2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Орон нутаг төсөв, санхүүгийн хувьд бие даах санаачилгыг УИХ бүх талаар дэмжинэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дорноговь аймагт эхэлж байгаа “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогчдод илгээлт явуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар эрх зүйнchuulgan_2010_05 хувьд баталгаажсан ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг болох нутгийн өөрөө удирдах ёс, түүний өнөөгийн нэн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр үндэсний зөвлөлгөөнийг санаачлан зохион байгуулж буйд нь талархал дэвшүүлж, амжилт хүслээ.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн эрх барих гол шинжийг агуулсан өмнөх тогтолцооны бүх шатны Хурлыг өөрөө удирдах ёсны байгууллага болгон өөрчлөн шинэчилсэн билээ. Нэн ялангуяа Улсын Их Хурлаар баталж гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд төрийн байгууллын шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрийн эрх барих төвлөрсөн зарчмыг халж, өөрийн төсвийн орлого, зарлагыг шийдэх, төв, орон нутгийн удирдлагыг хослох зэргээр нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн юм.

Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эдүгээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугчдын дундаас сонгогдон байгуулагддаг байгууллага болон хөгжиж байна. Улсын Их Хурлаас бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн эрх зүйн баримт бичиг баталж, Засгийн газраас бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг Улсын Их Хурал 2008 онд хэлэлцэж баталсныг Та бид хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн эрх зүйн өөрчлөлтүүд нь ийнхүү орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд бүхэлдээ чиглэж ирлээ.

Цаашдаа боловсон хүчний босоо тогтолцоог улам бүр хязгаарлах, дээшээ төвлөрүүлдэг гол гол татварын нэлээдийг орон нутагт нь үлдээх, орон нутгийн өмчийн хүрээг өргөтгөх, төсвийн төлөвлөлт, зарцуулалтад ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өнөөгийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон нутаг өөрөө эдийн засаг, санхүүгийн хувьд бие даах санаачлагыг бүх талаар дэмжих, иргэдийн санал бодлыг бүх шатны ИТХ-ын шийдвэрт бүрэн тусгах, тайлагнах оновчтой механизмыг бий болгох зэрэг төвлөрлийг сааруулахад чиглэсэн асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга илгээлтдээ онцлон дурьдсан байна. Үндэсний зөвлөлгөөнд бүх аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, албаны бусад хүмүүс оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ