2 сарын 05
СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР
хамгийн сонирхолтой материалууд


Баннер

Дэлхийн хамгийн их бохирдолтой найман газар

Лoc Анжелосын хурдны замуудаас эхлээд Индонезийн Бан-дунгийн Цитарум мөрөн, Хятадын Линфен хот, Лондоны гудамжуудыг хүний буруутай үйл ажиллагаанаас болж хамгийн их бохирдсон газруудаар нэрлэжээ. Химийн бодисын, агаарын, усны, газрын тосны бохирдол хүрээлэн буй орчныг сүйтгэж, эх үрсийн эндэгдлийг нэмэгдүүлэн, дэлхийн дээрх ган гамшгуудын эх сурвалж болж, цаг уурын өөрчлөлтийг даамжруулж байгаа юм. Хамгийн их бохирдолтой эдгээр газрын хүн амын нас баралт нь төрөлтөөсөө хавьгүй их давсан байгаа аж. Мөн хамгийн их агаарын бохирдолтой хотуудад жилд эхийн үрсийн эндэгдэл 50 мянга хүрээд байгаа юм.
Хятадын Линфен

Хятадын Линфен нь дэлхийн хамгийн их бохирдолтой хот юм. linfen
Эх болсон байгаль сүлжээнийхний блогтоо бичсэнээр, энэ хотод угаасан юмаа гадаа хатаах боломжгүй бөгөөд гаргаж өлгөсөн хувцас хатахаасаа өмнө танихын аргагүй тас хар болсон байдаг байна. linfen01
Хятадын нүүрсний бүст оршдог энэ хотод нэг өдөр өнжихөд гурван хайрцаг тамхи "татсантай тэнцэхээр хорддог гэнэ. Гурван сая хүнтэй энэ хотод эрүүл хүн гэж бараг үлдээгүй бөгөөд нүүрснээс гадна автомашин, бусад үйлдвэрлэлийн утаа агаарыг нь бохирдуулдаг байна.
АНУ-ын Лос-Анжелос
losangelsАмерикийн Уушигны холбооны гаргасан судалгаагаар Лос-Анжелос нь дэлхийн хамгийн их бохирдсон озонтой хот юм байна. Байвал зохих озоны дундаж хэмжээ 16.8 байдаг бол Лос-Анжелос хотынх 138.8 байдаг аж. Калифорнийн агаарын бохирдол хариуцсан зөвлөлийн тайланд мэдээлснээр, Лос-Анжелос хотод зөвхөн агаарын бохирдлын улмаас жилд 18 мянган хүүхэд энддэг байна.
Нигерийн Нигер мөрний бэлчир
niger_riverОйр орчимд нь газрын тосны компаниуд нэмэгдэж буй улмаас бараг өдөр бүр газрын тос асгарах нь хэвийн явдал болж хувирсан нь Нигер мөрний бэлчирийг манай гаригийн хамгийн их бохирдсон газарт тооцогдоход хүргэжээ. Шинжээчдийн тооцоогоор, өнгөрсөн 50 жилд энэ газарт есөөс 13 сая баррель нефть асгарсан байна. Үүний улмаас нэгэн цагт хамгийн онгон дагшин, үзэсгэлэнтэй гэгдэж байсан энэ бэлчирийн намаг балчиг, ногоон нуга, ус гол, амьтны олон төрөл зүйл нь их хэмжээгээр бохирдож, устах аюулд оржээ.
niger_river02АНУ газрын тосны хэрэгцээнийхээ найман хувийг Нигериэс импортолдог бөгөөд Нигери нь АНУ-ын тав дахь томоохон газрын тосны нийлүүлэгч юм байна. Эх сурвалжуудад мэдээлснээр, газрын тосны бохирдлын 90 хувь нь лалын босогчдын гайгаар бий болдог байна. Учир нь, тэд газрын тосны хоолойнуудаас хулгай хийхдээ их хэмжээгээр нь асгахаас гадна, хоолойнуудыг гэмтээдэг гэнэ.
Их Британийн ЛОНДОН ХОТ
londonЛондон нь автомашин, үйлдвэрийн газрууд, хөдөө аж ахуйн салбарынхаа нөлөөгөөр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэг болоод байгаа юм. Агаарын бохирдлоос болж тэндхийн оршин суугчдын дундаж наслалт есөн жилээр богиноссон байна. Их Британи нь Европын хамгийн их азот исэл ялгаруулагч бөгөөд тус улсад ойролцоогоор 1.5 сая хүн аюултай, хортой агаараар амьсгалж байгаа аж. Шинжээч эрдэмтдийн гаргасан судалгаагаар Лондонд зөвхөн агаарын бохирдлын улмаас жилд 50 мянган хүүхэд энддэг байна.
ОХУ-ын Держинск
1930-1998 оны хооронд Держинск хот зохих журмаар нь устгалд оруулж, далдлаагүй 300 мянган тонн химийн үйлдвэрийн хог хаягдлаар бохирджээ. Энэ бохирдол олон зуун мянган хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлсөн байна. Энэ бохир-дол нь хүйтэн дайны үеийн химийн зэвсгийн үйлдвэрлэлийн үлдээсэн хор уршиг юм байна. Эх болсон дэлхий сүлжээний 2003 оны тайлан мэдээгээр, тус хотын хүн амын нас баралтын тоо төрөлтөөсөө 260 хувиар хол давжээ.
Индонезийн Бандунг
Индонезийн Бандунгад манай гаригийн хамгийн их бохирдсон мөрөн байдаг нь Цитарум юм. Гэтэл таван сая орчим хүн амтай энэ хотын ундны усны гол эх үүсвэр нь Цитарум мөрөн юм байна.
АНУ-ын Феникс
Феникс хотын Феникс-Меса-Шотсдалын хэсэг нь 2010 оны АНУ-ын хамгийн муухай, бохир газраар тодорчээ. Хотын энэ хэсэг жилийн аль ч улиралд, цаг үргэлж тоос шороо, хи-мийн хог хаягдал гээд элдэв хогоор бохирдож байдаг байна.
Оросын Карачай нуур
karchai01Оросын Карачай нуурын бүс мөн Оростоо төдийгүй дэлхийн хамгийн их бохирдсон хэсэгт тооцогдох болжээ. Оросын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн бүс байж байгаад цөмийн хаягдлын цэг болсон энэ газар их хэмжээний цацраг идэвхт бодисоор бохирдсон байна. Дэлхийн Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн мэдээлснээр, эндхийн бохирдол Вашингтоны Ханфордын цөмийн үйлдвэрлэлийн бүгд хаягдлыг тонн тонноор 30 га талбайтай нуурт хийчихсэнтэй тэнцэхээр их гэнэ. Хүрээлэн буй орчныг илт сүйтгэсэн энэ гэмт хэргийн уршгаар цацраг идэвхт бодисууд тухайн бүс нутгийн гадаргын усанд нэвтэрч эхэлжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

Сонирхолтой улс төр (шинэхэн)

Якуза өртэй хүмүүсээ Фукушима руу илгээдэг ТОВЧХОН . Японд 1991 онд мафийн эсрэг хууль гарсны дараа тэд ил гарч ирэн, үл хөдлөх хөрөнгө, санхүү болон ..»
В.Путин ТОВЧХОН “Хувьчлалын дүрэм, зарчмыг өөрчлөх хэрэггүй гэсэн Путиний үгтэй санал нэгтэй байна. Гэхдээ улсын хувийг багасгавал яваандаа энэ нь ..»
ТОВЧХОН Парламент дахь суудлынхаа тоогоор гуравт ордог тус намын санаачилгаар 2010 онд Словакт депутатуудын халдашгүй эрхийг хязгаарлах тухай бүх ..»
ТОВЧХОН Хөрөнгийнхөө тусламжтай улстөрд эрчтэй дэвшсэн хүн бол Юлия Тимошенко. «Хоёр баян эр капитал хуримтлуулчихаад одоо ОХУ болон АНУ-ын ..»
Хятад улс дайнд бэлтгэж байна ТОВЧХОН Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа ..»
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ТОВЧХОН Америкийн хамгийн эрэлттэй зохиолчдын жагсаалтад Ерөнхийлөгч асан Обама хэддүгээрт орох бол?Цагаан ордонд ..»
Ангела Меркель ТОВЧХОН Санхүүгийн хямралын үр дагаврыг нэн тэргүүнд арил¬гах нь чухал гэдгийг форумд оролцогчид мэдэгдэж байна. Энэ жилийн форумд ..»
Агуу хайрын түүх: Жаклин Кеннеди, Аристотель Онассис ТОВЧХОН Онассис Жаклинтай байнга уулздаг болж, Жеки ч өөрийг нь сэтгэл санаагаар дэмждэгт нь ..»
Адольф Гитлер ТОВЧХОН Тавдугаар сарын 5-нд цогцсуудыг газраас цухуйсан хөнжлийн хэлтэрхийгээр олсон бөгөөд Зөвлөлтийн тагнуулчдын гарт оржээ.Одоо ..»
Хятад улс дэлхийн банкнаас илүү өндөр зээл олгодог ТОВЧХОН Хятадын зээл олгогчдын хувьд Латин Америк сонирхол татаж буй ч ойрын үедээ Африк, Азийн ..»

БҮРТГҮҮЛЭХ