
Katie Connolly
Нийгмийн орчин хувь хүнийг хүмүүжилдэг үү? Хувь хүн нийгмийн орчныг “хүмүүжүүлдэг” үү?
Аль ч нийгэмд хүний, нийгмийн сэтгэхүйг төлөвшүүлэхэд уран бүтээлчид хурц, “эрүүл” хараатай байх ёстой байдаг. Бид, бидний ирээдүй хэнээр, юугаар төлөвшсөн, төлөвшиж байгаа, цаашдаа төлөвших билээ...?
“Супер-баатрын (superhero) түүхээр сэдэвлэсэн зохиолууд нь хүмүүст уянгын хайлал бус хэлбэрээр ёс зүйн зөрчилдөөнийг ухамсарлахад нь зааж, тусалдаг” хэмээн Харвардын их сургуульд улс төрийн гүн ухаан болон эрх зүйн хичээл заадаг Кристофер Робичауд ярьжээ.
Тухайлбал, Петр Паркерс буюу Хүн-Аалз (Spiderman)-ын авга ах Бэн түүнд “агуу хүч, эрх мэдэл гэдэг бол агуу том хариуцлагын хамт ирдэг юм” гэж хэлдэг.
Та өөрийгөө Хүн-Аалз бөгөөд танд супер-хүч чадал байна гэдгийг анзаарсан гээд төсөөл дөө. Харин танд өөрийн шинэхэн нээж илрүүлсэн хүч чадлыг бусдын төлөө ашиглах ёстой гэсэн ёс суртахууны ухамсар байна уу?
Тэрбээр “аливаа үйл явдлын буруу эсвэл зөвийг шүүхэд тухайн гарч ирсэн үр дагавар дээр л гагцхүү үндэслэн тайлбарлаж болно” гэдгийг өөрийн өгүүлэлд бичихдээ дээрх асуултыг жишээ болгон ашиглажээ.
Мэдээж яриа зөвхөн супер-баатруудын талаар л дурсаад өндөрлөхгүй. Ноён Робичауд оюутнууддаа тус судалсан санаагаа өөрсдийн хувийн болон албаны амьдралынхаа шийдвэрүүдэд “хэрэгжүүлэхийг” уриалдаг гэнэ.
Түүний ярьснаар “Ёс зүйн асуудал сурагчдад заахад хүндрэлтэй сэдвүүдийн нэг. Учир нь олон хүмүүсийн хувьд хариулт нь маш хувийн чанартай тусч байдаг. Тиймээс хэрэв чи эхлээд зохиомол жишээнүүдийг ашиглах юм бол тэдэнд ёс зүйн талаар бага багаар илүү аюулгүй бөгөөд нээлттэйгээр бодох боломж олгодог.” аж.
Тэгэхээр Петр Паркерт Хүн-Аалз байхад зохих тэрхүү ёс суртахууны хариуцлага байсан учир сайн үр дагавар “төрөх” боломжтой гэсэн үг. Гэтэл тэр мөн, Петр, өөрөө шинжлэх ухааны авьяаслаг судлаач тул “үүрэгт ажлаа гүйцэтгэх үү эсвэл...?” гэсэн тэнцүү сонголт тулгарна. Магадгүй түүний хувьд Хүн-Аалз байх нь ямар ч үүрэгт ажил, даалгавраас дээгүүр, үнэтэй зүйл байх---хариулт бүрхэг.
Орчин үед гүн ухааны олон багш супер-баатрууд болон зурагт номууд сурагчдад зан суртахуун болон ёс зүйн ээдрээтэй үзэл бодол, санал, маргаануудын талаар бодуулах гайхалтай ач холбогдол бүхий гарын авлага болдог гэж үздэг байна. Тэдгээрийн тухай хэдэн зууны туршид гүн ухаантнууд ч маргасаар ирсэн билээ.
Орчуулсан Ч. Сувд
| Түвдэд зорчсон "тэмдэглэл" | Хорыг хороор "ялдаггүй" гэж... |
|---|

