5 сарын 25
ТОЙРОГТОО ХИЙСЭН АЖИЛ
УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн ажлууд


Баннер

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дэлбэрэлт болсон 14-р байранд үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцав

Уншсан: 1254 И-мэйл Хэвлэх PDF

Монголд урьд хожид болоогүй үзэгдэл Дарханд болсон. Энэ бол хийн түлш буюу газнаас үүдэн хүчтэй дэлбэрэлт болж, гал түймэр гарсан явдал юм. 2012 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 21:25 цагт ОБГ-ын дуудлага хүлээн авах 7037-105 дугаарт иргэн н.Алтанцэцэг дуудлага өгснөөр энэ хэрэг эхэлжээ. Дуудлагын дагуу ОБГ-ын аврах гал унтраах 22 болон 54 дүгээр ангийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж ажиллаж, шөнийн 00 цагийн үед тухайн гал түймрийг бүрэн унтрааж, аюулгүй болгох арга хэмжээг авсан юм.

gal03

Өнөөдөр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбаттай уулзаж, 14-р байранд үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч, орон нутгийн удирдлагын түвшинд ямар арга хэмжээ аваад байгааг тодруулсан байна. Түүнийхээ дараагаар Дархан сумын 12-р баг, хийн түлш дэлбэрч, гал гарсан 14-р байранд өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай нь танилцав.

gal06

Дэлбэрэлт болж, гал түймэр гарсан шалтгааныг хийн түлш буюу газнаас үүдсэн гэж тодорхойлоод байгаа хэдий ч хэрэглээнээс болж уу, газын хувьд технологийн горим алдагдсан байсан уу гэдгийг нарийн хэлэх боломж одоогоор алга гэх мэдээллийг Аймгийн онцгой байдлын комиссын нарийн бичгийн дарга, ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Ганбаатар эрхэм гишүүнд хүргэсэн юм.

gal05

Өчигдөр аймгийн Онцгой байдлын комисс өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Эхний ээлжинд уг хэрэг явдалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулаад байсан бол өчигдөр аймгийн онцгой байдлын комисст асуудлыг шилжүүлсэн. Яг одоо МХЕГ-ын улсын байцаагчид хяналт, шалгалтаа явуулж байгааг мөн хэллээ. Орцыг бүхэлд нь хамгаалалтанд аваад байгаа учраас хэний ч нэвтрүүлэхгүй байгаа. Хориотой бүс тогтоосон учраас иргэд ч гэртээ орж чадахгүйд хүрсэн аж.

gal04

Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнтэй уулзах хүсэлт байгаагаа илэхийлэв. Оршин суугчид сэтгэл санааны хүнд байдалд орсон. Хэзээ МХЕГ-ын байцаагчдын дүгнэлт гарах бол, дүгнэлт гарсны дараа яах вэ гээд бухимдал ихтэй байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд тэдний хүсэлтийг хүлээн авч, оршин суугчдын уулзаж дараа дараагийн асуудал анхаарал хандуулан ажиллах болно гэдгийг мэдэгдэв.

gal01

gal02

gal08

gal09

gal10

gal11

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ