- Элина Эгле энэ зургуудыг өөрөө авсан гэдгээ үгүйсгээг үй ч хувийн сангаас нь хулгайлсан гэж мэдэгджээ.
Латвийн түүхэнд анх удаа төрийн өндөр албан тушаалтны нүцгэн зураг интернэтээр цацагджээ.
Хорон санаат нэгэн этгээд тус улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн өсөлтийн асуудал эрхэлсэн зөвлөх Элина Эглегийн хувийн зургуудыг интернэтэд дэлгэн тавьсан байна. Элина Эгле энэ зургуудыг өөрөө авсан гэдгээ үгүйсгээг үй ч хувийн сангаас нь хулгайлсан гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хэн нэгэн миний хувийн зургуудыг хулгайлж, интернэтэд хууль бусаар миний нэрээр байршуулсан. Эдгээр зургийг цааш тараасан хүмүүс гэмт хэрэгтний хамсаатан болно шүү” хэмээн сүрдүүлсэн байна. Элина Эгле өмнө нь Латвийн Ажил олгогчдын эвлэлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Түүнийг Латвийн эдийн засгийн хөгжил, нийгмийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө 2011 онд Эдийн засгийн яамны шагналаар шагнасан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх дуулиан тарьсан гэрэл зургуудаасаа болоод нэр төр өө сэргээлгэхээр Эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газарт ханджээ.
Өглөөний сонин


