5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Засаг, захиргааны нэгжийг зургаа болгох уу?

ТОВЧХОН
  • Өмнөговь аймагт нэг ам.км-т 0.3 хүн, Дорноговь аймагт 0.5 хүн, Говь-Алтай аймагт 0.4 хүн суурьшиж байна.
Хорьдугаар зууны хориод онд ардын засгийн үед Монголыг 330 суманд хуваан жижиглэж, иргэдийг нь өмчгүй, эрх чөлөөгүй болгосон засаг захиргааны хуваарийг ардчилсан хувьсгалаас хойш өөрчилсөнгүй. Газрын зураг дээр сум бүрийн хил заагийг тодруулаад харвал яг л хагархай цонх шиг үзэгдэх өнөөгийн засаг захиргааны хуваарь хүмүүст хэтэрхий итгэл үнэмшилтэй болсон. Үүнийг өөрчлөх эр зориг улстөрчдөд дутагдсан.

Харин энэ байдал Монголын хөгжлийг тушиж, хориннэгдүгээр зуунд үхэр тэрэг хөллөчихөөд пуужингийн хурдаар давхих гэж байгаатай яг адил нөхцөлд оруулсан гэж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа.

Тэрбээр засаг захиргааны хуваарийг эдийн засгийн газар зүйд суурилан зургаан бүсэд хуваах саналыг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийн хүрээнд ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд хэдхэн хоногийн өмнө танилцуулсан юм.Түүх бол зүг чигээ олох стратегийн түнш аж.

Дөрвөн зуун жилийн өмнөөс түүхийг сөхөн харвал манжийн үед монгол хүн цэрэг, Богд хаант засгийн үед лам, ардын засгийн үед дарга болж хувирсан байна. Харин ардчилсан хувьсгалаас хойш юу ч өөрчлөгдөөгүй. Өмчтэй, ажилтай, эдийн засгийн баталгаатай, эрх чөлөөтэй иргэн гэдэг тунхаглал хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь засаг захиргааны хуваарь.

Өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа засаг захиргааны хуваарь нь юуны өмнө монгол хүнийг өмчөөс нь салгаж, эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, хараат болгоход чиглэсэн гэж Д.Эрдэнэбат үзээд үүнийг өөрчлөхгүйгээр Ардчил¬сан намын дэвшүүлж буй эдийн засгийн хувьсгал эцсийн үр дүн-дээ хүрэхгүй гэв.

Засаг захиргааны нэгжийн задралыг хийж эхлэх хүртэл буюу 1921-1931 он хүртэл монголчууд хувийн өмчтэй буюу малтайгаа, аж ахуйгаа эрхэлдэг, үндэсний гар урчуудтайгаа байжээ. Харин 1931 оноос хойш Монгол Улсыг 13 аймагт хувааж, хошууг устгаж, аймаг, сум, баг гэсэн гурван шатлалтай болгосон юм байна. ЗХУ-ын үзэл суртал, улс төрийн бодлогоор Монгол Улс ингэж жижигрэн задарчээ.

Дараа нь 1931-1949 онд өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөн монголчуудыг хувийн өмчгүй болгон нийгэмчилж, энэхүү нийгмийн өмч нь зөвхөн ЗХУ-д нийлүүлэх түүхий эдийн бааз болж хувирчээ. ЗХУ хэний ч хамааралгүй нийтийн өмч дээр суурилсан мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнийг 100 хувь өөрсдөө авахын төлөө ийм засаг захиргаа, эдийн засгийн бүтэц рүү шилжүүлсэн аж. Дараа нь 1960-1990 онд нэг намтай, нийтийн өмчтэй, хараат эдийн засагтай Монгол орон болж хувирчээ.

Өнөөдөр хөдөөгийн суманд байдал яг хэвээр. Иргэд нь өмчгүй, ажлын байргүй, амьдралын баталгаагүй. Зах зээлийн хуулиар бол хүн амын нягтрал талаас нэг ам км газар нутагт 10 хүн суурьшиж байж тэнд зах зээл үүсдэг байна. Дор хаяж ийм тохиолдолд талх барьж зарах нь ашигтай болно. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймагт нэг ам.км-т 0.3 хүн, Дорноговь аймагт 0.5 хүн, Говь-Алтай аймагт 0.4 хүн суурьшиж байна.

Статистик харвал зах зээл үүсэх наад захын нөхцөлгүй аймаг, сумын тоо ийм байдлаар үргэлжилж байснаа цөөхөн хэдэн хот сууринд даац нь хэтрээд явчихаж байна. Орхон аймаг буюу Эрдэнэтэд нэг ам км газар нутагт 107 хүн, нийслэл Улаанбаатар хотод 245 хүн суурьшиж байх жишээтэй. Засаг захиргааны зургаан бүсэд хувааяТүүний дэвшүүлсэн уг саналаар бол бүс бүр нь эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байх ёстой аж.

Баруун бүс: Увс, Ховд, Баян-Өлгий аймаг, Алтайн бүс:Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг, Хангайн бүс: Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймаг, Говийн бүс: Өмнөговь, Дорноговь, Дундговь аймаг, Төвийн бүс: Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг тус тус багтахаар хувилбар боловсруулжээ. Эдийн засгийн чөлөөт бүс гэхээр хил дээр хашаа татсан зах байж таарахгүй гэнэ.

Тухайлбал, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд багтах ба өнөөдөр энд ажиллаж байгаа хилийн гурван боомтыг 30 болгох шаардлагатай аж. Бүс бүр нь 500 км-ийн радиуст чөлөөт худалдаа явуулна гэж үзвэл нийт 24.9 сая хүний багтаамжтай зах зээл Монголыг хүлээж байна. Бүсүүдтэй хил залгаа оршиж буй гадаад болон дотоод зах зээл дээрх 24.9 сая хэрэглэгчийн хэрэгцээг хангах бололцоо бидэнд байгаа гэж судалгаа харуулжээ.

Зүүн бүсийг 500 км радиуст аваад харвал энд Орос, Хятад, Монгол нийлсэн 6.1 сая хэрэглэгч байгаа бөгөөд энэ зах зээлд жилд таван сая тн нүүрс, есөн сая тн цайр, 36 мянган тн мах нийлүүлэх бололцоо зүүн бүсийн гурван аймагт байгаа юм байна.

Энэ судалгааг зургаан бүс бүрт нарийвчлан хийж, эдийн засгийн тэргүүлэх салбарыг нь тодорхойлж, олон улсын чөлөөт худалдааг чөлөөтэй эрхлэх боломжийг төрөөс олгох ёстой гэж Д.Эрдэнэбат үзэж байна. Энэ бүсүүдэд чөлөөт худалдаа, үйлдвэрлэл эрхлэх бололцоо, олон улсын зэрэглэлтэй онгоцны буудал, төмөр зам, авто зам бүгд байх ёстой.

Ийм нөхцөлд заавал Улаанбаатар руу нүүх шаардлага хэнд ч гарахгүй. Ийм өөрчлөлтийг хийхгүйгээр монгол хүн өмчтэй байх тухай биш монополийн тухай л ярих болно гэж санаачлагч тайлбарлаж байна. Эдийн засгийн газар зүйд суурилсан зургаан бүсэд засаг захиргааны нэгжийг хувааж байж өнөөдөр Улаанбаатар утаандаа дарагдаж, хөдөө эзгүйрч буй шалтгааныг арилгана. Ардчилсан төр гэж юуг хэлэх вэ?

Ард түмний баялгийг хурааж авчихаад дахин хувааж байгааг ардчилсан төр гэж нэрлэх үү? Иргэндээ чөлөөт худалдаа хийх боломжийг олгож, эрх зүйн орчин, засаг захиргааны хуваарийг өөрчилж байж ардчилсан засагтай Ардчилсан нам болох ёстой. Энэ цагт монголд иргэн нь өмчтэй, хөрөнгөтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй болно гэж Д.Эрдэнэбат илтгэлдээ танил¬цуулсан юм.
Нийтлэлч
З.Боргилмаа
Эх сурвалж
Ардын эрх
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ