5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

“Хөдөө, орон нутагт өвөлжилт хүндрээгүй байна”

ТОВЧХОН
  • Өвөлжилт гайгүй байна. Хөдөө, орон нутагт ерөнхийдөө цасан бүрхүүлтэй өмнөх жилүүдийг бодвол цасны унац арай их байна.
  • Зуд болоод мал үхээд байгаа юм бол байхгүй. Бид малчидтайгаа уулзаад явж байхад хорогдол байхгүй гэсэн. Тэгэхдээ мал төллөх цаг болоогүй байна.
Хүйтний эрч улам чангарсаар байгаа энэ үед хөдөө, орон нутаг болон отрын бүс нутгаар өвөлжилт ямар байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны захирал Д.Цолмонгоос тодрууллаа.
Отрын бүс нутгаар яваад ирсэн гэсэн хөдөө орон нутагт өвөлжилт ямар байна вэ. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй яваад ирэв?
-Өнгөрсөн долоо хоногоос хүйтний эрч эрс чангарлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр ахлуулсан 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Өвөлжилт гайгүй байна. Хөдөө, орон нутагт ерөнхийдөө цасан бүрхүүлтэй өмнөх жилүүдийг бодвол цасны унац арай их байна. Нийт аймгаар зуншлага сайхан болсон болохоор малчид зун, намартаа хадлан тэжээлээ сайн бэлтгэсэн байна. Гадаа маш хүйтэн байгаа ч тэр хүйтнийг ажрахгүй малаа маллаж байна лээ.
-Бүх нутгаар өвөлжилтийн байдал хэр байгаа бол?
-Зуд болоогүй. Улсын онцгой байдлын газар, Засгийн газар болон манай яам зуд болж болзошгүй аймгуудад өвс, тэжээлийн тусламж өгөх талаар шийдэж байгаа. Өвөлжилт тааруу байгаа бүс нутаг гэвэл баруун аймгууд болох Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймагт нөөцийн өвсийг тодорхой хэжээгээр явуулна.

-Улсын нөөцөнд хэчнээн хэмжээний өвс байна вэ?
-Үүнийг Онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн газар тоо баримттай нь хэлэх болов уу.

-Аль аймгийн нутгаар яваад ирсэн бэ. Тэнд байдал ямар байна вэ?
-Төвийн бүсийн аймгууд болох Төв аймаг, Өвөрхангай, Булган эдгээр аймагтай хил залгаа байдаг Архангай ,Баянхонгор зэрэг аймгийн отрын бүс газраар явсан. Бид Төв аймгийн Эрдэнэсант сумаар, Өвөрхангай аймгийн Бүрд суманд хоёр малчныхаар орсон. Өвлийн оргил үе ч таарч хүйтний эрч чангарч -38-40 градус хүрсэн. Ийм хүйтэн байхад отроор явж байгаа малчид малынхаа хөрзөнгөөр хашаа барьчихсан отрын жижиг гэртээ дулаан тохилог байгааг нь харахад сайхан байсан. Энэ үед малчид төр засгаасаа туслалцаа дэмжлэг аваад байх шаарлагагүй, болж байна гэж байсан.
-Энэ өвөл малын хорогдол байна уу?
-Зуд болоод мал үхээд байгаа юм бол байхгүй. Бид малчидтайгаа уулзаад явж байхад хорогдол байхгүй гэсэн. Тэгэхдээ мал төллөх цаг болоогүй байна. Харин малын зүй бус хорогдол гэж бий. Энэ нь өвсөө цасан доороос малтаж идэж чадахгүйгээс болон хэт даарснаас болж мал үхдэг. Ийм тохиолдлоор л цөөхөн тооны мал хорогдсон.
-Хэчнээн айл өрхийн хэдэн тооны мал отроор явж байгаа юм бэ?
-Төвийн отрын бүс нутгаар нийт 72 өрхийн 46 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Нийтлэлч
Ж.БАТТУУЛ
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ