УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
ТОВЧХОН
- Нэг ёсондоо иргэний нийгмийн ажилд анхаарлаа түлхүү хандуулахаар шийдсэн аж.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаарх яриа Төрийн ордонд өнгөрсөн оны намраас дуулдаж эхэлсэн билээ. Харин энэхүү таамаглалыг эрхэм гишүүн өөрөө баталсан сурагтай. Тэрбээр сонгуульд нэр дэвшихгүй ч нийгэмд зүтгэсэн хэвээр байх гэнэ. Нэг ёсондоо иргэний нийгмийн ажилд анхаарлаа түлхүү хандуулахаар шийдсэн аж. Түүнчлэн Э.Бат-Үүл гишүүний талаар "Сэлэнгийн газар тариаланчидтай ойр хамтарч, тухайн салбарт хүч үзэхээр шийдсэн" гэсэн мэдээлэл гарчээ.
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
Улстөрийн тойм сонин


