-Та шинэ оны өмнөхөн Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ямар агуулгатай хуулийн төслүүд өргөн барьсан юм бэ?
-1992 оноос хойш батлагдсан байгаль орчны чиглэлийн 30 орчим хууль байдаг юм. Ихэнх нь 1992, 1993 оны үед батал л даа. Хожмоо ганц, хоёр хууль шинээр баталснаас биш, ихэнхдээ хуучин хуулиудаа шинэчлээд явж ирсэн байдаг. Харин хамтарсан Засгийн газар байгуулагдаад ерөөсөө энэ хуулиудаа эмхэлж, цэгцэлье гэсэн тогтоол гаргасан. Хуулийн хийдэл, давхардлыг арилгах зорилготой тогтоол юм. Тэгэхээр хуулийн хүрээнд ажиллах шаардлага нэг талаас гарч ирсэн. Харин нөгөө талдаа, манай салбарын анх баталсан хуулиуд бол ерөөсөө л байгаль орчныг улс хамгаална, улс мөнгийг нь гаргана гэсэн концепцтой байлаа.
Зах зээлд шилжиж байсан үе болохоор ч тэгсэн байх.
Ерөөсөө л бүхнийг улс руу наасан. Эсрэгээрээ аж ахуйн нэгж болохгүй, иргэн болохгүй гэсэн зохицуулалт явж ирлээ. Гэтэл зах зээлийн өнөөгийн нөхцөлд бол байдал өөр шүү дээ. Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, уур амьсгалын өөрчлөлтөд илүү нэрвэгдэж байгаа энэ улсын хувьд явж ирсэн зарчим маань зохихгүй байна. Өмнө нь бол эдийн засгийн чадавх сул байлаа шүү дээ. Орос тусламжаа зогсоогоод л бид санхүү, эдийн засгийн хуримтлалгүй байсан болохоор бүхнийг тэгээс эхэлсэн. Одоо бол байдал өөр боллоо. Зарчмаа өөрчлөх цаг болсон гэж үзсэн.
-Шинэ зарчим юу байх вэ?
-Ашиглагч нь хамгаалагч байя, бохирдуулагч нь төлбөр төлөгч байя гэсэн ерөнхий зарчмын хүрээнд салбарынхаа хуулиудыг харилцаа холбоотой багцаар нь шинэчлэх ажлыг өнгөрсөн гурван жилд хийлээ. Яаралтай зохицуулалт шаардаж байсан зарим хуулийг өнгөрсөн хоёр жилд гаргасан байсан л даа. Тэр гаргасан хуулиудаа ч одоо өөрчлөх гэж байна. Хийдэл, давхардлыг нь арилгах үүднээс үндсэндээ одоо 18 хуулийг нэгтгэж найм болгосон, дээр нь хоёр хууль нэмээд нийтдээ 10 төсөл УИХ-д өргөн барьсан.
-Өргөн барьсан хуулиудыг УИХ баталбал ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх эрх зүйн орчин бүрдчихнэ гэсэн үг үү?
-Хэд хэдэн зүйлд гол анхаарлаа хандуулсан л даа. Хамгийн эхнийх нь бол дээрх хэлсэн зарчим. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэд байгаль орчинтой харьцах харьцааг аль болох дэмжиж өгөх шаардлагатай гэж үзсэн. Ер нь бол байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүс ихэвчлэн нутгийн иргэд биш байдаг. Холоос ирсэн хүмүүс л тэр хавийн анг агнаж, ургамалыг нь түүж байна. Ядаж л аялал, зугаалга гээд бохирдуулдаг. Ашигт малтмал гээд байгалийн баялгийг нутгийн иргэд ашиглаад байгаа юм өнөөдөр алга. Тиймээс нутгийн иргэдийн хяналтыг эрс сайжруулах зохицуулалтыг хийж өгсөн. Дээр нь нутгийн иргэдийн хүртэх, тэдэнд ашигтай байлгах чиглэлд гол хандлагаа тавилаа. Хоёрт, байгаль орчны аудитад анхаарч байгаа. Яагаад гэвэл, үйлдвэр, үйлчигээ явуулж буй бүх юм л ямар нэгэн хэлбэрээр байгаль орчныг бохирдуулж байна. Байгаль орчин бохирдуулдаггүй үйлдвэр, уурхай гэж байхгүй шүү дээ. Ганцхан их үү, бага уу гэдэгт л байгаа. Тиймээс тодорхой стандартын шаардлага хангасан төвшинд ажиллаж бай-гааг нь дэмжьө. Хангахгүй байгааг нь хэчнээн ашигтай байсан ч ажиллуулахгүй байя. Ашиг багатай ч байгаль орчноо хамгаалах стандартад нийцсэн үйлдвэр, үйлчилгээг ажиллуулъя. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа бүх байгууллагад байгаль орчны аудитыг жил бүр оруулъя.
-Жил бүр аудит оруулна гэхээр дахиад л нөгөө хүнд суртал бий болчих юм биш үү?
-Аудит гэхээр л шалгадаг, бөөн хүндрэл гарна гэж ойлгож болохгүй. Онлайнаар өөрсдөө бөглөөд өгчих юм. Таван жил тутамд нэг удаа шалгадаг байя. Зөрчил гардаггүй бол үргэлжлүүлээд л ажилладаг. Хэрэв зөрчил гарвал бүр эхнээс нь авахуулж шалгаад, онлайнаар мэдээллээ буруу өгч байсан бол хатуу арга хэмжээ авна. Хамгийн гол зүйлийн нэг бол хохирлын төлбөр гэдэг зүйлийг бодит хэмжээнд нь хүргэж байгаа, Хуучин бол удирдах албан тушаалтанд 25-100 мянган төгрөгийн торгууль буюу захиргааны арга хэмжээ аваад л өнгөрдөг байсан, Нөгөө хүн нь хэдэн зуун сая төгрөгийн хохирол учруулсан байсан ч хамаагүй байлаа шүү дээ. Одоо бол хохирлын хэмжээг тооцдог аргачлалыг боловсруулж, хариуцлага тооцох журмаа манай яам гаргачихсан, Энэ дагуу тогтоосон төлбөрийг шууд авна, Та 500 сая төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан бол шууд 500 сая төгрөг төлнө гэсэн үг.
Байгаль орчны чиглэлээр орж ирж байгаа олон орлого бий л дээ.
Ус ашигласны, мод ашигласны, ан амьтан агнасны гээд нэрлэж болно. Энэ бүх орлогыг өмнө нь төсөвт шууд татаж аваад буцаагаад өөр зүйлд ашигладаг байсан. Эдийн засгийн чадавх муу байсан болохоор тэр л дээ. Одоо болж өгвөл буцаад байгаль орчинд нь зориулах чиглэл рүү анхаарал хан-дуулсан. Сан байгуулна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, ан амьтан агнасан орлогоос олсон мөнгийг нутгийн иргэдийн нөхөрлөлд өгөх, ан амьтнаа тоолох, өсгөж үржүүлэхэд нь зарцуулах юм. Жишээ хэльө л дээ, Тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн доройтолд оруулсан бол нэг га газрын хохирлын төлбөр нь 70-аад сая төгрөг болж байгаа. Хааш хаашаа 100 метр газар бохирдуулахад 70 сая төгрөг гэхээр хүмүүс гайхах байх. Гэхдээ ийм шаардлага тавих цаг болжээ. Хүмүүст сонголт өгч байгаа ч гэж хэлж болох юм. Эдийн засгийн чадавхтай болж байгаа өнөө үед хүмүүс байгаль орчин руугаа дайрахаа зогсоох ёстой. Дайрсан ч ашигтай, зөв байгаа тохиолдолд эргээд ордог. Нөхөн сэргээлтээ сайн хийдэг, буцаагаад сэргээдэг бол гэсэн үг. Ийм л хандлага руу бид явах ёстой. Бас бүх юмыг үнэлж явдаг зүйл нь байгаль орчны үнэлгээ л дээ.Бид стратегийн үнэлгээ гээд шат дэвшсэн зүйл рүү оруулж ирж байгаа.Юу гэхээр одоо нэг ашигт малтмалын орд дээр үнэлгээ хийлгэх гээд ирэхээр тухайн лиценз авсан нэг хэсэг газрыг л үнэлдэг.Гэтэл тэр нь том бассейны нэг хэсэг л байгаа юм.Тиймээс эхлээд бассёйнаар үнэлгээ гаргана.Өөрөөр хэлбэл ,энэ бассейнд байгаль орчны чиглэлээр ямар ямар сөрөг үр дагавар,нөхцөл бүрдэх вэ гэдгийг судална.Тэгээд бассейн дотор байгаа тухайн ордод хийх техник,технологийн нөхцөл яаж нөлөөлөх вэ гэж үнэлгээ хийнэ. Одоо бол зөвхөн тухайн хэсэгт л үзчихдэг.Тэр үйлдвэрээ шалгаад байхаас тухайн байгаа газартай нь ямар холбоотой вэ гэдгийг үнэлнэ.
Товчхондоо бол энэ хуулиуд гарсны дараа ямар үр дүн гарахыг хэлье.
Эдийн засгийн чадавх сул байх үед боловсон хүчний чадавх ч сул байсан. Зах зээлийн талаар ойлголттой хүн байгаагүй шүү дээ. Одоо бол боловсон хүчний чадавх өөр боллоо. Алдаж онох зарчмаа сурлаа. Гадаадад сурсан мэргэжилтнүүд ирж байна.Энэ эдийн засгийн өсөлттэй холбогдоод уул уурхайн салбарын эрд нь явж ирсэн бол байгаль орчны салбар одоо урд нь орно.Өмнө нь эдийн засгаа хөгжүүлэх нь нэг номерын асуудал байсан. Одоо байгаль орчноо хамгаалах нь эхний ээлжид орно. Эдийн засгийн тодорхой хэмжээний бололцоог бид бүрдүүлчихсэн.Тиймээс хэчнээн ашигтай байсан ч байгаль орчинд хохиролтой бол тэр төсөл зогсоно. Жишээ нь Хөвсгөл нуурын хажуу талын фосфоритын ордыг ашиглахгүй гэдэг шиг л явна. Энэ нь мэдээж ямар нэгэн эх оронч хүний үгээр болохгүй. Судалгаатай ,шинжилгээтэй явна. Тэгэхгүй бол хүрз шороо ч битгий гарга гэж худлаа эх оронч царайлдаг хүмүүс их байна шүү дээ. Хаанаас хэзээ юу гаргах вэ гэдгээ маш нарийн тооцоолох ёстой.Иж бүрэн хуулийн хүрээнд зохицуулна.
-Та Байгаль орчин, аялал жуулчлалын яам аудит хийнэ гэлээ. Гэтэл үнэндээ тийм эрх мэдэл танайд байхгүй биз дээ?
-Эрх зүйн зохицуулалтын хүрээнд энэ салбарт юу, юу байх вэ гэдгийг хуульчилж оруулж егөхөөр төлөвлөсөн. Тухайлбал, байгаль орчны салбар өнөөдөр газрын харилцааны асуудлыг мэддэггүй. Гэтэл байгаль орчин гэдэг чинь газар шүү дээ. Газар дээр ургамал, амьтан, хөрс бий. Өнөөдөр ямар байгаа билээ. Газрын асуудал Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яаманд бий. Монголын газар нутгийн багахан хувийг хариуцдаг байгууллагад л байна. Тэгж болохгүй Байгаль орчны яаманд байсан тохиолдолд энэ газар уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн, усны эх байна гэх жишээний бид болохгүй гэнэ. Эсвэл хөдөө, аж ахуйн хувьд энд газар тариалан эрхэлж болохгүй. Цаашдаа хөрсний эрс доройтолд орох нь ээ.
Тиймээс хэдэн жилдээ тариалалт хийхээ зогсоогооч ээ гэж хянах ёстой.
Өнөөдөр газар тариалан хөгжүүлж байна гээд бүх газраа доройтолд оруулж болохгүй шүү дээ. Шаардлагатай бол бэлчээрийг хаагаач ээ гэдэг эрхтэй байх ёстой. Үүнийг бид хэлж өгье. Өгдөг зөвшөөрөл нь бол тэр яамдад хэвээрээ үлдэнэ. Мэдээж уул уурхай хариуцсан яам нь лицензээ өгч, хөдөө аж ахуй хариуцсан яам нь тэр бэлчээрийн зөвшөөрлөө өгөөд явна. Хоёрт, хянадаг шалгадаг эрх байгаль орчны яаманд байхгүй. Энэ эрхийг нь хуульчилж оруулж өгөхийн төлөө явж байгаа. Уг нь манайх өөрөө хяналтын яам. Гэтэл бүх эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бий. Одоохондоо бол бид мэргэжлийн хяналтынхантай ярилцаад манай хэдэн хүнд байцаагчийн эрх өгчих гээд хэрэлдээд, хэлцээд, зохицоод явж байна. Энэ бол гуйж явдаг юм биш л дээ. Зүй нь Байгаль орчны яамны бух хүн хяналтын эрхтэй, үүрэгтэй байх ёстой юм. Өнөөдөр манай салбарт 3000 гаруй хүн ажиллаж байгаа. Тэдний 1500 орчим нь цаг уурын салбарынх. Цаг уурынхан ч гэсэн байгаль орчны эрхтэй байх ёстой. Энэ хүмүүс сумын цаг уурыг харж байна, уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Тийм болохоор янз бүрийн зөрчил илэрвэл хянаж шалгах эрхтэй л байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай яамны бүх хун хяналт шалгалтын эрхтэй байх ёстой юм.
-Мэдээж байгаль орчноо хамгаалах нь зүйн хэрэг. Алсын зорилгоо бодсон ч зөв. Гэхдээ хөгжиж буй орны хувьд тийм боломж бий юу?
-Тогтвортой хөгжил гэдэг юм бүх улсын толгойн өвчин болчхоод байна. Дэлхийн хүн ам өсөж долоон тэрбумд хүрлээ. Эдийн засаг хөгжиж байж тогтворжих ёстой. Гэтэл одоогийн байгаа техник, технологио ашиглаад эдийн засгаа өсгөнө гэвэл дэлхийн нөөц их удахгүй дуусна. Тэгэхээр аль болох бага нөөцийг ашиглаж, эдийн засгаа тогтвортой байлгах вэ гэдэг нь улс орны хөгжлийн түлхүүр болчхоод байна. Бүх юм үүнд тулгуурлаж явах болохоор тогтвортой хөгжил гэдэг нь байгаль орчны сайн засаглал, нөөцийн зөв ашиглалт гэдэгтэй хоршиж явах юм. Хүссэн хүсээгүй тогтвортой хөгжлийн асуудлыг улс орон бүр тавина. Манайх арвин нөөцтэй, том газар нутагтай, бид болно гэж бодож болохгүй. Тэгж ирээдүйгээ төсөөлж болох ч бид дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон. Бусад улсын нөөц дуусвал манай руу хандана. Тэр бүхнийг одооноос бодох ёстой. Тэгэхээр эхний ээлжид эдийн засгаа хүчтэй болгож авахын тулд бололцоогоороо ашиглах нь зөв. Яваандаа бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлал руу өнөөдрөөс зөв бодож явах хэрэгтэй.
-Тэгэхээр уул уурхай, байгаль орчин хоёрын байрыг солиход асуудал үүсэхгүй гэсэн үг үү?
-Эхлээд хуулиар нь заагаад өгчихвөл боломж бий. Мэдээж одоогийн хуулиар ч гэсэн тодорхой гарцууд байгаа. Гэхдээ нөгөө гарцаараа явчих тал бий. Хуульд нүх, сүвүүд байна. Одоо боломж байгаа гэдгийг би тодотгож яръя. Өнөөдөр монголчууд уул уурхайн хоёр дахь шатандаа гарч ирлээ. Алтны шороон ордын ашиглалтыг үндсэндээ зогсоолоо. Ялангуяа гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав газарт бол зогсоочихлоо. Анх мөнгө хэрэгтэй байхад буутай нь буугаа аваад ой руу, өвс ногоогоо түүж зарах гээд, эсвэл алт ухаж мөнгөө бий болгож байлаа. Өнөөдөр энэ уурхайнуудыг хаагаад явж болно. Яагаад гэвэл, том уурхайгаас хангалттай мөнгө орж ирнэ. Орж ирсэн мөнгөнөөсөө хангалттай хэмжээнд байгаль орчны салбарын чадавхыг сайжруулахад оруулах хэрэгтэй. Энэ нь өөрөө стандартын дагуу бусдыгаа хянаад явна. Өнөөдөр бид том уурхайд тавих стандартаа бол тогтоож чадсан улс. Оюутолгойд тавьж байгаа стандартыг бусад уурхайд эхний ээлжид жишиг болгоно. Цаашдаа илүү сайжруулна. Европын стандартыг одоо хуулж байна, Тэгэхээр айх юмгүй. Дээр нь энэ төслүүд дотор хоёр чухал хууль бий. Эхнийх нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль. Энэ хуулиар тусгай сангаа чадавхжуулна. Мөн Эко татварын хуулийг нэмж оруулах гэж байна. Байгаль орчныг бохирдуулж буй бүх хүн энэ татварыг төлөх ёстой. Хөрөнгө санхүү энэ.мэтчилэн босоод ирэхээр бид мөнгөтэй уул уурхайн араас гүйх биш урд нь гарах нөхцөл бүрдэнэ.
-Та яриандаа шинэ стандарт нэвтрүүлэх талаар цөөнгүй дурдлаа. Тодруулж болох уу?
-Олон улсын стандартыг хатуу бариад ирэхээр бид олон юмаар том уул уурхайн компанйудыг барина. Ус, хөрс, агаар гээд бүгдэд нь хяналтын системийг хатуу тавина. Хоёрт, нөхөн сэргээлтийг өөрсдөөр нь биш, өөр мэргэжлийн компаниудаар хийлгэнэ. Тэгэхээр нөхөн сэргээлтэд төлөвлөсөн мөнгийг анх үнэлгээ хийхдээ л хангалттай гаргуулна. Хэрэв хангалттай мөнгө тавиагүй бол уурхайг ажиллуулахгүй.
Мэдээж хангалттай мөнгө тавих юм бол нөхөн сэргээлт хийхээр компаниуд өрсөлдөнө.
Өрсөлдөөнөөс сайн л юм гарна шүү дээ. Одоо бол уурхай нь өөрсдөө нөхөн сэргээлт хийж байна гээд оромдоод хаячихдаг. Энэ байдлыг өөрчилнө. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, эдгээр хуулийг баталснаар манай салбарын ойрын, дунд төвшний, урт хугацааны зорилт босоод ирнэ. Үүний нэг нь энэ сард бид ажлаа эхлүүлж байна. Энэ сарын 14, 15,16-нд гурван юм хийх гэж байгаа. Юу гэхээр, "Тогтвортой хөгжил: Байгаль орчны засаглал" үндэсний чуулган хийнэ. 800 хүн оролцоно. Сум бүрээс нэг байгаль орчны ажилтан. Байгаль орчин нь нэлээд хэцүү байгаа 100 сумын Засаг дарга, тэгээд Улаанбаатараас хүмүүс оролцоно. Чуулганаар ямар зорилт байна вэ гэдгийг салбар дундаа төдий-гуй бусад салбарынхныг оруулж санал солилцох юм. Дараа нь Байгаль орчны ажилтнуудын улсын зөвлөлгөөн болно. Үндэсний чуулганаар том малгай дор ярилцах бол улсын зөвлөлгөөнөөр чимхлүүр, өнөө маргаашийн тулгамд-сан асуудлаа ярина. Харин 16-нд энэ жилийн хувьд юу тулгамдаад байгаа талаар Байгаль орчны удирдах ажилтны зөвлөлгөөн хийхээр төлөвлөсөн.
-Өргөн бариад байгаа төслүүдийг УИХ батална гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Хуулийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлнэ гэж зорьж байгаа бол?
-Хууль мэдээж хэрхэн батлагддаг билээ, тэр журмаараа л явна. Хамгийн гол нь дараагийн Засгийн газар байгуулагдахаас өмнө батлах нь чухал. Үүнийг манай салбарынхан, УИХ-ын гишүүд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотойгоо хам-, тарч ажиллана. УИХ-ын гишүүд маань "Тогтвортой хөгжил: Байгаль орчны засаглал"-ыг маань бодлогын төвшинд ойлгож хүлээж авна гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс энэ чуулганаар батална гэж найдаж байна. Энд хэн нэгний эрх ашгийн сонирхол байхгүй. Байгаа ганц сонирхол нь Монгол Улсын байгаль орчны засаглалыг хэрхэн орчин үеийн төвшинд аваачих вэ, өнөөгийн нөхцөл байдалд уялдуулах вэ гэсэн сонирхол.
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
| Л.Гансүх:Оюутолгойн гэрээг байгуулахдаа нэг төгрөг ч аваагүй | Л.Гансүх:Арай гэж зөвшилцөлд хүрсэн хуулийг цэц унагахгүй байх |
|---|


