УИХ-ын нэгдсэн чуулганаар (2010.06.11) Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Оюунхорол нараас Эрүүл мэндийн сайдад тавьсан "Эх, нялхсын эндэгдлийг бууруулах, төрөх эмнэлгүүдийн ачаалал, төсөв, хангамж, эмч, мэргэжилтний тоо, чадварын талаар хэрэгжүүлж буй бодлогын талаарх асуулга"-ын хариуг сонслоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 240 гаруй мянган хүнтэй Дархан сэлэнгийн бүсэд төрөх эмнэлэг гэж байхгүй байгаа. Энд эмнэлэг барих бодлого байгаа юу гэдгийг сайдаас асуулаа. Мөн тэрээр Хонгор сумын хордлогын асуудлыг лавлаж, хариуцлагтай тайлбар өгөөчээ хэмээн сайдаас хүслээ.


