
ТОВЧХОН
- Түүнчлэн багш нарын нийгмийн асуудлыг түргэн хугацаанд бодитойгоор шийдвэрлэж өгөхийг хүссэн байв.
Багш нар үнэ цэнийнхээ тухай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт сонордуулга хүргэлээ. Сонордуулгад боловсролын үйлчилгээ, сургалтын чанар, өнөөгийн нөхцөл байдлаа бодитойгоор тодорхойлж, авах арга хэмжээгээ оновчтой төлөвлөх нь чухал байгааг дурджээ. Есөн зүйлтэй энэхүү сонордуулгадаа хүүхдийн хүмүүжил, сургалтын чанар муудаж байгааг мөн бичжээ. Түүнчлэн багш нарын нийгмийн асуудлыг түргэн хугацаанд бодитойгоор шийдвэрлэж өгөхийг хүссэн байв. Мөн багш нарыг улс төрийн томилгооноос хол байлгаж, Боловсролын тухай хуулийн 31.1.5 заалтыг хүчингүй болгохыг шаарджээ.
Эх сурвалж
Үндэсний мэдээ
Үндэсний мэдээ


