а. Орон нутгийг хөгжүүлэх, цаашлаад бүс нутгийн эдийн засгийн чадавхи сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг бодитой болгож, зохицуулалтуудыг нэг мөр томъёолж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн чухал гэж үзэж буйгаа энэхүү хуулийн төслийг санаачлагчид илэрхийллээ. Дээрх хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсөвт түүнтэй тэнцэхүйц хэмжээгээр нэмж хуваарилах заалт нэмж оруулахаар тусгасан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй ба орон нутгийн эдийн засгийн чадавхи сайжирч, тэр хэмжээгээр ард түмний аж амьдралд таатай нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Өрсөлдөөний тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа | Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтад оролцуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ |
|---|


