
Иймээс компанийн нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах хувийг хүчингүй болгож, иргэдэд эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ.
Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
Мөн хуралдаанаар гишүүн Я.Батсуурь, Батж.Батбаяр нарын санаачлан боловсруулсан тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ.
Аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхыг улам нэмэгдүүлэхээс гадна хувьцаа худалдан авах үндэсний аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь төдийлөн ойлгомжтой бус байна гэж дээрх гишүүд үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
| Таван толгойн хувьцаанаас иргэд 20 хувийг эзэмших тогтоолын төслийг УИХ-ын гишүүд өргөн барив. | Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулна |
|---|


