10 сарын 17 өдөр бүхий л ЕБС-ийн эхний цагийн хичээл Дархан Миний хот сэдвээр явагдаж, багш нар сурагчиддаа Дархан хотынхоо түүхийн талаар хичээл заагдсан. Харин энэ өдөр Дархан-Уул аймгийн хошой тэргүүний сургууль болох Дархан сумын 4-р сургууль дээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат болон Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн нарын хамт зочилж, төгсөх ангийн сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хүүхдүүд ч энэ өдөр аймгийнхаа сүлд дууг хоолой нийлүүлэн дуулан тэднийг угтсан юм. Дархан хотын өдрийн талаар сурагчидтай танилцуулснаас гадна УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа сурагчидтай чин сэтгэлийн ярилцлага өрнүүлжээ. Тус сургууль ч хот байгуулагдсан өдрөө олон бүтээлч амжилтаар угтаж байна. Дарханд 100 гаруй мянган хүн амьдарч байгаа ч хэд нь хот байгуулагдсан өдрөө мэддэг гэдэг сонин. Тийм болохоор би та нартай ингэж уулзаж, хотынхоо ирээдүйн талаар ярилцъя гэж зорьсон юм хэмээн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлж байлаа. Тэрээр сурагчдад Дархан хотыг хаанахын ямар шийдвэрээр барих болсон талаар ч тэрээр мэдээлэл хүргэсэн юм. Мөн 50 жил гэдэг их хотын хувьд идэрхэн нас. Гэсэн хэдий ч монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хот болж чадлаа. Та бүхэн нэг л мэдэхэд Дарханы нийгэм, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт ажилладаг томоохон ажилтнууд болно гээд төгсөх ангийн сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох Twitter сүлжээнд цацах