gishuun_head_gansukh
5 сарын 24
  • gansukh_l_01
  • gansukh_02
  • gansukh_l_03
  • gansukh_l_04
  • gansukh_l_05
УИХ-ын гишүүнээр хоёрдох удаагаа сонгогдож байгаа, өнгөрсөн парламентад дахь гишүүдээс сонгогч олныхоо өмнөөс хамгийн олон дугарч, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд хамгийн хүчтэй нөлөөлсөн гишүүн юм. Олон жил залуучуудын байгууллага удирдаж, бас АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг намын хувьд туйлын эгзэгтэй үед хашиж, сайн зохион байгуулагч, удирдагч болохоо харуулсан туршлагатай улс төрч гэгддэг.

Гишүүний тухай

Уншсан: 2352 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн Лүймэдийн Гансүх нь 2004 оны УИХ-ын сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин өрсөлдөж 54.93 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн хүн.

Л.Гансүх МСДН -ын залуучуудын байгууллага болох “Залуу лидер” клубын удирдах бүрэлдэхүүнд, мөн МСДН-ын мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн даргаар ажилласан нь түүний улс төрчийн замыг нээсэн гэдэг. Л.Гансүх Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй байсан 2003 оны зун УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Олон улсын хүний эрхийн хуралд явах гэж байхад нь хүч хэрэглэн баривчилсан үйл явдал болж, энэ тухай үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэг түүнд ногдож байсан түүхтэй.

Л.Гансүх 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн даргаар ажиллан, 2008 он УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, Дарханчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний “Дарханы дахин сэргэлтийн төлөө” уриа, Дархан хотыг үйлдвэржүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх амлалт нь олны анхаарлыг татаж чадсан юм. Л.Гансүх 2008 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байна.

Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн бөгөөд Монгол-Европын парламентын парламентын бүлгийн дэд дарга, Монгол-Америк, Монгол-Израил, Монгол-Канад, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн. Л.Гансүх эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Кик боксын холбооны Хүндэт Ерөнхийлөгч.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.