ТОВЧХОН
- Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.ЗОРИГ танилцууллаа. Түүний танилцуулснаар эрх зүйч мэргэжилтэй Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшсэн байна.
Яг одоо улсын их хурлын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.ЗОРИГ танилцууллаа. Түүний танилцуулснаар эрх зүйч мэргэжилтэй Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшсэн байна.
Д.Эрдэнэбалсүрэн 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, ам бүл дөрөв, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг 1985 онд, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг 1991 онд төссөн. Эрх зүйч мэргэжилтэйй. 1991-1995 онд Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, 1995-1998 онд Улсын ерөнхий прокурорын газрын Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Шүүхэд төрийн төлөөлөх хэсэгт хяналтын прокурор, 1999-2002 онд Улсын Ерөнхий прокурорын газарт туслах прокурор, Шалган зааварлах хэлтсийн дарга, 2004 оноос “Эрх чөлөө эрх зүйт ёс” холбооны тэргүүн, 2006 оноос дэлхийн банк болон олон улсын байгууллагад үндэсний зөвлөх хийж байжээ. Түүний дэвшүүлэх саналыг ерөнхийлөгчид хүргэсэн байна.
Танилцуулгын дараа Ж.Сүхбаатар гишүүн нэр дэвшигчид нэгэн захиасыг хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ: Сонирхлын зөрчлийн хууль батлагдчихсан. Тиймээс та ерөнхийлөгчтэй нэг аймаг, нэг сумынх гэж нутаг усны байдлаараа шүүхийн тогтолцоонд битгий хандаарай. Мөн улс төрийн элдэв нөлөөнд автахгүй байхыг хүсч байна. Шударга байгаарай. Танд итгэж байна гэсэн юм. Бусад гишүүдэд асуулт байхгүй байсан тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нэр дэвшигчийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичгээр мэдэгдэнэ гэдгээ хэллээ.
Хуралдаан үргэлжилж байна...

Нийтлэлч
Х.Өнөрсайхан
Эх сурвалж
Vip76.mn
Х.Өнөрсайхан
Эх сурвалж
Vip76.mn