5 сарын 24
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Ураны талаарх мэдээллийг Монголын ард түмэнд нээлттэй байлгахыг Ерөнхий сайд хүслээ

Уншсан: 2850 И-мэйл Хэвлэх PDF
Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Франц улсын “Арева” группын ураны хайгуулын явцтай танилцлаа. Дэлхий дахинд эрчим хүчний салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Арева” групп нь Франц улсын төрийн өмчит компани юм. Тус групп өнгөрсөн онд 8.630 тонн уран үйлдвэрлэсэн бөгөөд Канад, Казахстан,Нигер зэрэг уpm_sainsahndad1лсад олборлолт хийдэг аж.

Тус компанийн салбар болох “Кожеговь” компани нь 1997 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тэд ураны бүтээгдэхүүн болох “шар нунтаг” үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутагт ураны хайгуулын ажлыг хийж эхлээд байгаа юм байна.Шар нунтагийн эхний үйлдвэрлэлийг 2015 онд гаргана хэмээн төлөвлөжээ. Харин 2010-2011 онд тус компани газар дор уусган олборлох туршилт явуулах гэж буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байв. Одоогийн байдлаар манай улсад 10000 тонн орчим ураны нөөц илрээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх магадлал тун өндөр байгааг францын мэргэжилтнүүд тайлбарлаж байсан.Мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд тэднээс хоёр зүйлийг лавлав. Ураны хайгуул хийж байгаа “Арева” компанийн үйл ажиллагаа Монголын ард түмэнд нээлттэй байх ёстой. Энэ талаар юу хийж байгаа болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладгийг нь сонирхлоо.

Тэдний хэлснээр монголчуудын хувьд шинэхэн танил төдийхөн байгаа ураны талаар Дорноговь болон Зүүнбаянд хоёр ч удаа нээлттэй мэдээлэл хийсэн тухайгаа дурдаад эндээс иргэд анхан шатны мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.Ажил өргөжихийн хэрээр ажлын байр бий болгож, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх бодолтой байгаагаа ч мэдээлсэн. Тухайлбал, Казахстан болон Францад энэ чиглэлээр монголчуудыг сургах ажил эхлээд байгаа юм байна. Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй дэмжлэг үзүүлж буйгаа ч дурдлаа. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад анхаарч энэ тал дээр Цөмийн энергийн газартай холбоотой ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ