
ТОВЧХОН
- Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм.
ОХУ-ын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай тэнцэнэ хэмээн тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын орлогч Андрей Клепач мэдэгджээ. Учир нь энэ оны төсвийн орлого өнгөрсөн оньхоос илүү байх төсөөлөлтэй байгаа аж. Түүнчлэн дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх шинжтэй байгаа нь тус улсын ДНБ-ий хэмжээг өсөхөд нөлөөлж буй. Өнгөрсөн онд хойд хөршийн төсвийн алдагдал ДНБ-ий 1.8 хувьд хүрч байжээ. Энэ жилийн төсвийн алдагдлыг гааруулж болзошгүй нэг эрсдэл нь дотоодын өр зээл юм. ОХУ-ын Засгийн газар одоогийн байдлаар дотоодын зээлдүүлэгчдэдээ нэг их наяд гаруй рублийн өртэй гэнэ.
Эх сурвалж
Өдрийн шуудан
Өдрийн шуудан


