5 сарын 24
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Төрийн ордноор аялмаар байна уу?

Уншсан: 2166 И-мэйл Хэвлэх PDF
Аялалд хамрагдах журам:
УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аяллыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдрүүдэд буюу долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт үдээс өмнө 10.30-12.30, үдээс хойш 15.00-17.30 цагт зохион байгуулна.Аялалд хамрагдах хүсэлтийг 7-14 хоногийн өмнө хүлээн авна.

Хүсэлтийг “УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр Танаа” гэж хаяглан шуудангаар, эсвэл Төрийн ордны баруун хойд хаалгаар орж Төрийн холбоонд хүлээлгэн өгнө. Харин Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн зургаа авахуулахдаа Төрийн ёслолын албанаас зөвшөөрөл авдаг бөгөөд тус албанд албан тоот хүргүүлэх буюу эсвэл манай хэлтэст хаягласан тоотдоо "Хувийг Төрийн ёслолын албанд" гэж бичиж болно.

Хүсэлт ирүүлсэн байгууллага, иргэд нь холбоо барих хүний нэр, утсыг бичсэн байна. Холбоо барих утас бичээгүй тохиолдолд аялалд хамруулах хугацааг мэдэгдэх боломжгүй болдог.УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хуваарьт орсон байгууллага, иргэд нь Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд Төрийн тамганы хөшөөний дэргэд товлосон цагаас 30 минутын өмнө ирсэн байна. Орох цагаас 30 минут хоцорсон байгууллага, хүмүүсийн аяллыг цуцалж, дараагийн ээлжийнхнийг оруулдаг журамтай тул Та бүхэн цагаа баримтална уу.
Аяллын маршрут:
Хойд гол хаалгаар орж 2 дугаар давхарт байрлах “Манай эх орон” туурган хивс, 3 дугаар давхрын зүүн жигүүрт байрлах “Хан төрийн долоон эрдэнэ” уран зураг, УИХ-ын чуулганы танхим, Ерөнхий сайдуудын хөрөгтэй танилцана.Тусгай зөвшөөрлийг Төрийн ёслолын албанаас авсан тохиолдолд Есөн цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, зураг авахуулна. Хэрвээ төрийн ёслолын арга хэмжээтэй бол Чингис хааны цээж баримал ба Туурган хивсний орчимд зураг авах боломжтой.

Холбоо барих утас: 264834

Холбоотой мэдээлэл унших


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ