуралдааныг 2010 оны 11 дүгээр сард зохион байгуулж, сав газрын дүрэм, ажиллах журмыг баталсан. Харин энэ оны 4 дүгээр сарын 18-ны хуралдаанаар Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний бүтэц, бүрдэл, түүнийг боловсруулах талаар хэлэлцүүлээд байна.

Түүнчлэн, Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлд Усны сав газрын захиргааны бүрэн эрхийн талаар, 20 дугаар зүйлд Сав газрын зөвлөлийн талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

2011.4.19_Tuul2СГЗ-ийг Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд тэргүүлж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Туул голын асуудлыг хариуцан ажиллах тусгайлсан байгууллага тул түүний ашиглалт, хамгаалалтын бүхий л ажилд хариуцлагатай оролцож, үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм.

Монгол Улсын БОАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын менежментийн мастер төлөвлөгөө” боловсруулах ажилд Монголын талын хамтрагчаар Туул голын СГЗ-ийг томилсон. Энэ ажлыг Солонгосын Байгаль орчны үйлдвэр, технологийн хүрээлэн, Жи Эс Инженеринг корпорацитай 2011 оны 3 дугаар сарын 31-нээс эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын системийн талаар болон усны харилцааны эрх зүйн баримт мэдээллийг нэгтгэн шинэчилж, нийслэлийн ус хангамжийн мастер төлөвлөгөө боловсруулах юм.

БОАЖЯ-наас энэ төслийн хүрээнд ус хангамжийн эх үүсвэрийн бүс дэх гэр хорооллын усан хангамж, цэвэрлэх байгууламжтай холбоотой бага оврын төхөөрөмж суурилуулан туршилт хийхийг санал болгож, төсөл хэрэгжих явцад туршилт хийхээр тохиролцсон.
ТУУЛ ГОЛЫГ ХАМГААЛАХ, БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЦОГЦ АЖИЛ
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА
Туул голын эх хэсэгт: Япон улсын хөрөнгөөр цэвэр ус хуримтлуулах далан байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ онд далангийн зураг төслийг боловсруулна. 

Мөн “Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний ажил болгож Туул голын урсац бүрэлдэх эхийн экосистемийн өнөөгийн төлөв байдалд үнэлгээ өгч хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг 2010 оны сүүлчээс эхлэн боловсруулж байна. Энэ ажил 2011 оны 6-р сард дуусч, үр дүнгээ танилцуулна.

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоож дүгнэлт гарган, 8 дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан. Үүний дагуу усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дотор суурьшсан аж ахуйн нэгжийн судалгаа гаргаж, тухайн газраа үйл ажиллагаа явуулаагүй газрын газар эзэмших эрхийг цуцлах тухай Нийслэлийн засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 703 дугаар захирамж гаргуулж, 165 иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2011.4.19_TuulТүүнчлэн, тухайн газраа суурьшил бий болгосон аж ахуйн нэгжийг дахин нэмж суурьшил бий болгохгүй байх, 2015 он гэхэд газраа чөлөөлөх талаар Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга нарт аж ахуйн нэгжүүдийн судалгааг хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Туулын дунд хэсэгт:
Улаанбаатар орчимд Солонгосын Чунгсук инженеринг компанитай хамтран “Туул-Сэлбэ голын хөгжил” төсөл эхлүүлсэн. Энэ онд НЗДТГ-тай хамтран Туул голын эргийг тохижуулах төлөвлөгөө гаргана, Сэлбэ голын эргийг тохижуулна. Сэлбэ голын даланг сэргээн засварлах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.

Доод хэсэгт: төв цэвэрлэх байгууламжаас гарах бохир усыг цэвэршүүлэн ашиглах “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл эхлүүлэх, 2012 онд Туул-Сонгино болон Албанбулаг орчимд бохирдлын хуримтлалын хэмжээг тогтоож, саармагжуулах, цэвэршүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Эдгээр ажил нь Туул голын усны нөөцийг нэмэгдүүлэх, хотын экосистемийн тэнцвэрт байдлыг сайжруулах, эргийн дагуу тохижуулах, бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах чиглэлээрх цогц арга хэмжээ юм.
ТУУЛ ГОЛЫН ДАГУУХ БОХИРДОЛ, ХОМСДЛЫГ БУУРУУЛАХААР
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДАД ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ
ШАТ ДАРААТАЙ ХИЙЖ БАЙНА
Туул голын сав газарт нийт 27 бохир ус цэвэрлэх байгууламж байгаа боловч эдгээрийн 11 нь хэвийн ажиллагаатай, 5 нь хэвийн бус ажиллагаатай, 11 нь ажиллахгүй байна. Эдгээр цэвэрлэх байгууламжаас эхний ээлжинд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн техник технологид шинэчлэлт хийхээр ажиллаж байгаа бөгөөд Солонгос улсын “Hankuk engineering” зөвлөх компаниас тодорхой төслийн санал ирүүлснийг судалж байна.

“Харгиа” ХК-ийн үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт оруулж, нийслэлийн төсвөөс 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр техник, технологийн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж байгуулан ашиглалтад оруулсан.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАРТ ЭЛС ХАЙРГА ОЛБОРЛОГЧДЫН
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу Туул голын эрүүл ахуйн бүс, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх суурьшлын бүсэд байрлан элс хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй  доорхи нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн элс хайрганы ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт гаргасан. 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/1017 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Нийслэлийн засаг даргад дээрх дүгнэлтийг хүргүүлсэн юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаархи орон нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан “Эко групп” ХХК, “Баярсконстракшн” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эрэл” ХХК, “Барилга орд” ХХК, “Эв од импекс” ХХК, “Ар бадрах” ХХК, “Хэрэм зам” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Сэрүүн сэлбэ” ХХК, “Гантиг уул” ХХК, “Өлзийт хан” ХХК, “Идэрголд” ХХК, Бэгдүконстракшн” ХХК, “Ялгуусан” ХХК, “Эм Жи Эм Эм” ХХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
БОАЖЯ 2011 оныг "Усны жил" болгон зарлаж, жилийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төлөвлөгөөнд "Ундны ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлж зөрчлийг арилгах, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авах", "Хот суурины хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсийг тэжээлийн саваар тогтоож орон нутгийн тусгай хамгаалалтад авах" “... Туул-Сэлбэ голын хөгжил, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэх” зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ НӨӨЦИЙН
АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ
Туул голын сав газар нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжил, үйлдвэрлэлийн гол бүс нутаг бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Налайх дүүрэг, 5 аймгийн 37 сумын нутаг дэвсгэр хамаарч байна.

Энэ сав газар дахь хүн амын суурьшил, аж ахуйн төвлөрөл сүүлийн гучаад жилд эрчимжиж, усыг мөн тэр хэмжээгээр ашиглах болсноос хүрээлэн буй орчинд аж ахуйн үйл ажиллагааны үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж, зарим тохиолдолд байгалийн усны горимын зүй тогтол алдагдах, нөөц нь хомсдох, бохирдох зэргээс голын сав газрын экологийн доройтол үүсч байна.gansukhh


Нийслэл Улаанбаатар хот 350 гаруй жил Туул голын хөндийд байрлахдаа Туул, Сэлбэ, Улиастай голын хөндийгөөс газрын доорхи усыг зонхилон ашигласаар иржээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрын доорхи ус ашиглаж байгаа нийт 426 уст цэгээс 373 нь хүн амын унд-ахуйн усан хангамж болон үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологийн зориулалтаар, үлдсэн 53 нь бэлчээр усжуулалт, газар тариалангийн усалгааны чиглэлээр ашиглагддаг.

Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн асуудлыг Ус сувгийн удирдах газар (УСУГ) хариуцан гүйцэтгэдэг ба тэдний мэдэлд Туул голын дагууд Уу-булангаас эхлэн 115 км үргэлжлэх 4 үндсэн эх үүсвэр (дээд, төвийн, үйлдвэрийн Б, мах комбинатын В станц) харъяалагдах ба хоногт 150000-160000 м3 ус олборлож түгээдэг.

УСУГ-ын 2009 оны мэдээгээр төвлөрсөн ус хангамжийн сүлжээний 4 эх үүсвэрээс хотын хэрэглээнд хоногт дунджаар 169.8 мян.м3/хон буюу жилд 52,2 сая.м3 ус түгээсэн байна. Үүнээс орон сууцны иргэд 51.2%, гэр хорооллын иргэд 0,9%, ДЦС-ийн техникийн ус 19%, хувийн үйлдвэр 15%, усалгаатай тариалан 2,5%, хувийн байшин, ахуйн 1600 худаг 11,4%-ийг хэрэглэсэн байна. Дэлгэрэнгүй...

Төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэв

Харгиа цэвэрлэх байгууламж анх 1972 онд байгуулагдахдаа арьс ширний таван том үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх зориулалтаар нээгджээ. Харин өнөөдрийн байдлаар энэ байгууламж нийтдээ 28 үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэж байна. 30 гаруй жил технологийн шинэчлэл хийгдээгүй энэ үйлдвэрт нэг тэрбум долоон зуун сая төгрөгний өртөг бүхий техник технологийн шинэчлэлийг Сант хаан компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийж байгаа юм. Харамсалтай нь энэ ажил сүүлийн 30 хоног зогсжээ. Шалтгаан нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой юм байна. Хэлээд, яриад, гуйгаад цөхөрсөн Харгиа байгууламжийн захирал, шинэчлэл хийж байгаа компани удирдлагууд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хотын дарга Г.Мөнхбаяр нарыг бодит байдалтай танилцахыг урьж, үйлдвэрийн удирдлагуудтай халуун нүүрээрээ уулзахыг хүссэн байна. Энэ хүсэлтийн дагуу сайд,  хотын дарга хоёр Харгиа дээр очив.

gansukh_sai_000000Одоо тус байгууламж дээр технологийн шинэчлэлийн нэгдүгээр шат дуусч, улсын мэргэжлийн хяналтын газраас 14 үйлдвэрт нь ажиллах зөвшөөрөл олгосон боловч бүх үйлдвэрүүд зэрэг ажилласнаас шалтгаалан асуудал үүсчээ. Эхний станцын хувьд усанд автаж, тохируулгын ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд түр хугацаагаар зогсохыг арьс ширний үйлдвэрүүдэд сануулаад ч нэмэр болоогүй гэнэ. Арга аа бараад өнөөдөр эрх мэдэлтэй дарга нарыг авчирч ийнхүү хайнааг нь хагаллаа.

Байгаль орчныг бохирдуулах, бас тэгээд тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л. Гансүх сануулав.

Нэгэн үе Харгиа цэвэрлэх байгууламж хувийн мэдэлд байсан. Тухайн үед энэ байгууламжийн эзэд ч тэр, хаягдал усаа хаядаг арьс ширний үйлдвэрүүд ч дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж байжээ. Одоо Харгиа эзэнтэй. Энэ байгууламж нийслэлийн сая иргэний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс технологийн шинэчлэл хийж, үйлдвэр хэвийн горимондоо орох тохиргоог хийж дуустал арьс ширний үйлдвэрүүдийг түр хугацаагаар хүссэн ч, эс хүссэн ч хаана гэдгийг мэдэгдэж байна. Төр төмөр нүүрээ арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлэх нь ээ.
Дэлгэрэнгүй...

Цоохор ирвэс агнах квот ашиглахгүй байхаар БОАЖ-ын сайд шийдвэрлэв

“Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих ан амьтны тоо толгойг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 65 дугаар тогтоолд судалгаа, шинжилгээний зориулалтаар цоохор ирвэс хоёр хос толгойг агнах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбогдуулан зарим эрдэмтэн судлаач болон байгаль хамгааллын чиглэлийн төрийн бус байгууллагаас уг шийдвэрийг хянан үзэх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан ирүүлсэн.  gansukh_iltgel_02_14

Хүсэлтийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тэдгээр эрдэмтэн судлаач, олон нийтийн байгууллага, байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр тэдний саналыг хүлээн авч, цоохор ирвэсийг агнахгүйгээр генетикийн судалгаа, шинжилгээ хийх боломжтой гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолд заасан цоохор ирвэс агнах квотыг ашиглахгүй байх шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гаргалаа. Дэлгэрэнгүй...

БОАЖЯ эмгэнэл илэрхийлж, хандив өргөв

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Берлин хотод ажиллаж, “ITB Берлин 2011” олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад Монголын талыг хариуцаж ажилласан билээ. Даваа гаригт эх орондоо ирсэн сайд Л.Гансүх Япон улсын Байгаль орчны сайд Рүй Мацутотод албан захидал илгээж, Японы ард түмэнд учирсан гамшиг, хохиролд эмгэнэл илэрхийлжээ.

gansukh_03Тэрбээр захидалдаа “Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг сайд танд болон танаар уламжлан Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшиг тохиолдсон энэ хүнд цагт манай байгаль орчны салбарын хамт олон сэтгэл зүрхээрээ Японы ард түмэнтэй хамт байгаа бөгөөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, энэхүү хүнд сорилтыг зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн, БОАЖЯ болон харъяа 18 нэгжийн 494 ажилтан, албан хаагч нэг өдрийн цалин болох 8.245.465 төгрөгийг Японы ард түмэнд хандивлажээ. Салбарын хамт олны хандивыг өчигдөр Гадаад харилцааны яамны Голомт банк дахь 2715002907 төвлөрсөн дансанд шилжүүлсэн байна.

Япон улсад 1 өдрийн цалин хандивласан байгууллагын жагсаалт

2011.3.14

Д/д

Байгууллагын нэр

Хүний тоо

1 өдрийн цалин

1

БОАЖ Яам

68

1,234,551.00

2

Ойн үндэсний хороо

1

21,941.00

3

Цөлжилтийн үндэсний хороо

2

35,506.00

4

Химийн ХБАББЗАҮЗөвлөл

2

37,911.00

5

Био аюулгүй байдлыг хангах ҮХ

1

14,752.00

6

Усны үндэсний хороо

2

33,026.00

7

Цэвэр хөгжлийн МҮТовчоо

2

36,070.00

8

Төвлөрсөн арга хэмжээ

9

166,010.00

9

Усны газар

36

622,439.00

10

Ойн газар

48

746,971.00

11

ЦУОШГазар

53

988,791.00

12

Байгаль орчин хэмжил зүйн төв

34

496,256.00

13

Агаарын чанарын алба

4

75,484.00

14

Улаанбаатар ЦУОШТөв

50

836,810.00

15

Байгаль орчны мэдээллийн төв

45

908,656.00

16

Ус цаг уурын хүрээлэн

59

905,014.00

17

Хан хэнтийн ДЦГ-ын ХЗ

42

585,277.00

18

Богд уулын ДЦГ-ын ХЗ

36

500,000.00

 

Дүн

 

8,245,465.00

Дэлгэрэнгүй...

ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна

ITB - Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг
gansukh_berlindДэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийдэг байна. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Мөн дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна.Европын жуулчдын сонирхол татах нэг улсыг жил бүрийн Берлиний ITB үзэсгэлэнгийн түншээр сонгож, сурталчилгааг нь өргөн хүрээнд дэмжин явуулдаг. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болдог.
ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна
Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа. Энэ удаа буюу 2011 оны 3-р сарын 9-13-ны өдрүүдэд Германы Берлин хотноо болох үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш орон”-оор оролцож байна. Засгийн газрын 2010 оны 204 тоот тогтоолоор энэ шийдвэрийг батлан гаргасан юм.Берлиний ITB үзэсгэлэн Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд шинээр сурталчилж, түүх соёлын гайхамшиг үзүүлэх өргөн боломжийг бидэнд олгож байна. Монгол Улсын хувьд “Соёлын түнш орон”-оор оролцсоноор олон улсын нэр хүндтэй эл үзэсгэлэнгээр дамжуулан дараах давуу боломжуудыг эдлэх юм.
  • - Түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлах;
  • - Европын зах зээлд Монголын эзлэх байр суурийг баталгаажуулан, жуулчдын тоог нэмэгдүүлэх;
  • - Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  • - Соёлын өвийг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх;
  • - Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
Соёлын аялал жуулчлал бол сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын төрөл билээ. Соёлын өв, музей, концерт, урлагийн наадам үзэх, соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцохоор янз бүрийн орныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC) болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UNWTO) гаргасан чиг хандлага, судалгаанаас үзэхэд, соёлын аялал нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд, нэн ялангуяа Европын зах зээлд улам бүр ач холбогдолтой болж байна. Түүх, соёлын арвин өвтэй Монгол Улс Европын жуулчдыг татах бүрэн бололцоотой учир бид үзэсгэлэнгийн бүх өдөр Монголын сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотод зохион байгуулаж байгаа юм. Түүнчлэн, үзэсгэлэнгийн эхний өдөр тусгайлан зохион байгуулсан “Монголын форум” нь аялал жуулчлалынхан төдийгүй улс төр, бизнесийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын аялал жуулчлалын талаар мэдээлэл хүргэх чухал арга хэмжээ боллоо.
БОАЖ-ын сайд Л.Гансүх Монголын багийг ахлан Берлинд ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 204 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ай-Ти-Би Берлин-2011” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцох Монголын багийг удирдан зохион байгуулахаар 2011 оны 3-р сарын 8-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагаас холбогдох албан тушаалтан 20 орчим хүн багтсан. Үүнээс гадна аялал жуулчлалын 12 компанийн 40 орчим ажилтан, урлагийн тоглолт, загвар үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнд оролцох 21 уран бүтээлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 80 гаруй хүнтэй томоохон бүрэлдэхүүн очсон юм. Ай Ти Би арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 11-р сарын 23-ны өдрийн 88 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцож, тус яамтай хамтран холбогдох ажлыг зохион байгуулж байгаа болно.
Үзэсгэлэн дэх Монголын сурталчилгаа
gansukh_berlind02Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс дараах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд: Монголын үндсэн талбай болох 26С танхимын 130 м2 талбайд тур оператор компаниудыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах, 10.2 дахь Соёлын танхимын 30 м2 талбайд Монголын урлаг, соёлыг танилцуулах арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулах, 4.1 дэх Экотуризмын танхим болох 21 м2 талбайд Монголын адал явдалт байгалийн аяллын талаар танилцуулга, шоу үзүүлбэрийг 5 өдрийн турш зохион байгуулах;Үзэсгэлэнгийн бүх өдөр Монголыг сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотын бусад газарт зохион байгуулах;Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 2011 оны 3-р сарын 9-нд “Монголын форум” арга хэмжээг Ай Ти Би-Берлиний үзэсгэлэнгийн танхимд тусгайлан зохион байгуулах, “Монголын форум” арга хэмжээний төгсгөлд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах;Берлин хотын төвд уран зургийн галлерейн тусгай үзэсгэлэнгийн нээлт хийх;Үзэсгэлэнгийн соёлын түнш орноор оролцож буйтай холбогдуулан Берлин хотын төвд Германы төр засаг, бизнесийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан 200 хүний хүлээн авалт зохион байгуулах;Ай Ти Би үзэсгэлэнгийн байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулах;Берлин хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монголын “Эдийн засгийн өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулах /яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн компаниудыг оролцуулна/ зэрэг ажил хийгдэнэ. Дэлгэрэнгүй...

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллэ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Аялал жуулчлалын үндэсний төвд эхэллээ. Яам, харъяа агентлагууд, 21 аймгийн БОАЖГ, 24 хамгаалалтын захиргаа, салбарын төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагын удирдлагууд энэ зөвлөгөөнд бүрэн цуглараад байна.Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллэ
gansukh_iltgel_02_14
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2010 оны үйл ажиллагаандаа дүгнэлт хийж,  2011 оны зорилт, төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Салбарын хэмжээнд зарласан "Усны жил"-ийн хүрээнд орон даяар зохион байгуулах үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн харъяа газруудын ажлын үр дүн, хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлуудаа ч ярилцана.
Түүнчлэн, өнгөрөгч онд салбарын хэмжээнд үйл ажлаараа хошуучлагчдаа БОАЖЯ урамшуулна. Тоодруулбал, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын 2010 оны ажлыг дүгнэж байр эзлүүлсэн дүн, байгаль хамгаалагчдын дунд зарласан “Лусын эзэд” уралдааны дүнг зөвлөгөөний үеэр  зарлаж, шагнал гардуулна.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр хог хаягдлыг бууруулах, боловсруулах, дахин ашиглах 3R-ийн зарчим, Токиогийн тунхаглалыг хэрэгжүүлэх талаар тусгай хөтөлбөрөөр семинар зохион байгуулж, Нарангийн энгэр дэх ландфиллын аргад түшиглэсэн хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаатай оролцогчид танилцана.
Дэлгэрэнгүй...

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн үүргийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнөөдөр Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний зорилго нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал.
gansukh_bayarsaikahn
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг олон эрх зүйн акт болон бодлогын баримт бичгүүдэд төрийн гүйцэтгэж буй чиг үүргээс ТББ, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх тухай заасан байдаг. Мэргэжлийн холбоод, хувийн хэвшил хийж гүйцэтгэх боломжтой төрийн чиг үүргийг тэдэнд шилжүүлснээр төрийн үйл ажиллагааг иргэнд ойртуулах, хүнд сурталгүй шуурхай болох ач холбогдолтой билээ.

Энэ ажлын хүрээнд, БОАЖЯ-ны өнөөдрийг хүртэл эрхэлж ирсэн аялал жуулчлалын байгууллагуудын ангилал тогтоох, ITB, JATA, KOTFA зэрэг гадаад үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнүүдэд Монгол орныг сурталчлах, Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах зэрэг тодорхой чиг үүргүүдийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болох Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлж буй юм.

Мөн зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох, аялал жуулчлалын боловсон хүчний чадавхи дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалт, семинар, улсын зөвлөгөөн зохион байгуулах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг чиг үүргийг Аялал жуулчлалын үндэсний төвд шилжүүллээ. Энэ гэрээг байгуулж, талууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх нь Монголд мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэдний эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтойг ч Л.Гансүх сайд хэллээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, УИХ-ын гишүүн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн нар оролцлоо. Дэлгэрэнгүй...

Усны салбарыг шинэ шатанд гаргана гэв

БОАЖЯ-нд өнөөдөр “2011 он-Усны жил” болгон зарласан. Энэ үеээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Усны үндэсний хорооны дарга Л.Гансүх “Усны жил” болгон зарласан тухайгаа тайлбарласан байна. Тэрээр “Миний бие 2008 оны 9-р сард БОАЖ-ын сайдаар томилогдож ирээд усны асуудлыг тус салбарын номер нэг асуудал болгон зарлаж энэ чиглэлээр томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ амлаж байсныг Та бүхний зарим нь санаж байгаа байх. Амласныхаа дагуу өнгөрсөн 2 жил усны салбарыг шинэчлэх, хөгжүүлэх чиглэлээр нилээд олон арга хэмжээ авч ирлээ. Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол орны усны хомсдол бохирдлын өнөөгийн байдал цаашдын төлвийн талаар ҮАБЗ-д 2009, 2010 онуудад илтгэл тавьж монгол орны усны нөөц, ашиглалт, хамгаалалт, бохирдол хомсдлын өнөөгийн байдал, шалтгаан, цаашид тавих зорилтоо, баримтлах бодлогоо хэлэлцүүлсэн.

Мөн 1999 оноос батлан хэрэгжүүлсэн Усны үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, дунд болон урт хугацаанд баримтлах усны бодлогыг тодорхойлох ажлын хэсгийг 2008 оны сүүлээр байгуулан ажиллуулж шинэчлэн боловсруулсан “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааний төлөвлөгөөг ЗГ-аар хэлэлцүүлэн батлуулаад байна. Ингэснээр усны салбарт 2015, 2021 онуудад тавих зорилт, төрөөс баримтлах бодлогоо тодорхойлсон. Үүнийгээ Та бүхний гар дээр өнөөдөр эмхэтгэн тавьж байна.gansukh_us

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нөхцлүүдийн нэг болох ус хангамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэн энэ асуудлыг хариуцан гүйцэтгэх, ямар хугацаанд биелүүлсэн байх талаар энэхүү хөтөлбөр төлөвлөгөөнд тодорхой туссан бөгөөд үүнийг Та бид хэрэгжүүлэх ажилдаа шуурхай орох шаардлага байна. Усны жил болгон зарлах эхний үндэслэл энэ байна.

Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Монгол орны усны нөөцийг асар хурдтай хомсдуулж, ган цөлжилт болон байгалийн бусад гамшгийн давтамж ойртон Та бид хэрхэн амьжиргаагаа залгуулах вэ гэдэг асуултад дор дороо хариулах шаардлага тулгарч байгаагаас гадна нийт улс орны хувьд усны аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг асуудал онцгой чухал асуудал боллоо.

Энэ чиглэлээр өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд бид тодорхой алхам хийсэн. Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан  бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх, голын эхүүд, говь тал хээрийн цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, хот суурины хүн амын ус хангамжийн эх үүсвэрүүдийн тэжээгдлийн мужийг тодорхойлж орон нутгийн хамгаалалтад авах, эрүүл ахуй, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлэн хийж байгаа боловч явц, хурд нь удаан, үр дүн хангалтгүй байна. иймээс энэ чиглэлээр 2011 онд дорвитой алхам хийх шаардлагатай байна. Усны жил болгон зарлах хоёр дахь үндэслэл энэ байна.

Төрөөс усны талаар тавьж буй зорилт, баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төв, орон нутгийн байгууллагын бүтэц тогтолцоо, эрхзүйн орчин, чадавхи, салбар хоорондын ажлын уялдаа үнэхээр чамлалттай байгаа ба эдгээрийг боловсронгуй болгох, чадавхижуулах асуудал болоод байна. Гурав дахь үндэслэл энэ.

Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, усны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт тавин энэ оныг Усны жил болгон зарлаж байна. Энэ жилд хийгдэх ажлын төлөвлөгөө, түүнийг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг  сайдын тушаал гаргаж баталсан байгаа. Усны жилийн хүрээнд БОАЖ-ын салбарт тавьж байгаа гол зорилт нь цэнгэг усны нөөцийг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлэх, усны салбарын эрхзүйн орчин, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, ус ашигласны төлбөр хураамж, усны үнэ үнэлэмжийг дээшлүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, гадаргын усны хуримтлалыг бий болгож  үр ашигтай ашиглах төслүүдийг хэрэгжүүлж эхлэх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Нөгөө талаас тухайн салбартаа ус ашиглалтын харилцааг зохицуулдаг ХХААХҮЯ-наас усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, бэлчээрийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ЗТБХБЯ-аас хот суурины хүн амын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, бохир усыг цэвэршүүлэх, ус хангамжийн дэд бүтцийг экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай төлөвлөж байгуулах, улс орны дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг хийхдээ ус хангамжийн шийдлийг нь эн тэргүүнд тодорхойлж байх, ЭБЭХЯ-аас усны эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлд усыг үр ашигтай ашиглах, ЭМЯ-ны хувьд хүн амын эрүүл ахуй шаардлага хангасан нөхцөлд амьдрах боломжийг бий болгох, уснаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах, боловсролын салбараас хийж байгаа бага, дунд болон дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон байгаль хамгаалал, тэр дундаа усны нөөцийн ашиглалт хамгаалалтын талаархи сургалтын агуулгыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа бүхий л ажлуудаа харилцан уялдаатай хийж илүү үр дүнд хүрэх шаардлагатай байна. Энэ талаар миний бие Усны үндэсний хорооны даргын хувиар идэвхтэй ажиллах болно” гэсэн байна.

Б.Манд
Дэлгэрэнгүй...

УАӨ-тэй тэмцэх санхүүжилтэд үйлдвэржсэн орнууд 2012 он хүртэлх 30 тэрбум ам.доллар гаргана

Мексикийн Канкун хотноо хоёр долоо хоног үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал амжилттай өндөрлөлөө.nogoon_herem

Бага хурал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрхзүйн шинэ баримт бичгүүдийг хараахан батлан гаргаж чадаагүй боловч олон чухал асуудлаар тохиролцоонд хүрч, багц асуудлууд агуулсан Канкуны Зөвшилцөл нэртэй баримт бичиг батлан гаргалаа. Энэ нь цаашдын яриа хэлэлцээ явуулах, шинээр батлан гаргах баримт бичгийн  агуулгын талаар зарчмын зөвшилцөлд хүрсэн явдал юм.

Канкуны Бага хурлаас гаргасан багц шийдвэрт олон чухал асуудлыг тусгаж, холбогдох шийдвэрүүд гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудыг хамгаалах, тэдний ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөх боломж олгох санхүүгийн болон  технологийн асуудлаар тодорхой шийдвэр гаргав. Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын бага хурлын удирдлага дор ажиллах “Уур амьсгалын Ногоон сан” байгуулах, энэ сан нь үйлдвэржсэн болон хөгжиж байгаа орнуудын төлөөллийг жигд оруулсан сангийн зөвлөлтэй байхаар шийдвэрлэв.

Санхүүгийн эх үүсвэрийн хувьд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан үйлдвэржсэн орнууд эхний ээлжинд 30 тэрбум ам.долларыг 2012 он хүртэлх хугацаанд гаргах, удаан хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан энэ санхүүжилтийг 2020 гэхэд 100 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр болов.

Хөгжиж буй орнуудад дасан зохицох арга хэмжээ, төслүүдийг эртнээс төлөвлөж хэрэгжүүлэх боломж олгохын тулд “Канкуны дасан зохицох үндсэн зарчим” баримт бичиг батлан гаргав.

Байгаль, уур амьсгалд ээлтэй технологи дамжуулах, нэвтрүүлэх механизм бүрдүүлж, дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд “Технологийн Гүйцэтгэх Хороо”, Уур амьсгалын Технологийн төв болон сүлжээг байгуулахаар шийдвэрлэв.

Канкуны зөвшилцөлд туссан нэг чухал асуудал бол хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар үйлдвэржсэн болон хөгжиж байгаа орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудал байв. Үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээхээ хүлээн зөвшөөрч, бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, зах зээлийн механизм ашиглах, хүлэмжийн хийн тооллого, тооцоогоо жил бүр гаран илтгэж байхаар болов. Хөгжиж байгаа орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар болж, ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон технологийн дэмжлэг авахын тулд үйл ажиллагаагаа олон улсын түвшинд бүртгүүлэх, хэрэгжилтийн тайланг хоёр жил тутам хэвлүүлж байхаар болов.

Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад ойг хамгаалах замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх, мөн байгальд ээлтэй, тогтвортой хэрэгжих төслүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийх, технологи нэвтрүүлэхэд чиглэсэн Цэвэр хөгжлийн механизмыг боловсронгуй болгохоор тогтлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар яриа хэлэлцээ явуулах хоёр ажлын хэсгийг ирэх онд үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ирэх жилийн Бага хурлыг ӨАБНУ-д 2011 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэв. Дэлгэрэнгүй...

НҮБ-ын Бага хурлын Өндөр хэмжээний уулзалт дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал Мексикийн Канкун хотноо хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
gansukh1001
Нийт 194 орны төлөөлөгчид оролцож буй тус бага хурлын Өндөр хэмжээний уулзалт 12-р сарын 7-ны үдээс хойш эхэлсэн. Өндөр хэмжээний уулзалтад 30 шахам орны төр засгийн удирдагчид, 130 гаруй орны сайд, дэд сайд нар, мөн олон улсын байгууллагуудын дарга нар оролцож байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимтэй явагдаж, түүний үр дагавар болох байгалийн гамшигт үзэгдэл улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой хор уршиг учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо өсч буйг Өндөр хэжээний уулзалтын нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон нар хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар улс төрийн зоригтой алхам хийж, Канкуны уулзалтаас тодорхой шийдвэр гаргахыг улс орнуудын удирдагчид, сайд нарт уриалав.

gansukh1002Өндөр хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монголд байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт УАӨ хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт улам эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, УАӨ-ийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад хөгжиж буй орнуудад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг  шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг онцлов.

Энэ уулзалтын үеэр Л.Гансүх сайд Бутан, БНХАУ, БНСУ, БНТУ-ын  сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон тус Бага хурлаар хэлэлцэж буй асуудлуудын талаар санал солилцов.

Өндөр хэмжээний уулзалттай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар улс орнууд дасан зохицох, санхүүжүүлэх, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрч, энэ талаар Бага хурлаас эцэслэн гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэж байна.

gansukh1003Харин Киотогийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын цаашид хүлээх үүргийн талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Тухайлбал, Канад Улс, Япон Улс, ОХУ Киотогийн протоколын хүрээнд шинэ үүрэг хүлээхгүй гэв. АНУ-д Киотогийн протоколд өнөө хүртэл нэгдээгүй байгаа билээ. Латин Америкийн зарим орон хэрвээ дээрх орнууд Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар шинээр үүрэг авахгүй бол өөр бусад асуудлаар байгуулах гэрээ хэлэлцээрт нэгдэхгүй хэмээн мэдэгдэв.

Өндөр хэмжээний уулзалт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Дэлгэрэнгүй...

Л.Гансүх: “Mongolia ITF”-ийн нэр хүнд жилээс жилд өсч байна

“Mongolia ITF-2010” үзэсгэлэнгийн нээлт дээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн хэлсэн үг


Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө

“Mongolia ITF-2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцож байгаа болон үзэсгэлэнг сонирхохоор хүрэлцэн ирсэн дотоод гадаадын зочид төлөөлөгч, ноёд хатагтай та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн зарлагдсанаас хойш энэ ажлын хүрээнд хийгдэж буй томоохон арга хэмжээний нэг нь “Mongolia ITF” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм.
24c7807d43b1feb3big
Аялал жуулчлал гэдэг их онцлог салбар бөгөөд олон салбарын хөгжил, дэвшил, үйл ажиллагаанаас шууд хамаарч, басхүү тэдгээр салбарынхаа хөгжилд түлхэц үзүүлж, хурдасгуур нь болж байдаг билээ.

Өдгөө зургаа дахь удаагаа зохиогдож байгаа энэ үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд өргөжин тэлж, гадаад дотоодын олон байгууллага, аж ахуйн нэгж хамрагдах болсон нь “Mongolia ITF” үзэсгэлэнгийн нэр хүнд, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн нэг том үзүүлэлт юм.

Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр үйлчилгээний байгууллагууд чөлөөт өрсөлдөөний зарчмаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, маркетинг сурталчилгаандаа сайтар анхаарах болсон бөгөөд “Mongolia ITF” үзэсгэлэн нь хувийн хэвшлийнхний энэ хэрэгцээ шаардлагыг бүрнээ хангасан нэн саашаалтай арга хэмжээ болон тогтмолжиж байгаад баяртай байна.

Гурван өдөр үргэлжлэх энэ үзэсгэлэнгээр аялал жуулчлалтай холбоотой ажилладаг хэн бүхний хамтын ажиллагаа, ажил хэрэг, бизнест ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирэх гуравдугаар сард Герман улсад болох дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Ай-Ти-Би-д Монгол Улс “Соёлын түнш” болон оролцохоор болсон бөгөөд энэ ажил манай аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэн яармагийг гардан зохион байгуулсан Аялал жуулчлалын үндэсний төв болон хамтран ажилласан байгууллага хамт олонд ажлын амжилт хүсэхийн хамт гадаад орнуудаас оролцож буй төлөөлөгчдөд дахин халуун талархал илэрхийлье.

Видео мэдээ үзэх Дэлгэрэнгүй...

Байгаль орчны төрийн бус байгууллагууд хоёр дахь удаагаа зөвлөлдөж байна

өрийн захиргааны төв байгууллагуудаас БОАЖЯ анхлан салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоог идэвхжүүлж, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг нь оруулсан юм.

Тодруулбал, БОАЖЯ-наас 2008 оныг “Байгаль орчныг хамгаалахад ТББ-уудын оролцоог дээшлүүлэх жил” болгон зарлаж, яамны дэргэд ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих орон тооны бус зөвлөл байгуулсан. Жилийн ажлын хүрээнд төв болон орон нутгийн 370 гаруй төлөөлөгч оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монголын байгаль орчны ТББ-уудын улсын анхдугаар зөвлөгөөнийг 2008 оны 1-р сард зохион байгуулсан юм. Анхдугаар зөвлөгөөний үр дүнд Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) байгуулагдан ажиллаж байгаа билээ. Улмаар МБОИЗ-тэй жил бүрийн эхэнд хамтын ажиллагааны чиглэл тогтоож, төрийн байгууллагын тодорхой ажил үүргийг гэрээний дагуу гүйцэтгүүлж эхэлснээр яам, ТББ-уудын хамтын ажиллагаа идэвхижсэн.

Байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл манай яамны шийдвэр гаргах түвшинд орж идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал,
  • Сайдын зөвлөл
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын алба
  • Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо
  • Монголын мянганы сорилын сангийн удирдах зөвлөл
  • Үнэлгээний хороо
  • Яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнд.
Энэ онд 10 хуулийн төсөл шинэчлэн, 4 хууль, 14 журмыг шинээр  боловсруулахад төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцлоо. ТББ-уудын идэвхтэй оролцоотойгоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлуулж, хамгаалалтын бүс тогтоох 54 ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл  хамтран  ажиллав.

Түүнчлэн, байгаль орчны салбарын гол гол баримт бичиг, тухайлбал Байгаль орчны мастер төлөвлөгөө, Төлөв байдлын тайлан боловсруулах, хэлэлцүүлэх бүх шатанд байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллийг урилгаар оролцуулж байна.

Сүүлийн хоёр жилд тус яаманд хэрэгжиж буй NEMO-2 төслөөс байгаль орчны төрийн бус 42 байгууллага 360,1 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлсний зэрэгцээ МБОИЗ-ийн ажлын албыг чадавхижуулахад 50 сая шахам төгрөгийн, гэрээт ажил гүйцэтгүүлэхэд 100 гаруй сая төгрөгийн  санхүүжилтийг төсвөөс олгосон байна.

Энэ оны эхэнд БОАЖЯ-наас идэвхтэй ажиллаж буй 120 гаруй ТББ-ыг хүлээн авч уулзан санал бодлыг нь нээлттэй сонссон. Энэ үеэр 2009 оны хамтын ажиллагааны үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, 2010 оны ажлаа төлөвлөсөн юм.

Харин энэ удаа Монголын байгаль орчны ТББ-ын улсын II зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. 2010 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох улсын II зөвлөгөөнөөр өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагааныхаа хүрсэн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын алхмаа тодорхойлно.

Зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

1. Байгаль орчны эрхзүйн орчныг шинэчлэхэд төрийн бус байгууллагууд нэгдэн “Байгаль орчны парламент” байгуулан хэлэлцүүлэг хийж зөвлөмж, дүгнэлт гаргадаг туршлагыг туршиж хэрэгжүүлэх;   
2. Тодорхой төрлийн байгалийн баялгийг хамгаалах менежментийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад хариуцуулан ажиллуулах;
3. ТББ-уудад түшиглэсэн “Байгаль орчны зөрчлийн улсын хэмжээний бүртгэл”-ийн тогтолцоо бий болгон, олон нийтийн хяналт хэрэгжүүлж ажиллахыг хамтын ажиллагааныхаа цаашдын гол чиглэл болгоно.

“Олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалал, үйл ажиллагааны шинэчлэл” сэдвээр БОАЖ-ын сайд Л.Гансүх, “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тэргүүн Ж.Батболд, “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн төлөв байдал, түүнийг хамгаалахад төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдвээр МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей, “Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж” сэдвээр Байгаль орчны шинэчлэл төсөл, жижиг төслийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан нар илтгэл тавина.

Үндсэн илтгэлүүдийн дагуу “Уул уурхай-байгаль орчин”, “Хүрээлэн буй орчин, иргэний нийгмийн хяналт”, “Иргэдийн экологийн боловсрол-ТББ-ын оролцоо” зэрэг сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлаар салбар хуралдаанууд явагдана. Салбар хуралдаануудаас гарсан шийдвэр, санал шүүмжлэлд үндэслэн тус зөвлөгөөнөөс уриалга, зөвлөмж гаргах юм.

МБОИЗ-ийн 2008-2010 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн мэдээллийг нээлттэй танилцуулж, улмаар цаашид үйл ажиллагааг улам чанаржуулахын тулд МБОИЗ-ийн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, МБОИЗ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр нэр дэвшүүлэн, санал хураалтаар сонгоно. Дэлгэрэнгүй...

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.bo11-17_s


Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоолоо.

 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн давхацсан хэсгийг цуцлах, нөхөх олговор олгохтой давхцаагүй хэсгийг хүчин төгөлдөр үлдээхтэй холбогдсон харилцааг журмаар зохицуулах юм.

 

Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа нөхөх олговор авах юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно. Гэхдээ  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг билүүлээгүйн улмаас үүсэх зээл, төлбөрийг олгохгүй байхаар боллоо.

 

Нөхөх олговор олгосны дараа холбогдох баримтыг үндэслэн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цуцлах юм байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөх олговор олгох ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгалаа.

Дэлгэрэнгүй...

Озоны давхарга хамгаалах талаар дэлхий нийтийн хурал болов

Озон задлах бодисын тухай Монреалын протоколын Талуудын XXII бага хурал Тайландын нийслэл Бангкок хотноо 2010 оны 11-р сарын 8-12-ны өдрүүдэд болов. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан тус хуралд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор Ц.Адьяасүрэн нар оролцсон юм.

Бага хурлын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэд сайд Ч.Жаргалсайхан үг хэлж, дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлын нэг болоод буй озоны давхаргыг хамгаалах талаар Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулж, озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэхэд дэлхийн хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалав.

Бага хурлаар озон задлах усхлорфторт нүүрстөрөгч бодисын үйлдвэрлэл, хэрэглээг олон улсын хэмжээнд бууруулах талаар хөгжиж буй орнуудад үндэсний чадавхи дээшлүүлэх, технологи дамжуулахад түлхүү анхаарсан шийдэлд хүрчээ.
Дэлгэрэнгүй...

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт тайлан хүргүүлэв

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх гишүүн орны хувьд Монгол Улс хоёр жил тутамд конвенцийн хэрэгжилтийн ажлаа тайлагнадаг. Энэ хуваарийн дагуу Цөлжилтийн үндэсний хорооноос ээлжит тайланг бэлтгэн, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас зааварчилгаа болгосон www.unccd-prais.com цахим хуудсан дээр англи хэл дээр бичиж нийтэллээ.

Тайланг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас тодорхойлон гаргасан 2008-2018 онд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөтэй уялдаа холбоотой бичлээ. Түүнчлэн, конвенцийн газраас тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд хийсэн ажлуудыг бодлогын, сургалт сурталчилгааны, чадавхи бэхжүүлэх чиглэлийн, мэдлэгийн, санхүүгийн болон шинжлэх ухаан технологийн ололт нэвтрүүлэх зэргээр бүлэг болгон оруулсан. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, сайн туршлагууд зэрэг холбогдох ажлын талаар ч тусгасан болно.

Тайлан бичихдээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын зааврын дагуу холбогдох яам, агентлагууд, гадаад орон, олон улсын байгууллага, төслүүдээс шаардлагатай мэдээллүүд цуглуулан анализ хийж, англи хэл дээр хөрвүүлсэн юм. Конвенцийн Үндэсний зохицуулагчийн /Байгаль орчин, аялал жуулчлалын яамны/ зөвшөөрлөөр хувь хүн, иргэд, албан тушаалтан тус тайлантай танилцах боломжтой. Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд Л.Гансүх газрын доорхи усны асуудлаар уулзалтад оролцлоо

Өнөөдөр Дэлхийн банкны зүгээс “Газрын доорхи усны менежментийн төвийн тогтолцоо болон хөгжлийн төлөвлөгөө” төслийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Уг уулзалтыг БОАЖ-ын сайд Л.Гансүх нээж оролцогчдод “Газрын доорхи усны менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, түүний ач холбогдол”-ын  тухай мэдээлэл хийсэн байна.  Бүс нутаг дахь байгалийн нөөц баялгийн ашиглалтаас учруулах нөлөөллийн тодорхойлолтыг багтаасан говийн бүсийн хөгжлийн стратеги нь одоогоор боловсруулалтын шатандаа явж байна. Голлох нөлөөллүүд нь усны нөөцтэй тэр дундаа газрын доорхи усны нөөцтэй холбогдон гарах юм. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Дэлхийн Банкны зүгээс газрын доорхи усны менежментийн төвийн тогтолцоо болон хөгжлийн төлөвлөгөө" гэсэн төслийг санхүүжүүлдэг юм.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь:

-    Монгол Улсын өмнөд бүс нутаг дахь газрын доорхи усны менежментийг хэрэгжүүлэх тогтолцоог хөгжүүлэхэд Засгийн газарт туслах
-    Монгол Улсын өмнөд бүс нутгийн газрын доорхи усны нөөцийн менежментийг хариуцах байгууллага болох Газрын доорхи усны менежмент, мэдээллийн төвийн үйл ажиллагааны чиглэл болон зохистой бүтцийг тодорхойлох
-    Шинээр байгуулагдах төвийн хэрэгжүүлэх анхны үйл ажиллагааг бэлдэх зэрэг асуудалд чиглэгдсэн юм. Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд Л.Гансүх "Жата-2010" олон улсын аялал үзэсгэлэнд оролцлоо

Есдүгээр  сарын 23-наас 25-ны өдрүүдэд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л. Гансүх Япон улсад ажлын айлчлал хийж  Япон Улсын Токио хотноо жил бүр зохион байгуулагддаг ЖАТА – 2010 олон улсын аялал үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.

 

БОАЖ-ын сайд Л.Гансүх айлчлалын эхний өдөр  ЖАТА – 2010 олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Японы аялал жуулчлалын холбооны дарга Акира Канай, Японы Үндэсний Аялал Жуулчлалын байгууллагын Дэд Ерөнхийлөгч Юсоки Наканаши, Японы Дэд бүтэц, Зам Тээвэр, Аялал жуулчлалын яамны АЖГ-ын дарга Мизохата Хироши нартай уулзалт хийж, Мизохата Хирошиг Монголд зочлон ирэхийг албан ёсоор урьсан.

 

Мөн энэ өдөр ЖАТА үзэсгэлэнгийн Монголыг сурталчлах семинарт оролцож, Монгол орныг сонирхож ирсэн Японы тур оператор, тур агент, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдөд Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.

 

Үдээс хойш Японы Дэд бүтэц, Зам Тээвэр, Аялал жуулчлалын Дэд сайдтай уулзалт зохион байгуулсан.

Мөн Японы аялал жуулчлалын холбооны дарга Акира Канай, Ерөнхийлөгч Шибата сан нартай уулзаж Монголын аялал жуулчлалын Холбоо, Японы аялал жуулчлалын холбооны хоорондын хамтын ажиллагаа маш эрчимтэй амжилттай явагдаж байгаад баяр хүргэж, цаашид улам нягт хамтран ажиллахыг МУ-ын ЗГ болон БОАЖЯ-ны хамт олны зүгээс хүсэж,бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.

Мөн 2 холбооны 2011 оны 6 сард хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Японы томоохон тур оператор, хэвлэл мэдээлэл, мужуудын хэвлэл мэдээллийн алба, аялал жуулчлалын төлөөлөгчид оролцсон 50-100 хүнтэй FAM PRESS TOUR -2011-ийг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа хэлсэн.

 

Мөн оройдоо Монголын аялал жуулчлалын холбооны Япон дахь төлөөлөгчийн газар, МИАТ ХК-ний Япон дахь төлөөлөгч, МУ-аас Япон улсад суугаа ЭСЯ-ны хамтран зохион байгуулсан “ МОНГОЛЫН ҮДЭШ” арга хэмжээнд оролцож, уг арга хэмжээнд Японы талаас 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ оны 6 са-ийн шинээр хийсэн Монголын тухай киноны анхны үзэгч болсон.

 

Энэ жилийн ЖАТА -2010 үзэсгэлэнд нийт 111,232 зочин ирсэнээс цэвэр аялал жуулчлалын мэргэжлийн худалдан авагч, хэвлэл мэдээллийн  39,492 зочин, үзэгч, сонирхогч 71,740 байлаа.

 

Дэлгэрэнгүй...

Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар шйидвэрлэгдсэн “Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд Архангай аймгийн БОАЖ-ын газар, Хүмүүн цогцолбор ll сургуулийн 8-р ангийн багш, сурагчид хамтран “Цэвэр орчин-Цэнгэг ус” уриан доор хог цэвэрлэгээний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд БОАЖ-ын газрын дарга Р.Сүглэгмаа, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Г.Ганболд болон холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид ll сургуулийн 8-р ангийн /а,б,в,д/ бүлгийн сурагчид, анbaigal_nuurги удирдсан багш нар оролцон юм. Энэ ажлын хүрээнд Булган уулын дурсгалт газрын баруун зүүн талаас ундран гардаг “Ганц мод”, “Жамган” зэрэг рашаан булгуудын орчмын хог хаягдлыг цэвэрлэв.

“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд  зохион байгуулсан уг ажлын гол ач холбогдол нь хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд залуучуудын экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх, иргэд олон нийтийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.

Арга хэмжээний үеэр Булган уулын хоёр талаар 2-3 км газрын хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийг цэгт хаяуллаа. Мөн багш сурагчдад байгууллагын танилцуулга, байгаль орчин, экологи, танин мэдэхүйн ном товхимол, гарын авлага материал тараалаа. Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгож зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ гэж Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар мэдээллээ. Дэлгэрэнгүй...

Онон гол химийн хорт бодисоор бохирдоогүйг албан ёсоор танилцуулав

Хойд хөршөөс манай улсын нутагт орж ирдэг цөөхөн голын нэг болох Ашингаар дамжин Монголын Онон гол бохирдсон талаарх мэдээллийн мөрөөр манай яамнаас тус улсын холбогдох албаныханд энэ оны долдугаар сард албан бonongol_copyичгээр мэдэгдэн, арга хэмжээ авч өгөхийг хүссэн тухай өмнө бид мэдээлсэн.

Энэ асуудлаар Оросын тал ямар арга хэмжээ авч буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзан, дэлгэрэнгүй тайлбар авлаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хилийн усны бохирдлын дээрх асуудлын талаар холбогдох төрийн байгуулагууддаа мэдэгдэн, үүний дагуу ямар арга хэмжээ авч байгааг тодруулсны дээр ноён элчин сайд өөрийн биеэр газар дээр нь очиж танилцжээ.

ОХУ-ын Ус цаг уурын албаны мэдээлснээр, Ашинга голоор дамжин их хэмжээний булингар, тунадасжилт орж ирснээр энэ гол цутган нийлдэг хил орчмын Онон гол бохирджээ. ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн өмнөд хэсгийн Кыриний районд алт олборлож байгаа нь ийнхүү Ашинга гол, түүний зүүн салаа Убыр Шин голыг бохирдуулсан аж. Өнгөрөгч зургадугаар сард үргэлжлэн орсон их борооны улмаас Безымянный ба Убыр Шин голын хөндий дэх технологийн усан сангийн ачаалал хэтэрч, борооны болон уурхайн ашиглалтын ус долдугаар сарын 2-ноос эхлэн хальж алдагдсан байна. Технологийн усан санд хуримтлуулсан уурхайн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологиор алт олборлох үйл ажиллагааг “Артель старателей Бальджа” ХХК явуулж байжээ.

Хальсан ус Безымянный горхи, Убыр Шин гол, Ашинга голоор дамжин Ононд цутгасныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Их хэмжээний тунадасжилт бүхий булингартай ус хальсан ч химийн хорт, бусад аюултай бодис усанд тархаагүйг тэд баталж байна. Учир нь уурхайн олборлолтод ийм бодисуудыг ашигладаггүй аж. Одоо Убыр Шин орчимд олборлолт зогсож, гидротехникийн байгууламжийг сэргээн засварлаж байна.

Усны химийн найрлагын ажиглалтыг Монгол Улстай хил залгаа Дээд Ульхан тосгон дахь усны харуул дээр хийдэг. Энэ харуул дээрээс хамгийн сүүлд буюу долдугаар сарын 14-нд авсан дээжид химийн шинжилгээ хийхэд нийт 45 дээжээс зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-нээс давсан 5 тохиолдол ажиглагджээ. Усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ 5.65 мг/л байгаа нь зуны хугацаанд байх ёстой 6 мг/л–ээс бага байна. Зэсийн ион –1.5 ЗДХ, цайр–3 ЗДХ, марганц–8 ЗДХ, фенол-2 ЗДХ байгаа нь голын ус бага зэргийн бохирдолттойг харуулж байна.

Хилийн усны бохирдол гарсантай холбогдуулан “Артель старателей Бальджа” ХХК-д зохих арга хэмжээ авахыг ОХУ-ын Усны нөөцийн асуудал хариуцсан газраас ОХУ-ын Байгаль орчны хяналтын албаны Өвөр Байгалийн мужийн Удирдах ерөнхий газар, Прокурорын газар, мужийн захиргаанд даалгажээ. Мөн ОХУ-ын Газрын баялгийн асуудал эрхэлсэн газраас Өвөр Байгалийн мужийн харъяа газрыг тус мужийн Байгаль орчны хяналтын албатай хамтран “Артель старателей Бальджа” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа авах, шаардлагатай бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Үүнээс гадна Орос-Монголын биологийн хамтарсан экспедициэс тусгай ажлын хэсэг гарган Ашинга голын эхэнд шинжилгээ хийлгэж, орон нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Энэ оны наймдугаар сарын 28-30-нд авсан нийт 13 дээжийг шинжилгээнд өгсөн байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд, ноцтой байдал үүсээгүй, голын ус хэрэглэсний улмаас загас, амьтан үхсэн, хүн мал хордсон тохиолдол гараагүй байна.
Дэлгэрэнгүй...

Амбан захирагч Арнолд Шварценеггэр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ

Монгол Улсын “Их нарт” байгалийн нөөц газар, Калифорни мужийн “Анза Боррего Дезерт” байгалийн цогцолборт газар Ах дүү тусгай хамгаалалттай газар болон хамтран ажиллаж байгаа билээ. Ижил төстэй байдалдаа түшиглэн хоёр улсын дээрх тусгай хамгаалалттай газрууд аргаль хонь судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх талаар сүүлийн 10-аад жилийн турш хамтран ажиллаж байна.

Тал, хээр, говийн бүс хосолсон Их нарт хэмээх энэ хуурайсаг хээр нутаг байгалийн ер бусын бүлгэмдлийг тэтгэдэг юм. Энд Монголын улаан номд бүртгэгдсэн аргаль хонь, янгир ямаа харьцангуй олон тоогоор нутагладаг. Иймээс Их нарт нь дэлхийд устаж ховордох аюул нүүрлэж байгаа аргаль хонины сүүлчийн нөмөр нөөлөг болсон нутагт тооцогддог. Хүнсний зориулалтаар хууль бусаар агнах, мал сүргээр бэлчээрээс нь шахах зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр Монгол орны бусад тархац нутагт тоо толгой нь эрс багасч, одоо зөвхөн говийн энэ бүсэд л тус популяцийн хэвийн амьдрал хамгаалагдан үлдсэн гэж үзэж болно.

1990-ээд оны сүүлчээс Их нартад олон улсын судлаачдын баг зэрлэг амьтад болон ургамлын судалгаа хийж эхэлсэн. Байнгын суурин судалгааны төвийг Денверийн Зоологийн сан зэрэг байгууллагын санхүүжилтээр 2001 онд тус бүсэд байгуулан АНУ, Герман, Британи, Оросын биологичдод аргаль хонь, янгир ямаа, нөмрөг тас, жижиг махчин болон жижиг хөхтөн амьтад, ургамлын бүлгэмдлийг судлах боломж олгосон. Судалгаанууд одоо ч үргэлжилж байна. Ингэснээр аргаль хонь судлах урт хугацааны төсөл хэрэгжиж буй анхны нутаг Их нарт болж, Азид анх удаа дохиололтой хүзүүвчний тусламжтайгаар энэ зүйлийн экологийг судалж байна.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Дотоод явдлын яамны харъяа Загас, зэрлэг амьтны алба, Калифорни мужийн Улсын тусгай хамгаалалттай нутгийн албаны төлөөлөгчид энэ онд “Их нарт” байгалийн нөөц газар болон БОАЖЯ-нд айлчлаад буцсан юм. Айлчлалын дараа АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценеггэр БОАЖ-ын сайд Л.Гансүхэд ирүүлсэн албан захидалдаа Ах дүү тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн “Орон нутгийн биологийн олон янз байдлыг тогтвортой хадгалах, хамгаалах талаар танай яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархаж байна. Байгалиа, соёлын үнэт дурсгалуудаа хамгаалж буй хичээл зүтгэлийг тань цаашдаа ч дэмжихээ илэрхийлье. Бид хойч үеийнхнийхээ төлөө биологийн олон янз байдал болон дархан цаазат газар нутгийг хамгаалах адилхан үүрэгтэй” гэж тэмдэглэжээ.


"Их нарт" БНГ бол аргаль хонины сүүлчийн нөмөр нөөлөг нутаг

“Их нарт” байгалийн нөөц газар Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянган га газрыг хамран оршдог. Нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил учир 1996 онд хамгаалалтад авсан юм.

Сэтгэл татам сүрлэг хадны тогтцууд нь Дорноговь аймгийн баруун хойд цөлөрхөг хээрийг чимэхийн дээр элдэв төрлийн амьтад үүрлэн нутаглах гол үндэс болдог. Дэлхий дээрх хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзаас өчүүхэн жижигхэн орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтан Их нартад нутагладаг. Хар сүүлтий, цагаан зээр ч элбэг амьдардаг. Хотны бүгээхэй, зээрд шонхор тохиолдоно. Идлэг шонхор, начин шонхор, сохор элээ, шилийн сар, цармын болон талын бүргэд зэрэг махчин шувуу, ялангуяа нөмрөг тас олноор үүрлэнэ. Хөхтөн амьтан, хэвлээр явагчдын 40 гаруй зүйл, 120 гаруй зүйлийн жигүүртэн шувуу Их нартад амьдарч буйг судлаачид тогтоосон байдаг. Таана, хөмүүл, хайлс, цагаан бургас, алтан харгана, лидэр, алтан үндэс, монгол буйлс, морин зээргэнэ, цайны бут, зээрийн ундаа, чихэр өвс, мангир, барагшун зэрэг 120 гаруй нэр төрлийн эмийн болон эмийн бус ургамал, эмэнд ордог 10 гаруй төрлийн чулуу бий. Мөн энд янз бүрийн өвчин анагаах чадалтай Халзан-Уулын рашаан зэрэг рашаан усны нөөц ихтэй.

Их нартад “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” гэх мэт 1-3 км үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газар бий. Их нартад ердөө 250 метрийн зайнаас аргаль хонийг харж болох нь гадаад, дотоодын аялагч жуулчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг бөгөөд ийм боломж дэлхийд маш цөөхөн газарт л байдаг билээ.
Дэлгэрэнгүй...

Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхан цугларав

Монгол орны эдийн засгийн ирээдүйтэй, чухал салбарын нэг болоод буй аялал жуулчлалын салбарынхан 9-р сарын 27-ны өдөр тохиодог Дэлхийн аялал жуулчлалын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Бодлого хэрэгжүүлэгчид, бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан, боловсон хүчин бэлгэгчид, ороцогч талууд, гадаад дотоодын түншүүдээ өргөн хамруулсан энэ цугларалтын үеэр төрийн захиргааны төв байгууллага БОАЖ-ын сайд 2010 онд хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа товч танилцуулж, ирэх жилийн төлөвлөгөөнөөсөө хуваалцса

н юм.

gansukh_022

Салбарын эрх зүйн шинэчлэлийн талаарх ажлаа сайд эхлэн онцолсон. БОАЖЯ-наас аялал жуулчлалыг Монголд бүсчлэн хөгжүүлэхээр төлөвлөн, хөтөлбөр боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт тус хөтөлбөрийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Мөн Аялал жулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Эрх зүйн шинэчлэлийн эдгээр ажилтай уялдан жилийн турш өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгүүд явуулсан билээ.

 

2010 онд томоохон ахиц гаргасан ажлуудын нэг нь Монголын аялал жуулчлалын олон улсын бизнест хүчтэй нөлөө үзүүлэх

“Хархорин-XIII зуун” төсөлд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн явдал багтаж байна. 2015 онд ашиглалтад оруулахаар зорьж буй “Хархорин-XIII зуун” төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгээд байгаа юм.

 

Мөн энэ оны 4-р сарын 1-нээс эхлэн Япон улсын иргэд Монголд визгүй зорчих болсныг ихээхэн ач холбогдолтой ажил хэмээн дүгнэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн таван сарын хугацаанд тус улсаас ирэх жуулчдын тоо 30 шахам хувиар өссөн. Түүнчлэн, Япон улсын хэвлэл мэдээллийн 30 шахам байгууллага манай улсад 6-р сард ирж ажиллан, Монгол Улсыг эх орондоо өргөн сурталчилсан юм. Монгол орны талаарх бодитой мэдээллийг Японы олон нийтэд хүргэхийг зорьсон “Монгол оронтой танилцах аялал”-д “NHK”, “BS TBS”, “Асахи” телевиз, “Кёодо цууш

ин”, “Жижи цуушин” мэдээллийн агентлаг, өдөр тутмын “Маяничи”, “Санкэй”, “Ёмиүри”, “Никкэй”, “Асахи” сонин, долоо хоног тутмын “Шуукан Асахи”, “Никкан гендай” сэтгүүл, сурталчилгааны “Сансет” агентлаг зэрэг нэр хүндтэй байгууллагуудаас нийт 26 төлөөлөгч оролцсон билээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийн өмнөхөн Л.Гансүх сайд Япон улсын урилгаар ажиллаад ирсэн. Тэрбээр, ихээхэн үр дүн өгч буй визгүй зорчих хамтын ажиллагааны талаар болон

ирэх онд харилцаагаа улам эрчимжүүлэх талаар тус улсын аялал жуулчлалын салбарынхантай санал солилцож, бас аялал жуулчлалын байгууллагын үзэсгэлэн, “Монголын орой” хөтөлбөрийг нээсэн юм.

 

Монголыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд БНСУ, БНХАУ, Голланд, Франц, ОХУ-ын Эрхүү мужид Монголын аялал жуулчлалын төлөөлөгч томилон ажиллуулж, зарим газарт жуулчдад мэдээлэл өгөх үйлчилгээний цэг ажиллаж эхэлсэн. Төлөөлөгчид Монголыг гадаадад сурталчлах олон ажил өрнүүлж байна.

 

gansukh_028777Ирэх жилийн 3-р сард Берлинд болох Ай Ти Би (ITB) үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцохоор болсныг сайд тэмдэглэлт өдрөөр салбарынхандаа дуулгалаа. Үзэсгэлэнгийн үеэр Монголын гадаад сурталчилгаа, соёлын хөтөлбөрийг хамгийн идэвхтэй түвшинд зохион байгуул

ахаар төлөвлөж байна. “ITB үзэсгэлэнгийн үеэр Монголын талаар хангалттай сурталчилгаа цацагдана. Үлдэж буй таван сарын хугацаанд бид бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй” гэж сайд салбарын бизнес эрхлэгчиддээ аминчлан захисан юм. Бизнес эрхлэгчдийн оролцоог сайн зохион байгуулахыг Аялал жуулчлалын үндэсний төвд даалгалаа. Аялал жуулчлалын бодлогыг гардан хэрэгжүүлэгч Аялал жуулчлалын үндэсний төвийг өнгөрсөн онд байгуулсан нь манай салбарын ажилд ихээхэн ахиц гаргаж байгаа. БОАЖЯ-ны харъяа төрийн өмчит үйлдвэрийн энэ газар Аялал жуулчлалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, сурталчлах, аялал жуулчлалын судалгаа, сурталчилгаа, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. ITB үзэсгэлэнд оролцох ажлыг чанартай зохион байгуулахаар бусад яам, аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Аялал жуулчлалын салбарын нийт хамт олон, түншүүд баяраа тэмдэглэх үеэрээ салбарын шилдгүүдээ шалгаруулсан юм. Аялал жуулчлалын салбарт амжилт гаргасан Ц.Өнөржаргал, С.Ундармаа, Ө.Ганпүрэв нарыг “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулав. Түүнчлэн, БОАЖ-ын сайдын тушаалаар зарим зочид буудал, жуулчны баазад зэрэглэл олгосныг энэ өдөр олголоо. Тухайлбал, 2 одны зэрэглэлийг Өмнөговь аймгийн “Даланзадгад” жуулчны баазад, 2 цэцгийн зэрэглэлийг “Дрийм говь”, “Ноён тур”, “Ханбогд”, “Говь мираж”, “Жуулчин говь-1” жуулчны баазуудад тус тус олгож, гэрчилгээ тэмдгийг гардууллаа.

 

Дараа жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдөр хүртэл Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний чанараа сайжруулахыг салбарын бизнес эрхлэгчиддээ Л.Гансүх сайд уриалав.

 

Дэлхийн аялал жуулчлалын өдрийн тухай танилцуулга

Мексик улсын нийслэл Мехико хотноо 1970 оны 9-р сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO) анх байгуулагджээ. Үүнээс есөн жилийн дараа буюу 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас хотод Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий ассамблейн III чуулган хуралдаж, жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Ингээд дараа жилээс нь буюу 1980 оноос эл өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ.

 

“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн үндсэн зорилго нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлахад чиглэгддэг.

 

Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн ДАЖБ нь аялал жуулчлалын өдрийг өөрийн гишүүн байгууллагууд болон дэлхий нийтэд амралт, зугаалгын томоохон баяр болгон явуулахыг зөвлөж, уриалдаг. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болсон бөгөөд  2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж байгаа юм.

 

Туркийн Истамбул хотноо 1997 онд хуралдсан ДАЖБ-ын Ерөнхий ассамблейгаас жил болгоны “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг аль нэг улсад дагнан зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш зохион байгуулж тэмдэглэсэн улсуудыг жагсаавал:

 

1998 - Мексик

1999 - Чили

2000 - Герман

2001 - Лалын бүгд найрамдах Иран улс

2002 - Коста-Рика

2003 - Алжир

2004 – Малайз

2005 - Катар

2006 - Португаль

2007 - Шри-Ланка

2008 – Перу

2009 – Гана

2010 - БНХАУ

Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг ДАЖБ-аас БНХАУ-ын Гуанжоу хотноо “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” уриан дор зохион байгуулж байна. Жилийн уриагаараа дамжуулан олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй юм.

Дэлхийн аялал жуулчлалын тоон баримтууд

1950 онд дэлхий дээр жилд 25 сая хүн аялж байсан бол 2009 онд 922 сая болж өссөн үзүүлэлт гарчээ. Жуулчны тоо 2020 он гэхэд 1.6 тэрбум болж өсөх хандлагатай байна. Ялангуяа, ядуу буурай орнуудад аялал жуулчлал нэлээд хүчтэй өсч байна.

БНХАУ гадагшаа явдаг жуулчны тоогоороо дэлхийд 4-рт орж байна. Жилд 40 сая хүн энэ улсаас гадаадад жуулчилж байгаа юм.

 

Аялал жуулчлалын салбар дэлхий даяарх ажлын байрны 6 хувийг эзэлж байна. Энэ тоо өдөр тутам нэмэгдсээр байгаа юм. Энэ салбарт 2.4 секунд тутамд 1 шинэ ажлын байр бий болж байна гэсэн судалгааг судлаачид танилцуулж байна.

 

Аялал жуулчлалын нэр төрөл өөрчлөгдөж байна. Групп жуулчин багасч, ганцаарчилсан болон тусгай аялал жуулчлал ихсэх хандлагатай байна. Харин хэлбэрийн хувьд эрүүл мэнд, спорт, боловсрол, шашин, байгаль, том хотын гэх мэт олон чиглэлээр хөгжиж байна.

 

2020 он гэхэд Япон, Герман улсуудын нийт хүн амын 1/3 хувь нь, Франц, Солонгос, Английн хүн амын ј нь мөн 60-аас дээш насны категорит орох тооцоо байна. Харин Хятад улсын хүн амын 11 хувь нь энэ насных ба 2050 он гэхэд 30 хувьд хүрч өсөх хандлагатай байна.

 

Аялал жуулчлалын салбарт интернэтийг өргөн ашиглаж байна. Жишээ нь, Европт гурван аялал тутмын нэг нь, Америкт 50 хувь нь интернэтээр захиалга хийж байна.

 

Энэ баримтуудыг онцлон дурьдаж, эдгээр онцлогийг харгалзан Монголын аялал жуулчлалын компаниуд нэлээд сайн ажиллаж, зах зээлд нэвтрэх хэрэгтэйг БОАЖЯ-ны АЖГ-ын дарга Ц.Оргодол зөвлөж байна.

Дэлгэрэнгүй...

Аялал жуулчлалын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсаддаа Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 27-нд “gansukh_00Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон нь өдгөө Монгол Улсад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэмдэглэлт баяр болжээ.

Энэ удаагийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” сэдвийн дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж буй нь олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй хэрэг юм.

Монгол орны газарзүйн байрлал, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл нь хөгжлийн өндөр хурд, аж үйлдвэрийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйл байсан бол шинэ мянганд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, давуу тал болж байна. Түүх, соёлын баялаг өв, онгон төрхөөрөө хадгалагдсан байгаль, түүнтэйгээ зохицсон нүүдэлчин ахуйн өвөрмөц хэв маяг маань жуулчдын сонирхол татах болсноор зочлох үйлчилгээний салбарын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бодлого, эрхзүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн дүнд жуулчдын тоо 2010 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар нэмэгдэж 315 мянгад хүрээд байна.

Валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх эх үүсвэр, байгаль орчин хамгаалах арга зам, дэлхийн орнуудын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар болон хөгжиж байгаа “утаагүй үйлдвэрлэл” хэмээн нэрлэгддэг аялал жуулчлалын салбар Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол багана байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсад, бидэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүст Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэндийг дахин хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ
Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд Монгол орны махчин шувуудыг хамгаалах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

БОАЖ-ын сайд Л.Гансүх АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн дарга ноён Мажиид Аль Мансуурийн урилгаар 2010 оны 9-р сарын 20-22-ны өдрүүдэд АНЭУ-д айлчлав.Айлчлалын хүрээнд АНЭУ-ын угсаа залгамжлах эрхэм дээд хунтайж, Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч бөгөөд Абу Дабигийн Эмирт улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед Бин Заид Аль Нахьян болон АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Баруун бүсийн хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч эрхэмсэг ноён Шейх Хамдан Бин Заид Аль Нахьян нарт бараалхав.Түүнчлэн, АНЭУ-ын Абу Дабигийн Эмирт улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Мохаммад Ахмед Аль Боварди, АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн дарга ноён Мажиид Аль Мансуури нартай уулзаж, хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн хэтийн төлвийн талаар ярилцаж санал солилцлоо. Уулзалт  ярилцлагууд бүхэлдээ харилцан ойлголцсон найрсаг уур амьсгалд болж өнгөрөв.

Л.Гансүх сайд, Мохаммад Ахмед Аль Боварди нар АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлаг ба Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хооронд Монгол орны махчин шувуудыг хамгаалах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд махчин шувуудын тоо толгой нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан 5000 хиймэл үүртэй холбоотойгоор хамгаалал, зохион байгуулалт, байгаль хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийг оролцуулах, урамшуулах, тэдний дунд сургалт сурталчилгаа явуулах, манай улсад залуу мэргэжилтэн биологичид бэлтгэх зэрэг ажил хийнэ. Гэрээний нийт өртөг 2.4 сая доллартай тэнцэх бөгөөд гэрээг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх болно.

Гэрээг хамтран хэрэгжүүлэх Абу Дабигийн Байгаль орчны агентлаг нь шувуу хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй ажил өрнүүлдэг. Тухайлбал, Марокко, Казахстан улсуудад тоодог шувууг зохиомлоор үржүүлж, байгальд нь эргүүлэн тавих замаар хамгаалах арга ажиллагаа явуулж байгаа нь ихээхэн үр дүнд хүрчээ. Зэрлэг байгальд тоодог шувуу дунджаар дөрвөн өндөг гаргаад гурвыг нь байгалийн хүчин зүйлийн улмаас алддаг. Харин зохиомлоор үржүүлэх үйл ажиллагааны үед гарсан дөрвөн өндгийг нь аваад инкубаторт хийж 95 хувийн магадлалтайгаар өсгөж, байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Өндгөө суйлуулсан эмэгчин тоодог тэр жилээ дахин өндөглөх бөгөөд үржлийн энэ явц байгалийнхаа жамаар явагддаг аж. Ингэснээр нэг эмэгчин шувууны жилд өгөх үр төлийн тоо толгой нэмэгдэнэ. Энэ ажлын үр дүнд Мароккод өнгөрсөн жил 12 мянга гаруй тоодог шувууг эргүүлж байгальд нь тавьжээ. Энэ нь нэг талаасаа тоодог шувууны тоо толгойг нэмэгдүүлэх ажиллагаа, нөгөө талаасаа Арабын улс орнуудын хүрээнд эртнээс уламжлал болсон шонхроор ан хийх үйл ажиллагаанд шаардагдах тоодог шувууг нийлүүлж байгаа хэрэг юм. Тусгай сургуультай шонхроор агнасан тоодгийн тоо тухайн жилд 800 гаруй байсан нь тоодогтой холбоотой үйл ажиллагаа тогтвортой хэрэгжиж буйг харуулна. Өөрөөр хэлбэл, 12 мянгыг нийлүүлээд 1 мянга хүрэхгүйг нь буцааж авч байна.

Махчин шувуудын идэш тэжээл элбэг ч үүрээ засах боломж нөхцөл багатай орчинд хиймэл үүр барьж суурилуулж өгөх нь Монгол оронд хэрэгжүүлж буй махчин шувууны хиймэл үүр төслийн гол зорилго юм. Үүр засч өгснөөр махчин шувуудын тоо толгойг нэмэгдүүлэх, ийм шувуудын идэш тэжээл болдог мэрэгч амьтдын нөөцийг байгалийн жамаар хянах боломж бүрдүүлнэ. Ингэснээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх, махчин шувуу-мэрэгч амьтад-бэлчээрийн доройтол-гэрийн тэжээмэл амьтан–хүн гэсэн гинжин холбоог тогтвортой хадгалах ач холбогдолтой.

Төслийн анхны үр дүнгээс харахад, хиймэл үүрэнд өндөглөх махчин шувуудын тоо толгой жилээс жилд нэмэгдэж байна. Нэг үүрэн дэх өндөгний тоонд ч сонирхолтой өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, нэг удаа дунджаар 4 өндөг гаргадаг шонхор хиймэл үүрэнд 7 өндөг гаргасан нь өөр хаана ч ажиглагдаагүй сонин үзэгдэл гэдгийг судлаачид өгүүлж байна. Байгалийн нөхцөлийг шинжлэх ухааны үндэстэй дэмжсэн тохиолдолд үр төл өгөх магадлал нэмэгддэг байж болзошгүй талаархи мониторинг, судалгааны ажлыг энэ төсөл үргэлжлүүлэн хийх юм. Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

Өнгөрөгч долоо хоногт БОАЖ-ын сайд Л.Гансүх Ховд аймагт ажиллаж, баруун бүсэд зохион байгуулсан “Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, семинарт оролцох 2010.9.13_said_hovjdodүеэрээ тус аймгийн Жаргалант, Буянт, Манхан сумдад хэрэгжиж буй “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн эхний таван жилийн ажлын явц байдалтай танилцлаа.

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2005 оны 3-р сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан билээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 2009 оны байдлаар 11 сумын нутагт 382.1 мянган га талбайд буюу нийт нутаг дэвсгэрийнхээ 1.9 хувьд ойтой байна. Ой бүхий нутгийн ихэнх талбайг Алтайн өвөр говийн заг, Их нууруудын хотгорын харгана, тэсэг эзлэх ба Алтайн нуруу дагуу шинэс, Булган, Буянт, Ховд голын савд улиас, бургас, хус, чацаргана, багахан талбайд ургадаг.


2010.9.13_said_hovjdod02“Ногоон хэрэм”-ийн зурвасын анхны шанг 2005 онд Ховд аймагт Чандмань, Зэрэг сумдад татаж, хөтөлбөрийн нээлт, үзүүлэх сургуулийг хийж байв. Тус аймагт “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг Ховд Сафари ХХК, Үр жимс хоршоо, Ачит алтан хундага нөхөрлөл, Тольтон бургуйд нөхөрлөл, Хишиг шагай ХХК, Ховд тур ХХК, Батмодмөнх ХХК, Ой ан интернэйшнл ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. Одоо нийт 95 га талбайд хөтөлбөрийн үйл ажиллагаа явагдаж, орон нутгийн уур амьсгалд зохицсон мод бут сөөгийг 5 мод үржүүлгийн газарт үржүүлж байна. 2010.9.13_said_hovjdod03Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн талбайн хэмжээ 34.5 га-д хүрч, төрөл бүрийн навчит модны 700 мянга гаруй тарьц, суулгац ургуулж, булаг шандны эхийн хамгаалалт, тариалангийн газрын хамгаалалтын зурвас, ойжуулалт, “Ногоон хэрэм”-д  тарих сайн чанарын суулгацын хангалттай нөөцтэй болоод байна. Хамгийн чухал нь, байгуулсан ногоон хэрмийн үр шимийг олон хүн хүртэж, амьдрал ахуйгаа дээшлүүлж буй талаараа салбарын сайдад биечлэн танилцуулав.


Ховд аймагт хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн үр дүнд салбарын сайд сэтгэл тун өндөр буцсан юм.

Дэлгэрэнгүй...

Аялал жуулчлалын компаниудыг шалгалаа

Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.


Шалгалтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зөвшөөрөл авсан 180 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс одоогоор ажиллаж байгаа 70 амралтын газар, жуулчны баазыг хамруулснаас зөрчил, дутагдалтай 11 газрын үйл ажиллагаанд улсын байцаагчийн 33 заалт бүхий албан шаардлага өгч, 350000 төгрөгийн торгууль ноогдууллаа.

Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Шар хоолой, Их бага өвөлжөө, Цагаан тэмээт зэрэг ой бүхий газрын 5000 га-д ойн хортон устгалын ажил хийлээ. Уг ажлыг Ойн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр "Ой, усны хайгуул судалгааны төв" компани гүйцэтгэснээс 600 га-д гар аргаар, 4400 га-д агаараас онгоцоор хор цацав гэж Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй...

Солонгосын аялал жуулчлалын тэргүүлэгч компани Монголд ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх БНСУ-ын “Хана тур” компанийн ерөнхийлөгч Хий-Сеок Квеонийг хүлээgansukh_meet001н авч уулзав. Ноён Хий-Сеок Квеон манай улсын аялал жуулчлалын салбарт ажиллах, жуулчид илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлж, тус компаниар үйлчлүүлж буй жуулчдын сонирхол татах нэг гол чиглэл нь Монгол Улс болж байгааг тэмдэглэн хэлсэн юм.


Хоёр орон 2003 онд “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрт аялал жуулчлалын салбарт харилцан хөрөнгө оруулах, үзэсгэлэн яармаг, хурал семинарт оролцох, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг тусгасан билээ.


БНСУ-ын аялал жуулчлалын салбар маш эрчимтэй хөгжиж байгаа. 2007 онд гэхэд БНСУ-д 6.4 сая гаруй жуулчин аялж, үүнээс хоёр дахин илүү солонгос иргэд гадагшаа жуулчилсан байна.


Тус улсаас Монголд ирсэн жуулчдын тоо жил бүр 8-10 хувиар тогтмол өсч, одоогийн байдлаар ирсэн жуулчдын тоогоор БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаар байранд орж байна. 2009 онд Солонгосоос манай оронд 38551 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 8.29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. БНСУ руу зорчих монгол иргэдийн тоо ч жил бүр тогтмол өсчээ. 2008 онд БНСУ руу 43807 монгол иргэн зорчсоны 4774 нь албан, 20766 нь хувийн, 6088 нь жуулчлалын, бусад нь суралцах, ажиллах зорилгоор аялжээ. Монгол иргэд БНСУ-д бизнес, эмчилгээ, хөдөлмөр эрхлэх зорилгоор голчлон зорчиж байна. Мөн Улаанбаатар-Чежүгийн чиглэлийн шууд нислэг эхэлсэн, визгүй зорчих боломжтой болсон зэргээс үүдэн сүүлийн үед монголчууд Чежү арал руу жуулчлах нь элбэгшсэн. Хоёр улсын аялал жуулчлал идэвжсэн тул 2007 онд Монголын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Сөүл хотод байгуулсан билээ.


Томоохон хөрөнгө оруулагч орны нэгийн хувьд өнгөрсөн оны байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай 82 аж ахуйн нэгж Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна.


“Хана тур” компани 1993 онд байгуулагдсан. Жилд 1.5 сая жуулчинг хилийн чанадад аялуулж, 1 сая гаруй тийзийн худалдаа хийдэг БНСУ-ын төдийгүй Ази, Номхон далайн бүсийн томоохон тур оператор компани юм. Тус компани 14.000 орчим аяллын бүтээгдэхүүн санал болгодог ба тус компанийн hanatour.com онлайн захиалгын системийг өдөрт 40.000 хүн ашигладаг байна. 1999 онд гадаад дахь төлөөлөгчийн газраа байгуулсан ба одоогоор 12 улсад тус компанийн төлөөлөгчийн газар ажилладаг.

Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд БНТУ-д ажлын айлчлал хийв

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны хамтарсан хороgansukh_meet002оны дарга Л.Гансүх энэ сарын 16-20-нд Турк Улсад ажлын айлчлал хийв. Тэрбээр Туркийн Байгаль орчин, ойн сайд Вэйсэл Эроглутай Истанбул хотод уулзаж “Орхон говь” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран гаргах талаар ярилцав. Хоёр улсын мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилийн турш хамтран ажиллаж, дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн техникийн үзүүлэлтүүдийг гаргасан бөгөөд энэ ажлыг Туркийн засгийн газрын санхүүжилтээр үргэлжлүүлэн дуусгах талаар ирэх 10-р сарын 25-26-нд Улаанбаатарт болох Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит VI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Хамтарсан хорооны уг хуралдааны үеэр Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн уулзалт зохиохоор Туркийн Эдийн засгийн гадаад харилцааны зөвлөл ДЭИК-ийн холбогдох хүмүүстэй уулзахдаа Л.Гансүх сайд тохиролцов. ДЭИК уг уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохиох бөгөөд Туркийн бизнес эрхлэгчдийг уулзалтад оролцохыг уриалж уриалга гаргаснаа манай сайдтай уулзах үеэрээ зарлав.

 

Л.Гансүх сайд Истанбул хотод нээгдэж буй Монголын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож үг хэлэв. Туркийн иргэн Фахрэттин Амир Арман Истанбулд манай улсын Өргөмжит консулаар ажиллах болж, Элчин сайд О.Очиржав түүнд Өргөмжит консулын патент, экзекватур, үнэмлэх, тамгыг гардуулж өглөө. Өргөмжит консул Ф.А.Арман нь хоёр жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд Монгол, Туркийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, Истанбулд байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж тэдэнд дэмжлэг үзүүлэх, Монголыг сурталчлах чиглэлээр ажиллана.

 

Мөн Туркийн Усны газрын удирдлагатай уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Туркийн “Анадолу” мэдээллийн агентлагт товч ярилцлага өгч, Истанбул хотын ус цэвэрлэх төхөөрөмжтэй танилцав.

 

Дэлгэрэнгүй...

Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өсчээ

2010 оны эхний наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 383438 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 315587 хүн аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27.3 хувиар өссөн дүн юм. juulchidТүүнчлэн, аялал жуулчлалын салбарын орлого 158.6 сая ам.доллар болж, 14.1 хувиар өсчээ. Бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өссөн үзүүлэлт гарлаа.

Тухайлбал, Ази, номхон далайн орнуудынх 28.4%, Европынх 25.8%, Америкийнх 19.2%, Австралийнх 52.6%, Африкийнх 52.6%-аар тус тус өсчээ.Голлох зах зээлийн орноор нь авч үзвэл БНХАУ-аас 126661, ОХУ-аас 81567, БНСУ-аас 33305, Японоос 10656, АНУ-аас 9250, ХБНГУ-аас 6473, Австралиас 3740, Казакстанаас 4262, Англиас 4395 жуулчин ирсэн байна гэж Аялал жуулчлалын үндэсний төвөөс мэдээллээ. Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ

НҮБХХ, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл”-ийн баримт бичигт БОАЖ-ын сайд Л.Гансүх, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар гарын үсэг зурлаа.gansukh_001_copy

 

Төв азийн тал хээр, Сибирийн тундра, Говь цөлийн дунд орших Монгол оронд маш олон төрлийн дэлхийд чухалд тооцогдох ховордсон биологийн төрөл зүйл байдаг. Энд дэлхийд мөхөх аюулд ороод байгаа төрөл зүйл болох хавтгай  тэмээний амьдрах орчин Монгол орны цөлд байдаг байна. Мөн  тус орны өндөр уулын бүсэд ирвэсийн нэлээд тоо толгой нутагладаг.  Харамсалтай нь тус орны эдийн засгийн өсөлтийн улмаас эдгээр ховор чухал биологйн төрөл зүйл нь олон талаараа хүчтэй дарамтанд байна. Ан агнуур, мод бэлтгэл, газрын доройтол зэрэг аюулаас гадна уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэж байна.


1990-ээд оны үеэс Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсээр ирсний илрэл нь тусгай хамгаалалттай газрын тоо 10-аас 61 (нийт 21,749,509 га буюу нийт Монгол орны нутаг дэвсгэрийн 14% -ийг эзэлж байна) болтлоо нэмэгдсэнээс харагдаж байна. Харин энэхүү хурдацтай хөгжлийн хажуугаар менежментийн бүтэц, зохион байгуулалт төдийлөн сайжирч нэмэгдээгүйн улмаас өнөөдөр Монгол орны ихэнх ТХГН-уудад хамгаалах ёстой чухал төрөл зүйлийг хамгаалахад шаардагдах хэмжээний хангалттай менежмент, санхүүжилт  байхгүй байна.

 

Энэхүү төслийн баримт бичигт эдгээр тулгамдсан нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийж, Монгол орны тогтвортой ТХГН-ийн системд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж даван туулах стратегийг гаргасан. Төслийн стратеги нь ТХГН-ийн системийг бүхэлд нь болон хэд хэдэн ТХГН-уудын үр ашигтай менежмент, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх болно.

 

Төслийн зорилго нь  Монгол орны ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгох оршино. Төсөл нь 3 үндсэн тулгуур баганаас бүрдэнэ.
Үүнд:

Нэгдүгээрт, бодлого, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх болно. Зорилгод читлэгдсэн ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөний систем нь ТХГН-ийн ил тод, тэнцвэртэй төсөв боловсруулалт ба хуваарилалтын шийдвэр гаргахтай (үндэсний болон тухайн ТХГН-ийн түвшинд) шууд холбогдох ба энэ нь боломжит нөөцийг хамгийн үр ашигтай ашиглах явдлыг хангана.


Хоёрдугаарт, төсөл БОАЖЯ-ны менежмент, түүний мэргэжилтнүүд, салбар байгууллагуудын чадавхийг зохистой хэмжээнд хүргэх болно. Ингэснээр ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, санхүүгийн төлөвлөлт бий болох болно. Үүнд системийг менежмент, төсөв боловсруулалтын чиглэлээр чадавхижуулахаас гадна байгууллага, хувь хүний чадвар, чадавхийг нэмэгдүүлнэ.

 

Гуравдугаарт, төсөл нь дэвшилтэт, зохистой, тогтвортой санхүүгийн механизмын системд анхааралаа хандуулах болно. Энд ТХГН-ийн системийн түвшинд цэвэр эдийн засгийн үнэлгээг хийж улмаар нэмэлт нөөцийн эх үүсвэрийг бий болгож, ТХГн-ийн системд урт-хугацаанд тогтвортой байдлыг бүрдүүлэх болно.

 

Төсөл нь ТХГН-ийн үндэсний системийн үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгохыг зорихын хзэрэгцээ энэ нь Монгол улсын ЗГ-ын бодлого болох дунд-урт хугацаанд ТХГН-ийн системийг өргөтгөх үндсэн нөхцлийг нь бүрдүүлж өгөх юм.

 

Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Төслийн 3 үр дүн ба 8 бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн байна.

 

Энэ төслийн зорилго, үзэл санаа нь хөтөлбөрт тулгуурласан санхүүгийн төсөв, төлөвлөгөөг нэвтрүүлэх ЗГ-ын бодлого чиглэлтэй маш сайн нийцэж байгаа болно.
Төслийн менежмент

 

Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны  (БОАЖЯ) Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газар (ТХНУГ) байна. НҮБХХ-ийн хүрээнд хэрэгжиж буй төслийн “үндэсний гүйцэтгэлийн удирдамж”-ийн дагуу ТХНУГ  нь үйл ажиллагааны бодлого, хөтөлбөр, үр дүнд суурилсан менежментийн зарчмын хүрээнд төслийг хэрэгжүүлнэ.


Төслийн үндэсний хэрэгжүүлэгч, НҮБХХ хоёр хандивын хэлэлцээрт гарын үсэг зурах ба Төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь төслийн санхүүгийн зарцуулалт, төслийн зорилго, зорилтын биелэлт, үр дүн зэрэг нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхэд НҮБХХ-ийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.


Түүнчлэн төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь дараах үүрэгтэй байна. Үүнд: (i) хүлээн зөвшөөрч баталсан үр дүнгийн хэрэгжилтийг хангах, төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг удирдана; (ii) батлагдсан төсөв, ажлын төлөвлөгөөний хүрээнд төслөөс гарах зардлуудыг батлан гаргана; (iii) төслийн үр дүн, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, тайлагнах, мониторинг хийх; (iv) зөвлөхийн ажил үүргийн хуваарь, гэрээт ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичгийг батлах; (vi) төслөөс гарах үр дүн, гадны нөлөөлийн талаар НҮБХХ-т тайлагнана.

 

БОАЖЯ-ны ТХНУГ нь орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаадын (ХЗ) мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд, нөхөрлөл, үндэсний болон орон нутгийн ТББ-тай хамтран төслийг хэрэгжүүлнэ.

 

Төсөл нь төслийн удирдах зөвлөл, төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжтэй байх ба төслийн нэгжийн ажлын байр Улаанбаатар хотод БОАЖЯ дээр байна. Төслийн нэгж, төслийн удирдах зөвлөл нь төслийн үр дүн, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг холбогдох төв байгууллагуудад өгч, шинэ бодлого боловсруулахад тэднийг ашиглана. Төслийн ерөнхий менежментийн бүтцийг доор харуулав.

 

Төслийн удирдах зөвлөл. Төслийн бэлтгэл үе шатанд Төслийн удирдах зөвлөлийг (ТУЗ) байгуулна. ТУЗ нь төсөл ажлын төлөвөлгөөний дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэхэд мониторинг хийж шалгах үүрэгтэй байна. Удирдах зөвлөлийн дарга нь ТХНУГ-ын дарга байна. Удирдах зөвлөл дараах үндсэн 3 үүрэг рольтой байна. Үүнд: (i) Удирдах зөвлөлийн дарга нь БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга тул ТУЗ нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлнө. (ii) БОАЖЯ-ны ТХГНУГ-ын дарга, төслийн захирал нь төслийн ерөнхий чиг шугамд удирдамж өгч, (iii) мөн төслөөс гарах бүтээгдэхүүн тслийн үр дүнг хүртэгч байгууллагуудад хүрэх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Төслийн үр дүнг хүртэгч байгууллагуудыг . төслийн бэлтгэл үе шатанд тодорхойлно Дэлгэрэнгүй...

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб “Хоггүй Хархорин” аян зарлаж, сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлууллаа. Навчин хэлбэртэй нэг загварын 15 ширхэг хогийн савыг тэд албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн юм. orhon_child

Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажил өрнүүлсний нэг нь энэ бөгөөд орон нутгийн иргэд тэдний ажилд тун талархалтай хандаж байна. Тэдний сар бүр санаачлан хийдэг голын дагуух цэвэрлэгээнд жуулчны баазууд нэгдэх болсон.Байгаль эхдээ хайртай багачуудын орон нутагтаа санаачлан өрнүүлж буй бүтээлч ажлын эхлэл энэ оны 5-р сараас эхэлсэн. Тэд дээрх үеэс хойш сар бүр Орхон голын дагуу цэвэрлэгээ хийж байна. Энэ ажлыг нь жуулчны баазууд дэмжиж хамтран оролцох болсноор Орхон голын эргийн дагуух цэвэрлэгээ өргөн хүрээтэй өрнөж байна. Наймдугаар сарын ээлжит цэвэрлэгээнд Мөнх тэнгэр, Мишээл, Анар жуулчны баазууд “Орхон” эко клубын хүүхдүүдтэй хамт Орхон голын гүүрний зүүнээс баруун тийш Өл давж, Орхоны хөндийн эргийг 5 км зайд цэвэрлэж, 2 портер хог ачуулсан.

Дараагийн цэвэрлэгээнд Хаан тайж, Дриймланд, Риверсайд жуулчны баазууд хамтран гарахаар товлолоо гэж Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Р.Амартүвшин мэдээллээ. Дэлгэрэнгүй...

Хууль зөрчсөн компани үйл ажиллагааг зогсоолоо

Хархорин-Цэцэрлэг чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажил гүйцэтгэж буй “Алтайн зам” ХХК хуучин карьер ухан ашиглаж буй үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шалгалаа. altai_zam

Энэ зам Архангай аймгийн Хотонт сумын Баянголын хундын хоолойн аманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа юм.

Шалгалтаар, Хотонт сумын засаг даргын энэ оны 5-р сарын 5-ны “Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл олгох тухай” 37 тоот захирамж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын 2008 оны 7-р сарын 18-ны “Хайрга ашиглуулах тухай” 133 тоот захирамж нь Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 18.1.1, 12.1 дэх заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10 дахь заалтыг зөрчсөнийг тогтоов.

Иймд “Алтайн Зам” ХХК-д Хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч, соёлын өвийг хамгаалах улсын байцаагчийн албан шаардлага өгч, үйл ажиллагааг зогсоолоо. Дээрх хуулийн хэрэгжилтэд сумдын засаг дарга нар хяналт тавих эрхтэй боловч хойрго хайнга хандаж байна гэж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч байцаагч Д.Эрдэнэчимэг мэдээллээ. Дэлгэрэнгүй...

Монголыг зорьсон жуулчдын тоо 100 мянгаар өсчээ

Монголыг зорьсон жуулчдын тоо энэ оны эхний 7 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 шахам мянгаар давсан байна. Энэ оjuulchidнд өмнөд ба зүүн Ази болон Номхон далайн орнуудаас хамгийн олон буюу 145 мянган жуулчин манай улсад зочилжээ. Харин жуулчдын зах зээлийн голлох орнуудыг өмнөд хөрш маань тэргүүллээ. Манай улс аялал жуулчлалын салбараасаа энэ онд 125 мянган ам.доллар олоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувь өссөн үзүүлэлт юм.

Дэлгэрэнгүй үзэх
Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд Л. Гансүх шилдэг нөхөрлөлүүдийг шагнав

fores(БОАЖЯХМА)- БОАЖ-ын сайд Л. Гансүх шилдэг нөхөрлөлүүдийг өөрийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Эдгээр 11 нөхөрлөл нь орон нутгийн төр засгийн байгууллагын удирдлагуудтай хамтын гэрээ байгуулан гал түймэр, хууль бус ажиллагаа, түүний дотор хулгайн мод бэлтгэл гаргуулаагүй зэрэг амжилт гарган олон жил тогтвортой ажилласан аж.

БОАЖ-ын сайдын нэрэмжит шагнал хүртсэн ойн нөхөрлөлийн нэрс

  1. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Харгистай Баян Бүрд" нөхөрлөл, ахлагч: Пүжүү овогтой Олонбат
  2. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "Далт" нөхөрлөл, ахлагч: Адьяа овогтой Мөнх-Очир
  3. Сэлэнгэ аймгийн Сант сумын "Алтансүмбэр" нөхөрлөл, ахлагч:  Хавааш овогтой Хурметхан
  4. Булган аймгийн Хангал сумын “Өгөөжбүрэн” нөхөрлөл, ахлагч Л. Түмэнжаргал
  5. Булган аймгийн Бугат сумын “Дундат өргөө” нөхөрлөл, ахлагч Б. Батжаргал
  6. Булган аймгийн Бугат сумын “Моностой” нөхөрлөл, ахлагч Д. Эрдэнэчимэг
  7. Хэнтий аймгийн Дадал сумын “Амирлангуй” нөхөрлөл, ахлагч Э. Мөнх-Оргил
  8. Хэнтий аймгийн Биндэр сумын  “Буурал сансар” нөхөрлөл, ахлагч Ө. Батнасан
  9. Хэнтий аймгийн Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл, ахлагч Н. Алгирмаа
  10. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Бадар” нөхөрлөл, ахлагч Б. Баттулга
  11. Хөвсгөл аймгийн Түнэл сумын  “Урт булаг” нөхөрлөл, ахлагч Л. Лхагвасүрэн

Дэлгэрэнгүй...

Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоолоо

Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчussssssssssssин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо. Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна.

Улсын хэмжээнд 2007 онд гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ. Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна. Дэлгэрэнгүй...

Л. Гансүх сайд байгалийн нөөцийг хамгаалах асуудлаар ярилцлаа

HORSE(БОАЖЯХМА)- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажей Чибберийн албан ёсны айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Одоогийн байдлаар хэд хэдэн өргөн хүрээтэй төсөл үргэжлэн хэрэгжиж байгаа. Тухайлбал, Алтай Саяаны бүс нутагт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглахад орон нутгийн иргэдийг татан оролцуулах, нутгийн иргэд байгалийн нөөцөө хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлэх, нутгийн иргэдэд суурилсан байгалийн нөөцийн менежмент бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр ой мод, бэлчээр, ус зэрэг улсын эзэмшлийн байгалийн нөөцийн эрчимтэй доройтлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.

Мөн газрын тогтвортой менежмент, усны төсөл зэргээр дамжуулан орон нутгийн иргэдэд бэлчээр, усны зэрэг байгалийн нөөцөө үр ашигтай ашиглах менежмент хийх чадвар бий болгосноор хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулахад ахиц гаргана гэж тооцоолж байгаа юм.

Дэлгэрэнгүй...

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай албан захидал хүргүүллээ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Орхон голын урсац бүрдүүлэх цутгал голуудын орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, гадаргын усны бохирдол үүсгэн байгаль орчинд хохирол учруулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар орон gansukh_l_vip76нутгийн иргэд, Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас удаа дараа мэдээлэл ирүүлсэн юм.

Мэдээллүүдийг нягтлан үзээд БОАЖ-ын сайд Л.Гансүх Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт дээрх үйл ажиллагааг газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах талаар албан захидал хүргүүллээ.

Гол мөрний урсац бүрэлдэх тус бүсэд нэр бүхий долоон аж ахуйн нэгж "Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль", “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, "Ашигт малтмалын тухай хууль"-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаархи нийтлэг үүрэг, байгаль орчныг хамгаалах талаархи 37, 39 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчин ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, БОАЖЯ-наас “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 2010 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлан гаргаагүй байгаа. Гэсэн ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хууль зөрчин ажиллаж байгаа тул ийнхүү энэ асуудлыг харъяалах байгууллага болох АМГ, МХЕГ-т хандаж, хамтран ажиллах саналаа илгээлээ. Дэлгэрэнгүй...

Байгаль орчны мэдээллийн санд зочлоорой

БОАЖЯ-наас Байгаль орчны үндэсний мэдээллийн сан нээж, туршилтын журмаар ажиллуулж байна. Иргэн та http://geodata.mne-ngic.mn/ хаягаар зочлон цахим сангийн мэдээлэлтmedeelliin_sanэй танилцаарай.

Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Амьтны аймгийн тухай, Химийн хортой ба аюултай бодисын тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, Статистикийн тухай гэсэн 7 хуульд чиглэл тус бүрээр мэдээллийн сантай байх тусгайлсан заалттай байдаг. 2008 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мэдээллийн сангийн талаар бүлэг заалт шинээр оруулсан юм. Хууль  хэрэгжүүлэх ажлыг БОАЖЯ-наас шуурхай авч, санд төвлөрүүлэх зурган, хүснэгтэн гэх мэт судалгааны бүх төрлийн мэдээллээ бэлтгэж, улмаар “Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”, “Мэдээллийн сангийн эх мэдээний жагсаалт” боловсруулж, Засгийн газрын  2010 оны 4-р  сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлуулсан юм.

Үндэсний мэдээллийн сан дараах 20 дэд сангаас бүрдэнэ. Үүнд:
1.    Газар, түүний хөрс
2.    Газрын хэвлий, ашигт  малтмал
3.    Ус рашаан
4.    Ой
5.    Байгалийн ургамал
6.    Амьтан
7.    Агаар, түүний бохирдол
8.    Уур амьсгал
9.    Байгалийн гамшиг
10.    Химийн хорт болон аюултай бодис
11.    Хог хаягдал
12.    Тусгай хамгаалалттай газар нутаг
13.    Байгаль орчны эрхзүй
14.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
15.    Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт
16.    Байгаль орчны статистик мэдээллийн тайлан
17.    Байгаль орчныг  хамгаалах арга хэмжээний төсөв, зардал
18.    Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хүний нөөц
19.    Мета мэдээллийн сан
20.    Бусад мэдээлэл
БОАЖЯ, Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Үндэсний гео мэдээллийн төв” төслийн баг хамтран эдгээрээс одоогийн байдлаар дараах 6 дэд санг цахим технологи ашиглан үүсгээд байна.
a.    Байгаль орчны статистик мэдээллийн тайлан
b.    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
c.    Тусгай хамгаалалттай газар нутаг
d.    Химийн хорт болон аюултай бодис
e.    Мета мэдээллийн сан
f.    Гео мэдээллийн сан (үүнд хамааралт түймэр, ган, зудын мэдээллүүд)
Мэдээллийн сангийн гол хэрэглэгч нь олон нийт. БОАЖЯ, үнэлгээ хийх эрх авсан байгууллага, орон нутгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд энд хэрэглэгчээс гадна мэдээллийн хуримтлал үүсгэн баяжуулагчийн үүрэгтэй оролцоно.

Мэдээллийн сангийн программ ашиглаж сурах, админ хэрэглэгчийн эрх нээлгэхээр орон нутгийн мэргэжилтнүүд 2 өдрийн сургалтад хамрагдаж байна. Тэд тус программыг ашиглан мэдээлэл оруулах, баяжуулах, тайлан нийтлэх гэх мэт аргачлалд дадлагажиж, цаашдаа орон нутгийн мэдээллийг ямар нэг дамжлагагүйгээр хамгийн шуурхай байдлаар нийтлэн олон нийтэд хүргэж ажиллана. БОАЖЯ-наас анхдагч мэдээлэл бүрдүүлдэг орон нутгийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал сургалт явуулж байгаагийн 3 дахь нь энэ юм. Сургалт 7-р сарын 5-6-ны өдрүүдэд болж байна. Дэлгэрэнгүй...

Үүлэнд зориудаар нөлөөлж, 33 мм хүртэл хур тунадас орууллаа

Сүүлийн 10-аад хоногийн турш манай орны нийт нутгаар, тэр дундаа газар тариалангийн бүс нутгуудаар өдөртөө 41 хэм хүрч халлаа. Монголын хувьд хамгийн халуун үе 7-р сарын 20-ноос 8-р сарын эхэн хүртэл үргэлжилдэг бол энэ жил 6-р сарын 20-ны үеэр нийт нутгаар хүчтэй халж, цаг агаарын олон жилийн ажиглалтын үнэмлэхүй их утга зарим газарт эвдэгдсэн байна. Халалт олон хоног үргэлжилсний улмаас Төв аймгийн хойд, Сэлэнгийн газар тариалангийн гол бүс нутгаар таримал болон бэлчээрийн ургамал, газрын гарц хатах эрсдэлтэй болсноос гадна халуунаас улбаалан 10 орчим түймэр гараад байв.

Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 6-р сарын 26-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дархан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнд 6-33 мм хур тунадас ороод байна. 1 мм хур тунадас гэдэг нь 1 га-д 10 тонн ус буусныг илтгэх үзүүлэлт юм. Бууж буй усны хэмжээг энгийнээр илэрхийлбэл, 30 км-ийн радиустай талбайд 10 мм хур тунадас оруулснаар тооцвол энэ нь уг талбайд 180 мянган цистерн /машин/ усжуулалт хийлээ гэсэн үг. Ургац, газрын гарц сэргээх, түймэр унтраах энэ ажил эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Үүлний 1 пуужинг 80-90 мянган төгрөгөөр авдаг ба өчигдрийн байдлаар түймрийн нэг голомтод 13 пуужин харвасан байна. Ийм хэмжээний усжуулалт хийж, түймэр унтраах ажлыг хүний хүчээр гүйцэтгэвэл гарах зардал хэд дахин өсөх юм. Зөвхөн мориор очих газарт гарсан түймрийн голомтуудыг тойруулаад өчигдрөөс экспедиц гарган ажилласнаар Тэрэлж, Төв, Өвөрхангай орчимд 10 мм, Хөвсгөлд бүр 33 мм хур тунадас бууж, түймрүүд унтарч эхлээд байна. Наадмаас өмнө Богд уул, нийслэлийн орчимд бороо оруулах бэлтгэл ханган ажиллаж байна.

Монгол бол өвөлдөө цэлмэг, зундаа илүү үүлшдэг онцлогтой орон. Зуны улиралд нутаг дээрээ үүл үүсгэж, бас гаднаас үүл ихээр шилжин ирдэг. Гэвч, үүл хуралдавч бороо оролгүй шилжин гарах нь элбэгшиж байна. Өөрөөр хэлбэл, манай оронд зуны цагт буудаг хур тунадасны хэмжээ буурсаар байна. Халалт удаан хугацаагаар үргэлжилдэг болсноос үүдэн орж буй тунадаснаасаа 10 даboroo_oroosoiхин их ууршилт явагдаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь цөлжилт үүсгэх үндсэн нөхцөлийн нэг болдог.

Эдгээр сөрөг үзэгдлийн эсрэг авч байгаа арга хэмжээний нэг нь хур тунадас нэмэгдүүлэн, уур амьсгал зөөллөхийн тулд үүлэнд зориудаар нөлөөлдөг ажил юм. 2006 онд Засгийн газраас Цаг агаарт зориудаар нөлөөлөх хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 34 экспедиц гарган ажиллуулж байна. Сүүлийн 3 жилийн зуншлага өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн байгаа нь экспедицийн ажлын үр дүн гэж дүгнэж болох юм.

Дэлхий нийтээр ашиглаж буй хамгийн дэвшилтэт энэ аргаар байгалиас орох тунадасны хэмжээг 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжтойг Дэлхийн цаг уурын байгууллага зөвлөсөн. Үүлэнд зориудаар нөлөөлснөөс байгальд үүсэх сөрөг нөлөө гэж байхгүй. Учир нь энэ бол байгалийн жамаараа орж чадахгүй байгаа хур тунадсыг газарт буух нөхцөл бүрдүүлж байгаа маш энгийн ажиллагаа юм. Үүл гэдэг бол чийг. Газрын гадарга хэт халаад эхлэхээр чийгийн хэмжээ нь багасч, үүл дээш өргөгдөж хөөрдөг. Ийнхүү газрын гадарга хүртэл доош сууж чадахгүй, чийгээ ууршуулаад байгаа үүл рүү 12 вольтын тогоор иодот мөнгө хэмээх бодис агуулсан пуужин харвадаг. Пуужин дээд тал нь 5000 метрт хүрч, 6 км орчим радиуст бодисоо цацна. Үүлэнд тархсан иодот мөнгө чийгийг татан өөртөө шингээж усан дусал болгоод хүндийн хүчний үйлчлэлээр доошоо бууж бороо оруулдаг. Ашиглаж буй бодис хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүнсний давсандаа хүртэл нэмэлтээр хэрэглэдэг иод, хор тайлах чадалтай мөнгөний аль аль нь бидэнд эерэг нөлөөтэй бодис билээ. Дэлгэрэнгүй...

Долоо, наймдугаар сард цаг агаар ямар байх талаар сайд мэдээллээ

2010 оны 7-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
tsag_agaar
7-8 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хэд хоног өдөртөө огцом халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй байна. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээнд орох төлөвтэй учир зарим үед усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх мэдээ гарчээ. 7-8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх нь.

 

Дэлгэрэнгүй...

Агаарын чанарыг хянах харуулын тоо нэмэгдэв

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт Агаарын тухай хууль, Агаарын чанарын тухай хууль хэлэлцэнэ. Хэрвээ батлагдвал agaariin_chanarэнэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд агаарын чанарыг хянах чадавхи гол асуудал болно. Сүүлийн гурван жилд БОАЖ-ын салбарт агаарын чанар хянахад зориулсан хөрөнгө оруулалт багагүй хийгдээд байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын чанарыг 10-аад үзүүлэлтээр хянаж хэмждэг иж бүрэн 5 суурин, 1 хөдөлгөөнт харуулыг Франц улсын зээлээр авахаар тохирсон.

Эдгээр харуулыг угсраад одоогоор шалгалтын түвшинд ашиглаж байгаа бөгөөд ирэх 10-р сард албан ёсоор хүлээн авах юм. БОАЖ-ын сайд Л.Гансүх өнөөдөр агаарын чанар хянах энэ харуулуудыг ашиглаж буй явц байдалтай танилцлаа. Харуулууд нийслэлийн агаар дахь түгээмэл тархалттай бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, озон, тоосонцор зэргийг минут тутам хэмжиж, мэдээллийг төв серверт дамжуулснаар агаарын бохирдлыг цаг тухайд нь шинжлэх боломж бүрдүүлдэг.

Түүнчлэн, хөдөлгөөнт харуул нь тухайн цэг болон агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарт хаяж буй бохирдуулагч бодисыг хянаж мэдээлдэг юм. Дэлгэрэнгүй...

Зайсангийн аманд газар ашиглах эрхүүд цуцлав

БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 66 эрх цуцалсан билээ. Богд уулын амуудад олгогдсон 20 га хүртэлх газрын зөвшөөрлүүд дээрх тушаалаар хүчингүй болсон юм.zaisan

Тэгвэл энэ удаа Зайсангийн аман дахь газруудыг хурааж авах шийдвэр гаргалаа. БОАЖ-ын Сайдын тушаалаар 2010 оны 6-р сарын 11-ний өдрөөс эхлэн нэр бүхий 4 томоохон эзэмшигчийн газар ашиглах 5 эрхийг цуцлав.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, Зайсан толгойн байгалийн унаган төрх, төлөв байдлыг өөрчлөхөөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр ийнхүү тэдний газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа юм.

Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг 2010 оны 7-р сарын 1-ний дотор танилцуулна. Дэлгэрэнгүй...

Монголыг зорьсон жуулчдын тоо 50 мянгаар өсчээ

Монголыг зорьсон жуулчдын тоо энэ оны эхний таван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 51 618-аар давсан байна гэсэн тооцоог БОАjuulchidЖ-ын яамнаас гаргасан байна.

Энэ онд өмнөд ба зүүн Ази болон Номхон далайн орнуудаас хамгийн олон буюу 85 531 жуулчин манай улсад зочилжээ. Харин жуулчдын зах зээлийн голлох орнуудыг өмнөд хөрш маань тэргүүлсэн байна. Манай улс аялал жуулчлалын салбараасаа энэ онд 62 340 804 ам.доллар олоод байна. Энэ нь өнгөрсөн оны эхний таван сарын дүнтэй харьцуулахад даруй 20 хувь өссөн үзүүлэлт билээ. Дэлгэрэнгүй...

Босгын постыг тохижуулав

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас өнгөрөгч 5-р сарын 27-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Босгын постыг тохижууллаа. Энэ ажлыг “Тэнүүн тур” ХХК-иас зохион байгуулж буй ”Mongolia throupy” автоспорт аяллын багийнхантай хbaigal_mongoliaамтран зохион байгуулсан юм. Пост тохижуулах ажилд аяллын багийн 70 гаруй хүн оролцож, замын хязгаарлалтын шонгууд босгох, тэмдэг сэргээх, постын байрны хаалга, цонх засварлан будах, орчны хог цэвэрлэх зэрэг ажлыг хамтын хүчээр амжууллаа.Үүний зэрэгцээ пост хариуцсан байгаль хамгаалагчийг Жи-Мобайлын суурин холбооны аппаратаар хангасан нь үнэтэй хөрөнгө оруулалт болсон. “Тэнүүн тур” ХХК-иас ийнхүү хамтран ажилласан нь жуулчлалын улирал эхэлж буй энэ үед бусад аялагч, жуулчдад үлгэр дуурайлтай сайхан үйлс боллоо гэж Хамгаалалтын захиргааныхан сайшааж байна.Энэ үйл ажиллагааг “Боловсрол” суваг телевизийнхэн сурвалжлан нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн байна. Дэлгэрэнгүй...

Хамгаалалтын захиргаанд авто машин өгөв

БОАЖЯ, НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй “Монголын Алтай Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах нь” төслөөс өнөөдөр ygalz_0558Ховд аймгийн Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хэсэгт УАЗ-469 авто машин гардууллаа.

Энэ нь тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах ажлын нэг хэсэг юм. Тус төслийн хүрээнд өмнө нь Увс аймгийн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд пургон машин өгсөн ба үүнд нутгийн иргэд ам сайтай байдаг юм. Дэлгэрэнгүй...

Дагуурын хээр дэх scapes төсөл хэрэгжинэ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID-ийн санхүүжилтээр Зэрлэг амьтад хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахьbaigal_01 хөтөлбөрийн газраас “Дагуурын хээр дэх SCAPE төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн зорилго нь Хил дамнасан байгаль хамгаалалын шийдлүүдийг цогцоор нь Дагуурын хээрт хэрэгжүүлэх явдал юм. Дагуурын хээр нь Орос, Монгол, Хятад улсуудын хил дамнасан, дэлхий дээр хөндөгдөөгүй үлдсэн, аядуу зөөлөн уур амьсгалтай, хамгийн том хээрийн экосистемүүдийн нэг юм. Энэ газар нутагт нь хэд хэдэн улсын тусгай хамгаалалттай газар нутаг, нүүдлийн шувуудын 3 гол нислэг зам болон бусад зэрлэг амьтдын нүүдлийн замуудыг хамарсан, гурван улсын хил дамнасан 2000 км газар нутгийг хамардаг.

Дагуурын хээрийн сувд нь Монголын Дорнодын тал хээр бөгөөд сая гаруй тоотой үлдсэн хамгийн сүүлчин нүүдлийн сүрэг, Азийн тууртан Цагаан зээрийн өлгий нутаг учир энэ шалтгаанаар Олон улсын байгаль хамгаалах холбооны Дэлхийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтад Дэлхийн маш чухал экобүс болон Дэлхийн байгаль хамгаалах сангаас шалгаруулсан зайлшгүй хамгаалах 200 экобүсэд багтсан газар болно. Дорнодын тал хээр нь нутгийн иргэдийн амьжиргаа болсон мал аж ахуй болон зэрлэг ан амьтдын хамтдаа оршин тогтнох гол амьдрах орчныг хангаж байдаг түшиц газар юм.

Орос, Хятад улсуудтай хил дамнасан энэ газар нутагт нь нийгэм, эдийн засаг, улс төр болон экологийн чухал үүрэг бүхий тал хээрийн экосистем юм.Төслийн хүрээнд

1. Дагуурын хээрийг хамтын хүчээр хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хил дамнасан улсуудын хамтын эвсэл байгуулах

2. Зэрлэг амьтад-бэлчээрийн мал аж ахуйд зориулсан нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үр ашигтай загвар менежментийг бий болгож бэхжүүлэх ажлууд хийгдэнэ.

Төсөл 2010-2014 онд хэрэгжинэ. Дэлгэрэнгүй...

Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад үүл буудаг радар машин өглөө

Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор баталсан "Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд 724 ХД төрлийн цаг уурын хөдөлгөөнт радарыг 2007-2008 онд улсын хөрөнгө оруулалтаар 5 ширхэгийг худалдан авч ашиглаж байсан юм.

Эдгээр радарыг цаг агаарт нөлөөлөх бүсийн төвүүд болох Улаанбаатар хотuulnii_radatar, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллуулж байгаа билээ.Үүн дээр нэмээд 2009-2010 онд цаг уурын хөдөлгөөнт радар 4 ширхэгийг Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт ажиллуулахаар БОАЖ-ын сайд Л.Гансүх дээрх аймгуудын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарт хүлээлгэн өглөө.

Шинэ 4 радарыг хүлээж авснаар манай улсад үүлний явуулын радарын улсын сүлжээ үүсэх боломж бүрдэж байна. Ингэснээр манай улсын нутаг дээр явуулын 9 радар, Улаанбаатар хотын Морин уул дахь суурин радарыг оролцуулаад нийт 10 радар ажиллах бололцоотой боллоо. “Монголын нутаг дээр үүсч болон дайран өнгөрч байгаа үүлний 80 орчим хувийг нэгэн зэрэг илрүүлэн харж чадахаар боллоо. Одоо харин ойрын хугацаанд дээрх радаруудын мэдээллийг нэгдсэн сүлжээнд холбож ашиглах нь бидний хамгийн чухал зорилт болж байна” гэж Л.Гансүх сайд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Үүлний радар нь үүлний тархалт, шилжилт, бичил бүтцийг судлах зориулалттай хамгийн сүүлийн тоног төхөөрөмж юм. Үүлний доторхи усан дусал, мөсөн талстын тархалт, байрлал, шилжилт хөдөлгөөн, хувирлыг хугацааны өөрчлөлтөөр нь тодорхойлдог эхо аппарат гэж ойлгож ч болно. Нэг радар үүлний хэвтээ тархалтын байдлыг эргэн тойрондоо 300-400 километрийн радиуст илрүүлж судлах боломжтой. Радарын станцын мэдээллийг үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд ашиглахаас гадна цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, прогнозлох, нислэгийн аюулгүй байдлыг хангахад ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй...

Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрх цуцлалаа

БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн А-160 тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар аbogdhanшиглах 59 эрх цуцаллаа.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1, “Газрын тухай хууль”–ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчдын дүгнэлтийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийн дагуу гэрээгээ цуцлуулах юм. Тэдгээрийн газар ашиглах эрхийг 2010 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээний хугацааг дуусгавар болгоно. Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг 2010 оны 7-р сарын 1-ний дотор танилцуулна.
Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ, гэрчилгээгцуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт tataj_uzne_uu__tsutslah_tuhai.docx






Дэлгэрэнгүй...

БОАЖ яам, Гандантэгчилэн хийдээс уриалга гаргалаа

Нийт ард иргэд, сүсэгтэн олонд уриалах нь
Монголын ард түмний байгаль дэлхийгээ хамгаалан ирсэн уламжлалт зан үйлийн нэг бол уул усны төрийн тахилга билээ. Өнө эртний энэ заншлаа хүндэтгэн төр засгаас зарим чухал арга хэмжээ авсны нэг нь Богд baigal_01Хайрхан уул, Бурхан Халдун уул, Отгонтэнгэр уулыг тахих төрийн тахилгын ёслолыг сэргээн үйлдэж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлиг юм. Түүнчлэн, Төрийн тэргүүний 2004 оны 57, 2005 оны 44, 2007 оны 183 дугаар зарлигуудаар Дарьгангын Дарь овоо, Алтан Хөхий, Суварга хайрхан, Хан Хөхий, Сутай хайрхан уулыг тахихаар нэмж “Төрийн тахилгатай уул, овоо” хэмээн нэрлэсэн.

2004 оны 57 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Төрийн тахилгат уул овооны тэнгэрийг тайх ёс журам, түүнийг шинэчлэн баталсан 2010 оны 85 дугаар зарлигийн дагуу төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний томилсон төрийн элч төлөөлөгчид, шашны зүтгэлтэн лам хувраг, цөөн тооны албаны хүн оролцон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулах ёстой. Ёслолын үеэр шашны хуврагуудын унших ном, үйлдэх үйлдлүүдийг уул овоо тус бүрийн тайлгын онцлогийг харгалзан үзэж тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зохицуулдаг учиртай. Гэтэл сүүлийн үед уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр хэт олон хүн, машин цугларч, байгаль дэлхийгээ аргадаж сүслэн бишрэх зан үйлийн утга учрыг алдагдуулах боллоо. 2007 онд Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 600 гаруй автомашин, 400 гаруй морь бүхий 2500 хүн, Отгонтэнгэр уулын тахилгад 3000 гаруй машин, 20000 орчим хүн цугларч, хэдэн арван га газрын хөрс талхлан, 3-6 салаа зам үүсгэн, 10 гаруй машин хог хаягдал тарьсан байна. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох, байгаль дэлхийгээ сүслэн биширч, уламжлалт зан үйл үйлдэхдээ доорхи санамжийг анхаарахыг уриалж байна.

• Бурхны шашинт хүмүүст сүжгийн сэтгэл байх аваас хол ойрын ялгаа үгүй тул уул овооны тэнгэр тайх ёслолд заавал өөрийн биеэр хүрэлцэн очих албагүй бөгөөд оршин сууж буй газраасаа сүсэг бишрэлээ хичээн сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөн буян заяагаа даатгаж болохыг УХААРЧ,
• Тайлга ёслолын зан үйл үйлдсэний дараа найр наадам хийж, байгаль дэлхийгээ сүйтгэн бохирдуулах нь зохисгүй явдал гэдгийг хүн бүр УХАМСАРЛАН ОЙЛГОЖ,
• Тахилга зохион байгуулж буй төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын шаардлага, зөвлөмжийг ХҮНДЭТГЭН,
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлиг, бусад хууль тогтоомжийг САХИН БИЕЛҮҮЛЭХИЙГ уриалж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд
Дэлгэрэнгүй...

“Нигүүлсэл ба байгаль хамгаалал-2010” хурал болж байна

2010 оны 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд “Нигүүлсэл ба байгалniguulselь хамгаалал-2010” уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банктай хамтран БОАЖЯ-наас "Байгаль орчны шинэчлэл-2" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэ хурлыг АНУ-ын The Tributary Fund, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Шашин ба байгаль хамгаалах холбоо хамтран зохион байгуулж байна.

МБШТГандантэгчэнлин хийд болон төв орон нутгийн сүм хийдүүдийн төлөөлөгчид оролцож буй энэ хуралд БОАЖЯ, The Tributary caн, Шашин ба байгаль хамгаалах холбоо, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын ирвэс хамгаалах сан, Энэтхэг дэх Кармапагийн байгаль хамгаалах баг зэрэг байгууллагын төлөөлөгчид ажиглагч, илтгэгчээр оролцож байна.Монголын бурхан шашинтнуудын Байгаль хамгаалах найман жилийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх замаар байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд сүм хийдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн сүм хийдүүдэд байгаль орчны жижиг төслүүд хэрэгжүүлэх, бурхны шашны байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, зан үйлийн талаарх сүсэгтэн олны мэдлэгийг дээшлүүлэх нь энэ хурлын зорилго юм.

Сургалт семинар доорхи үндсэн сэдвүүд дээр тулгуурлан явагдаж байна:
  • “Нигүүлсэл ба байгаль хамгаалал-2008” хурлаас дэвшүүлсэн санал санаачлагуудын хэрэгжилт, МБШТГандантэгчэнлин хийд болон бусад төв орон нутгийн хийдээс байгаль орчныг хамгаалах талаар зохион байгуулсан үйл ажиллагаануудын тайланг хэлэлцэх;
  • Монгол Улсын Засгийн газраас /БОАЖЯ-наас/ Монголын бурхан шашинтнуудад илгээсэн илгээлтийг танилцуулах;
  • Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг саармагжуулах, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулах Монголын бурхан шашинтнуудын оролцоо буюу НАЙМАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулах;
  • Усны чанарын хяналт шинжилгээ, ойжуулалт, орон нутгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах нөхөрлөл байгуулах, тэдгээртэй хэрхэн хамтран ажиллах, байгаль хамгаалах жижиг төсөл боловсруулах аргачлал, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон сэргээгдэх эрчим хүчний боломжууд зэрэг сэдвээр мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;
  • Сүм хийдүүдэд байгаль орчны жижиг төсөл хэрэгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах;
  • Ажлын хэсгийн боловсруулсан бурхан шашинтнуудын Байгаль хамгаалах найман жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлах;
Дэлгэрэнгүй...

Улсын хэмжээгээр 455 710 ширхэг мод, сөөг тариад байна

mod_tarix_1Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 тоот зарлиг болон “Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх “Аймаг, нийслэлийн засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 5-р сарын 15-ны өдөр бүх нийтээр мод тарих ажил орон даяар өрнөсөн.

Энэ удаагийн үйл ажиллагааг ЕТГ, БОАЖЯ, НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХААН банк болон 21 аймгийн БОАЖ-ын газрууд хамтран хариуцан зохион байгууллаа.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдэд улсын хэмжээгээр  500 мянган мод сөөг тарьж,  5799 албан байгуулллага, аж ахуйн нэгж, 93 мянган иргэн оролцсон байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд Өмнөговь аймаг хамгийн олон мод, бут сөөг суулгаж, нэгдсэн дүнгээр тэргүүллээ.

Мод тарьж, байгаль эхээ баясгах үйлсэд ХААН банк идэвх санаачилгатай оролцож, олон төрлийн ажлын зохион байгуулалтыг гардан гүйцэтгэв. Тарьсан мод, оролцсон иргэдийн талаарх дүн мэдээг Ойн газар шуурхай утас, ХААН банк онлайн сүлжээгээ ашиглан хүлээн авч нэгтгэсэн юм.

Бүх нийтээр мод тарих аян энэ 6-р сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй...

"Ногоон хот аян-2010" өдөрлөг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зохион байгуулах тухай" 2010 оны 4 дүгээр сарын 4-ний өnogoon_heremдрийн 63 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 14-нд буюу маэргааш "Ногоон хот аян-2010" бүх нийтийн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Байгаль хамгаалах, мод тарих олон нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, экологийн боловсрол олгоход өдөрлөгийн үндсэн зорилго чиглэнэ. Түүнчлэн, байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг сурталчлах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудьн үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болохыг зорьж байгаа юм.Өдөрлөгийн хөтөлбөрт мод тарьц, суулгацын худалдаа, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үзэсгэлэн, эко сургалтууд, урлаг соёлын тоглолт, мод тарьж, төгөл байгуулах үйл ажиллагаа багтсан болно. Дэлгэрэнгүй...

Ахуйн хог хаягдлын менежментийн төсөл эхлүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн өнгөрсөн онд БНСУ-д айлчлах үеэрээ тавьсан хүсэлтийн дагуу тус улсын Байгаль орчны яамнаас манай орны хот суурин газрын хатуу хог хаягдлын менежментийг боловсgansukh_meetingssuuuронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээр тохирсон. Эл ажлын шугамаар Л.Гансүх сайд өнөөдөр БНСУ-ын Байгаль орчны корпорацийн Даян дэлхийн байгаль орчны хамтын ажиллагааны багийн менежер ноён Лий Хуун, туслах менежер Канг Жонгл нарыг хүлээн авч уулзлаа.

Дархан–Уул аймагт ахуйн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох судалгааны төслийн ажил эхлүүлэхэд уулзалтын зорилго чиглэв. Улмаар Монгол Улсын БОАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны корпорацийн төлөөлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар ажлаа албан ёсоор эхлүүллээ.Тус богино хугацааны судалгааны төслийн хүрээнд Дархан хотын хатуу хог хаягдлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, төслийн баримт бичиг бэлтгэн Солонгосын талаас санхүүжилт хүсэх боломжтой болох юм.Хатуу хог хаягдал бол Монголын байгаль орчны салбарын шийд хүлээж буй асуудлын нэг. Иймд энэ төсөл туршилтын чухал ач холбогдолтой юм. Цаашид бусад аймгийн төвд хэрэгжүүлэх эхлэл гэж хэлж болно.Судалгааны төслийн хэрэгжилтэд БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны болон Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэс хяналт тавин ажиллана. Дэлгэрэнгүй...

Хил дагуух түймрийн эсрэг олон улсын хэмжээнд тэмцэнэ

БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол–Оросын хил дагуух бүс нутгийг түймрээс хамгаалах асуудал” сtuimer_sahэдэвт уулзалт ярилцлагыг Дархан-Уул аймагт энэ сарын 9–10–ны өдрүүдэд зохион байгууллаа.Хуралд ОХУ-ын талаас Буриадын бүгд найрамдах улс, Тувагийн бүгд найрамдах улс, Өвөр Байгалийн хязгаараас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Харин Монголын талаас БОАЖЯ, Ойн газар, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын засаг дарга болон удирдах шатны төлөөлөгчид ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол–Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгалийн экологи–эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байгаа юм. Тухайлбал, 2006–2009 оны хооронд Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймгийн улсын хил дагуух бүс нутгаар нийт 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой хээрийн талбай тус тус шатсан байна. Дархан–Уул аймагт болсон олон улсын уулзалт семенарын үр дүнд мэдээлэл солилцоог сайжруулах, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа зохион байгуулах, хохирлыг төлүүлэх, гал унтраахад хоёр улсын талаас оролцох хүмүүсийг түр нэвтрүүлэх зэрэг олон чухал асуудал хэлэлцэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Монгол-Орос хоёр улс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд gansukh_gariinuseg_vip76гарын үсэг зурах ёслол БОАЖЯ-ны Хурлын танхимд өчигдөр боллоо. ОХУ-ын талаас Буриадын бүгд найрамдах улсын Засгийн газрын Байгалийн нөөцийн сайд Б.Д.Ангаев, ОХУ-ын Буриадын БНУ-ын Аялал жуулчлалын агентлагийн дарга

Б.Л-Ж.Максанова тэргүүтэй төлөөлөгчид, манай талаас БОАЖ-ын сайд Л.Гансүх тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаар хоёр тал тун өргөн хүрээтэй тохиролцоонд хүрч, гэрээгээр баталгаажууллаа. Тухайлбал, хил дамнасан ойн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраахад хүн хүч, техник технологи, холбоо харилцаа, мэдээлэл солилцоогоо нэгтгэх, мод, модон материалыг бүрэн gansukh_buriaduulzalt_vip76боловсруулж хаягдалгүй ашиглах, Монголд модон шахмал түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх, навчит, шилмүүст модны тарьц суулгац үржүүлгийн газар байгуулах, Байгаль нуурыг тэтгэдэг Сэлэнгэ мөрөн болон хил дамнасан усны объектуудад ариун цэвэр, халдварт өвчний улсын хяналт хэрэгжүүлэх зэрэг ач холбогдол ихтэй томоохон ажлуудыг энд дурьдаж болох юм.

Харин аялал жуулчлалын салбарт “Байгаль–Хөвсгөл”, “Цайны их зам” төслийн хүрээнд хэд хэдэн далайцтай ажил хамтран хийхээр гэрээнд тусгалаа. “Байгаль–Хөвсгөл” төслийн хүрээнд 2010–2012 онд “Монды–Ханх” олон улсын шалган нэвтрүүлэх боомт байгуулах, “Култук-Монды” улсын чанартай замыг шинэчлэн засварлах, “Мөрөн–Хатгал–Ханх” чиглэлийн зам барих, Хөвсгөл аймгийн Ханх, gansukh_uulzalt_2010_vip76Жанхайн шалган нэвтрүүлэх боомтын ногоон бүсийг хөгжүүлэхээр тохиров.

Түүнчлэн, “Цайны их зам” олон улсын аялал жуулчлалын маршрутын Монгол-Буриадын хэсгийн аяллын тандан судалгаа (экспедиц)-г 2010–2011 онд хэрэгжүүлэх, Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын “Цайны зам” төсөлд хамрагдсан бүс нутгууд дахь аяллын замын мэдээллийг багтаасан нэгдсэн мэдээлэл сурталчилгааны 3 хэл дээрх сан бий болгох, энэ төслийг олон улсын аялал жуулчлалын байгууллага UNWTO-ын түвшинд хүргэх зэргийг онцгойлон тусгалаа.

Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд Кувейтийн Эмиртэй уулзлаа

Кувейт улсад ЭСЯ-аа байгуулахаар болов.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх Кувейт улсын Эмирын ордны сайд шейх Насарын урилгаар тус улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Л.Гансүх сайд Богд уулын Түргэний аманд тус улсын тусламжаар баригдах Кувейт-Монголын судалгааны төвийн барилгын ажлыг эхлүүлэх хүсэлт тавьж энэ ондоо багтаан эхлүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Кувейт-Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Кувейтын сангаас санхүүжүүлж байгаа уг ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд одоогоор Түргэний аманд Кувейтын мэргэжилтнүүд болон Эмирийн түр байрлах өргөөний барилгын ажил хийгдээд байгаа. Харин судалгааны төвийн барилга баригдаж ашиглалтад орвол Богд уулын орчим дахь байгаль экологийн байдал, амьтан ургамлын аймаг болон ойн, ус, хөрсний талаар иж бүрэн судалгааг хийх аж. Мөн энэ айлчлалын үеэр БОАЖ-ын сайд Уньт-Тариалангийн замын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх хүсэлтийг тавьж, хоёр орны хооронд замын ажлыг санхүүжүүлэх зээлийн хүүгийн асуудал дээр тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад Монгол-Кувейт улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхитэй өргөжиж, хоорондын харилцан айлчлалын давтамж нэмэгдсэнээр хоёр орны хооронд ЭСЯ байгуулах түвшинд хүрээд, энэ талаар тодорхой түвшинд санал нэгдээд байгаа билээ. Л.Гансүх сайд энэ айлчлалаараа Кувейтын Эмир болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Кувейтын сангийн хантай уулзсан бөгөөд Кувейт улсад байгуулах Монголын ЭСЯ-ны байр болон тэнд ажиллах хүмүүсийн санхүүжилтийг Кувейтын талаас гаргуулах санал тавьсан нь дэмжигдэж, энэ онд багтаан ЭСЯ-аа байгуулахаар тохиролцоонд хүрсэн байна. Дэлгэрэнгүй...

Л.Гансүхийг сайдын албан тушаалд 100 хувийн саналаар улираан томиллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг үүрэгт ажилд нь улираан томиллоо. Түүнээс гишүүд байгаль орчны хамгаалал, мод, агаарын бохирдол зэрэг олон зүйлд тодруулга авч, захиас хэллээ.gansukh_l_said
Түүнийг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжин үүрэгт ажилд нь улираан томиллоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар улиран томилогдсон Лүймэдийн Гансүхийн намтар
1963 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.
Боловсрол:
  • 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
  • 1985 онд Политехникийн дээд сургууль, Дэлгэрэнгүй...

Сайд бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг уриалсан захидлыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хандаж gansuh_01илгээв.
Тэрбээр захидалдаа, дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжил, эдийн засгийн огцом өсөлт, эрчим хүчний улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээ, хүний үйл ажиллагаа, хүчин зүйлийн нөлөөгөөр хүлэмжийн хий нэмэгдэж, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлж, дэлхий дахиныг орших уу, эс орших уу гэсэн асуудлын зааг дээр авчраад байгааг дурдаад манай монголчуудын хувьд үл мэдэгдэх юм шиг уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө бүхэл бүтэн дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаг үндсээр нь шийдэхэд ойрхон байгаад сэтгэл зовнин энэхүү захидлыг та бүхэнд илгээж байна.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 30 гаруйхан жилийн дотор 700 шахам гол горхи, 1500 шахам булаг шанд, 1200 нуур цөөрөм, 60 шахам рашаан ширгэж үгүй болсны дээр Орхон, Туул, Онон, Хэрлэн, Онги, Байдраг, Завхан зэрэг олон гол мөрний ус бохирдож, урсац нь тасалдан амь тасрахад бэлэн болоод байна. Дэлхий дахин дан цэвэр технологийн үйлдвэрлэлийг дэмжих стратегаа өөрчилж “Нөөцөд хэмнэлттэй цэвэр технологийн үйлдвэрлэл” эрхлэх стратеги рүү шилжиж байна. Та бүхний ухамсартай, зохистой, зөв хэрэглээний үр дүнд усны болоод эрчим хүчний зарцуулалт хэмнэлттэй болж, үйлдвэрлэлтээс үүсч байгаа нүүрс хүчлийн хий, бусад хог хаягдал багасаж, байгаль орчинд үзүүлэх дарамт хөнгөрч, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах болно.

Та бүхний бодлого, үйл ажилла-гаагаар дамжиж хэрэгжих “Нөөцөд хэмнэлттэй, үр ашигтай, цэвэр үйлдвэрлэл”-ийн үр дүнд бидний үр хүүхэд, тэдний ирээдүй хойч үе эцэг, өвгөдөөс заяасан энэ сайхан газар нутаг, байгаль дэлхийдээ үрийн үүрд сэтгэл хангалуун, ая тухтай, элбэг хангалуун амьдран суух монголчууд бидний өнө холын хүсэл, мөрөөдөл биелэх билээ хэмээн өгүүлсэн байна.
Дэлгэрэнгүй...

Шонхор экспортлохыг хоёр биш хорин жилээр ч хорьж болно

УИХ-ын чуулганы танхимд өнгөрсөн баасан гаригт шонхорын тухай яриа өрнөлөө. gansukh_l_saidС.Оюун гишүүн шонхор шувуунд санаа зовниж Засгийн газрын цагаар БОАЖ-ын сайд Л.Гансүхэд тавьсан асуулгынхаа хариуг сонсов. Манай улс өнгөрсөн есөн жилд 2538 толгой идлэг шонхорыг арабын орнуудад амьдаар нь экспортлож улсын төсөвт 15.9 сая ам.долларын ашиг олжээ. Дээрх мөнгөний 20 орчим хувь нь сум, орон нутгийн төсөвт ордог байна. Монгол оронд арван зүйл шонхор байдгаас идлэг шонхор нь элбэг тархацтай учир "Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенц"-ийн хоёрдугаар хавсралтын дагуу тодорхой тоотойгоор экспортлохыг зөвшөөрдөг байна. Энэ онд манай улс 300 идлэг шонхор экспортлож байгаа. Дээрх тооны зөвшөөрөл өгөх нь идлэг шонхрын сүргийн бүтцэд хэрхэн нөлөөлдөг, хоёр жилийн хугацаанд идлэг шонхор агнахыг хориглох шаардлага бий эсэх талаар зарим гишүүд асуулт тавив.
Г.Баярсайхан:
-Хоёроор тогтохгүй 20 жилийн хугацаанд хориглох бодол байна. Ингэж хорьж болох уу. Цахилгааны шугам шонхор шувуунд аюул учруулж байна гээд байх юм
Л.Гансүх:
-20 жил жилийн хугацаанд шонхор экспортлохыг хорьж болно. Гэхдээ эхлээд хоёр жилээр хориглож нарийн тоо толгой судлагааг нь гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа, Стандартын дагуу бариагүй цахилгааны шугамнаас болж ганцхан шонхор ч биш олон шувуу үхэж байгаа. Энэ талаар ЭБЭХЯ-нд сануулах бичиг өгч байсан.
Д.Тэрбишдагва:
-Шонхор шувуу гэдэг улс төржих бас нэг сэдэв болж байна, Шонхор нүүдлийн шувуу. Тиймээс тодорхой тоотойг эдийн засагт хөшүүрэг болгон экспортлох нь зөв байх. Нэг асуулт байна. Шонхор намар буцаад хавар ирэхдээ тоо нь цөөрдөг юм уу
Л.Гансүх:
-Нүүдлийн шувуудын хэд нь буцаж ирдэг вэ гэдгийг тогтоохын тулд шувуудад хяналтын төхөөрөмж тавих шаардлагатай болдог. Гэхдээ 5000-6000 толгой идлэг шонхор буцвал тэр тооных нь буцаж ирдэг гэх урьдчилсан тооцоо бий.

Олон нийтийн дунд шонхор шувуугаар бизнес хийж байна гэсэн ойлголт тархлаа. Тиймээс хэсэг хугацаанд шонхор агнахыг хориглож тоо толгойг нь зөв тогтоох хэрэгтэй гэж асуулгад оролцоон гишүүд онцолсон юм.

Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын салбарын санхүүчид чууллаа

БОАЖЯ-ны хурлын танхимд харъяа байгууллагуудын нягтлан бодогч нарт зориулсан сургалтgansukh_nyabo өчигдөр болж өндөрллөө. Сургалтад 24 тусгай хамгаалалтын нутгийн захиргаад болон 21 аймгийн БОАЖ-ын газрын нягтлан бодогчид хамрагджээ.

Дунд хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, Хөрөнгийн дахин үнэлгээ, Өмч эзэмшлийн гэрээ, Үндсэн хөрөнгийн бүртгэл, НББОУСтандарт, Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан зэрэг сэвдээр явагдсан уг сургалтын нээлтэд Л.Гансүх сайд биечлэн оролцсон байна.
Дэлгэрэнгүй...

Усны сав газрын хамгаалалтын бүсийг тогтооно

БОАЖ-ын сайд Л.Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан, ТНБД Н.Батсуурь тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын зургааны өдөр Усны газрын ажил байдалтай танилцсан байна. Яамны удирдлагууд өнгөрөгч онд Усны газрын хийж гgansukh_uulzaltttttttttүйцэтгэсэн томоохон ажлуудын гүйцэтгэл, үр дүн, энэ оны ажлын төлөвлөлттэй танилцаж, холбогдох заавар, зөвлөмжийг өглөө. Тухайлбал, өмнөх онд УИХ-аас батлагдан гарсан “Ойн сав болон усны эх бүрэлдэх газруудад ашигт малтмал хайх олборлохыг хориглох тухай” хуулийн хэрэгжүүлэхэд Усны газрын хийж гүйцэтгэх ажлуудад анхаарах зүйлсийг нарийн ярилцаж тогтсон байна.
Дашрамд дурьдахад тус газрынхан усны сав бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг энэ сардаа багтаан хийхээр ажиллаж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй...

Зуун өрх утаагүй зуухтай боллоо

Улаанбаатар хотод хуралдан хуримтлагдсан утаа байгалийн жам ёсоор сарнин арилахад хотын газар зүйн байршил, агаар мандлын орчил урсгалын онцлог саад болж, байдлыг улам хүндрүүлдэг билээ.said_ganshukhzuuh
Баянгол дүүргийн 16-р хороон дээр өнөөдөр ӨМӨЗО-ны мэргэжилтнүүд, Байгаль орчныг хамгаалах холбооны мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн бүрэн шаталт бүхий LG-100/SC-MB төрлийн зуухны туршилтын төслийн ажлын нээлт боллоо.

Энэхүү нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны Л.Гансүх сайд “Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтаар Монгол улсын эзлэх хувь бага боловч бид хүлэмжийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хэрэгтэй байгаа юм. Иймд бид нэгэн шинэ төрлийн зуухыг хэрэглэж туршиж үзэхээр энд цуглаад байна” гэлээ.

Монголын ус цаг уурын нийгэмлэг, ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах холбоотой хамтран сүүлийн хоёр жилд явуулсан туршилтын ажилд БОАЖЯ байнга анхаарал хандуулан дэмжсээр ирсэн байна. Хятадын элчин сайдын яам, Нийслэлийн агаарын чанарын алба дэмжиж 16-р хороонд утаагүй зуухнуудыг туршиж байгаа юм байна.
Баянгол дүүргийн 16-р хорооны 11-13 дугаар гудамжинд энэ төслийг хэрэгжүүлж байна.
БОАЖЯ-ны сайд Л.Гансүхээс зуухны талаар дараах тодруулгыг авлаа.
said_ganshukh-Яагаад заавал энэ зуухнуудыг Баянгол дүүргийн 16-р хороонд туршиж байгаа юм бэ?
-Баянгол дүүргийн 15 болон 16-р хороо нь өндөрлөг газар байрлаж, өндөрт утаа их байна. Иймд туршилтын зуухаа энэ хороонд хэрэглэхээр сонгосон юм.
-Энэ зуухнууд ямар үнэ өртөгөөр орж ирж байна вэ?
-Эдгээр зуун зуух ӨМӨЗО-ноос хандиваар орж ирсэн. Хэрэв энэ зуух туршилтаар үр дүнтэй нь нотлогдоод үр өгөөжөө өгвөл бид худалдаж авна.
-Зуух маань өмнөх зуухнуудаас юугаараа онцлог вэ?
-Байгальд ямар нэгэн хор хөнөөлгүй. Энэ зуухны утааны 80 хувь нь дотроо шатаад энерги болгож зарцуулдаг, бүрэн шаталттай гэдгээрээ онцлогтой. Энэ төрлийн зуухыг Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд өргөн хэрэглүүлснзэр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монголын ус цаг уурын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Байгаль орчны гавъяат ажилчин, доктор Т.Түвдэндорж “Манай зохион бүтээгчид утаагүй түлш, утаа багатай зуух зохион бүтээгээд арав гаруй жил болсон ч үр дүнд хүрээгүй л байна. Улаанбаатарын утаа ч багасаагүй байна. Харин ӨМӨЗО-ны байгаль орчныг хамгаалах мэргэжилтнүүдийн хийсэн энэхүү зуух нь манай мэргэжилтнүүдийн болоод гадаадын зуухнуудаас хийц зарчмын хувьд өөр байгаа” гэсэн юм.
Өмнө нь энэ төрлийн зуухнуудыг хоёр гурван төрлөөр нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрхөд хэрэглэж туршиж үзсэн. Тэгэхдээ улам сайжруулж, энэ эцсийн хувилбар. Мөн энэ зуух нь ямар ч төрлийн түлшийг хэрэглэх боломжтойгоороо давуу талтай байгаа аж. Энд хүмүүст танилцуулах журмаар зургаан зуухыг галласан байв. Яндангаас нь ямар нэгэн утаа гарахгүй байгаа нь харагдсан юм.

БОАЖЯ-ны сайд Л.Гансүх Нийслэлийн агаарын чанарын албаныхан энэ ажилд туйлын хариуцлагатай хандаж, хяналт, мониторингийг тогтмол явуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Л.Гансүх Дархан-Уул аймгийн зарим сумдын өвөлжилтийн байдалтай танилцаад ирлээ

Манай улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зарим нутагт гамшигын байдалд хүрч зуд нүүрлээд байгаа билээ.gansukh_said_toirogtoo_01 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л.Гансүх өөрийн сонгогдсон тойрог Дархан-Уул аймгаар явж,  Шарын гол, Орхон, Хонгор сумдаар явлаа.

Шарын гол суманд өнөөдөр 165 өрхийн 58 мянга гаруй толгой мал өвөлжиж байгаа юм байна. Сумын хэмжээнд өвөлжилт тийм сайн биш байгаа ажээ.  Одоогоор тус суманд 14 бод, 60-аад бог хорогдсон гэсэн мэдээ байгаа юм байна. Сумын иргэдийн хувьд өвсөө хадаж бэлтгэхээсээ илүү, худалдаж авдаг бөгөөд энэ жил 10 мянган тонн өвс, 10 тонн гар тэжээл, 2 тонн дарш бэлтгэж авсан боловч өнгөрсөн сарын хүйтнээс болж малчид нөөцөлсөн өвс тэжээлийнхээ ихэн  хувийг зарцуулсан байгаа ажээ.

gansukh_said_toirogtoo_02БОАЖЯ-ын сайд Л.Гансүх шарын гол сумаар орсныхоо дараагаар Хонгор сумын нутгаар орсон байна. Хонгор суманд өвөлжилт бас л хүндэрч, иргэд зутруухан өвөлж байна. Энэ жил тус сум нийт 135973 толгой мал тоологдсон байна. Тус сум нь нийтдээ 16,3 мянган тонн өвс нөөцөлснөөс одоогийн байдлаар 40 хувийг нь хэрэглэчхээд байгаа юм байна. Харин цэвэрлэгээний хаягдал тэжээлийн буудай 40 тонн, хивэг 30 тонны нөөцтэй байгаа юм байна. Энэ нөөц энэ өвлийн хүйтэн, хаварт хаана ч хүрэхгүй, улсаас өвс, тэжээлийн тусламж үзүүлэх хүсэлт Засаг дарга тавилаа.

Орхон сумын хувьд 486 өрхийн 56805  толгой мал өвөлжиж байна. Тус сум 12800 тонн өвс бэлтгэсэн бол эрт цас орж, хүйтэрснээс  малаа эрт тэжээлд оруулсан, нөөцөлсөн өвс тэжээлгүй болжээ.   

Ийнхүү сумын малчидтай уулзсаныхаа дараа БОАЖЯ-ын сайд, УИХ-ын гишүүн Л.Гансүх Орхон сумын бүрэн толгой сумын иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Видео мэдээ үзэх Дэлгэрэнгүй...

Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтайгаа нээлттэй ярилцлаа

Өнөөдөр БОАЖ-ын яамныхан Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтай хийсэн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ТББ-ын зүгээс хэд хэдэн асуудлыгboj хөндөн ярилаа. Тухайлбал, Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэдэг 50 гаруй сургууль байгаа ч сургалт чанаргүй байгааг шийдвэрлэхийн тулд их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт яамны зүгээс стандарт тогтоож өгөх, энэ ажилд ТББ-уудын чадварлаг мэргэжилтнүүдийг татан оролцуулах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн орон нутагт салбарын боловсон хүчин дутагдалтай байгааг шийдвэрлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд дахь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг зөв хуваарилан ашиглах бодлогын алхам хийхийг Яамны удирдлагуудаас хүсэж байв.

Эдгээрээс гадна Байгаль экологийн чиглэлээрх олон нэр томъёо, хөтөлбөр концефцийг зангидах, Жуулчны баазуудыг Монголын аялал жуулчлалын үндсэн онцлог болох нүүдлийн иргэншил илтгэсэн төрх байдалд чиглүүлэх бодлогын алхмууд хийх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлэн гаргаж байгаа эдгээр асуудлыг бодлогод тусган, хэрэгжүүлэх үйл явцдаа  татан оролцуулж, дэмжихээ  яамны удирдлага илэрхийллээ.
Дэлгэрэнгүй...

БОАЖЯ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан санал солилцоно

Иргэний нийгмийн өдрийг угтаж БОАЖЯ-наас энэ долоо хоногийн турш байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа хүлээн авч уулзан, санал бодлыг нь нээлттэй сонсож байна.
ussssssssssss
Тухайлбал, 1-р сарын 25-нд амьтан хамгааллын, 1-р сарын 26-нд мэдээлэл сурталчилгааны, 1-р сарын 27-нд ой, ургамал хамгааллын, 1-р сарын 28-нд аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн байгууллагуудтай уулзалт хийлээ. Харин маргааш байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төлөөлөлтэйгээ нээлттэй санал солилцоно.

Төрийн захиргааны төв байгууллагуудаас БОАЖЯ анхлан салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудынхаа оролцоог идэвхжүүлэх зорилгоор тэднийг нэгтгэн Иргэний зөвлөл байгуулсан юм. Тус зөвлөлтэйгээ яам өнгөрсөн онд хамтын ажиллагааны албан ёсны гэрээ байгуулж ажилласан. Энэ өдрүүдэд үр дүнг нь дүгнэн хэлэлцэхийн дээр цаашид бодлогын хүрээнд анхаарах асуудлуудаа ил тод, чөлөөтэй байдлаар ярилцаж байна.  
Монголын байгаль орчны Иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд “Салбар хариуцсан яамтайгаа гэрээлэн хамтран ажилласан өнгөрсөн хугацааны ажилдаа сэтгэл хангалуун байна” гэсэн нь энэ алхмын үр дүнг илэрхийлж байна.
Маргааш буюу 2010 оны 1-р сарын 29-нд цуврал уулзалт, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, энэ оны ажлын төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар хэлэлцэх юм. Дэлгэрэнгүй...

БОАЖЯ-ны дэргэдэх иргэний зөвлөл сэтгэл хангалуун байна

Иргэний нийгмийн өдрийг угтаж БОАЖЯ-наас өнгөрч буй долоо хоногийн турш байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа хүлээн авч уулзан, санал бодлыг нь нээлттэй сонслоо. Тодруулgansukh_sai_000000бал, ой, ургамал, ус, амьтан хамгаалал, аялал жуулчлал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мэдээлэл сурталчилгааны чиглэлийн нийт 120 гаруй ТББ-ыг хүлээн авч уулзлаа.

Төрийн захиргааны төв байгууллагуудаас БОАЖЯ анхлан салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудынхаа оролцоог идэвхжүүлэх зорилгоор тэднийг нэгтгэн яамны дэргэдэх Иргэний зөвлөл байгуулсан юм. Тус зөвлөлтэйгээ яам өнгөрсөн онд хамтын ажиллагааны албан ёсны гэрээ байгуулж ажилласан. Энэ өдрүүдэд үр дүнг нь дүгнэн хэлэлцэхийн дээр цаашид бодлогын хүрээнд анхаарах асуудлуудаа ил тод, чөлөөтэй байдлаар ярилцав.
Иргэний зөвлөлийнхөн өнгөрсөн оны хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. "БОАЖЯ-ны зүгээс салбарын олон нийтийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад санаачилга гарган, онцгой үүрэг гүйцэтгэлээ. Төрийн болон ТББ-ын хүчээ нэгтгэсэн ийм хамтын ажиллагаа өөр газарт одоохондоо бий болоогүй тул үлгэр жишээ зохион байгуулалт боллоо гэж дүгнэж болохоор байна" гэж Иргэний зөвлөлийнхөн ярив.

Харин салбарын сайд Л.Гансүх "Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оруулж ирсэнд энэ ажлын гол ач холбогдол бий" гэж дүгнэсэн юм. Мөн цаашид, олон нийтийн байгууллагуудын санал, хүсэлтийг Иргэний зөвлөлөөр дамжуулан яаманд оруулж ирж байхыг хүслээ. Ингэвэл ТББ-уудын бодлого хөтөлбөр, үйл ажиллагааны давхардал арилахын дээр анхан шатны мэдээллүүдийг нэг дороос авах боломжтойг онцолсон юм. Ирэх долоо хоногт 2010 оны хамтын ажиллагааны бодлого, зорилтоо тодорхойлон, гэрээ байгуулах яриа хэлцлүүд үргэлжилнэ. Дэлгэрэнгүй...

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болно

Улаанбаатар хотын агаарыг цэвэрлэх цогц арга хэмжээний “Утаагүй Улаанбаатар” Үндэсний хөтөлagaar_utaa01бөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ерөнхий сайдын  захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээр ахлуулсан Ажлын хэсэг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг боловсруулсан тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав.
Ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах шалтгаанаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Үүнд:
  • Түүхий нүүрсийг их хэмжээгээр хэрэглэдэг,
  • Автомашины утаа тортог  их,
  • Хотод тоосонцор ихтэй,
  • Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3-6 дахин бага болсон,
  • Хог хаягдал ихтэй байгаа зэрэг шалтгааны улмаас хамгийн бохир нийслэлийн нэгд тооцогдох болжээ.
Иймээс гэрийн зуух, нам даралтын зуухыг шинэчлэх, тээврийн хэрэгслийн талаар тусгай бодлого боловсруулах, орон сууцжуулах, шилжилт  хөдөлгөөнийг сааруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, “100 сумын шинэ төв” бодлогыг хэрэгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, шинээр зам, гүүр барих зэрэг цогц арга хэмжээ авахаар тусгасан байна.

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын агаарын бохирдлыг 2010-2012 онд 30 хувь, 2013-2016 онд 50 хувиар бууруулахаар тооцоолжээ. Үүнд нийтдээ 18.8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт түүхий нүүрсний хэрэглээг багасгах, боловсон түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг халах, сайжруулсан загварын зуух хэрэглэх, цэвэр түлшний ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр түлшний нөөцийн сүлжээ бий болгох, түүний үйлдвagaar_utaaэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 2-р цахилгаан станцыг түшиглэн коксжих нүүрсний үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь  ажлын дэд хэсгийн ахлагч нар чиглэсэн асуудлаараа танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал бодлоо илэрхийлэв.

Ерөнхий сайд Ажлын хэсгийнхэнд хандаж үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь нийт Монголчуудын хамтын хүчээр шийдвэрлэх асуудал бөгөөд энэ ажилд  Засгийн газар манлайлах үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярилаа. Олон ч арга хэмжээ авсан. Гэвч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоо холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж цогц байдлаар ажиллах хэрэгтэй. Ажлын хэсэг тодорхой, алсыг харсан, олон талаас нь хандсан төсөл боловсруулсан байна. Энэ бол сайн хэрэг. Харин үүнийг цаасан дээр үлдээчихэж болохгүй. Ажил болгох ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим нь тодорхой байж шинжлэх ухааны үндэстэй судалгаа, тооцоотой хандаарай. Эдийн засаг болон захиргааны хөшүүрэг хэрэглэхдээ урамшуулал, хариуцлагын хэлбэрийг хамтад нь авч үзэх хэрэгтэй юм. Түүнчлэн шинэ Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны туршлага, технологийг ашиглах шаардлагатайг мартаж болохгүй. Хөтөлбөрөө эргэн сайн харж нягтлан үзээд тооцоо судалгаагаа нарийн гаргаад ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сард багтаж УИХ-д оруулан хэлэлцүүлэхээр тооцон ажлаа амжуулаарай хэмээн үүрэг өгөв. Дэлгэрэнгүй...

Монголын адал явдалт спорт аялагчид Бурхан Халдуныг зорилоо

Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал өнгөрөгч сарын 26-нд болж, зохион байгуулалтын aylal_L-Gansukh_vip76асуудлаа хэлэлцэн, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Ингээд тус холбооны ерөнхийлөгчөөр БОАЖ-ын сайд Л.Гансүх сонгогдсон байна.

Шинэхэн ерөнхийлөгч Л.Гансүх гишүүн маргааш өглөө нь нийслэлийн төв талбайгаас аялагчдаа адал явдалт аялалд үдэн гаргаж өглөө. Явган аяллын төрөлд гэхэд л жил бүр доод тал нь 1000 км зам туулдаг Адал явдалт спорт аялагчдын энэ оны анхны аялал хоёрдугаар сарын 27-ны өдөр Бурхан Халдун уул зорих маршрутаар эхлэв. Тэд Багануур дүүргээс гараагаа эхлэн Мөнгөнморьт, Хан Хэнтийн нуруу - Бурхан Халдун гэсэн маршрутаар 200 км зам туулах юм.

Энэ удаагийн аялалд Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын спортын холбоод, клубуудын 35 спорт аялагч оролцож байна. Аялалын бүрэлдэхүүнд 73 настай ахмад, 9 эмэгтэй тамирчин аялагчид багтжээ.

Мянганы замаар 1000 км аялсан туршлагатай аялагч н.Баатарчулуун оролцож байгаа бол аяллын багийг Адал Ayalal_vip76явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Б.Жияандорж ахалж байна.

Аялагчид Бурхан Халдун хүрэх замдаа зудад нэрвэгдсэн зэрлэг ан амьтдад өвс тэжээл тараах ажилд хүчин мөхөсдөж байгаа орон нутгийн байгаль хамгаалагчдад туслах юм.

Энэхүү аялал ирэх хавар Сэлэнгэ аймгаас Байгаль нуур хүртэл зохион байгуулагдах Орос-Монголын хамтарсан том хэмжээний аяллыг угтсан сорилт болж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

Дэлгэрэнгүй...

БОАЖ-ын сайд байгальд ээлтэй, тоосжилтгүй зам тавих чиглэл өглөө

БОАЖЯ-ын сайд Л.Гансүх Тавантолгой–Оюутолгой–Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн авто замын тухай gansukh_l_hural_vip76асуудлаар өнөөдөр холбогдох мэргэжлийнхэнтэй уулзлаа. Уулзалтад ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй мэргэжлийн байгууллагын болон Таван толгой, Оюутолгой, Энержи ресурс, Эрдэнэс МГЛ, Нүүрсний зам зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.

Одоо дээрх чиглэлд өдөрт 500 орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна. Хүнд даацын автомашинд үйлдвэрлэгчээс тогтоосон даац 38 тонн боловч тэд дунджаар 80-100 тн, заримдаа пүүний даацаас хэтэрсэн жинтэй нүүрс ачиж байна. Тоосжилт их үүсгэдэг энэ байдал нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдуулахаас гадна хөрсөн замын эвдрэл үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Нүүрс тээвэрлэлтийн сайжруулсан шороон замаар хүнд даацын машин ийм байдлаар байнга явсаар дэржигнүүр үүсч, зарим хэсэгт 40-60 см гүн ховил, 40-100 метр өргөн олон салаа зам бий болсон байгаа юм.

БОАЖЯ-ын сайд Л.Гансүх "Хатуу хучилттай, тоосжилт гаргахгүй зам тавих ажлыг түргэвчлүүлэх, нүүрс тээвэрлэлтийн одоогийн замд хязгаарлалт хийх" тухай хөндөж ярьж байлаа. Энэ асуудлаар салбаруудын төлөөлөл зөвлөлдсөний эцэст Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд Тавантолгой, Оюутолгой чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тоосжилтгүй, хатуу хучилттай замаар хийж эхлэх чиглэл өгөв. Замын ажлыг түргэвчлүүлэхийн тулд үүнийг энэ сардаа багтаан Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дэлгэрэнгүй...

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Монгол анх удаа боллоо

Гамшгийн хэмжээнд очсон цаг агаарын өөрчлөлтөд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2007 онgansukh_eh-_delkhiiоос “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн билээ. Гол уриалга нь “гэрлээ унтраа”.

Австралид анх зохион явуулсан энэ арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. 2008 онд болсон “Эх дэлхийн цаг”-т зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцсон юм. Энэ үеэр дэлхийд алдартай Америкийн “Эмпайр стэйт билдинг”, Чикагогийн “Алтан гүүр”, Австралийн Сиднейн дуурийн театр, Шведийн хааны ордон, Италийн Ромын Коллизей зэрэг олон барилга байгууламжийн гэрлийг нэг цагийн турш унтраан оршин суугчдын анхаарлыг татаж чадсан билээ. Өнгөрсөн жил дэлхийн 4159 хотын 800 гаруй сая иргэд албан ёсоор оролцсон.

Энэ жилийн “Эх дэлхийн цаг” гуравдугаар сарын 27-нд боллоо. Арга хэмжээнд оролцсон 120 орны 5000 хотын олон зуун сая иргэд 20:30-21:30 цаг хүртэл нэг цагийн турш гэрлээ унтрааж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд gansukh_eh_delkhii01сэтгэл санаа нэг буйгаа харууллаа.  Энэ санаачилгад энэ жил Монгол Улс анх удаа нэгдэж оролцсон юм. БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ өнгөрсөн бямба гарагийн 20:30 цагт Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-т зориулан  талбайн орчмын гэрлүүдийг унтрааж, лаатай үдэш боллоо. Энэ нь монголчууд дэлхий нийттэй сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаа илэрхийлсэн томоохон арга хэмжээ боллоо. БОАЖ-ын сайд Л.Гансүх Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “эх дэлхийгээ болон хүн төрөлхтөнөө аврахын тулд Засгийн газар төдийгүй ТББ, бизнесийн байгууллага, иргэд бид бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддаг юм гэдгийг харуулах арга хэмжээний нэг нь “Эх дэлхийн цаг” юм” хэмээн онцолсон юм.

Л.Гансүх сайдын хэлсэн үгийг бүрэнээр нь үзэх
Дэлгэрэнгүй...

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимиoyutolgoi_3_said_gansukhтед нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талууд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллав. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Оюутолгой ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өмнө нь бүртгэгдсэн Эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг тус тус “эдийн засгийн үр ашигтай” нөөцөд шилжүүлэн нэмлээ. Ийнхүү эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт,  7601 тонн  мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нэмэгдүүлэв.     

“Оюутолгой” ХХК нь тодорхой нөхцөлд ашигтай үлдэж буй 14 сая орчим тонн зэсийн асуудлыг техник, технологийн шинэчлэл, металлийн зах зээлийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашигт тооцоо, тодотгол хийж байхаар болов. Мөн 5 жил тутамд  ТЭЗҮ-дээ тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХХК-д үүрэг болголоо.

Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Хөрөнгө оруулагч талтай хамтран шалгаж, харилцан тохиролцоонд хүрэв. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг гарснаас хамааралгүй зардлууд болон Оюутолгой төслийн хайгуулын ажлын зардал 508,7 тэрбум төгрөгийг тооцон хаслаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талын хоорондын хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

“Рио Тинто” группийн Айвенхоу Майнз Лимитед” компани дахь эзэмшилийн хувь 9,8 хувиас 22,4 хувь болон нэмэгдэв.  

Ийнхүү Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр  биелүүлсэн тул Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нарын хоорондын  Хөрөнгө оруулалтын гэрээ Хүчин төгөлдөр боллоо.


Оюутолгой гэрээ хүчин төгөлдөр болсноор төслийн бүтээн байгуулалтын болон бараа, бvтээгдэхvvн нийлvvлэх,  vйлчилгээ vзvvлэх зэрэг дагасан бизнесийн ажиллагаанд дотоодын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах боломжууд нээгдэв.

Оюутолгойн тєслийн бэлтгэл ажил болох их бүтээн байгуулалт, барилгын ажлын хугацаанд 4000-5000 хvн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар нийт 10000 ажлын байр шинээр бий болно. Тєслийн ашиглалтын үе шатанд 2500-3500 хvн ажиллах бєгєєд эдгээрийн 90 хувь нь монголчууд байна.

Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл болох стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар эдийн засаг, санхүү, мөнгөний эргэлт сайжирах, дэд бүтцийн томоохон байгууламжууд баригдах, шинэ хот тосгон баригдах, хүн амын төвлөрөл багасах, ажлын байр нэмэгдэх зэргээр айл өрх, улс орны амьдралд ахиц дэвшил гарч Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж “Зууны бүтээн байгуулалт” болох бололцоо бүрдлээ.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтийг тодорхойлох, монголын ард түмэн хойч үед үр ашигаа өгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэл болж байна. Дэлгэрэнгүй...

Л.Гансүх сайд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчлаад ирлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 15-аас gansukh_l_germand_vip7626-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Франкфурт, Бонн, Берлин хотноо ажлын айлчлал хийлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьдчилан тандаж судалснаар дасан зохицох стратеги тодорхойлох, хариу арга хэмжээ авах, нөлөөллийг нь ирээдүй үедээ аль болох бага байлгахын тулд ойн зохистой менежмент явуулах зэрэг цогц асуудлаар өргөн хүрээтэй уулзалтуудыг айлчлалын үеэр хийв. Хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлт боловсронгуй болгох, иргэдэд суурилсан хамтын ойн менежментийг үр ашигтай явуулах, ойн үндэсний парк, мэдээллийн төв ажиллуулах талаар Герман улсын туршлагыг Монголд нэвтрүүлэхэд бодлого зохицуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Герман бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар дорвитой судалгаа хийж, загварчлал гаргасны үндсэн дээр ойн тогтвортой менежмент явуулж буй олон жилийн туршлага хуримтлуулсан орон юм. Засгийн газар нь дэлхий дахинаа ойн болон экосистем хамгаалах бусад үйл ажиллагаанд 2012 он хүртэл 500 сая еврогийн санхүүжилт хийж, түүнээс цааш жилд 100 сая евро зарцуулахаар урьдчилан тохирсон байна.

 

Дэлгэрэнгүй...

Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд идэвх гаргана

БОАЖ-ын сайд Л.Гансүх мөн Холбооны улсын Бундестагийн гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн ganhsukh_germansonind_vip76хөгжлийн байнгын хорооны дарга ноён Др.Кристиан Раактай Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг, түүний менежментийн арга барилын талаар ярилцсан юм. Түүнчлэн, Холбооны улсын парламентын гишүүн, Төв Азийн бүлгийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны олон жилийн түүхт хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар болон монгол оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, зуд, байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Уулзалтуудаас хоёр орон уул уурхай, нөхөн сэргээлт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж онцлон тэмдэглэлээ.

БОАЖ-ын сайд Л.Гансүх Герман улсад айлчлах үеэрээ холбооны улсын хэд хэдэн сонин сэтгүүлд ярилцлага өгч, Берлин хотноо сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд оролцож, Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

Дэлгэрэнгүй...


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.