2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Ц.Баярсайхан гишүүн Жаргалант багийн 50 жилийн ойд зориулж 500.0 мянган төгрөг хандивлалаа

Жаргалант багийн 50 жилийн ойн баяр наадам аймгийн баяр наадмын дайтай том баяр боллоо.

Ойн баяртаа Ханхонгор нутгаар овоглосон тэр дундаа Жаргалантын гэгдэх азай буурлууд, үр хүүхэд, ач зээгийнхээ хамтаар хүрэлцэн ирж хурдан шандаст морьдын уралдаан, аймгийн арслан заануудын уран барилдаан, эрхийн мэргэчүүдийн харваа бүрийг сонирхон үзэж, эцэг, өвгөд, удам судар, алдар гавъяаг хүүрнэж, оноо, даваа, айраг түрүүнд баяр хүргэн аз жаргалтайн дэлгэрийн Жаргалантынхаа дэнжийг хотойтол сайхан наадсан.
bayarsaikhan_ts_01
Ханхонгор сумын Жаргалант багийг аймгийн жишиг баг болгохоор аймгийн Засаг даргын 2010 оны мөрийн хөтөлбөрт орсон ажээ. Наадмын үеэр аймгийн ЗДТГ-аас багийн Засаг даргыг унаагаар хангаж ява мотоциклийг гардуулан өгч баяр дээр нь баяр нэмж байлаа. Мөн аймгийн жишиг баг болгох зорилгоор Тогтвортой амьжиргаа-2 төслийн хэрэгжилтээр багийн хүний эмчийн өрөөг 1.5 сая төгрөгөөр тохижуулахаар тендерт оржээ.

Ойн баярын үеэр Жаргалант багийнхан шинэ конторынхоо нээлтийг хийж тууз хайчиллаа. Багийн конторын доторх тохижилт үйлчилгээнд зориулж УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан 500 мянган төгрөг өгсөн байна. Конторын барилгыг барихад малчид маань сэтгэл гарган гар бие оролцсон. Багийн өдөрлөг, хурал хийхэд тохь тухтай байртай болсондоо баяртай байна. Багийн иргэдийг үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж сайхан байртай болгож өгсөн хүмүүстээ иргэдийнхээ өмнөөс баярлалаа хэмээн багийн ИНХ-ын дарга Бя.Мөнхжаргал ярьж байлаа.

Ойн баярт аймгийн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы бие төлөөлөгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Ханхонгор сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцов. Жаргалант багийн Засаг дарга Б.Мөнхжаргал наадамчин олонд хандан үг хэлж мэндчилгээ дэвшүүлснээр түүхт баярын арга хэмжээ эхэлсэн юм. Түүхийн шар хуудсыг эргүүлж буй их наадам айраг идээгээр бялхаж ард олноо дайлан цэнгүүлж байлаа. Жаргалантын түүхэнд нэрээ мөнхлөхөөр хаа хол Дорноговь, Дундговь аймгийн уяачид ирснээс гадна Манлай, Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Баяндалай, Мандал-Овоо, Ханхонгор, Ноён, Даланзадгад сумдаас бөхчүүд, сурчид, шагайн харваачид, уяачид хүрэлцэн ирсэн нь тус наадмын өнгийг чимж байсан. Монгол наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулахаар Ж.Амаржаргалаар ахлуулсан аймгийн морины комисс, бөхийн барилдааныг удирдан явуулахаар О.Сайнхүү, наадмын ерөнхий зохион байгуулагчаар Б.Түвшинбаяр нар ирсэн байгаагаас харахад өргөн дэлгэр том наадам болсныг илтгэнэ.
bayarsaikhan_ts_002
Дорноговийн Сайхан дулаан сумын уяач Б.Жамъянбархас хоёр түрүү, нэг айраг авчээ .
Азарганд 24 ажнай тоосоо өргөснөөс:
1.Дорноговийн Сайхан дулаан сумын уяач Б.Жамъянбархасын хонгор
2.Даланзадгад сумын уяач Тогоочийн хээр 3.Номгоны уяач Б.Амаржаргалын бор халзан
4.Ноён сумын уяач Р.Ганхүүгийн шарга
5.Ноён сумын уяач Р.Ганхүүгийн загал
Их насанд 41 ажнай хурдалсанаас:
1.Ханхонгор сумын Өгөөмөр багийн уяач Т.Мөнгөн-Эрдэнийн хээр
2.Дорноговийн Сайхандулааны Б.Жамъянбархасын бүүдэн
3.Ханхонгор сумын уяач П.Одхүүгийн загал
4.Ноён сумын уяач Р.Мөнхөөгийн хүрэн халзан
5.Ханхонгор сумын уяач Б.Түвшинбаярын саарал
Шүдлэн насанд 36 морь давхиснаас:
1.Дорноговийн Сайхандулаан сумын уяач Б.Жамъянбархасын хээр
2.Номгон сумын Эмгэнбулаг багийн уяач Үнэнбатын хонгор
3.Номгон сумын Төхөм багийн уяач Х.Пүрэвийн хээр
4.Номгон сумын Эмгэн булаг багийн уяач Д.Батхүүгийн хар
5.Ханхонгор сумын Өгөөмөр багийн уаяч Д.Доржийн зээрд
Хязаалан насанд 22 хүлэг давхижээ.
1.Ханхонгор сумын уяач Б.Түвшинбаярын хонгор
2.Ханхонгорын Мандах багийн уяач Э.Лувсанжимээгийн зээрд халзан
3.Ханхонгорын Өгөөмөр багийн уяач Д.Баттүвшигийн зээрд
4.Ханхонгорын Өгөөмөр багийн уяач Д.Доржийн бор
5.Ханхонгорын Жаргалант багийн уяач Б.Бат-Эрдэнийн зээрд
Соёолонгийн уралдаанд 9 соёолон шандас юугаа сорьсноос:
1.Дундговийн Хулд сумын уяач Б.Будхүүгийн загал
2.Номгоны Хармагтай багийн уяач Д.Отгонболдын зээрд
3.Ханхонгорын Өгөөмөр багийн уяач Т.Мөнгөн-Эрдэнийн зээрд
4.Ханхонгорын Жаргалант багийн уяач Б.Ууганбаатарын хар
5.Ханхонгорын Хондот багийн уяач Д.Алтангэрэлийн хүрэн
Наадамчдын өхөөрдлийг төрүүлсэн 36 даага эзэн хүнийхээ итгэлийг даахаар их талын дундаас хүч чадлаа сорин уралдсанаас:
1.Номгоны Эмгэнбулаг багийн уяач Д.Отгондүүгийн цэгээн
2.Ханхонгорын Жаргалант багийн уяач Э.Анхбаярын хээр
3.Ханхонгорын Мандах багийн уяач А.Цогбадрахын хүрэн
4.Ханхонгорын Жаргалант багийн уяач Б.Түвшинбаярын хонгор халзан
5.Ноён сумын Сайран багийн уяач Р.Ганхүүгийн хонгор айрагдаж наадамчин олон болон уясан эзэн, унасан хүүхдээ баясан цэнгүүлэв.

Бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Баян-Овоо сумын харъяат аймгийн хурц арслан Т.Энхтайван, Номгон сумын харъяат аймгийн арслан С.Идэрсүрэн, Хүрмэн сумын харъяат аймгийн арслан Ш.Дарханбат, Булган сумын харъяат сумын заан Д.Хосбаяр нар тунан үлдсэнээс аймгийн хурц арслан Баян-Овоо сумын харъяат Т.Энхтайван түрүүлж, аймгийн арслан С.Идэрсүрэн үзүүрлэсэн. Наадамчид багийн ой гэхэд олон сайхан залуу арслангууд хүндэтгэлтэйгээр ирж барилдаж байгаад талархан аймгийн наадмын дайтай сайхан баяр болж байна хэмээн ярилцаж байлаа. Сурын харвааны эрэгтэй харваанд Ханхонгор сумын харъяат спортын дэд мастер Э.Баянмөнх, эмэгтэй харваанд спортын мастер Б.Сугир түрүүлжээ. Хүүхдийн харваанд Номгон сумын харъяат Б.Сүрэнжаргал түрүүлж наадамчдын дунд уухай хадаан дараа жилийн наадам хүртэл хүүрнэх түүхийг бичүүлжээ. Шагайн харваанд 6 баг оролцжээ. Д.Дэмчиг ахлагчтай баг түрүүлж, Ц.Долгор ахлагчтай баг, Б.Золбоо ахлагчтай багууд удаалсан байна. Хувийн цуваа харваанд Т.Батмөнх түрүүлж, Б.Галбадрах, Б.Сонинболд нар удаалжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ