5 сарын 24
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

Уншсан: 2817 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Сүхбаатарын Батболд Чөлөөт бөхийн дэлхийн шинэхэн аварга Соронзонболдын Батцэцэгт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

battsetase

Мэндчилгээнд ”Москва хотноо зохион байгуулагдаж буй Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн  тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх алдрын буухиаг эх орондоо залгуулсан Соронзонболдын Батцэцэг Танд болон  Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад  Монгол Улсын Засгийн газрын  өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгаагаа илэрхийлье.

 

Сингапур улсад зохиогдсон Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас Монголын тамирчид ихэр аваргыг төрүүлсэн баярт мөчөөс хойш сар хүрээгүй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд Дэлхийн аваргатай болсон тухай сайхан мэдээг эх орон, ард түмэн тань сэтгэл  догдлон бахдал дүүрэн хүлээж авлаа.

Чөлөөт бөхийн төрөлд 35 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэн    С.Батцэцэг Таны тэвчээр хатуужил, хүч хөдөлмөр, оюун ухаан  тамирчид, залуучуудын бахархал болж араасаа олон аваргуудыг төрүүлнэ гэдэгт итгэж байна.battsetase_copy

 

Танд болон чөлөөт бөхийн багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд” гэжээ.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ