-Хавдрын өвчлөл ер нь өндөр байгаа л даа. Гэхдээ Хонгор сумын хувьд мөнгөн ус алдагдсан яг тэр хэсэгт хавдрын болон бусад өвчлөл илүү байгаа гэсэн мэдээлэл өнөө хэр тасрахгүй байна. Эрүүл мэндийн салбар энэ тал дээр бодлогын хэмжээнд анхаарах болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хорт хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхий нийтэд, тэр дундаа хөгжиж буй орнуудад сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Жишээ нь 2000 онд улсын хэмжээнд хорт хавдрын 2881 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 оны статистикийн урьдчилсан мэдээгээр 4466 болж, сүүлийн 10 жилийн хугацаанд 60 гаруй хувиар ихэссэн дүн гарсан. Сүүлийн үед хөрсний бохирдлоос болж иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учирч байгаа нь үнэн.
Нэг бодит жишээ нь Хонгор сум.
Тухайн үед Хонгор сумын нутаг дэвсгэрт хөрсний бохирдлыг арилгах, иргэдийг эрүүлжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан. Би сайдын албыг аваад Хонгор сумын эмнэлэгтэй очиж танилцаж, сумын удирдлага,хохирогчдын төлөөллийг яаман дээр хүлээн авч уулзаж санал бодлыг нь сонссон. Хонгор сумын эмнэлгийг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах ажил хийсэн. Хордлогын улмаас иргэд өвчилсөн байхыг үгүйсгэх аргагүй учраас тухайн бүсэд байсан иргэд, ялангуяа хүүхэд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг оношилгоо шинжилгээнд байнга хамруулж байх үүргийг Дарханы эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өгсөн. Энэ бол эрүүл мэндийн салбарын бодлого. Цаашдаа ч энэ ажлыг байнга чанартай хийх ёстой.
-Мөнгөн усны хор нөлөө хэдэн арван жилийн дараа илэрдэг гэдэг.Тэгэхээр Хонгорын иргэдийн эрүүл мэндийн асуудал нэлээн хэдэн жилийн дараа өнөөдрийнхөөс илүү хурцдах магадлалтай гэсэн үг. Хонгор сумынхны хордлогын түвшинг нарийн тогтоогоод бодитой хариу өгчихвөл асуудалд цэг тавих арга юм биш үү?
-Хонгор сумын хордлогын үр дагавар олон жилийн дараа илрэх магадлалтай гэдэгтэй санал нэг байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан хордлогод өртсөн иргэдэд байнгын оношилгоо шинжилгээг тодорхой хугацаагаар хийх ёстой гэж үзэж байгаа. Хонгорын эмнэлгийн нөхцөлийг сайжруулсан нь ч үүнтэй холбоотой. Сумын эрүүл мэндийн төв графикийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгээ хийж, Дарханы болон Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гээд шаардлагатай эмнэлгүүдэд хандах ёстой. Энэ бол иргэдийн амь насыг аврах, эрүүл саруул хүүхэд төрүүлэх үндэс. Түүнээс биш та ийм хэмжээний хордлого авсан байна, тийм өвчин тусах юм байна гэж хэлэх боломжгүй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хавдрын өвчин гэхэд ханиад томуу шиг хурдан түргэн дэгдээд байхгүй л дээ.
-Хонгор сумын нэг иргэн мөнгөн ус алдагдсан хэсгийн худгаас уудаг гэж ярьж байсан. Хөрс, усны бохирдлын судалгааг нарийн хийсэн юм болов уу?
-Мэргэжлийн байгууллагууд нь тэр худгаас ус уухыг нь зөвшөөр-сөн байлгүй дээ. Ер нь хөрс, усны судалгааг тухайн үедээ гадна дотнын байгууллагууд хийсэн юм билээ. Би хувьдаа тэр хөрс, усных нь бохирдолд санаа зовохгүй байна. Өөрөө ч ууршаад алга болчих байх. Гол нь хүний биед шингэсэн тухайн үеийн хордлогын үр дагаварт л санаа зовдог. Хонгор гэлтгүй Монголын олон газарт ийм байдал бий болчихоод байгаа шүү дээ. Химийн хорт бодис хэрэглэж байгаа бүх сувгийг хаах хэрэгтэй. Эцсийн үр дагавар нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж байна.
-Сүүлийн үед хордлоготой холбоотой үүссэн эрүүл мэндийн хохирлыг барагдуулж нөхөн олговор олгох ёстой гэсэн шаардлагыг Хонгорынхон тавьж байна. Та юу гэж бодож байна?
-Тухайн үед хордлого гарснаас болж эрүүл мэндээрээ хохирч нас барсан хүний хохирлыг барагдуулах асуудлыг буруутай этгээд нь хариуцаж нөхөн олговор төлөх боломжтой. Харин хэдэн жилийн дараа нас барсан хүнд нөхөн олговор олгохын тулд эмнэлгийн байгууллагаас нотолгоо авчрах ёстой гээд байдаг гэсэн. Гэтэл хэдэн жилийн дараа нас барсан хүнийг хордлогын улмаас ийм өвчин тусч нас барсан байна гэж тогтооход төвөгтэй гэж эмч мэргэжилтнүүд хэлдэг. Ийм л зөрчил үүсээд байдаг юм. Шинээр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд хордлогоор эмнэлэгт ирж эмчлүүлсэн хүнийг эмчлэхэд гарсан бүх зардлыг буруутай этгээд төлөхөөр хуульчилсан. Энэ бол яг тухайн цаг мөчид болсон асуудлыг зохицуулж байгаа юм. Тийм учраас хуулийн зохицуулалт л хэрэгтэй болох байх? .
-Та "Эрүүл хүүхэд" аяныг зохион байгуулахаар төсөвт мөнгө суулгасан гэж байсан. Хичнээн төгрөг тусгасан бэ?
-2012 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг гаргахаар болсон. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд "Эрүүл хүүхэд" аяныг зохион байгуулж 0-18 нас хүртэлх насны сая гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авах юм.
-Яагаад заавал хүүхдийг онцолсон бэ?
-Хүүхдүүдээ оношилгоо шинжилгээнд хамруулж эрүүлжүүлэх нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт. Нийт хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхэд, 12 хувь нь 19-24 насны залуучууд байгаа. Гэтэл Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээнээс харахаар 10 мянган хүүхдэд ногдох өвчлөлийн тохиолдол нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насны хүүхдийн хувьд 72.3, 5-15 насны хүүхдийн хувьд 126 7, 16-19 насанд 66,8 байна. Ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагч тутмаас 678,2 нь ямар нэг архаг өвчтэй байна гэсэн судалгааны дүн ч байдаг.
-"Эрүүл хүүхэд" аяныг яаж зохион байгуулах вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн дэд сайдын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орсон бай-гаа. Ажлын хэсэг аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө, график, үзлэг оношилгоо хийх өвчний жагсаалт, эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг төлөвлөж хөрөнгө мөнгөө хуваарилж батлуулах ёстой. Бүх хүүхэд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэлтэй, ямар нэг байдлаар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдсан байдаг учраас хөрөнгө хүчээ зөв хуваарилж энэ аяныг маш үр дүнтэй зохион байгуулах боломжтой. Тухайлбал, хүүхэд өсвөр насныхны дунд хамгийн элбэг тохиолддог амны хөндийн эмгэгүүд шүд цоорох өвчин, чих, хамар, хоолойн архаг өвчнүүдийг оношилж цаг алдалгүй эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авснаар олон өвчний үндэс . суурийг таслах боломжтой. Энэ аяны ач холбогдол нь энд л оршиж байгаа юм.
-"Эрүүл монгол хүн" гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж бүх хүнийг үзлэг оношилгоонд хамруулсан. Нэг их үр дүн гараагүй санагдаж байна?
-Хүүхэд бол эмчийн хяналтад байдаг учраас эрүүл гэсэн хүүхдийг заавал нарийн мэргэжлийн оношилгоонд хамруулах шаардлагагүй. "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн нэг алдаа энэ байсан. Бүх хүнийг хамруулах гэж оролдоод чадаагүй. Бас оношилсон хүмүүсээ эрүүлжүүлэх арга хэмжээ аваагүй гэж эмч, мэргэжилтнүүд шүүмжилдэг юм билээ. Энэ удаагийн аяны гол зорилго бол 0-18 хүртэлх насны бүх хүүхдээ эрүүл мэндийн цахим санд оруулж, өвчин эмгэгтэй бүх хүүхдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авах. Тэгээд бүх шатны эрүүл мэндийн төв, эмнэлгүүд байнгын хяналтаа тавиад явах юм бол хүн амын өвчлөл эрс буурна.
-Төрөлхийн дүлий хүүхдэд дунгийн суулгац тавьж эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар ярьж байсан. Хэр зэрэг үр дүнд хүрч байна вэ?
-Энэ бол сонсголгүй хүүхдэд бага насанд нь хийж байгаа төгс эмчилгээ. Манайд улсын болон хувийн хэвшлийн гурван эмнэлэгт энэ дэвшилтэт технологийг нутагшуулж байна. Эмчилгээ үр дүнтэй болсон тохиолдолд хүүхэд сонсголтой, хэлтэй болно гэсэн үг. Маш өндөр өртөгтэй эмчилгээ юм билээ. Зөвхөн Австралийн Хохлар компанийн үйлдвэрлэж байгаа дунгийн суулгац гэхэд 29.000 ам.долларын үнэтэй. Тиймээс би энэ компанийн удирдлагатай дунгийн суулгацыг 10 мянган ам.долларын хөнгөлөлттэй үнээр 50 ширхгийг авах гэрээ байгуулж ЭМЖИЖИ эмнэлэг төслийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл иргэн хүнээс гарах төлбөрийн хэмжээг 10 мянган ам.доллараар бууруулсан гэсэн үг. Цаашдаа дунгийн суулгацыг худалдан авах зардлыг төсөвт суулгаж эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг болгох хэрэгтэй.
-Агаарын бохирдол эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг хэлэх боломж алга л даа. Энэ чиглэлээр хийсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс сонирхуулаач?
-Энэ талаар мөн ч их ярьсан цаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тэдний ажлын алба, УИХ-ын чуулган гээд олон газар асуудал оруулсан. Монгол Улсад хийгдсэн агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг судалсан судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын гадаад орчны агаар цахь бохирдлын түвшин уушгины хавдраар нас баралтад 34 хувиар, уушги зүрх судасны хавсарсан өвчнөөр нас баралтад 24 хувиар нийт хүн амын нас баралтад 8.2 хувиар нөлөөлж байна гэж тогтоосон. Нярайн болон нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа төрөлхийн гаж хөгжилд ч агаарын болон хөрсний бохирдол нөлөөлж байна. Тухайлбал, 1998 онд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн гаж хөгжил 2.3 хувийг эзэлж байсан бол 2010 онд 13.4 хувь болж нэмэгдсэн. Хар тугалга гэхэд бүх эрхтэн тогтолцоо ялангуяа мэдрэл, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөө үзүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотын хөрсөнд уг бохирдуулагчийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 цахин, агаарт 2.3 дахин их байх жишээтэй.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж
Өдрийн сонин
| С. Ламбаа: Монгол улс их эмчийнхээ тоогоор дэлхийд 10-т орж байна | С.Ламбаа:Бид гүйж очоод МАН-ын хөнжилд орчихоогүй |
|---|


