Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Байгаль орчны салбарын голлох суурь хуулиудыг 1990 оны эхээр баталсан. Үүнээс хойш хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Одоогийн байдлаар 30 гаруй хуулиар байгаль орчны хамгааллын бүх хариуцлагыг төр үүрч буй. Иймээс энэ зохицуулалтыг өөрчилж, байгалийг бохирдуулагч нь төлбөр төлж, ашиглагч нь хамгаалагч байх зарчимд шилжүүлэхээр зорьж байгаа юм байна.
Үүнтэй уялдуулан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.
Эх сурвалж:Улс төрийн тойм
| “Тусгай элч” Д.Дагвадорж шагналаа гардаж авлаа | Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын Өндөр түвшний хуралдаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ |
|---|


