2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Говийн хуралдааныг гадаадын хэвлэлд

“Өнгөрөгч сарын 27-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 километрийн зайтай орших Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт цаг агаар 30 хэмийн халуун шатаж байхад Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдийmongolia_goverment_govi_copy_copyнхээ хамт дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар  “Маргааш, өнөөдрийн төлөө”  сэдэвтэй тусгай хуралдаан хийсэн аж.

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өдрөөс өдөрт нэмэгдэж, уламжилалт мал аж ахуй, нүүдэллэн амьдрах соёл нь шинэ зуунд оршин тогтноход томоохон аюултай тулгарч болзошгүй талаар хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын засгийн газар анх удаа Улаанбаатар хотоос гадна, элсэн цөлийг сонгон хуралдаанаа хийж байгаа нь олон нийтийн анхаарлыг  байгаль орчны өөрчлөлтийн асуудалд хандуулах, дэлхийн улс орнуудыг байгаль орчны өөрчлөлтийн эсрэг идэвхитэй тэмцэхэд нэмэр дэмжлэг болгоход хурлын гол зорилго оршиж байна.

Хуралдааны өмнөх өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Ази дахь хамгийн том говьд Монгол Улсын засгийн газар хуралдаанаа хийх болсон нь танай улсын засгийн газар бүс нутаг болон дэлхийн иргэдийн анхаарлыг уур амьсгалын асуудалд хандуулахад хувь нэмэр болно гэдэгт итгэж таны санал санаачлагыг дэмжиж байна” гэсэн илгээлт хүргүүлсэн.
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба малын тоо толгой өсч байгаагийн улмаас Монголын байгаль орчин, уур амьсгал асар хурдацтай хувиран өөрчлөгдөж байна. Тус улсын статистикийн газрын тооцоогоор 1940 оноос өнөөдрийг хүртэл Монголын уур амьсгал 2.1 хэмээр өссөн, дулааралт нь Монголыг цөлжүүлж, олон гол горхийг ширгээсэн байна. 2007 оны байдлаар Монгол Улс дахь 5128 голын 852 нь ширгэж, ой мод, хангайн нутаг дэвсгэр 28 хувиар багасч, нийт нутаг дэвсгэрийн цөлжилт тасралтгүй  нэмэгдэж байна.

Монгол Улс 1996 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүнээс хойш Монгол Улс Зүүн Хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар уулзалт хийсэн байна. Өнөө жил Монгол Улсын Засгийн газар “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг стратеги”-ийг боловсруулж байна. Энэхүү стратеги нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогц арга хэмжээ болох юм” хэмээн Хятадын томоохон хэвлэл болох Рэньмин Рибао сонины 2010 оны наймдугаар сарын 30-ний өдрийн дугаарт нийтэлсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ