АН-аас хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөг 2012 онд хэрэгжиж дуусахаар заасан. Тэгэхээр хүүхдийн мөнгөний асуудал яах аргагүй хэрэгтэй болж байна. Энэ мөнгө бол тухайн хүүхдийг өсгөж бойжуулж байгаа ар гэрт нь өгч байгаа дэмжлэг. Үүнийг Эх орны хишигтэй хутгаж ойлгож болохгүй. Халамж хавтгайрлаа гэж ярьж байгаа.
Гэхдээ энэ нь сонгуулийн янз бүрийн амлалттай холбоотой гарч ирсэн асуудал.
Өнөөгийн нөхцөлд өрх гэрт хэрэгтэй байгаа дэмжлэг бол хүүхдээ эрүүл, боловсролтой өсгөж, хүмүүжүүлэхэд шаардлагатай дэмжлэг. Дэлхийн бусад оронд ч төр нь иргэддээ халамж үзүүлдэг. Эдгээрийн нэн тэргүүнд хүүхдэд олгох халамж байх ёстой.
-Шадар сайд, дэд сайдын албан тушаал шаардлагатай эсэх талаар таны бодол юу байна?
-2008-2012 онд Засгийн газар ийм бүтэц, бүрэлдэхүүнтэй байна гээд хоёр намын бүлэг,УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан. Одоо ч энэ хууль хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр одоо үлдсэн цөөхөн хэдхэн сарын хугацаанд дахин Засгийн газрын бүтцийг өөрчлөх хэрэггүй болов уу. Үүний тулд олон хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.
-Гэхдээ дэд сайд нарын орон тоог хассанаар дараачийн Засгийн газарт сайн жишиг болно гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Одоо мэдээж Засгийн газрын бүтцийг шинээр байгуулна. Үүнд онцгой анхаарч аль болох ажил хэрэгч байх, шат дамжлага цөөн, цомхон, чадварлаг, мэргэжлийн аппарат бүрдүүлэх гэхчлэн олон асуудалд анхаарах шаардлагатай. Цаашдаа яамд олон дэд сайдтай байх шаардлагагүй. Сайд бодлогынхоо асуудлыг шийдээд, агентлагууд хэрэгжүүлээд явах боломжтой. Энэ удаад дэд сайд нарыг нөхөж томилоод, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд дуусах нь зөв байх. Бүтцийг өөрчилнө гэвэл хуулийн төсөл санаачлах, хэлэлцэх гээд цаг хугацааны хувьд боломж хомс байна.
Ардын эрх сонин
| С.Ламбаа: УИХ-ын гишүүн бус сайд асуудал шийдүүлэхэд хэцүү байдаг | С.Ламбаа:Сайд болохын төлөө энд тэнд ярилцлага өгч гүйгээд байх нь онцгүй л дээ |
|---|


