Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор эрх зүйн шинэтгэлийг шат дараатайгаар хийж, хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор 2002 онд эрүүгийн болон иргэний материаллаг болон процессын хуулиудыг шинэчлэн найруулан баталж, хэрэглэж эхэлснээр даруй 9 жилийн нүүр үзэж байна.
Хуулийн хэм хэмжээ судлан үзэх явц болон практик дээр хуулийг хэрэглэх нэг мөр ойлгоход бэрхшээлтэй, хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгоход эргэлзээтэй олон хэм хэмжээ нийгмийн харилцааг зохицуулж байгаа болно.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл буюу бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн практик хэрэглээний түвшинд эрх зүйн зохицуулалт нь хэр нийцэж байгааг судлан үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг яллах ба цагаатгах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”.
Гэтэл Эрүүгийн хуулинд хорих ялын доод хэмжээг зааж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доошоо ял оногдуулж болохгүйг хуульчилж өгөөгүйгээс шүүгчийн хууль хэрэглэх ур чадварыг хязгаарлах, эрүүгийн хуулийн хэм хэмжээг шүүгч зөвхөн аялдан дагалдагч байдлаар хэрэглэж байна.
Үүнийг жишээ болгон дараах шүүхийн шийдвэрүүдээр тайлбарлаж болно.
Хохирогч “А” өөрийн найз “Б”- тэй маргалдан улмаар “Б ”- нь түүний хамрын үзүүрийг хазан сорви үлдээжээ. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэг учруулсан боловч нүүрийг нь засаршгүй эвдэж дүрсийг нь алдагдуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Түүний өмгөөлөгч давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь тухайн зүйл заалтын хариуцлагын хэмжээ болон үйлдсэн үйлдэл, учирсан хор уршгийн шинжийн оновчгүй байдлаас болон шүүгч хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэн шийдвэр гаргасан ч хуулийн шууд заасан заалтыг хэрэглэхээс өөр гарцгүй байдалд хүрч байгаа юм.
Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн СЭЗ тэнхимийн багш
| Иргэний эрх зүй дэх ”сэтгэл санааны гэм хор”- ын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал |
|---|





































Энэ асуултын RSS feed