ТОВЧХОН
- мөн 2016-2021 онд дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон сууцаар хангана гэж амлалаа.
МАН-ын Бага хурал тус намын байр болох Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус намын дарга, Ерөнхий сайд С.Батболд хурал дээрээ төрийн албан хаагчдын сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая, 2016-2021 онд 2,5 сая төгрөгт хүргэх, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлд зориулсан "Залуучуудын түр орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн 2016-2021 онд дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон сууцаар хангана гэж амлалаа.


