gishuun_head_xayanxirvaa
5 сарын 24
  • xayanxirvaa_blic_01
  • xayanxirvaa_blic_02
  • xayanxirvaa_blic_03
  • xayanxirvaa_blic_04
  • xayanxirvaa_blic_05
Тэрээр Монгол улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа ч олон жил Дархан аймгийн засаг даргаар ажилласан Дархан аймгийг өдий зэрэгт хүргэсэн хүн. Одоо харин Дарханчууд түүнийг улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруул хэмээн илгээжээ. Хувь хүнийхээ хувьд тэрээр аливаа ажлыг удирдан зохион байгуулж, шийдвэр гарган түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүн.

Гишүүний тухай

Уншсан: 3402 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа 2008 оны парламентын сонгуульд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр анх сонгогдсон ажиллаж байна.

Дархан хоттой ажил амьдралаа холбосон хүн бол Д.Хаянхярваа. Тэрээр тус хотын засаг захиргаанд олон жил ажиллаж 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашсан. Тус аймгийн хөгжил, дэвшилд гарсан ололт амжилтыг дарханчууд Д.Хаянхярваагийн ажил үйлстэй холбон тайлбарладаг. Аливаа шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулдаг, удирдах ажлын өндөр ур чадвартай хэмээн нутгийн ард иргэд нь үнэлдэг.

Төрийн бодлого оновчгүй байх нь улс орны хөгжилд саад, тотгор болдог гэж Д.Хаянхярваа гишүүн үздэг. Хүн амын төвлөрөл үүссэн томоохон суурин газруудыг дагаж хөгжил ирдэг гэсэн дэлхий нийтийн жишгийг харгалзан, орчин үеийн үйлдвэрлэл, дэд бүтэц бүхий төвүүдтэй болох ёстой. Эдгээр хот суурин газруудыг хэдэн арван жилийн дараа Улаанбаатартай адил асуудалтай болгохгүйн тулд хөдөө орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон хэмээн Д.Хаянхярваа гишүүн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Монголын хоёрдогч том хот болох Дарханыг орчин үеийн өндөр хөгжилтэй хот болгоход тэрээр хувь нэмрээ оруулсаар байх бодолтой ч төрийн түшээ болсны хувьд монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэн ажиллах нь түүний гол зорилго гэж хэлж болох юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.