2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Олимпийн хоёр аваргатай багийн ахлагч эх орондоо ирлээ

Сингапурт болсон хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцсон badamsuren_hhhМонголын баг тамирчдын ахлагч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй манай багийн албаны зарим төлөөлөгчид даваа гарагт эх орондоо ирлээ. Сингапур улсаас дөнгөж ирээд Монголын үндэсний олимпийн хорооны “Цагаан ордон”-д зохион байгуулж байгаа “Боловсролыг эмэгтэйчүүдэд” хөтөлбөрт сургалтад оролцогч бүсгүйчүүдтэй ирж уулзах үеэр нь түүнээс “Сингапур 2010″ хүүхдийн анхдугаар олимпийн наадамд хүч үзсэн баг тамирчдын талаар сэтгэгдлийг нь сонслоо.

-Монголын өсвөрийн баг тамирчид хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас хоёр ч олимпийн аваргатай болоод ирсэнд баяр хүргэе?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхэд залуучуудын олимпийн наадмыг анх удаагаа зохион байгуулж дэлхийн 204 орны өсвөрийн тамирчид хурд, хүч, ур чадвараа сорьж өрсөлдлөө. Энэ наадамд оролцсон улс орнууд хүүхдийн олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч тамирчдаа чамбай бэлтгэн оролцуулж байгаа нь ажиглагдлаа. Манай улсын баг тамирчид ч бэлтгэлээ сайн базааж амжилттай оролцлоо. Манай тамирчдын хувьд урьд өмнө нь сэтгэл зүйн бэлтгэл дутагдаж байгаа нь ажиглагддаг байсан. Харин энэ удаагийн наадмаас харж байхад энэ асуудалд их өөр ханддаг болжээ.

Манай хүүхэд, залуучууд ялна, дийлнэ гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, маш хийморьтой, оролцож амжилт гаргалаа. Манай улсын хувьд чөлөөт бөхийн спорт нь нэлээд эртнээс хөгжиж, дэлхийд алдраа мандуулсан гэж болно. Үе үеийн чөлөөт бөхийн тамирчид олимп, дэлхий, тивийн дэвжээнд ялалт байгуулж олимпийн алтаас бусад бүх медалийг авчирсан түүхтэй. Харин энэ олимпийн дэвжээнээс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр олимпийн аваргатай болсон нь түүхэн үйл явдал боллоо. Энэ амжилт нь чөлөөт бөхийн төрлөөр манай баг тамирчдад маш том урам зориг хайрлаж цаашдаа олон олон олимпийн аварга төрүүлэх эхлэл нь боллоо гэж ойлгож байна. Энэхүү хүүхдийн анхдугаар олимпийн наадамд манай Засгийн газар, БТСГ, МҮОХ-той хамтран гар нийлж, нэгэн зорилго, сэтгэлээр ажиллаж чадлаа. Төрөөс Биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч, “Сингапур 2010″ хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн хувьд сэтгэл маш хангалуун байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд дэлхийн спортын тавцанд ийм өндөр амжилт гаргаж байгаа нь үнэхээр бахархалтай хэрэг. Өнөөдөр Монгол Улс өөрийн орны уул уурхайг хөгжүүлэхэд дорвитой том алхамууд эдийн засаг нь хүчирхэгжиж байгаа биеийн тамир, спортыг хөгжүүлэх илүү өргөн боломж нээгдэж, хүн ард нь эрүүл энх байж, хөгжин дэвжих таатай нөхцөл бий болж байгаад таатай байна.
-Энэ олимпийн наадмаас бокс, жүдогийн тамирчдад манай спорт сонирхогчид илүү их найдвар тавьсан байх шүү?

-Тэр мэдээж. Гэхдээ монголчууд ямар ч спортын төрлөөр амжилт гаргаж чадна гэдгийг энэ удаагийн олимпийн наадам нотлон харууллаа. Гимнастикийн спортоор монгол хүн анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Г.Эрдэнэболд хүү үнэхээр бахдам амжилт гаргаж чадлаа. Цаашдаа ч олон шилдэг тамирчид, олимп, дэлхийн аваргууд төрнө гэдэгт итгэл дүүрэн байна.


Д.Өлзийсайхан

Эх сурвалж: “Монцамэ”

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ