дуудлагад хариулдаггүй гэдгээ тэрээр Норилский Никель металийн ажилчидтай уулзахдаа ярьсан байна. Ерөнхий сайд Путин гар утасгүй гэсэн мэдээ тэнд байсан бүх хүнийг гайхашруулжээ. Уулзалтад оролцож байсан хүмүүсийн нэг нь Ерөнхий сайдаас ямар брэндийн гар утас барьдгийг нь асуухад тэрээр "Надад гар утас байдаггүй. Би гар утас огт хэрэглэдэггүй. Хэрвээ би гар утастай байвал тасралтгүй дуугараад салахгүй шүү дээ. Тэр ч байтугай гэртээ байхад минь утас дуугарахад би хэзээ ч хариулдаггүй" гэсэн байна.
Харин түүнээс эрс ялгаатай нь Ерөнхийлөгч Медведев хамгийн сүүлийн үеийн бүхий өндөр технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг нэгэн аж. Тиймдээ ч өөрийн гэсэн блог ажиллуулж, Орост iPhone 4G-гийн анхны хэрэглэгч болсон байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Пасторын мэдэгдлээс АНУ-чууд айж байна | Б.Обама доллар дээр мөнхөрнө |
|---|




































