2 сарын 05
СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР
хамгийн сонирхолтой материалууд


Баннер

Дэлхийн шилдэг арван эмэгтэй удирдагч

“Time” сэтгүүлээс дэлхийн шилдэг арван эмэгтэй улс төрчийн жагсаалтыг гаргажээ.
1. Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Жулиа Гиллард/ Julia Gillard/
01Энэ эмэгтэй хоёр сарын өмнө буюу зургаадугаар сарын 24-ны өдөр тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсан. Тэрбээр Хөдөлмөрийн намын тэргүүлдэг бөгөөд өмнөх намын дарга, ерөнхий сайд асан Кевин Раддын хүчтэй шүүмжлэн орыг нь залган гарч ирсэн юм. 48 настай Жулиа нэр хүнд нь буурч байгаа өөрийн намаа “эргүүлэн босгох” үүрэгтэйгээр энэ албыг авсан юм. Гэсэн ч саяхан болсон парламентын сонгуулиар эрх баригч Хөдөлмөрийн нам амжилт муутай оролцсон. Өөрийнхөн суудал ганхаж мэдэхээр хүнд байдал ороод байгаа Жулиа ерөнхий сайд болохоосоо өмнө Парламентын төлөөлөгчөөр 1998, 2001, 2004, 2007 онд сонгогдож байжээ.
2. Дэлхий нийтэд ижил хүйстэн гэдгээ зарласан анхны төрийн тэргүүн Иоханна Сигурдардоттир /Johanna Sigurdardottir/
022008 оны аравдугаар сард Исландад нүүрлэсэн эдийн засгийн хямралыг амжилттай давж гаргасан Ерөнхий сайд. Өдгөө 78 насыг зооглож байгаа түүний тухай сонирхолтой гэмээр  баримтууд байдаг. Тэрээр онгоцны үйлчлэгчээс улстөрч болон дэвшиж, 1978 оноос хойш парламентад тасралтгүй суусан. Үүгэээрээ тэр Исландын парламентад хамгийн олон жил парламентач. Мөн улсынхаа анхны эмэгтэй ерөнхий сайд. Үүнээс гадна нийтийн өмнө өөрийгөө ижил хүйстэн хэмээн дэлхий нийтэд зарласан хамгийн анхны төрийн тэргүүн. Өнгөрсөн зургаадугаар сард Исландад ижил хүйстэнгүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн хууль гаргуулж, хамтран амьдрагч 68 настай эмэгтэйтэйгээ гэрлэжээ.
3. Аргентины үзэсгэлэнт Ерөнхийлөгч Кристина Кирчнер /Cristina Fernández de Kirchner/
032007 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч болсон. Өмнөх ерөнхийлөгч Нестор Киршнерын эхнэр, улсын тэргүүн хадагтай байсан. 1995 онд сенатаар сонгогдож, улстөрд хөл тавьж байжээ.
4. “Төмөр хадагтай” Далиа Грубаускате /Dalia Grybauskaite/
04Литва улсын Ерөнхийлөгчийг Европын сэтгүүлчид “төмөр хадагтай” хэмээн нэрлээд байгаа. Хатуу, шийдмэг Далиа нь каратегын хар бүстэй, эдийн засгийн ухааны Ph.D. 2009 онд Ерөхийлөгчөөр сонгогдож, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон. 1999 онд Сангийн сайдын орлогчийн албыг хашиж байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Литва улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр санал буюу 68 хувийн саналаар сонгогдсон.
5. Дэлхийн нөлөө бүхий улстөрч Германы канцлер Меркел /Angela Merkel,/
05Дэлхийн нөлөө бүхий улстөрч эмэгтэйгээр он удаан тодорч байгаа Германы Канцлер Ангела Меркел жагсаалтын тавдугаарт оржээ. Зүүн Германд физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байсан тэрээр залуудаа улстөрд хөл тавьжээ. Хоёр Герман нэгдсэний дараа 1990 оны арваннэгдүгээр сард болсон Бундастагын сонгуулиар сонгогдож, нэг жилийн дараа тэр үеийн Канцлер Нелмүт түүнийг кабинетдынхаа сайдаар томилож байсан. Маркел хоёр удаа гэрлэж байсан ч хүүхэдгүй.
6. Бангладешийн Ерөнхий сайд Шейк Хансина Важед /Sheik Hasina Wajed/
06Хасина өдгөө 62 настай. Түүний аав БН Бангладеш улсыг үндэслэн байгуулагч Шейх Мужибур Рахманы. 1975 оны төрийн эргэлтээр Хасина өөрийн хүү, ээж, аав, гурван ах гээд гэр бүлийн 17 гишүүнээ алдаж, ганцаараа үлдэж байжээ. Тэрээр 28 нас хүртлээ гадаадад амьдарсан байна. Түүнийг алах оролдлогууд нилээд хэдэн удаа хийдсэн байдаг. Тухайлбал, Хасинагын машины дэргэд тэсрэх бөмбөг тавьж, дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн нас барсан ч Хасина амьд үлдсэн түүх бий. 1996 онд анх Ерөнхий сайдаар сонгогдож байсан ч улс орон нь авлига хэрээс хэтэрсний улмаас 2001 онд огцорч, өнгөрсөн жил дахин сонгогдсон юм.
7. Либерийн ерөнхийлөгч Эллен Сирлеаф / Ellen Johnson Sirleaf/
07Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Харвард, Висконсин их сургуулиудыг дүүргэсэн. 1970 оны үеэс тус улс Францын колони байх үед тэрээр сайдаар ажиллаж байсан бөгөөд төрийн эргэлтээр эх нутгаасаа дүрвэсэн байдаг. Эллен 1996 онд эх орондоо эргэн ирж, 2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм .
8. Финландын Ерөнхийлөгч Таржа Налонен /Tarja Halonen/
08Үйлдвэрчний эвлэл, ТББ-уудтай нягт хамтран ажилладаг нь түүний улстөрийн нөлөө, нэр хүндийг асар их өсгөсөн аж. 2000 онд Финландын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
9. Тринидад ба Тобаго улсын Ерөнхий сайд /Камла Персад Биссенсар /Kamla Persad-Bissessar/
092010 оны тавдугаар сарын 26 өдөр тангараг өргөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Улсынхаа хамгийн анхны прокурор эмэгтэй. Тэрээр энэрэнгүй, нигүүсэнгүй нэгэн бөгөөд 20 жилийн өмнө ахынхан хоёр хүүхдийн машины осолд орохыг харсан нь үүнд ихээхэн нөлөөлсөн байна.
10. КостаРикагийн Ерөнхийлөгч Лаура Чинчилла / Laura Chinchilla/
10Нобелийн шагналтан Оскар Ариас Санчэзын удирдлагаа доор дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, туршлагатай улс төрч. 2010 оны хоёрдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 47 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэрээр нилээд хуучинсаг үзэлтэй гэж хэлж болохоор бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлт, үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах эм зэргийг эсэргүүцдэг нэгэн. Харин тэр улс орон, нийгмийн аюулгүй байдалд ихээхэн анхааран ажилладаг.

Орчуулсан О.Батзаяа
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

Сонирхолтой улс төр (шинэхэн)

Якуза өртэй хүмүүсээ Фукушима руу илгээдэг ТОВЧХОН . Японд 1991 онд мафийн эсрэг хууль гарсны дараа тэд ил гарч ирэн, үл хөдлөх хөрөнгө, санхүү болон ..»
В.Путин ТОВЧХОН “Хувьчлалын дүрэм, зарчмыг өөрчлөх хэрэггүй гэсэн Путиний үгтэй санал нэгтэй байна. Гэхдээ улсын хувийг багасгавал яваандаа энэ нь ..»
ТОВЧХОН Парламент дахь суудлынхаа тоогоор гуравт ордог тус намын санаачилгаар 2010 онд Словакт депутатуудын халдашгүй эрхийг хязгаарлах тухай бүх ..»
ТОВЧХОН Хөрөнгийнхөө тусламжтай улстөрд эрчтэй дэвшсэн хүн бол Юлия Тимошенко. «Хоёр баян эр капитал хуримтлуулчихаад одоо ОХУ болон АНУ-ын ..»
Хятад улс дайнд бэлтгэж байна ТОВЧХОН Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа ..»
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ТОВЧХОН Америкийн хамгийн эрэлттэй зохиолчдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Обама хэддүгээрт орох бол?Цагаан ордонд ..»
Ангела Меркель ТОВЧХОН Санхүүгийн хямралын үр дагаврыг нэн тэргүүнд арил¬гах нь чухал гэдгийг форумд оролцогчид мэдэгдэж байна. Энэ жилийн форумд ..»
Агуу хайрын түүх: Жаклин Кеннеди, Аристотель Онассис ТОВЧХОН Онассис Жаклинтай байнга уулздаг болж, Жеки ч өөрийг нь сэтгэл санаагаар дэмждэгт нь ..»
Адольф Гитлер ТОВЧХОН Тавдугаар сарын 5-нд цогцсуудыг газраас цухуйсан хөнжлийн хэлтэрхийгээр олсон бөгөөд Зөвлөлтийн тагнуулчдын гарт оржээ.Одоо ..»
Хятад улс дэлхийн банкнаас илүү өндөр зээл олгодог ТОВЧХОН Хятадын зээл олгогчдын хувьд Латин Америк сонирхол татаж буй ч ойрын үедээ Африк, Азийн ..»

БҮРТГҮҮЛЭХ