5 сарын 24
СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР
хамгийн сонирхолтой материалууд


Баннер

Дэлхийн банкнаас ч баян Хятад

Хятад улс дэлхийн банкнаас илүү өндөр зээл олгодог
ТОВЧХОН
  • Хятадын зээл олгогчдын хувьд Латин Америк сонирхол татаж буй ч ойрын үедээ Африк, Азийн орнуудад голчлон зээл олгох бодлого барьж буй гэнэ.
  • 2010 онд Дэлхийн банк Африкийн 36 оронд 11.4 тэрбум ам.долларын зээл олгохоор зөвшөөрсөн.

Хөрөнгө мөнгөний гачаалд орсон орнуудын авралын гарц нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан байсан цаг ард хоцорчээ. Өнөө цагт Дэлхийн банкнаас ч баян зээлдүүлэгч гарч ирсэн нь манай урд хөрш Хятад болоод байна. Тийм ч учраас томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа санхүүгийн асуудлыг шийдэх гэсэн ядуу буурай болон хөгжиж буй орнууд Дэлхийн банкийг царайчлахаас илүүтэй Бээжинг зорих болов. Тэр хэрээр Хятад ноёд дэлхийгээр нэг хэрэн хэсэж асар олон орон бүхий мөнгөний чект гарын үсэг зурсаар явна. Тэдний зурсан зээлийн гэрээ бүхэн Дэлхийн банкны удаж удаж "хайрладаг хишгээс" хол илүү өндөр байгаа нь бүр ч сонирхол татаж байгаа юм. 2010 онд Дэлхийн банк Африкийн 36 оронд 11.4 тэрбум ам.долларын зээл олгохоор зөвшөөрсөн. Тэгвэл энэ нь сүүлийн хэдэн жилд Африк тийш хараа бэлчээн, гар хөлөө сунгах болсон Хятадын Засгийн газрын зөвхөн нэг улсад олгосон зээлийн хэмжээнд ч хүрэхгүй байгаа юм. Бээжин өнгөрсөн онд зөвхөн Гана улсад 13 тэрбум ам.долларын зээл олгожээ. Дэлхийн банк ба Хятадын олгосон зээлийн харьцаа ямар хол зөрүүтэй байгааг дараах жишээнээс харж болно.

Камерун: Дэлхийн банк-30 сая, Хятад-743 сая

Конго: Дэлхийн банк-25.5 сая, Хятад -75.8 сая

Гана: Дэлхийн банк -313 сая, Хятад-9.87 тэрбум

Нигери: Дэлхийн банк-890 сая, Хятад -900 сая

Замби: Дэлхийн банк-95 сая, Хятад-315 сая

Гэвч Бээжингээс цутгаж буй энэ их мөнгөний урсгал Африкийн орнуудад үнэхээр тусаа өгч байна уу хэмээн цааш өнгийвөл үгүй гэсэн хариулт зонхилж байна. Яагаад so_ut01гэвэл Хятадын банк өөрсдийн компани, бизнест ашигтай томоохон төсөл хөтөлбөрт л хөрөнгө оруулж байгаа учраас олгосон зээл нь үнэн хэрэгтээ тухайн улсдаа тус болохоос илүүтэй Хятадад ашгаа өгдөг аж. Үүгээрээ Дэлхийн банк ба Хятадын зээлийн бодлого ялгаатай юм. Дэлхийн банк зээл олгох улс орондоо эдийн засгийн тодорхой шалгуур, болзол тавьж, үр ашигтай зүйлд хэрхэн яаж зарцуулахыг нь нарийн хянаж шалгадаг бол Хятад өөрт ашигтай байж болох төсөлд эрсдэл хүлээхээс ч эмээлгүй их хэмжээний мөнгө гаргаж өгдөг. Жишээлбэл, Камбож улс Дэлхийн банкнаас 600 сая ам.долларын зээл авах гээд төр засгийн үйл ажиллагаагаа нээлттэй ил, тод явуулах, авилгын эсрэг тэмцэх естой гэсэн шаардлага хүлээн авсны маргааш Хятадын талаас ямар ч болзолгүйгээрээ 601 сая ам.долларын зээл шууд авсан байх юм. Энэ бол тийм ч сайн зүйл биш хэмээн олон улсын эдийн засагчид шүүмжилж буй ч Бээжин тэднийг үгийг ер ойшоох янзгүй. Цаашид ч гадаадын улс орнуудад үргэлжлүүлэн зээл олгох сонирхолтой байгаа бөгөөд гурван триллион ам.доллар бий гэдгийг бахархалтайгаар зарлан мэдэгдэж байгаа юм. Тэгвэл энэ их мөнгө хаашаа урсан орох бол гэдгийг эдийн засагч,бизнесмэнүүд сонирхож байна.

 

Хятадын зээл олгогчдын хувьд Латин Америк сонирхол татаж буй ч ойрын үедээ Африк, Азийн орнуудад голчлон зээл олгох бодлого барьж буй гэнэ. Үүний тод жишээ бол Замби, Ангол юм. Өнөөдөр Замбид шинээр босож буй зам, барилга, гүүр, самбар гээд юм бүхэн Хятадын зээлээр боссон гэдгийг илтгэх мэт хятад ханзаар дүүрчээ. Ангол гэхэд 2003 оноос хойш нийтдээ 15 тэрбум ам.долларын зээл авсныхаа хариуд Хятадад газрын тосоо худалдаж байна. Дэлхийн банкнаас олгосон зээлийг хэд дахин нугалах хэмжээний их хөрөнгө мөнгийг Хятад цацаж буй учраас дэлхийн эдийн засагт эзлэх нөлөө, байр суурь нь улам нэмэгдсээр байгаа юм. Бүр цаашилбал, энэ бүх олгосон зээлийн хэмжээгээр дэлхийн голлох валют дунд юанийн нөлөө өсөж, ам.долларын нөөцийг цохихуйц хэмжээнд хүрч магадгүй байна.

Эх сурвалж
Ардчилал сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Баннер

Сонирхолтой улс төр (шинэхэн)

Хүнсний банканд оочирлож байгаа нь ТОВЧХОН Ирээдүйд энэ холбоо задрах магадлалтай” хэмээн олон улсын тоймч Войцех Рогачин “Polsk” сэтгүүлд ..»
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган ТОВЧХОН 1981 онд Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлогын дараа түүнээс цусны шинжилгээ авсан гэнэ. АНУ-ын ..»
ТОВЧХОН Германы улс төр судлаач Александр Рар үзэхдээ, ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ засгийн газарт өөрийн хүмүүсийг томилж чадлаа, гэхдээ ..»
ТОВЧХОН Харин үнэн хэрэгтээ Путины Кэмп Дэвидэд ирэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий гэж ялангуяа америкийн хэвлэлүүд шуугиан дүүрэн таамаглал ..»
Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд ТОВЧХОН Энэ баримтыг улс төрчдийн санхүүгийн ариун цэврийг хянадаг тусгай хороо нэгтгэн хадгалдаг байна.30 ..»
ТОВЧХОН Украины төрийн бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна хэмээн ойлгох болно" гэжээ. Түүнчлэн Евгений цаашид тэмцлээ зогсоохгүй гэдгээ ..»
Албан бус тэргүүн хатагтай Валери Триервейлер ТОВЧХОН Энэ бол Ерөнхийлегч Ф.Олландын хамтран амьдрагч нөгөө талаар найз бүсгүй нь ч гэж хэлж болох ..»
Оросын дуу хоолой
ТОВЧХОН Настайчууд, гэхдээ тийм ч их өнгөрсөн хүмүүс тавдугаар сарын есөн бүртгэл ойн медалиар энгэрээ бүрчихээд ахмад дайчин гэж явах нь улам бүр ..»
ТОВЧХОН Нацизм өргөн фронтоор давшиж байна. Нидерландад лалын эсрэг Эрх чөлөөний нам хүчээ үзүүлж, эрх барих эвслээс гарчээ. Нацизм дэлхий дахинд ..»

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ