gishuun_head_xayanxirvaa
5 сарын 24
  • xayanxirvaa_blic_01
  • xayanxirvaa_blic_02
  • xayanxirvaa_blic_03
  • xayanxirvaa_blic_04
  • xayanxirvaa_blic_05

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулна

Уншсан: 1209 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар  нар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

УИХ хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах харилцааг зохицуулсан Агаарын тухай, Агарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан. Иймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дагаж мөрдөж байгаа хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор УИХ өөрийн хяналтын механизмтай болох нь зүйтэй гэж үзэж эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ.

УИХ өөрийн бүтцэд, тухайлбал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулах, тус дэд хороо нь хог хаягдлыг багасгах, утаа, тортог ялгаралтыг бууруулах асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж, улмаар өөрийн эрхлэх асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах, дүгнэлт гаргах, тэдгээрийг харьяалах байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх эрх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.