2 сарын 05
СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР
хамгийн сонирхолтой материалууд


Баннер

Хорыг хороор "ялдаггүй" гэж...

sunset"...Тэрбээр дайснуудынхаа хорт үйлдлүүдийг аюулгүй даван гарч чадсан. Түүний дараа Куба улсад юу ч тохиолдлоо гэсэн Фиделийн нэр алдар ч түүхэнд амьд хэвээр үлдэх билээ..." Паул Рэйнолдс

Дэлхийд хамгийн урт хугацаанд төр барьж байсан улс төрийн удирдагч болох Кубын хуучин ерөнхийлөгч Фидель Кастро 2006 онд эрх мэдлээ өөрийн дүү Раул Кастрод албан ёсоор шилжүүлэн өгснөөс хойш олон нийтийн өмнө харагдаагүй удсан билээ. Харин сүүлийн үед тэрбээр Куб улсын Тусгаар тогтнолын баярын өдрөөс хойш дахин үзэгдэх болж, “Стратеги бүхий ялалт” номоо хэвлүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн,  телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн, Кубын Үндэсний Чуулган дээр үг хэлсэн гээд ховорхон тохиолдлуудад өөрийн бодлыг илэрхийлж эхэлсэн...

Түүний амьдралын “түүх”-ийг дэлхий дахины асуудлаар нийтлэл бичдэг сэтгүүлч Паул Рэйнолдс эргэн харж, хөрөглөснийг толилуулж байна.

Цаг хугацаа бидний дэргэдүүр өнгөрөн одсон ч тэрбээр хувьсгалын бэлэг тэмдэг, коммунизмын уналтаар ялалтанд хүрсэн коммунист хэвээр үлдсэн юм.

Фидель Кастрог устгах төлөвлөгөөтэй Кубын бүлэглэл нь мафи, хор хэрэглэх зэрэг олон бохир аргаар түүнийг алахыг оролдож байсан боловч ямар ч үр дүнд хүрч чадаагүй аж. Хаванад түүнийг хүлээн авалтын зоогонд урьж байсан дипломатчуудын олж мэдсэнээр Ерөнхийлөгч Кастрогийн хүмүүс түүнийг хоол, ундааны зүйлсээр хордуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авдаг байжээ.

Тэрбээр гадаад төрх буюу хувалз сахал, цэрэг хувцсаараа, эсвэл Фидель хэмээх дан ганц өөрийн нэрээр шууд танигддаг.

Энэ нэр зарим хүмүүст хайр хүндэтгэлийг төрүүлдэг, заримд нь дайсагналыг бодогдуулдаг хэдий ч харин хүн бүхэнд түүхийг эргэн сануулдаг.

fidelТүүний амьдралын “түүх” бол бараг л бидний цаг үеийн түүхүүд юм. Хүйтэн Дайн, Зүүн ба Барууны мөргөлдөөн, Хойд ба Өмнөдийн мөргөлдөөн, коммунизм ба капитализмын сөргөлдөөн гээд л.

Фидель Латин Америкийн дарлагдаж, зүдэрсэн ард түмний төлөө босож зогссоноороо, империалистуудын эсрэг тэмцэн тулалдсанаараа, Куб орныг илүү эрх тэгш нийгэмтэй болгосноороо, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, бусдад туслуулахын тулд эмч нарыг гадагш илгээснээрээ нэр хүнд нь алдаршсан.

Тэрбээр зөвхөн эмч нарыг илгээгээд зогсоогүй юм. Хөрш орны хувьсгалчдыг дэмжин туслахын тулд Ангол болон Этиоп руу цэргийн хүч илгээж байсан аж. Түүний мутар түүний тивийн олон хувьсгалт тэмцлүүд дээр харагдаж байсан билээ.

Бас тэр ард түмнээ ядуу тарчиг байлгаж, мөн чөлөөт эдийн засгийн үр ашгийг хүртэхийг татгалзаж байсан хэмээн буруутгагддаг. Фидель Кастро ард түмнээ арлаас нүүхийг нь хориглож байсан нь тэднийг зугатаж гарахын тулд бат бөх бус завьнаас унаж амиа алдахад хүргэж байсан гэдэг.

Рэйгэний засаг захиргааны үед түүнийг Төв Америкийг хувьсгалаар дамжуулан Зөвлөлт Холбоот Улс шиг эзлэн захирахыг оролдсон хэмээн гүтгэж ч байсан гэнэ.

Тэрбээр Куб улсыг захирсан 47 жилийн хугацаандаа дэлхийн тавцанд асар том дүрийг үлдээсэн нь нэг талаасаа АНУ болон Зөвлөлт Холбоот улсыг цөмийн дайны ирмэг дээр авчирсан явдал байжээ.

Энэ нь 1962 оны Кубын цөмийн пуужингийн асуудал түүнийг дэлхий нийтэд цуутай болгож эхэлсэн байна.

Үүнээс өмнө бол тэрбээр хувьсгалын жирийн л нэг гайхалтай удирдагч байсан юм. Гэтэл Никита Крушев Фидель Кастрогийн хүлээн зөвшөөрсний дагуу Кубад цөмийн пуужин байрлуулахаар шийдэх тэр цагт нь энэхүү арлын удирдагч маань Америкийн хувьд нэгэн өргөс мэт байсан байр сууринаас үхэлд хүргэж болзошгүй аймшигт аюул болон хувирсан аж.

Гагцхүү Жак Кеннедигийн чадварлаг дипломат шийдэл (эцэст нь Крушев ч мөн адил оролцсон) аюулыг зогсоож чадсан бөгөөд Фиделийн арлыг ч үймээн самуунаас аварч үлдсэн байна.

1992 онд АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Куб улсын Ерөнхийлөгч Кастротай уулзахад тэрбээр тэрхүү зөрчилтэй байсан цаг үед Кубад 162 цөмийн пуужин байсан гэдгийг хэлжээ. Роберт түүнээс тэдгээрийг ашиглахыг зөвшөөрсөн байсан эсэхийг нь асуухад “Тийм, би зөвшөөрсөн байсан.” гэж хариулжээ. “Тэгвэл Куб улсад юу тохиолдсон байх байсан бол?” хэмээн нэмж асуухад “Устгагдчихсан байх байсан.” гэж хариулсан байдаг.

Фидель Кастро тус цөмийн пуужингийн зөрчилдөөнт асуудлыг зогсоосон дипломат шийдлийн нэг хэсэг байгаагүй. Гэхдээ тэр үүнээс гайхмаар илүү хүчтэй болон гарч ирсэн юм. АНУ нь Куб улсад халдан дайрахгүй гэсэн амлалтыг Кеннеди өгсөн, амлалтандаа ч хүрсэн юм.

2006 онд мэс заслын шалтгаанаар олон нийтийн хараанаас холдохоосоо өмнө Фидель өөрийн дагалдагчдыг уриа дуудлагаараа урамшуулан зоригжуулж, таван цагийн илтгэл семинаруудыг хийж байжээ.

 

Орчуулсан Ч. Сувд


Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

Сонирхолтой улс төр (шинэхэн)

Якуза өртэй хүмүүсээ Фукушима руу илгээдэг ТОВЧХОН . Японд 1991 онд мафийн эсрэг хууль гарсны дараа тэд ил гарч ирэн, үл хөдлөх хөрөнгө, санхүү болон ..»
В.Путин ТОВЧХОН “Хувьчлалын дүрэм, зарчмыг өөрчлөх хэрэггүй гэсэн Путиний үгтэй санал нэгтэй байна. Гэхдээ улсын хувийг багасгавал яваандаа энэ нь ..»
ТОВЧХОН Парламент дахь суудлынхаа тоогоор гуравт ордог тус намын санаачилгаар 2010 онд Словакт депутатуудын халдашгүй эрхийг хязгаарлах тухай бүх ..»
ТОВЧХОН Хөрөнгийнхөө тусламжтай улстөрд эрчтэй дэвшсэн хүн бол Юлия Тимошенко. «Хоёр баян эр капитал хуримтлуулчихаад одоо ОХУ болон АНУ-ын ..»
Хятад улс дайнд бэлтгэж байна ТОВЧХОН Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа ..»
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ТОВЧХОН Америкийн хамгийн эрэлттэй зохиолчдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Обама хэддүгээрт орох бол?Цагаан ордонд ..»
Ангела Меркель ТОВЧХОН Санхүүгийн хямралын үр дагаврыг нэн тэргүүнд арил¬гах нь чухал гэдгийг форумд оролцогчид мэдэгдэж байна. Энэ жилийн форумд ..»
Агуу хайрын түүх: Жаклин Кеннеди, Аристотель Онассис ТОВЧХОН Онассис Жаклинтай байнга уулздаг болж, Жеки ч өөрийг нь сэтгэл санаагаар дэмждэгт нь ..»
Адольф Гитлер ТОВЧХОН Тавдугаар сарын 5-нд цогцсуудыг газраас цухуйсан хөнжлийн хэлтэрхийгээр олсон бөгөөд Зөвлөлтийн тагнуулчдын гарт оржээ.Одоо ..»
Хятад улс дэлхийн банкнаас илүү өндөр зээл олгодог ТОВЧХОН Хятадын зээл олгогчдын хувьд Латин Америк сонирхол татаж буй ч ойрын үедээ Африк, Азийн ..»

БҮРТГҮҮЛЭХ