2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Х.Баттулга: Нийслэлийн 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууц баригдана

-Есдүгээр сарын 4-нд болсон Барилгын салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тавьсан илтгэлийг тоймлон хүргэж байна-

battulga_minister
Монгол Улсын их хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт"-д 2015 он гэхэд инженерийн шугам сүлжээтэй орон сууцанд амьдарч байгаа хүн амын эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ" гэж заасан.

Энэ "100 мянган айлын орон сууц төсөл"-ийг яамнаас эрхлэн боловсруулж УИХ, Засгийн газраар хэлэлцүүлсэн. Уг төслийг "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдээд байна. "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд Улаанбаатар хотын 35  байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхээр 32100-аас доошгүй орон сууцыг ашиглалтад оруулах, Улаанбаатар хотын "Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", "Баянголын ам", "Ирээдүй хороолол", 'Ургах наран", "Эрин хотхон" зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20000 орчим айлын орон сууц барих зэрэг бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Бид иргэдээ орон сууцжуулах талаар олон жил ярьсан, тодорхой хэмжээгээр орон сууц барьсан боловч, орон сууцны хэрэгцээ илүү хурдацтайгаар нэмэгдэж байна.

Иймд их хэмжээний орон сууц барих далайцтай хөтөлбөр шаардлагатай болсон тул "100 мянган айлын орон сууц төсөл"-ийг боловсруулсан. Мөн бүх аймгуудын төвийг хатуу хучилттай авто замаар холбох, зарим сумын төвийг орчин үеийн сум дундын төв болгон байгуулах зорилт тавьж байна.

"Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хүрээнд Тавантолгойн нүүрс, Оюутолгой, Цагаан суваргын зэс молебдиний болон Дархан-Сэлэнгийн бүс нутгаас олборлож байгаа төмрийн хүдрийг боловсруулах зорилгоор Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн.

Стратегийн ач холбогдолтой орд газруудаас олборлох түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дотоодын эрэлт хэрэгцээг хангах, экспортлох, макро эдийн засгийн хөгжилд голлох нөлөө үзүүлэх "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, хар металлургийн, кокс химийн, газрын тос боловсруулах, барилгын материал, нүүрс химийн зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэрүүд баригдана.

Ингэснээр улсын эдийн засаг, дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамгаалагдах бөгөөд зах зээлийн хараат байдлаас гарч, бие даан хөгжих үндэсний эрх ашиг хангагдана.

Түүнийг дагалдан нисэх онгоцны буудал, терминал зэрэг дэд бүтцийн олон барилга байгууламж болон жижиг, дунд, хөнгөн үйлдвэрүүд үүсэн бий болох юм. Эдгээр бүтээн байгуулалтын зорилтуудыг              хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудал холбогдох хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичигтээ тодорхой тусгасны гадна, цаашид нэмж хөрөнгө босгох боломжийг УИХ, Засгийн газраас хууль, эрх зүйн хувьд нээж өгсөн байгаа.

Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн улсын төсвөөс хөрөнгө гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулах тухай ойлголттой явж ирсэн. Тэгвэл одоо саяхан батлагдсан Концессын хуулийн дагуу хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллан хөрөнгө, санхүүжилтын эх үүсвэрээ шийдэх боломжтой болсон.

Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглах асуудлыг төр, засгийн төвшинд шийдсэн. Түүнчлэн Концессын хууль батлагдснаар Монгол Улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулагчид "Монголд хөрөнгө оруулж, хамтарч ажиллах боломжтой юм байна" гэсэн сэтгэгдэлтэй боллоо.

Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид ихэвчлэн манай уул уурхайн салбарыг илүүтэй сонирхож байгаа учир дотоодын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос санхүүжилтын асуудлаа шийдэх боломжтой юм.

Дээр дурьдсан их хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг өөртөө шингээх чадварыг бүрдүүлэх нь барилгын салбарын бодлогын нэг гол зорилт байх ёстой. Үүний нэг тал нь барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд анхаарч, үйлдвэрлэлийн баазад хөрөнгө төвлөрүүлэх, нөгөө тал нь үндэсний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын арга хэлбэр, материаллаг баазыг өөрчлөн, дадлагын бааз бүхий сургалтын шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

2010-2016 онд баригдах шинэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 200 орчим мянган мэргэжлийн ажилчид шаардлагатай байгаагийн 40 хувь буюу 80000 хүнийг барилгын мэргэжлээр сургаж хөдөлмөрийн зах зээлд шилжүүлэн ажлын байраар хангах шаардлагатай байна.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Оюутолгой, Тавантолгойн ордуудыг түшиглэн шинэ хот байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, говийн бүсийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ бий болгох зэрэг томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнтэй уялдуулан Дорноговь, Өмнөговь аймагт шинээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулахдаа зам, барилга, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэй ажилчин түлхүү бэлтгэхээр зохион байгуулах хэрэгтэй байна.

"Бид шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр", "100000 айлын орон сууц төсөл", "Төмөр замын тээврийг хөгжүүлэх талаар төрийн бодлого", "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор"-ыг хэрэгжүүлэхэд үндэсний компаниудаа өргөн оролцуулахыг зорино.

Монгол Улсын Засгийн газраас зарлаж буй их бүтээн байгуулалтын эдгээр ажлуудын хөрөнгө оруулалт, ажлын тоо хэмжээ их, гүйцэтгэгчийг тендер зарлан шийдэх учир манай барилгын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтарч ажиллахгүй бол гадаад орны гүйцэтгэгч компаниудад бид ажлаа алдсаар байх болно гэдгийг та бүхэн анхаараасай гэж хүсч байна.

 

Монголын мэдээ сонин

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ