
- 2011 оны байдлаар гэхэд цэцэрлэгийн насны 219 мянган хүүхдийн 60 гаруй хувь нь л цэ-цэрлэгт хамрагдаж байна. Харин 2011-2012 он хичээлийн жилд 131 бүлгийн 4000 гаруй сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа ажээ.
- 2015 он гэхэд 1121 барилга байгууламжийг барих шаардлагатай байгаа бөгөөд үүнд 1.2 их наяд төгрөг шаардагдах юм.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн хүрэлцээ, хангамж улсын хэмжээнд тааруу байгаа ажээ.
Хэдийгээр 2008-2012 онд 86 сургуулийн хичээлийн, 141 цэцэрлэгийн, 40 дотуур байр, 62 спорт заал барьсан ч хүн амын өсөлт, ерөнхий боловсролын тогтолцоо 12 жилд шилжсэн зэргээс шалтгаалан хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм. Мөн зарим барилга байгууламж хуучран, ашиглах боломжгүй болж байгаа нь ч нөлөөлж байгаа бөгөөд одоогийн байгаа сургуулийн байрны 25, цэцэрлэгийн байрны 22 хувь нь ашиглах боломжгүй болоод байгаа бол дотуур байрны 10 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. 2011 оны байдлаар гэхэд цэцэрлэгийн насны 219 мянган хүүхдийн 60 гаруй хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байна. Харин 2011-2012 он хичээлийн жилд 131 бүлгийн 4000 гаруй сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа ажээ.
Жил бүр цэцэрлэгийг 3000 ороор нэмэгдүүлж байгаа ч эрэлт нь 6000-аар нэмэгддэгийн дээр ашиглалтын хугацаа дууссан зэрэг шалтгаанаар 5000-аар хорогдож, сургуулийн суудлын тоог 5.5 мянгаар нэмдэг ч 20.5 мянгаар хорогдож байдаг аж. Энэ бүхнээс шалтгаалан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дотуур байр, биеийн тамирын заалны барилгын хүчин чадлын хомсдлыг шийдвэрлэх, хангамжийг хэвийн болгохын тулд 2015 он гэхэд 1121 барилга байгууламжийг барих шаардлагатай байгаа бөгөөд үүнд 1.2 их наяд төгрөг шаардагдах юм.
Энэ талаар хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Эрдэнэ, Д.Дондог, Д.Очирбат, П.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсэг асуудлаа удахгүй эцэслэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барих юм.
Ш.Чимэг
Эх сурвалж
Монцамэ


