Улс орнууд усны асуудалтай тулгарна
ТОВЧХОН
- «Уснаас үүдэлтэй түгшүүртэй байдал нь хүч хэрэглэсэн мөргөлдөөнөөс илүүтэйгээр усны нөөцийг хамтран ашиглах тухай тохиролцоонд ихэвчлэн хүргэдэг»
Ойрын 10 жилд нэлээд хэдэн улсад «усны асуудал» үүсэх ч үүнээс болж улс хооронд мөргөлдөөн үүсэхгүй гэж АНУ-ын тагнуулын газар урьдчилан таамаглаж байна. Энэ тухай АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэпперийн Конгрессын аюулгүй байдлын хороонд тавьсан илтгэлд дурджээ.Баримт бичигт дурдсанаар «ойрын 10 жилд усны асуудал АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт чухал ач холбогдолтой орнуудад тогтворгүй байдал газар авахад хүргэнэ».
Гэхдээ тэдгээр нь ямар улсууд болохыг дурдаагүй байна.Гэхдээ «усны хомсдол, усны чанар муу байх болон үер усны аюул нь улс орныг сүйрэхэд хүргэхгүй л болов уу» гэжээ. Харин «усны асуудал ядуурал, нийгмийн түгшүүртэй байдал, экологийн сүйрэл, чадваргүй удирдлага болон улс төрийн сул институтуудтай нийлээд улс орныг сүйрэлд хүргэж болох нийгмийн донсолгоо үүсгэж болзошгүй» аж.
Америкийн шинжээчдийн үзэж буйгаар, усны асуудлаас болж улс хоорондын мөргөлдөөн гарах магадлал бага юм.«Уснаас үүдэлтэй түгшүүртэй байдал нь хүч хэрэглэсэн мөргөлдөөнөөс илүүтэйгээр усны нөөцийг хамтран ашиглах тухай тохиролцоонд ихэвчлэн хүргэдэг» гэж баримт бичгийг боловсруулсан хүмүүс тайлбарлажээ.
Гэвч энэ хугацаанд усны сав газрыг нөлөө үзүүлэх хөшүүрэг болгон ашиглах нь улам олонтоо гарах болно гэж дүгнэжээ. «Усыг зэвсэг эсвэл террорист зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглах магадлал өндөр байна» гэж АНУ-ын тагнуулын газар таамаглаж байна.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ