5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Бензиныг 500 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

ТОВЧХОН
  • Нефть импортлогч компаниуд хийгээд нефтийн ассоцаци, Газрын тосны хэрэг эрхлэх газар гээд салбар бүрээс мэдээлэл авч, санал солилцсоны үндсэн дээр төслийг боловсруулсан гэж байна.
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүнийг хайхаас эхлээд худалдах хүртэлх үйл ажиллагааг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэ хүрээнд нефтийн импортыг Засгийн газар мэдэлдээ авч, өнөөгийн нефть импортлогч компаниуд жижиглэн худалдааг хийдэг байхаар төсөлд заажээ.

Ингэсэн цагт жил бүр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргааг туйлдуулдаг байдал эцэслэнэ гэж үзэж байна. Түүний зэрэгцээ авто бензины үнийг литр тутамд нь 500 төгрөг рүү бууруулах боломжтой байгааг ч хэллээ. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нэг сая тонноор хэмжигддэг . Үүнээс 30 хувь нь ахуйн хэрэглээнд хамаарна.

Үлдэж байгаа 65-70 хувийг уул уурхайн томоохон компаниуд ашигладаг. Тэгэхээр ахуйн хэрэглээний 30 хувьд төр хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ литр нь 1000 төгрөг, экспортын татвар нэмэгдэж байна гэсэн үндэслэлээр импортлогчид шатахуунаа литрийг нь 1800 төгрөгөөр үнэлдэг. Тэгвэл хэрэглэгчдэд хямд үнэтэй нефтийн бүтээгдэхүүн хүргэхийн тулд улсаас татаас олгоно.

Жилдээ 150 тэрбум төгрөгийн татаас өгөхөд литр бензин 500 төгрөгөөр буурах боломжтой. Эх үүсвэрийг ч байлгах боломжтой. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгоход жилдээ 800 тэрбум төгрөг зарцуулдаг.

Халамжийг оруулбал нийт 1.5 их наяд төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, иргэдэд дээрх хэмжээний мөнгийг олгож байгаа нөхцөлд хэлбэрийг нь өөрчлөөд нефтийн бүтээгдэхүүний татаасд зориулбал, түүнээс үүдэж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг хөөрөгддөг байдал зогсож тэр хэрээр инфляци буурна гэлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр хоёр жилийн өмнө боловсруулсан. Нефть импортлогч компаниуд хийгээд нефтийн ассоцаци, Газрын тосны хэрэг эрхлэх газар гээд салбар бүрээс мэдээлэл авч, санал солилцсоны үндсэн дээр төслийг боловсруулсан гэж байна.
Эх сурвалж
News.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ