2 сарын 05
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Баянхонгорт илч гэрэл түгж байна

-Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилсан мөнгөөрөө энэ ажилд хөрөнгө оруулжээ-
Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг сумд цахилгаан эрчим хүчтэй болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд төвөөс алслагдсан хоёр сумын иргэд цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болж, “ильичийн гэрэл” гэрт нь ирbattulga_said_hongortсэнд ихэд баярлав. Баянхонгор аймаг нийт 21 сумтай, үүнээс эрчим хүчинд холбогдоогүй дөрвөн сум байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр нарын санаачилж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд Хүрээмарал, Баянбулаг сумын иргэд ийнхүү гэрэл цахилгаантай залгав. Ингэснээр орон нутаг тэр дундаа сумдад цахилгаан эрчим хүч дагаж хөгжих боломжтой болж байгаа юм. Дээрх сумдын иргэдийн олонхи нь залуус байдаг, ажилгүйдэл их гэх мэт бэрхшээлтэй. Харин ийнхүү цахилгаан эрчим хүчтэй болсноор жижиг үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгтдүүлэх, хөгжих дэвших боломж нээгдэж байна хэмээн сум орон нутгийн удирдлагууд, иргэд талархан ярьж байв. Баянхонгор аймгийн Хүрээмарал сум нь төвлөрсөн дизель станцтай байсан. Харин 1990 оноос хойш станц нь ажиллахаа больсон учраас цахилгаан эрчим хүчгүй байсан юм.

Баянхонгор аймгийн төвөөс 220 км-ийн зайд орших Хүрээмарал суманд 15 кв-ын цахилгаан эрчим хүчний дэд станцыг барих ажлыг “Эрчмийн ундраа” компанийнхан хийж гүйцэтгэж ийнхүү хүлээлгэн өгчээ. Хүрээмарал сумаас 50 км зайд орших Баянбулаг сум руу уг станцаас эрчим хүч татсан байна. Баянбулаг сум нь аймгийн төвөөс 270 км-ийн зайд оршдог.

520 айл өрх 1500-аад иргэнтэй юм. Тус сумынхан олон жилийн турш эрчим хүчгүй учраас японы цахилгаан мотор ашиглаж хязгаарлалттайгаар өглөө 8 цагаас өдөр 16 цаг хүртэл л гэрэл цахилгаан хэрэглэдэг байжээ. Тийм учраас иргэд угаалгын машин, плитка, индүүгээ ч хүссэн үедээ хэрэглэж чадахгүй, төрийн байгууллага нь компьютер ашиглах боломж муутай, гар бичмэлээр ихэнх ажлаа амжуулдаг байсан юм. Харин одоо Баянбулаг сум 0,4-ийн шугам сүжээтэй 280- квтын хүчин чадалд суурилагдсан 15 кв-тын эрчим хүчинд холбогдлоо.

Эрчим хүчинд холбогдох ажлыг энэ салбартаа олонд танигдсан орон нутагт эрчим хүчний барилгын ажлыг олон удаа хийж гүйцэтгэж байсан туршлагатай “Элекромонсет” компанийнхан барьж, тогтоосон хугацаанаас 20 хоногийн өмнө ажлаа дуусгаж ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Дээрх хоёр сумыг цахилгаан эрчим хүчтэй болгоход тэрбум 500 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гишүүдэд тойрогтоо зарцуулахаар хуваарилсан тэрбум төгрөгөөрөө, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 500 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийжээ. Ийнхүү Баянбулаг, Хүрээмарал сум эрчим хүчтэй болж үндсэндээ Баянхонгор аймгийн хангай талын сумдын иргэд цахилгаан эрчим хүчээр бүрэн ханагдаад байна. Одоо тус аймгийн говь талын цөөн тооны сум эрчим хүчинд холбогдоогүй үлдэж байна.

Бичлэг үзнэ үү
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг ..» ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин цэцэглэж байлаа" хэмээн К.Гренд ярилаа. Австралид ..» Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй ..»
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина ТОВЧХОН Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу ..» Малчин эмэгтэйчүүд НҮБ-ыг зорино ТОВЧХОН "Мянганы дэвшил" бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион ..» ТОВЧХОН Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид ..»
ТОВЧХОН Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай ..» ТОВЧХОН Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд ..» Америкчууд чийгшүүлэгчтэй сум бүтээв ТОВЧХОН Сум нь хэмжээгээрээ тамхитай адилхан бөгөөд сумны нисэлтийн чиглэлийг тохируулагч бичил чип болон ..»
"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана" ТОВЧХОН Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай ..» ТОВЧХОН Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Монгол улс анх удаа өөрийн ..» ТОВЧХОН Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах ..»
Баннер

Сүүлийн Хэлэлцүүлэг

Re:Сонгууль
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 6.10.2011 1:02
38:38 гэдэг бол хоёр намын ойлголцож болох хамгийн боломжийн хувил...
Re:Сангийн яам
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:49
Тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ. Дэлгэрэнгүйг ht...
Re:Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Баярцогт 21.9.2011 22:46
Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь ...
Re:Эрүүл мэндийн яам
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 21.9.2011 22:41
Аль эмнэлгээр үйлчлүүлэхээ хувь хүн өөрөө шийддэг болно. Дэлг...
Re:Батлан хамгаалахын яам
УИХ-ын гишүүн Л.Болд 21.9.2011 22:38
Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой б...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 2.9.2011 2:22
Манай улстөрчид пропорциональ тогтолцооны сайн талыг их ярьсан ч с...
Re:Оюутолгой, Тавантолгой
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:15
“Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ...
Re:Зам тээвэр хот байгуулалтын яам
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2.9.2011 2:12
Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засги...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:08
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. Дэлг...
Re:Сонгууль
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1.9.2011 23:03
Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй. ...
Бусад

БҮРТГҮҮЛЭХ