5 сарын 24
СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР
хамгийн сонирхолтой материалууд


Баннер

Хятад улс дайнд бэлтгэж байна

Хятад улс дайнд бэлтгэж байна
ТОВЧХОН
  • Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн юм.

БНХАУ-ын лидер Ху Жинтао тэнгисийн цэргийн флотын удирдлагад “дайнд бэлэн байх” тушаал өгчөө.

Энэ тухай Хятадын сонин хэвлэлүүд өргөнөөр мэдээлж байна. Хятадын удирдагчийн энэ тушаал “зэвсэгт тэмцэл”, эсвэл “зэвсэгт мөргөлдөөн” гэж ойлгогдож байгаа ч цаад санаа нь илүү өргөн утга агуулж байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм. Ху Жинтао дарга нэг сарын өмнө цэргийн дээд удирдагчидтай уулзахдаа мөн иймэрхүү мэдэгдэл хийж байсан билээ. Хятадын тэнгисийн цэргийн флот нэн богино хугацаанд шинэчлэгдэж, дайн мөргөлдөөнд бэлэн байхын тулд бүх хүчээ зузаатгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх ёстой хэмээн тэрээр хэлсэн. Хятадын цэрэг армийн санаархал түрэмгийлсэн хурдаар нэмэгдэж байгааг олон улсын экспертүүд нэг бус удаа онцлон тэмдэглэж байна. Саяхан тус улс анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй болсон бөгөөд флотоо шинэчлэхээр шаргуу ажиллаж байна.

Оны өмнөхөн Хятад, Америкийн төлөөлөгчид уулзаж Өмнөд Хятадын тэнгис дэх нэр нөлөөг хуваарилах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн юм. Ууулзалтын үр дүнг нууцалж байгаа ч Хятадын лидер Ху Жинтао тэнгисийн цэргийн флотоо шинэчлэх тал дээр эрс шийдэмгий алхам хийхээр зэхэж байгаа аж. Хэдийгээр хятадууд бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч БНАХУ-ын арми хуурай замынх хэвээр үлдэж байгаа ажээ. Одоогийн байдлаар Хятадын тэнгисийн цэргийн флот хүчин чадлаараа Америкийн тэнгисийн цэргээс ихээхэн хоцорч байгаа билээ.

Тоймч, ажиглагчдын үзэж буйгаар, Хятад улс нь Америктай “байлдах” гэж бэлтгээгүй, харин Өмнөд Хятадын тэнгист Вашингтон, Бээжингийн өрсөлдөгч болж байгаа Вьетнам, Филиппинтэй “тулахаар” зэхэж байгаа аж. Хятадууд бүс нутагт ил тод түрэмгийлэл үзүүлж байна хэмээн Манила нэг бус удаа мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард мэдэгдэхдээ, Австралийн хойд эрэг дэх тэнгисийн цэргийн баазаа бэхжүүлж Өмнөд Хятадын тэнгис дэх хүч, нөлөөгөө өргөжүүлнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Мэргэжилтнүүдийн баталж буйгаар, гагцхүү АНУ энэ тал дээр Хятадтай бодитоор өрсөлдөж чадах ажээ. Гэвч Америкийн цэргийнхэн Ху Жинтао түрэмгийлсэн бодлого явуулна гэдэгт найдаж байгаа аж.
Хятад, Америк, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд дээр бүрэн эрхээ тогтоохыг шаардаж, хоорондоо өрсөлдсөөр ирсэн юм. Тэдгээр арал, уснаас нефть, хийн орд газар илэрсээр байгаа нь улс гүрнүүдийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсээр байна.

Нийтлэлч
Н.Мөнхжин
Эх сурвалж
Зууны мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Баннер

Сонирхолтой улс төр (шинэхэн)

Хүнсний банканд оочирлож байгаа нь ТОВЧХОН Ирээдүйд энэ холбоо задрах магадлалтай” хэмээн олон улсын тоймч Войцех Рогачин “Polsk” сэтгүүлд ..»
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган ТОВЧХОН 1981 онд Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлогын дараа түүнээс цусны шинжилгээ авсан гэнэ. АНУ-ын ..»
ТОВЧХОН Германы улс төр судлаач Александр Рар үзэхдээ, ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ засгийн газарт өөрийн хүмүүсийг томилж чадлаа, гэхдээ ..»
ТОВЧХОН Харин үнэн хэрэгтээ Путины Кэмп Дэвидэд ирэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий гэж ялангуяа америкийн хэвлэлүүд шуугиан дүүрэн таамаглал ..»
Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд ТОВЧХОН Энэ баримтыг улс төрчдийн санхүүгийн ариун цэврийг хянадаг тусгай хороо нэгтгэн хадгалдаг байна.30 ..»
ТОВЧХОН Украины төрийн бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна хэмээн ойлгох болно" гэжээ. Түүнчлэн Евгений цаашид тэмцлээ зогсоохгүй гэдгээ ..»
Албан бус тэргүүн хатагтай Валери Триервейлер ТОВЧХОН Энэ бол Ерөнхийлегч Ф.Олландын хамтран амьдрагч нөгөө талаар найз бүсгүй нь ч гэж хэлж болох ..»
Оросын дуу хоолой
ТОВЧХОН Настайчууд, гэхдээ тийм ч их өнгөрсөн хүмүүс тавдугаар сарын есөн бүртгэл ойн медалиар энгэрээ бүрчихээд ахмад дайчин гэж явах нь улам бүр ..»
ТОВЧХОН Нацизм өргөн фронтоор давшиж байна. Нидерландад лалын эсрэг Эрх чөлөөний нам хүчээ үзүүлж, эрх барих эвслээс гарчээ. Нацизм дэлхий дахинд ..»

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ