2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Хүнд халдварлах магадлалтай шувууны ньюкаслин өвчин гарлаа

Шувууны гоц халдварт ньюкаслийн өвчин гарсантай холбогдуулан наймдугаар сарын ontsgoi_commis30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдлаа. Энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хэсгийн задгайд тахианы аж ахуй эрхэлдэг “Нионшель” ХХК-ийн шувууны аж ахуйд гоц халдварт өвчин болох“шувууны ньюкаслийн өвчин” гарсан байна.

10-аад хоногийн өмнө тус аж ахуйгаас ирсэн дуудлагын дагуу мэргэжилтэнүүд ажиллан, шинжилгээ хийснээр энэ өвчин болох нь тогтоогджээ. Энэ өвчин нь шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал гоц халварт өвчин юм байна. Тус өвчин нь монголд анх удаа илэрч байгаа нь энэ бөгөөд Япон, Израйль, Перу, Герман улсад тус тус оношлогдсон өвчин ажээ.

Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар тус өвчнийг тэжээлээс үүдэлтэй хэмээн урьдчилсан байдлаар оношилж байгаа юм байна. Хамгийн аюултай нь энэ өвчин хүнд агаар дуслын замаар, өндгөөр дамжин хүнд халдварлах магадлал их өндөр байдаг юм байна. Хүний нүдний салсан бүрхүүлд улайх, үрэвсэх байдлаар нөлөөлдөг аж. Хоруу чанар нь маш өндөр хэмээн мэргэжилтэнүүд мэдээллээ.

Өндгөн дээр нь туршиж үзэхэд 24 цагийн дотор үхүүлэх чадвартай нь тогтоогдсон байна. Улаанбаатар хот нийт 270 гаруй мянган шувуутайгаас 240 мянга орчим нь Хан-Уул дүүрэгт байдаг юм байна. “Нионшель” ХХК нь 4847 шувуутай бөгөөд 300 метрийн зайд УКА тахианы аж ахуй байрладаг бол “Түмэн шувуут”, “ Бөхөг” ХХК-ууд тэднийхээс 2.5 км-ын зайтай оршдог ажээ. Энэ өвчин илэрсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар хязгаарлалт хорио цээрийн дэглэм тогтоон, хээрийн штаб байгуулан, байнгын болон хөдөлгөөнт эргүүл тогтоон, өвчний тандалт хийх зэрэг ажлуудыг хийжээ.

Наймдугаар сарын 29- ны өдөр тус компанийн 1600 өндөгийг хураан авч, устгал хийхэд бэлэн болж, байр саванд нь халдваргүйжүүлэлт хийгээд байгааг мал эмнэлэг, үржлийн газрын дарга дурдлаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтэй тахианы бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, голомтыг шатаан устгах хэрэгтэй гэнэ.Улаанбаатар хотод байгаа иргэдэд энэ өвчний талаарх мэдээллийг бодитой хүргэх, халдвар аваагүй аж ахуйнуудын бүтээгдэхүүний чанарын баталгааг мэргэжлийн байгууллагаас нь аваад олон түмэнд зөв зүйтэйгээр мэдээлэхийг Улсын онцгой комиссын дарга М.Энхболд анхаарууллаа.

Хэрэв хүнд энэ өвчин илэрвэл эмнэлэгийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар зааварчилгаа гаргаж ажиллах, шувууны аж ахуй эрхэлдэг аж ахуйнуудад хамтарсан шалгалт хийж, тэдэнд тархсан үгүйг ойрын хугацаанд тодруулахыг мөн үүрэг болголоо.

Харин “ Нионшель” компанийн шувуудыг нэн яаралтай устгах, энэ өвчин гарсан тухай мэдээллээ олон улсын байгууллагад мэдэгдэж заавар зөвлөгөө авахыг мөн үүрэг болгов. Гарах зардлын асуудлыг лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхөөр боллоо.Мөн өдрийн хуралдаанаар малын шүлхий өвчин болоод шувууны томуу өвчний талаарх цагийн мэдээллийг сонслоо.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн малчин Сүхбаатарын суурьт 30-аад хонь ямаанд малын гоц халдварт өвчин болох шүлхий гарсан байна. Одоогийн байдлаар голомтод нийт 16 айл өрхийн 12560 мал байгаа бөгөөд үүний 734 малд өвчний сэжиг байгаа аж.

Харин Архангай аймгийн Тариат сумын нутаг дах тэрхийн цагаан нууранд наймдугаар сарын 29-ны байдлаар 62 шувуу үхсэн байна. Тэр орчмын айл өрх болон жуулчны баазуудад шувууны томуу өвчний талаар болон нуур орчимд шувуу үхэж байгаа талаар мэдээлэл өгч, сурталчилгаа хийн нуурын уснаас уухгүй байх талаар зөвлөгөө өгснийг хуралдаан дээр мэдээлж байв.Аймгийн удирдлага энэ өвчнийг дахин цааш тархаахгүй байх талаар анхааралтай ажиллах, зардлын тооцоогоо нарийвчлан гаргаж,вакцинжуулах ажлыг ХХААХҮЯ Засгийн газарт танилцуулах , тэр суманд хийсэн вакцинжуулалт тэр зурвасыг яагаад давсан, хэний буруутай үйл ажиллагаанаас болж шүлхий дахин гараад байна вэ гэдгийг нарийвчлан судалж тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох албан тушаалтануудад Улсын онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ