gishuun_head_xayanxirvaa
5 сарын 24
  • xayanxirvaa_blic_01
  • xayanxirvaa_blic_02
  • xayanxirvaa_blic_03
  • xayanxirvaa_blic_04
  • xayanxirvaa_blic_05

Өрхийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний тоо нэмэгдэнэ

Уншсан: 513 И-мэйл Хэвлэх PDF
Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, үүнийг гол болгосон стратеги төлөвлөгөөг ч батлаад амжсан. Төлөвлөгөөг хангах анхан шатны нэгж бол яахын аргагүй өрхийн эмнэлэг. Анхан шатны эмнэлэг урьдчилан сэргийлэх, эрт оношлох зэргээр эмнэлгийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэснээрээ дараа дараачийн шатанд хандах хүмүүсийн тоо багасна. Иргэд өвдөөд ханддаг биш, өвдөхөөсөө өмнө сэргийлж чаддаг дадал чухал гэдэг. Дархан сум 5 өрхийн эмнэлэгтэй. Харин сүүлийн үед өрхийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаа сайжирсан хэмээн үзэж байна. Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах талаар өрхийн эмнэлэгүүд дээр хийгдэж байгаа ажил хүртээмж муутай гэсэн асуудлыг өмнө нь энэ салбарынхан дурдаж байсан. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд өрхийн эмнэлгүүдэд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг гардуулж өглөө. Тэрээр зүрхний бичлэгийн аппарат, утлагын аппарат, чийрэгжүүлэлтийн иж бүрдэл тус бүрийг өрхийн эмнэлгүүдэд гардуулсан. Ингэснээрээ зүрхний өвчнийг оношлохоос гадна амьсгалын замын өвчний үеийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг анхан шатны нэгж дээр хийх боломжтой болж байна. Үүнээс гадна хүүхдийн өргөдөг жин, хэл дарагч, электрон даралтын аппарат, компьютер, нөөтбүүк гээд 13 нэр төрлийн 132 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Хамгийн гол нь өрхийн эмнэлгүүдийг дэмжсэнээрээ анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний тоо нэмэгдэж, хүртээмж дээшилж байгаа хэрэг юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.