gishuun_head_xayanxirvaa
5 сарын 24
  • xayanxirvaa_blic_01
  • xayanxirvaa_blic_02
  • xayanxirvaa_blic_03
  • xayanxirvaa_blic_04
  • xayanxirvaa_blic_05

Д.Хаянхярвааг туршлагатай санхүүч,улстөрч гэж үнэлэв

Уншсан: 240 И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Сангийн яаманд хүрэлцэн очиж түүнд тамгыг нь гардуулж өгсөн байна. Ерөнхий сайд яамны хамт олонд Сангийн сайд Д.Хаянхярвааг товч танилцуулав. Орон нутагт, тэр дундаа төсөв, санхүүгийн салбарт анхан шатнаас нь ажлынхаа гарааг эхэлж аймгийн Засаг дарга, haynУИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан Д.Хаянхярвааг туршлагатай санхүүч, улстөрч гэж үнэлэн хариуцлагатай албан тушаалд нэрийг нь дэвшуүлж томилуулсан гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн тэрээр Сангийн яамны хамт олонд хандаж хэлсэн үгэндээ "Сангийн яамны хамтолон хамгийн их ачаалал үүрч хамгийн хариуцлагатай ажилладаг, чадварлаг баг. Өнгөрсөн гурван жилд төсөв, санхүүгийн бодлогод томоохон шинэчлэл хийсэн нь энэ хамт олны хүчин зүтгэл юм. Шинээр томилогдсон сайдаа дэмжин нэг баг болж, санхүү, эдийн засгийн бодлогыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь 2008 оны парламентын сонгуульд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойргоос сонгогдсон. Тус аймгийн хөгжил, дэвшилд гарсан ололт амжилтыг дарханчууд Д.Хаянхярваагийн ажил үйлстэй холбон тайлбарладаг. Аливаа шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулдаг, удирдах ажлын өндөр ур чадвартай хэмээн нутгийн ард иргэд нь үнэлдэг. Д.Хаянхярваа 1960 оны нэгдүгээр сарын 7-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Ам бүл 6.

-1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургууль

-1986 онд Москва хотын удирдлагын дээд сургууль, барилгын инженер, эдийн засагч

-1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч

-1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч

-1990-1991 онд Дархан

хотын АДХГЗ-нд эдийн засгийн мэргэжилтэн

-1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга

-1993-2000 онд Дархан хотын АДХГЗ, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга

-2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байв.

Эх сурвалж:Үндэсний мэдээ сонин

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.