gishuun_head_xayanxirvaa
5 сарын 24
  • xayanxirvaa_blic_01
  • xayanxirvaa_blic_02
  • xayanxirvaa_blic_03
  • xayanxirvaa_blic_04
  • xayanxirvaa_blic_05

“Төвшин сэтгэл” сангаас Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан Авьяаслаг 500 хүүхдийн урлагийн “Бид Дарханы хүүхдүүд”нэгдсэн тоглолтыг зохион байгууллаа.

Уншсан: 411 И-мэйл Хэвлэх PDF

Дархан хот байгуулагдсаны хагас зуун жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Харин амжилт, бүтээл, алдрыг дагуулсан 2011 он маань улирч, шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байхад “Төвшин сэтгэл” сан Дарханыхаа хүүхэд багачуудад шинэ жилийн баярын бэлгээ хүргэлээ. Энэ нь “Бид Дарханы хүүхдүүд” авьяаслаг  500 хүүхдүүдийн урлагын тоглолт байлаа.  Цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахлах ангийн сурагчдыг хамруулсан урлагийн тоглолт 12 сарын 28,29,30-ний өдрүүдөд амжилттай тоглогдлоо. Тоглолтонд дуу бүжгийн “Солонго” чуулга, уран нугаралтын “Угалз” хамтлаг, “Шонхоодой” циркийн дугуйлан, Спорт бүжгийн холбоо, “Залуучууд” театрын дэргэдэх дугуйлангийн хүүхдүүд, 4,15,18,23-р цэцэрлэгийн багачууд, Дэлхийн зөн, ” Азийн хүүхдийн сан”-гийн нийтдээ 500 хүүхэд багачууд оролцож Дарханыхаа хүүхдүүдэд уран бүтээлээ хүргэлээ.hayan_toirog04

Тоглолтыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа “Төвшин сэтгэл” сангаараа дамжуулан 20 000 000 төгрөгөөр ивээн тэтгэж явууллаа.  Авьяаслаг 500 хүүхдийн нэгдсэн тоглолтыг “Солонго” дуу бүжгийн чуулгын захирал, МУСТА П.Фрунзе найруулан тавьж байна.

hayan_toirog05

Бүхий л сургууль, цэцэрлэгээс хүүхэд багачуудыг хамруулсан тоглолт Дарханд анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа тоглолт гэдгээрээ онцлог байлаа.

hayan_toirog01

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.