(Нийгмийн толь)- Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн зуны лекц-2010" Улаанбаатар хотноо эхэллээ.
Энэхүү лекцийн онцлог нь гадаадад амжилттай ажиллаж, амьдарч, өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг иргэдийнхээ эх орноо хөгжүүлэх үзэл санаа, хүсэл зорилгод дэм өгч ерөнхийлөгчийн зүгээс тэдний сайн санал санаачилгыг дэмжих аж.
Лекцийн үеэр гадаадад эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа зарим иргэнээ Ерөнхийлөгч, Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан шагнаж урамшуулсныг гардуулсан юм. Тухайлбал "All State Insurance"
корпорацийн Ахлах зөвлөх Ширчингийн Баатарыг "Алтан гадас" одонгоор, АНУ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, хэл судлалын ухааны доктор М.Саруул-Эрдэнийг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасан байна.
| Манай ерөнхийлөгчийг гишүүнээр элсэхийг урив | Балдангийн Жав, Долгорсүрэнгийн Дагвадорж нарт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ |
|---|




































