Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Н.Батбаяр, С.Оюун, Ц.Сэдванчиг, Д.Хаянхярваа, Ц.Шинэбаяр, Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Мөнхбаатар нар оржээ.
Мөн Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын орлого, зарлагыг тооцохдоо баримтлах чиглэлийг хавсралтаар баталж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргах санал, дүгнэлттэй холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт нь боловсруулж 2010 оны 5 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгагасан байна.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүнг танилцуулах ажлын хэсэг |
|---|


