5 сарын 24
ТОЙРОГТОО ХИЙСЭН АЖИЛ
УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн ажлууд


Баннер

“Сүхбаатар хөгжил” сан 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулав

Уншсан: 1329 И-мэйл Хэвлэх PDF
ТОВЧХОН
  • 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулсан юм.
УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо. Энэ үеэр түүний санаачилсан “Сүхбаатар хөгжил” сан нь нийтдээ 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулсан юм.

Өмнөх хичээлийн жилд 100 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулж байсан бол энэ удаад 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон авъяаслаг тэргүүний сурагчдад хичээлийн хэрэглэл гардуулжээ. Зөвхөн Мангиртад байрлах Од цогцолбороос гэхэд 10 сурагч хичээлийн хэрэглэл гардан авсан аж.

Хүүхдүүдийн хувьд шинэ хичээлийн жидийн эхний өдрөө шинэхэн хичээлийн хэрэглэл, цүнх гардан авч байгаадаа сэтгэл хангалуун байв. “Сүхбаатар хөгжил” сангийн хувьд сурагчдыг дэмжихээс гадна боловсролын салбарт олон ажил санаачлан зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа юм.
Эх сурвалж
www.darkhanbiz.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ